| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00874/И |
| Дугаар | 77 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 77
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 9-1 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ61070174, Хошууд овогт Дагвадоржийн Гангаа,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 9-1 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ64042665, Булгадар овогт Лхагвын Сийлэгмаа нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17.515.857,36 төгрөг, нотариатын зардал 19.500 төгрөг, нийт 17.535.357,36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Дөрвөн зам тооцооны төвийн эрхлэгч С.Нарандаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Л.Сийлэгмаа, Д.Гангаа нар нь 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкны Увс салбар Дөрвөн зам тооцооны төвөөс БГ/317 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 22.700.000 /Хорин хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1 дэхь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 5.220.902,37 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 6.841.679,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 7.945,16 төгрөг нийт 12.070.526,88 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгөй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 5.2.16-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зээлийг буцаан дуудах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/ЗП тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж дараахь зээлийн төлбөрийг гаргуулна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 17.479.097,63 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт хүүгийн төлбөрт 36.499,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 259.87 төгрөг, нийт 17.515.857,36 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын төлбөрт 19.500 төгрөг, нийт 17.535.357 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрөө төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Л.Сийлэгмаа, Д.Гангаа нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Д.Гангаа, Л.Сийлэгмаа нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17.515.857,36 төгрөг, нотариатын зардал 19.500 төгрөг, нийт 17.535.357,36 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Гангаа, Л.Сийлэгмаа нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17.515.857,36 төгрөг, нотариатын зардал 19.500 төгрөг, нийт 17.535.357,36 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Д.Гангаа, Л.Сийлэгмаа нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17.515.857,36 төгрөг, нотариатын зардал 19.500 төгрөг, нийт 17.535.357,36 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.627 төгрөгийн тал хувь болох 122.814 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 122.814 төгрөг, хариуцагч Д.Гангаа, Л.Сийлэгмаа нараас 122.814 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй 17.515.857,36 /арван долоон сая таван зуун арван таван мянга найман зуун тавин долоон төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг, нотариатын зардал 19.500 /арван есөн мянга таван зуу/ төгрөг, нийт 17.535.357,36 /арван долоон сая таван зуун гучин таван мянга гурван зуун тавин долоон төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Гангаа, Л.Сийлэгмаа нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 122.814 /нэг зун хорин хоёр мянга найман зуун арван дөрөв/ төгрөг, хариуцагч Д.Гангаа, Л.Сийлэгмаа нараас 122.814 /нэг зун хорин хоёр мянга найман зуун арван дөрөв/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 122.814 /нэг зун хорин хоёр мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Гангаа, Л.Сийлэгмаа нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ