Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 678

 

            

 

 

                               

 

 

 2020         04             15                                 2020/ШЦТ/685

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: А.Ариунаа

шүүгдэгч өөрийгөө  өмгөөлж оролцов   

шүүгдэгч: Ш.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Ц холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006005630676 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш.Ц, 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн  хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 71 дүгээр байрны 306 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

          Холбогдсон хэргийн талаар:

          Ш.Ц нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 71 дүгээр байрны 306 тоотод гэртээ эхнэр Э.Цтэй маргалдаж хүү Ц.Эрхэмбаярыг 4 настай буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүний унтаж буй орны хана руу ширээн дээр байсан аягыг авч шидэж улмаар түүний толгойн тус газар нь аяганы хэлтэрхий онож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Ш.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүгийнхээ толгойг хагалсандаа маш их гэмшиж байна. 2020 оны 02 дугаар сараас эхлэн спраль тавиулж, архинаас гаргах эмчилгээ хийлгэсэн. Одоогийн байдлаар архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байгаа. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү? Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, цаашид ухааран хичээж амьдрана. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

         Хохирогч Э.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2020 оны 01 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 71 дүгээр байрны 306 тоотод ажлаа тараад гэртээ ирэхэд миний нөхөр Ш.Ц архи уусан согтуу бага зэргийн согтуу байхаар нь би нээх их тоогоогүй юм хэлээгүй чимээгүй байж байтал надаас хэрүүл өдөөд маргалдсан. Орой 23 цагийн үед унтах гээд хэвтэж байтал надаас хэрүүл өдөөд маргалдсан. Ш.Ц гао тогооны өрөөнд зурагт үзэж сууж байгаад надаас хэрүүл өдөөд чи муу унтдаг хэн вэ гэж хэлээд хана руу аяга шидсэн чинь уг аяга нь хагараад, хагарсан хэсэг нь үсрээд миний ард унтаж байсан 4 настай хүү Ц.Эрхэмбаярын толгой дээр унаад толгой нь хагарсан... гэсэн мэдүүлэг / хх-н 11-17/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22/

   Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1476 дугаартай

  1. Ц.Эрхэмбаярын биед тархи доргилт, баруун чамархайд шарх тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтрй.
  3.  ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
  4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт //хх-н 23-24/,   Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 25-26/

          Ш.Ц иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 37/,захиргааны зөрчлийн талаарх баримтууд /хх-н 44-47/, Ш.Цд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 29/, прокурорын тогтоол /хх-н 30-31/,

         Яллагдагч  Ш.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 01 дүгээр сарны 08-ны орой 23 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 71 дүгээр байрны 306 тоотод байрлах гэртээ ганцаараа гал тогооны хэсэгт архи уугаад сууж байсан юм. 0.5 литрийн 2 ширхэг пиво, Ерөөл нэртэй архиас 100 граммыг уусан. Тухайн үед эхнэр бид хоёр ялимгүй зүйлээс маргалдсан намайг уурлаж байхад эхнэр Э.Ц нь юм дуугарахгүй чимээгүй байгаад байсан. Би эхнэртээ уурлаад уурандаа ширээн дээрээс шилэн аяга аваад хана руу шидсэн чинь аяга хананд цохигдож хагараад хагархайн хэсэг нь унтаж байсан хүү Ц.Эрхэмбаярын толгойг оноод хагалчихсан. Эхнэр хүү хоёр газраар ор засаад яг зэргэлдээ унтаж байсан юм. Миний хувьд тухайн үед уур бухимдалтай байсан болохоор аяга аваад шидсэн... гэсэн мэдүүлэг / хх-н 33-35/,

          Ш.Цд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 27-28/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Ц нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 71 дүгээр байрны 306 тоотод гэртээ эхнэр Э.Цтэй маргалдаж хүү Ц.Эрхэмбаярыг 4 настай буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүний унтаж буй орны хана руу ширээн дээр байсан аягыг авч шидэж улмаар түүний толгойн тус газар нь аяганы хэлтэрхий онож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

 Шүүхээс шүүгдэгч Ш.Ц нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 71 дүгээр байрны 306 тоотод гэртээ эхнэр Э.Цтэй маргалдаж хүү Ц.Эрхэмбаярыг 4 настай буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүний унтаж буй орны хана руу ширээн дээр байсан аягыг авч шидэж улмаар түүний толгойн тус газар нь аяганы хэлтэрхий онож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

          Хохирогч Э.Цийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...орой 23 цагийн үед унтах гээд хэвтэж байтал надаас хэрүүл өдөөд маргалдсан. Ш.Ц гал тогооны өрөөнд зурагт үзэж сууж байгаад надаас хэрүүл өдөөд чи муу унтдаг хэн вэ гэж хэлээд хана руу аяга шидсэн чинь уг аяга нь хагараад, хагарсан хэсэг нь үсрээд миний ард унтаж байсан 4 настай хүү Ц.Эрхэмбаярын толгой дээр унаад толгой нь хагарсан... гэсэн мэдүүлэг / хх-н 11-17/,

   Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1476 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ц.Эрхэмбаярын биед тархи доргилт, баруун чамархайд шарх тогтоогдлоо, гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно гэж тогтоогдсон байна.  

           Ш.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би эхнэртээ уурлаад уурандаа ширээн дээрээс шилэн аяга аваад хана руу шидсэн чинь аяга хананд цохигдож хагараад хагархайн хэсэг нь унтаж байсан хүү Ц.Эрхэмбаярын толгойг оноод хагалчихсан. Эхнэр хүү хоёр газраар ор засаад яг зэргэлдээ унтаж байсан юм. Миний хувьд тухайн үед уур бухимдалтай байсан болохоор аяга аваад шидсэн...” гэсэн мэдүүлэг / хх-н 33-35/, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Шүүгдэгч Ш.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан  бага насны хүүхэд болохыг мэдсээр байжхүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, ” /хх-н 48/ талаар утсаар мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

              Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Ш.Ц-г бага насны хүүхэд болохыг мэдсээр байж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт  зааснаар Ш.Цг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ш.Ц нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ш.Ц  нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Ш.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ш.Ц нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН