Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 0021

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Архангай аймагт төрсөн,  эмэгтэй, 00 настай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0 дүгээр баг, 0 дүгээр байрны020 тоотод оршин суух, Боржигон овогт ******* /РД:ТГ-/-ийн   нэхэмжлэлтэй бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны сайдын тушаалаар ЗХУ-д нэг жилийн үйлдвэрийн дадлага хийж ирээд Цемент шохойн үйлдвэрт нарийн хэмжүүрийн засварчнаар анх ажилд орсон. Намайг анх ажилд орсоны дараа буюу 1986 оны 10 дугаар сарын 01-нд хөдөлмөрийн дэвтэр нээхдээ миний овгийг Намуун-Адъяа гэж буруу бичсэн байна. Ингэж буруу ташаа бичигдсэн нь анх намайг сургуульд ороход сурагчийн хувийн хэргийг нээхдээ миний аав Намбудъяагийн нэрийг Намуу-Адъяа гэж ташаа бичсэнтэй холбоотой бөгөөд тухайн үед хөдөлмөрийн дэвтрийг бидний гар дээр өгдөггүй, боловсон хүчний хэлтэс хувийн хэрэгт хадгалдаг байсан тул овог буруу бичигдсэнийг мэдэх боломжгүй байдалд хүргэж байсан. Мөн үйлдвэр, компанийн захирлын тушаалууд дээр овгийг хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтээр бичиж байсан, хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэрүүд овог буруу бичигдсэний улмаас миний 1986 оноос хойш өнөөг хүртэл улсад ажилласан жил хүчингүй болоход хүрч хохирч байна. Иймд миний биеийг 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын 134119, 707179, 0337714 дугаартай дэвтэрүүд, эрүүл мэндийн даатгалын дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн гэдгийг тогтоож, намайг анх ажилд авсан, шилжүүлэн ажиллуулсан зэрэг тушаалуудыг надад хамааралтай тушаал гэдгийг тогтоож өгнө үү гэв.

         Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

         Нэхэмжлэгч *******ийн бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийн зарим хэсгийг хангах нь үндэстэй гэж үзлээ.

         Учир нь 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******* нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Намуун-Адъяагийн Саранцэцэг нэрээр нээсэн №134119 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ******* нэрээр нээсэн №707179 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Намуунадъяагийн Саранцэцэг нэрээр нээсэн №00677034 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд нэхэмжлэгчийн эцгийн нэрийг Намуу-Адъяа, Намуун-Адъяа, Нямбудъяа гэж бичсэн байх боловч дээрх дэвтрүүд дээрх *******ийн ажиллаж байсан байдлуудтай тохирч байгаа үйл баримт болон ******* нэрээр олгогдсон иргэний үнэмлэх болон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, түүний ээж Ж.Должингийн олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэрт дөрөв дэх хүүхдийг ******* нэрээр бичигдсэн байдал, түүний эцэг эхийн 1951 оны 03 дугаар сарын 13-ны өдөр олгогдсон 81 дугаартай гэрлэлтийн баталгааны хуулбар, эцэг Ванчинжавын Намбудъяад 1981 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр олгосон паспортын хуулбар, нэхэмжлэгчид ******* нэрээр 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр олгогдсон паспортын хуулбар, сурагчийн хувийн хэрэг зэрэг бичмэл нотлох баримтууд болон гэрч Г.Жаргалмаа, Д.Болормаа нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******* нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Намуун-Адъяагийн Саранцэцэг нэрээр нээсэн №134119 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ******* нэрээр нээсэн №707179 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Намуунадъяагийн Саранцэцэг нэрээр нээсэн №00677034 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Боржигон овогт ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч №0337714 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгоно гэсэн боловч уг бичиг баримтын хуулбарыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул уг бичиг баримтын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоох боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч ажилд авсан болон шилжүүлэн ажиллуулсан тушаалыг надад хамааралтай болохыг тогтоолгохоор шаардаж, Хөтөлийн цемент шохойн комбинатын  даргын зарим хүмүүсийг  ажилд авч ажиллуулах ба тэтгэмж олгох тухай 1985 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаар тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг тушаал дээр нэхэмжлэгчийн нэрийг ******* гэж бичсэн байх боловч дээрх ажилд томилсон  тушаал нь эрх олгосон ямар нэгэн баримт бичиг биш байх тул түүний эзэмшигч нь мөн эсэхийг тогтоох эрх зүйн үндэслэлгүй байна.

Иймд  №0337714 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр болон Хөтөлийн цемент шохойн комбинатын  даргын зарим хүмүүсийг  ажилд авч ажиллуулах ба тэтгэмж олгох тухай 1985 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаар тушаалыг надад хамааралтай болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон              

ТОГТООХ нь:

         1. Иргэний   хэрэг   шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******* нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Намуун-Адъяагийн Саранцэцэг нэрээр нээсэн №0000 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ******* нэрээр нээсэн №0000 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Намуун адъяагийн Саранцэцэг нэрээр нээсэн №000000 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Боржигон овогт ******* мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 0337714 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажилд авсан, шилжүүлэн ажиллуулсан зэрэг тушаалуудыг надад хамааралтай тушаал гэдгийг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР