| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0603/Э |
| Дугаар | 645 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 645
2020 04 08 2020/ШЦТ/645
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ
улсын яллагч: Д.Ариунжаргал
өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч : У.Сайнбилэг
өсвөр насны шүүгдэгч: О.Б, М.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Ямаа овогт Оюунбилэгийн Бат-Эрдэнэ, Боржигон овогт Мөнгөнцэцэгийн Ууганбаяр нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01040 0538 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ямаа овогт Оюунбилэгийн Бат-Эрдэнэ, 2002 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,мэргэжилгүэй, эрхэлсэн ажил, сургуульгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Консулын 10-1950 тоотод оршин суудаг,улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: СГ02292713,
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Мөнгөнцэцэгийн Ууганбаяр, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,мэргэжилгүэй, эрхэлсэн ажил, сургуульгүй, ам бүл 5, эгч, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Консулын 10-1930 тоотод оршин суудаг,улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: УК03210131,
Холбогдсон хэргийн талаар:
О.Б, М.У нар нь бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 11-ний шөнө 01 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1298 тоотын үүдэнд Ч.Гантулгын нүүрэн тус газар нь өшиглөж гар утсыг илээр хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Өсвөр насны шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч М.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Ч.Гантулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 11-ний шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт найз Одонтуяагийн гэрээс согтуу гараад гудамжинд явж байхад надтай үл таних 4 залуу зөрж өнгөрсөн тэгтэл араас нэг залуу нь намайг хөөе хөөе гээд дуудаад байхаар нь би шууд зугатаасан. Би гүйж байхдаа гудамжинд халтираа унасан тэгтэл нэг залуу намайг хөөж байснаа газар унагаасан ба араас нөгөө 3 залуу нь ирээд толгойн дээрээс дарж байснаа 10.000 төгрөг өг гэхээр нь би өгье май энэ ахынхаа цагийг ав гэхэд авахгүй намайг дөрвүүлээ нийлж зодож байснаа миний баруун талын өмдний халаасанд байсан Айфон 8 плас маркийн гар утсыг аваад дээшээ зугтаагаад явсан. Миний хамар луу өшиглөсөн хамар өвдөж байна. Мөн миний зүүн гарын сарвуу шалбарсан, баруун талын шанаа хавдсан, баруун талын хавирганы дээд талд хөндүүрлээд өвдөөд байгаа.. гэсэн мэдүүлэг / хх-н 7-11/,
Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэлд: О.Бэс Айфоне 8 плас маркийн 352980098620146 дугаарын имей кодтой гар утсыг хураан авсан гэжээ. / хх-н 5/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: Ч.Гантулгад Айфоне 8 плас маркийн 352980098620146 дугаарын имей кодтой гар утсыг хүлээлгэн өгөв гэжээ. /хх-н 6/
Гэрч Б.Одонтуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай найз Ч.Гантулга 23 цагийн орчимд манай гэрт ирсэн тэгээд бид хоёр пиво ууж 01:00 цаг өнгөрч байхад Ч.Гантулга бага зэрэг согтоод гэнэт харьлаа гэсэн тэгээд нэг пиво аваад гэрээс согтуу явган явсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 12/,
Насанд хүрээгүй гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Яргуй цэцэрлэгээс Бат-Эрдэнэ, Ууганбаяр бид 4 гараад ертөнцийн зүгээр баруун тийшээ явж байтал нэг хөгшин настай согтуу ахтай таараад тэр ахыг өнгөрөөд цаашаа явж байтал Бат-Эрдэнэ эргэж хараад тэр ах луу “хөөе” гэж орилсон тэгсэн чинь хариуд тэр ах дүү нар май гэх шиг нэг зүйл хэлсэн тэгтэл Бат-Эрдэнэ араас нь гүйгээд очсон. Батболд Ууганбаяр бид 3 араас нь очиход нөгөө газар уначихсан Бат-Эрдэнэ нүүр лүү нь өшиглөж байсан. Тэгэхээр нь бид 3 болиулаад Бат-Эрдэнийг аваад явсан. Өөр зүйл болоогүй. Бид нар ертөнцийн зүгээр зүүн тийшээ зугатаагаад ойролцоогоор 100 метр гүйгээд зогстол Бат-Эрдэнэ ай фоне маркийн гар утас гаргаж ирэхээр нь би Бат-Эрдэнийг авсан байх гэж бодсон чинь Ууганбаяр утас нь газар нь газар унасан байхаар нь би аваад гүйчихсэн юм тэгээд Бат-Эрдэнэд өгсөн гэж ярьсан... гэсэн мэдүүлэг / хх-н 16/,
Гэрч Д.Батболд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны 21 цаг 30 минут гэж гэрээсээ гараад 22:00
цагийн орчимд Мандахаа, Бат-эрдэнэ, Ууганбаяр нарын хамтаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо усны худагны хажууд уулзаад байж байтал Баачка, Идрээнартай таарсан тэр хоёр Баачкагийн AQUA маркийн машинтай явж байсан. Тэгээд 21дүгээр хорооны урд талд байх Өөчөө буюу Өсөхбаярыг гэрээс нь аваад буцаад ягаан худаг дээрээ очсон тэгээд тэндээ байж байгаад юм ярьж байгаад Баачка, Идэрээ, Өөжи нар гэрлүүгээ явсан харин би, Ууганбаяр, Бат-эрдэнэ, Төрмандах бид дөрөв 01 цаг өнгөрөөд орчимд Яргуй гэх цэцэрлэгээс уруудаад арын гудамжаар нь харих гээд явж байтал бид дөрөв нэг согтуу хөгшин ахтай таараад өнгөрсөн тэр үед нөгөө согтуу ахын Бат-эрдэнэ нөгөө ахыг хөөе хөөе гэж дуудахад нөгөө согтуу ахнэгзүйл хэлээд зугтаасан юу гэж хэлсэн талаар нь би мэдэхгүй байна тэр үед Бат-эрдэнэ араас нь гүйхэд нөгөө ах цаашаа гүйсэн тэр үед Мандхаатай араас нь очиход нөгөө согтуу ах газар унчихсан байсан ба Бат-эрдэнэ 2 удаа өшиглөн, харин Ууганбаяр шилэн хүзүүг дээрээс нь барьж байгаад хойшоо татаад унагасантэр үед бид 4 гудамж өгсөөд гүйсэн тэгээд бид дөрөв жалганы хажууд зогсоход Ууганбаяр нөгөө согтуу ахын цагаан өнгийн айфоне маркийн гар утсыг авчихсан байсан. Тэгээд бид дөрөв гэр гэр лүүгээ харихаар болоод уг гар утсыг Бат-эрдэнэ аваад явсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 17-18/
Гэрч Д.Алтанчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний хүү Бат-Эрдэнэ нь хулгайн хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа юм. Бат-Эрдэнэ нь өөрийн гэмт үйлдлээ хүлээж байгаа. Би Бат-Эрдэний хууль ёсны төлөөлөгчөөр явж байгаа юм. Бат-Эрдэнэ нь 2002 онд Хэнтий аймагт төрсөн. Бага насандаа эцэг эхийн гар дээр хүмүүжсэн. Хэнтий аймгийн 10 жилийн сургуульд 7 дугаар анги хүртлээ сурч байгаад гэр бүлийн хамтаар 2011 онд Улаанбаатар хотод амьдрахаар болж, Бат-Эрдэнэ нь 102-р дунд сургуульд 9-р анги хүртлээ сурсан. Бат-Эрдэнэ 8-р анги төгсөөд, зуны амралтаараа Хэнтий аймаг яваад морьноос унаад нуруугаа бэртээсний улмаас сургуулиасаа гарсан. Сурагчийн хувийн хэрэг нь байхгүй. Бат-Эрдэнэ нь зан аашны хувьд дөлгөөн, үгэнд сайн ордог, чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглох дуртай, архи тамхи хэрэглэдэггүй, гэрээсээ гарахаараа оройтдоггүй хүүхэд юм. Хэрэг гарсан өдөр л оройтож орж ирсэн.. гэсэн мэдүүлэг / хх-н 19/,
Гэрч Г.Гантуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай дүү Ууганбаяр нь хулгайн хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа юм. Ууганбаяр нь өөрийн гэмт үйлдлээ хүлээж байгаа юм. Би Ууганбаярын хууль ёсны төлөөлөгчөөр явж байгаа юм. Ууганбаяр нь 2003 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхээс хоёулаа, ах Ууганхүү нь ээж Мөнгөнцэцэгийн хамтаар Улаанбаатар хотод амьдардаг. Гэрийн хаягийг нь мэдэхгүй байна. Ууганбаярын аав Отгонбаатар нь 2 жилийн өмнө нас барсан. Ууганбаяр нь аавыгаа нас барсанаас хойш манайд амьдарч байгаа. Ууганбаяр 92-р дунд сургуульд 8-р анги хүртэлээ сурж байгаад, аавыгаа нас барсанаас хойш сургуулиа орхисон. Ууганбаярын сурагчийн хувийн хэрэг нь байхгүй. Ууганбаяр нь хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглох дуртай, хүний үгэнд сайн ордог, дөлгөөн зан ааштай, архи уудаггүй, тамхи татдаггүй, гэрээсээ гардаггүй хүүхэд юм. Сүүлд Бат-Эрдэнэ гэх хүүхэдтэй нийлээд хааяа гэртээ оройтож ирж байгаа. Хэрэг үйлдсэнээс хойш гэрээсээ гарахгүй, хүүхдүүдийг маань хараад сайн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 20/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2545 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Ч.Гантулга-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын хянганд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хуруунд шарх, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
байна гэсэн дүгнэлт /хх-н 23-24/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай /хх-н 25/, Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд /хх-н 26-27/ гар утсыг 1.000.0001 төгрөгөөр үнэлжээ. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 28-31/, О.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 37/, О.Бд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 38/, прокурорын тогтоол /хх-н 43-44/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 48-49/, О.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 52/,М.Уын төрсөний гэрчилгээний хуулбар/ хх-н 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-н 36/,
М.Ут Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 38/, прокурорын тогтоол /хх-н 40-41/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 51-52/,
М.Ут хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Б, М.У нар нь бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 11-ний шөнө 01 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1298 тоотын үүдэнд Ч.Гантулгын нүүрэн тус газар нь өшиглөж гар утсыг илээр хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс О.Б, М.У нар нь бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 11-ний шөнө 01 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1298 тоотын үүдэнд Ч.Гантулгын нүүрэн тус газар нь өшиглөж гар утсыг илээр хүч хэрэглэн дээрэмдэн авсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Хохирогч Ч.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... надтай үл таних 4 залуу зөрж өнгөрсөн тэгтэл араас нэг залуу нь намайг хөөе хөөе гээд дуудаад байхаар нь би шууд зугатаасан. Би гүйж байхдаа гудамжинд халтираа унасан тэгтэл нэг залуу намайг хөөж байснаа газар унагаасан ба араас нөгөө 3 залуу нь ирээд толгойн дээрээс дарж байснаа 10.000 төгрөг өг гэхээр нь би өгье май энэ ахынхаа цагийг ав гэхэд авахгүй намайг дөрвүүлээ нийлж зодож байснаа миний баруун талын өмдний халаасанд байсан Айфон 8 плас маркийн гар утсыг аваад дээшээ зугтаагаад явсан. Миний хамар луу өшиглөсөн хамар өвдөж байна. Мөн миний зүүн гарын сарвуу шалбарсан, баруун талын шанаа хавдсан, баруун талын хавирганы дээд талд хөндүүрлээд өвдөөд байгаа...” гэсэн мэдүүлэг / хх-н 7-11/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2545 дугаартай шинжээчийн Ч.Гантулга-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын хянганд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хуруунд шарх, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт,
Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэлд: О.Бэс Айфоне 8 плас маркийн 352980098620146 дугаарын имей кодтой гар утсыг хураан авч / хх-н 5/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд : Ч.Гантулгад Айфоне 8 плас маркийн 352980098620146 дугаарын имей кодтой гар утсыг хүлээлгэн өгөв гэжээ. /хх-н 6/
Гэрч Б.Одонтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай найз Ч.Гантулга 23 цагийн орчимд манай гэрт ирсэн тэгээд бид хоёр пиво ууж 01:00 цаг өнгөрч байхад Ч.Гантулга бага зэрэг согтоод гэнэт харьлаа гэсэн тэгээд нэг пиво аваад гэрээс согтуу явган явсан... гэсэн мэдүүлэг / хх-н 12/,
Насанд хүрээгүй гэрч Ц.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... нэг хөгшин настай согтуу ахтай таараад тэр ахыг өнгөрөөд цаашаа явж байтал Бат-Эрдэнэ эргэж хараад тэр ах луу хөөе гэж орилсон тэгсэн чинь хариуд тэр ах дүү нар май гэх шиг нэг зүйл хэлсэн тэгтэл Бат-Эрдэнэ араас нь гүйгээд очсон. Батболд Ууганбаяр бид 3 араас нь очиход нөгөө газар уначихсан Бат-Эрдэнэ нүүр лүү нь өшиглөж байсан. Тэгэхээр нь бид 3 болиулаад Бат-Эрдэнийг аваад явсан. Өөр зүйл болоогүй. Бид нар ертөнцийн зүгээр зүүн тийшээ зугатагаад ойролцоогоор 100 метр гүйгээд зогстол Бат-Эрдэнэ ай фоне маркийн гар утас гаргаж ирэхээр нь би Бат-Эрдэнийг авсан байх гэж бодсон чинь Ууганбаяр утас нь газар нь газар унасан байхаар нь би аваад гүйчихсэн юм тэгээд Бат-Эрдэнэд өгсөн гэж ярьсан... гэсэн мэдүүлэг / хх-н 16/,
Гэрч Д.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би, Ууганбаяр, Бат-эрдэнэ, Төрмандах бид дөрөв 01 цаг өнгөрөөд орчимд Яргуй гэх цэцэрлэгээс уруудаад арын гудамжаар нь харих гээд явж байтал бид дөрөв нэг согтуу хөгшин ахтай таараад өнгөрсөн тэр үед нөгөө согтуу ахын Бат-эрдэнэ нөгөө ахыг хөөе хөөе гэж дуудахад нөгөө согтуу ах нэг зүйл хэлээд зугтаасан юу гэж хэлсэн талаар нь би мэдэхгүй байна тэр үед Бат-эрдэнэ араас нь гүйхэд нөгөө ах цаашаа гүйсэн тэр үед Мандхаатай араас нь очиход нөгөө согтуу ах газар унчихсан байсан ба Бат-эрдэнэ 2 удаа өшиглөсөн, харин Ууганбаяр шилэн хүзүүг дээрээс нь барьж байгаад хойшоо татаад унагасан тэр үед бид 4 гудамж өгсөөд гүйсэн тэгээд бид дөрөв жалганы хажууд зосоход Ууганбаяр нөгөө согтуу ахын цагаан өнгийн айфоне маркийн гар утсыг авчихсан байсан. Тэгээд бид дөрөв гэр гэрлүүгээ харьхаар болоод уг гар утсыг Бат-эрдэнэ аваад явсан... гэсэн мэдүүлэг / хх-н 17-18/, өсвөр насны шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
О.Б, М.У нар нь хохирогчийг гудамжинд явж байхад нь араас нь дуудаж очиж газар унаган зодож гар утсыг авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, тэдний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.
Иймд О.Б, М.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч нар хохирогч Ч.Гантулгын эд зүйлийг нь буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэргийн улмаас О.Б, М.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмын дагуу ял шийтгэл оногдуулж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д заасан О.Б, М.У нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ямаа овогт Оюунбилэгийн Бат-Эрдэнэ, Боржигон овогт Мөнгөнцэцэгийн Ууганбаяр нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар О.Б, М.У нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар О.Б, М.У нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б, М.У нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр нэг жилийн хугацаагаар хойшлуулж, О.Б, М.У нарт хяналт тавихыг Шүүхийн шийдэвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2- д заасан О.Б, М.У нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
6. О.Б, М.У нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Б, М.У нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Б, М.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН