Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 337

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Байгалмаа 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Дорнод аймгийн төвийн 3 дугаар цэцэрлэгт асрагчаар,  1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрээнцавын сангийн аж ахуйд тогоочоор, 2001 оны 10 дугаар сараас 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дэлгэр интернэшнл ХХК-д барилгын засал чимэглэгчээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2. Б.Байгалмаа нь Дэлгэр интернэшнл ХХК-д 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгын засал чимэглэгчээр ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Б.Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЭНЭБИШ

2017 оны 01 сарын 24 өдөр

  Дугаар 101/ШШ2017/00337

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Газарчин 5-1 тоотод оршин суух Боржигон овогт Балдангомбын Байгалмаагийн /ЖН64112165/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Байгалмаа, нарийн бичгийн даргаар Т.Баясгалан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Байгалмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Дорнод аймгийн 3 дугаар цэцэрлэгт асрагчаар,  1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дорнод аймгийн Эрээнцавын сангийн аж ахуйд тогоочоор, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дэлгэр интернэшнл ХХК-д барилгын засал чимэглэгчээр тус тус ажиллаж байсан. Энэ компанид ажиллаж байсан бичиг баримт огт олдохгүй байна. Энд тэнд шүүлгэж үзэхэд гарч ирэхгүй байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй бйана. Иймд намайг ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Байгалмаа 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Дорнод аймгийн 3 дугаар цэцэрлэгт асрагчаар,  1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дорнод аймгийн Эрээнцавын сангийн аж ахуйд тогоочоор, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дэлгэр интернэшнл ХХК-д барилгын засал чимэглэгчээр тус тус ажиллаж байснаа тогтоолгохыг хүсч шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар, Нийслэлийн Архивын газрын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2017200076 тоот лавлагаа болон хэрэгт цугларсан бусад баримтыг харьцуулан судалж үзэхэд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг шүүх тогтоох нь зүйтэй байх ба дараах үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт Дорнод аймгийн төвийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1986 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот тушаалаар Б.Байгалмаад түр чөлөө олгосон, тус цэцэрлэгийн эрхлэгчийн 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11 тоот тушаалаар Б.Байгалмааг жирэмсний амралтын чөлөө олгосон  зэрэг үйл баримт тогтоогдож байгаа нь хүсэлт гаргагч 1984 оны 02 дугаар сараас 1986 оны 12 дугаар сарын хооронд Дорнод аймгийн 3 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Б.Байгалмааг Дорнод аймгийн Эрээнцавын сангийн аж ахуйн даргын 1987 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 151 тоот тушаалаар цэвэрлэгчээр ажилд томилсон, мөн аж ахуйн даргын 1988 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 92 тоот тушаалаар тогоочийн ажлын амралт олгосон, мөн аж ахуйн даргын 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай тушаалаар 22 хоногийн ээлжийн амралт олгож байсан баримтууд хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Мөн гэрч Г.Сүрэн, Ч.Мөнхцэцэг нарын мэдүүлэгээр хүсэлт гаргагч Б.Байгалмаа 1984 оноос 1986 оны хооронд Дорнод аймгийн 3 дугаар цэцэрлэгт асрагчаар, 1987 оноос 1990 оныг хүртэл Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрээнцавын сангийн аж ахуйд ажиллаж байсныг гэрчилжээ.

Б.Байгалмаагийн 503563 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт 2001 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Дэлгэр интернэшнл ХХК-д засалчнаар ажиллуулахаар ажилд томилсон тухай тус компанийн захирлын 2001 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 31 тоот тушаал бүртгэгдсэн, тус дэвтэрт Б.Байгалмаа 2001 оны 10 дугаар сараас 2002 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай бичилт хийгджээ. Б.Байгалмаа нь 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дэлгэр интернэшнл ХХК-д барилгын засал чимэглэгчээр ажиллаж байсан нь өөр бусад баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хугацаанд хамаарах хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд хүсэлт гаргагчийн тайлбар, дээр дурдсан бичгийн баримтуудыг үндэслэн Б.Байгалмаа 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Дорнод аймгийн төвийн 3 дугаар цэцэрлэгт асрагчаар,  1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрээнцавын сангийн аж ахуйд тогоочоор, 2001 оны 10 дугаар сараас 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дэлгэр интернэшнл ХХК-д барилгын засал чимэглэгчээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дэлгэр интернэшнл ХХК-д ажиллаж байсан нь тогтоогдоогүй тул энэ хугацаанд хамаарах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.