Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 048

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг, оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ю.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух Өрнө булган овгийн *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1981 оны 01-р сарын 01-нээс 1991 оны 05-р сарын 30-ныг хүртэл мал маллаж байсан. Иймд дээрхи хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би хөдөө мал малладаг өөрийн биеэр шүүх хуралд оролцох боломжгүй намайг байхгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Ю.******* 1981 оноос 1991 онуудад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ю.******* нь намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч *******гийн ******* Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1981 оны 01-р сарын 01-нээс 1991 оны 05-р сарын 30-ныг хүртэл мал маллаж байсан болох нь түүний тухайн жилүүдэд авч байсан хөдөлмөрийн хөлсийг жил сараар нь жагсаан гаргасан Завхан аймгийн архивын тасгийн 2013 оны 05-р сарын 30-ны өдрийн А/2612 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан энэ нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байх тул шүүх түүнийг үнэн зөв гэжүнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******гийн *******ыг 1981 оны 01-р сарын 01-нээс 1991 оны 05-р сарын 30-ныг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Нэхэмжлэгчийг тус шүүхийн 2017 оны 01-р сарын 20-ны өдрийн 148 дугаартай шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ