Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 644

 

 

 

 

 

 

 

   2020        04       08                                  2020/ШЦТ/644

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ

улсын яллагч: Н.Гэрэлмаа

шүүгдэгчийн өмгөөлөгч : С.Оюунцэцэг

хохирогч : Э.Одхүү

шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.М  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06731 0508 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.М , 1997  оны 6 дугаар  сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг , ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо БагаДарьЭхийн 4-1676 тоотод оршин суудаг,улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

        

           Холбогдсон хэргийн талаар:

          Д.М нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парис нэртэй бааранд Э.Одхүүтэй таарамжгүй харьцааны улмас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                                            

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

          Хохирогч Э.Одхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө найз нарын хамт тухайн баараар үйлчлүүлсэн. Намайг ширээн дээр сууж байх үед бүжгийн талбай дээр манай найз нэг залуутай маргалдсан. Би бүжгийн талбай дээр очоод юу болсон талаар асуухад шүүгдэгчийн найз хажуугаас элэгдсэн. Намайг тонгойтол хажуугаас шүүгдэгч цохисон. Тухайн үед би монетан гинж зүүсэн байсан. Намайг заамдах үед алга болсон гэж бодож байна. Би одоогийн байдлаар хамрын хагалгаанд ороогүй байна. Хамрын яс хугарч муруйсан. Өглөө, оройдоо хамар байнга битүүрдэг болсон. Хувийн эмнэлгээс эмчилгээний үнийг асуухад 5.800.000 төгрөг болно гэж хэлсэн. Хэрэгт эмчилгээний талаарх баримт болон гинжний үнийн үнэлгээний баримтууд авагдсан гэв. 

          Хохирогч Э.Одхүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 11 дүгээр сарын 09-ний орой 23 цаг 30 минутын орчимд найз Баярхүү, Цээгий нарын хамтаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хооронд байрлах Дарис бааранд орж үйлчлүүлээд байж байтал 00 цагийн орчимд үл таних гурван залуутай маргалдсан. Яг юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Тэр залуус намайг доош нь дараад миний нүүр лүү цохьсон яг хэдэн удаа цохиснийг санахгүй байна. Намайг цохисон залуу саарал өнгийн нэхмэл дүү цамцтай, залуу байсан өөр зүйл анзаарч хараагүй. Миний хамар мурийсан... гэсэн мэдүүлэг / хх-н 6-16/,

         Гэрч Л.Баттөмөр  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 09-ний 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 хороо Сансарт нийлдэг байсан найз болох Баттөмөр, Түвшинтулга, Жаргалтай сансарын тунел орчимд эхнэрийн ажлаас нь тарахыг хүлээж байхдаа санаандгүй тааралдсан. Хэдүүлээ нэг газар орж сууя гээд бид нар Баянзүрх дүүргийн 4-р хороо Парис бааранд цагийн сайн санахгүй байна 23 цагийн үед орж үйлчлүүлсэн. Бид нар бааранд орохоосоо өмнө бүгд эрүүл байсан. Бид нар бааранд ороод 0,5л хэмжээтэй архи 1 шил, 2-3 пиво ус ундааны хамт захиалж уусан. Бид нар эхлээд нэг нэг хундага архи уучхаад тамины өрөө орсон тамхины өрөөнд бааранд бид нарын өөдөөс хараад сууж байсан зэргэлдээ ширээний үл таних 3 ахтай тааралдсан. Тэр үед уг 3 ах тамхи асуухаар нь бид нар тамхи өгсөн. Бид нарыг тамхи татаад байж байхад гаднаас үл таних туранхай залуу орж ирэхэд бид нартай тамхи татаж байсан 3 ахын будүүнзэс нь тамхи асуусан уг залуу жаахан халамцуу бүжиглэсэн маягтай орж иртэл түүнийг бүдүүн ах далдагнаад байгаарай гээд алгадсан. Бид нар тэр хэдийг салгаад жаахан юм яриад инээлдэж байгаад сууж байсан ширээн дээрээ очсон. Бааранд угаасаа хүн багатай байсан болохоор бид нар хэсэг хугацааны дараа бүжгийн талбай дээр бүжиглэх гээд гарахад нөгөө 3 ах нилээн согтчихсон байсан ба намхан бүдүүн ах нойлоос гарч ирээд хүн амьтан руу муухай хараад хүмүүсийг шүргээд яваад байсан дээгуүрээ урт цагаан фудволк өмссөн байсан байхаа Би бүжгийн талбайн зах дзэр зогсож байхад намайг мөрлөөд гарахаар нь би тоогоогүй тэггэл нөгөө ах намайг өнгөрсөнөө буцаад намайг дуудахаар нь эргзэд харахад миний шилэн хүзүүнээс базаад юм яриад байсан тухайн үед чимзз ихтэй байсан болохоор чихээ наахад "чи бид гуравтай гараад үзэх үү " гэхээр нь ах минь та согтсон байна адилхан эр хүмүүс байна та нилээн согтсон байна та ширээн дээрээ очоод суучих гэж хэлсэн. Тэгтэл пиздаа минь гээд духаа толгогоо наагаад байхаар нь түлхэхэд биеэ наагаад ямар ч зайгүй байсан тэгтэл найз миний санаж байгаагаар Баттөмөр голоор ороод салгах гэхэд уг 3 ахын ширээний орчим энэ үйл явдал болж байгаа/ ширээн дээр архи бариад сууж байсан бүдүүн сахалтай ах босч ирэзд салгаж байсан манай найзыг түлхээд газар унагаасан. Тэгтэл нөгөө 2-оосоо туранхай ах мөн нөгөө 2 бүдүүн ах гуравуулаа нийлээд надруу дайраад хэнийг нь мэдэхгүй 2 хүн нь намайг гараараа нүүрээ дарсан байхад нүүр рүү өшиглеөд нуруу руу цохиод байсан. Тэгтэл баарны хамгаалагч нар ирээд салгасзн. Тзгтэл бүдүүн биетэй хэнийг нь мэдэхгүй ахыг хамгаалагч чи наадахаа тавь л даа гэхэд би энийг ална гээд надаас зуураад тавихгүй байсан. Тэггэл өндөр биетэй хамгаалагч ирээд салгахад найз Баттөмөр намайг салгаад аваад явсан. тухайн үед миний  хамарнаас цус гарсан байхаар нь цамцаараа дараад ширээ рүү манай найз аваад явсан. тэгтэл нөгөө гурав нь ахын нэг нь надруу өөр ширээн дээрээс архины шил аваад надруу далайсан тэггэл хамгаалагч юмуу хэнийг нь мэдэхгүй 1 хүн гарнаас нь авч салгасан. Тэгтэл дахиад 0,75 л хэмжээтэй архины шил аваад цохих гэхээр хамгаалагч нь салгасан. Нөгөө 3 ахыг баарны хамгаалагч дифүзэрийн тийшээ аваачихад хоорондоо маргалдаад намайг ална гээд байсан тэгтэл манай найз Баттөмөр чи одоо баарнаас гар тэгэхгүй бол наадуул чинь дахиад чам руу дайраад байна гэхээр нь би баарнаас гарсан. Би баарнаас гараад шууд гэр рүүгээ харьсан. Дараа нь найзуудтайгаа чатаар холбогдоход бид нар чиний араас гарсан гэж хэлж байсан. Би тэр явдлаас хойш найзуудынхаа хэнтэй ч холбогдоогүй... гэсэн мэдүүлэг / хх-н 20-22/

        

 Гэрч Т.Түвшинтулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “.. Бид нар үйлчлүүлж байхад бүжгийн талбай дээр найз Мөнгөнбаганы шилэн хүзүүнээс үл таних бүдүүн залуу базаад байхаар нь би очоод салгахад түүний хажууд зогсож байсан үл таних залуу намайг хүчтэй түлхэхээр газарт унасан. Намайг газраас босоход Мөнгөнбаганы саарал өнгөтэй ноосон цамцны энгэр нь урагдсан байдалтай байсан... гэсэн мэдүүлэг  / хх-н 23-24/,

          Гэрч З.Жаргал мөрдөн шалгах ажиллагааны үедмэдүүлэхдээ:”... 2019 оны 11 сарын 09-ний шөнө 22-23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Парис" гэх бааранд найз Түвшинтулга түүний найзууд болох Мөнгөнбагана, Баттөмөр нартай 4-лээ орсон. Бид нар бааранд ороод 0,75л хэмжээтэй абсалют 6 пивотой сет захиалж уусан. Бид нар үйлчлүүлж байгаад тамхины өрөөнд ороод тамхи татаж байхад араас бид нарын өөдөөс харсан ширээнд сууж байсан үл таних залуучууд орж ирээд тамхи гуйхаар нь Түвшинтулга 2 залууд тамхи өгсөн. Бид нар тамхиа татаад дуусахад үл таних 2 залуутай хамт явсан нэг найз нь гаднаас орж ирсэн уг залуу нөгөө 2 залуугаасаа арай согтуу байсан ба 2 найзаасаа тамхи нэхээд байхаар нь махлагдуу биетэй залуу нь түүнийг алгадсан тэгээд хоорондоо маргалдаад байхаар нь бид нар гараад явсан. Бид нар ширээн дээрээ очоод үйлчлүүлж байгаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн энэ үед Баттөмөрийн найзууд нь уг бааранд бас үйлчлүүлж байсан ба Баттөмөр найзууд руугаа явсан. Бүжиглэж байхад Мөнгөнбагана урд талын ширээний залуучуудтай хүүхэнээс болоод маргалдах гээд бие биен рүүгээ муухай хараад шөргөөцөлдөөд байсан. Би хэсэг хугацааны дараа ганцаараа тамхины өрөө орчихоод гараад ирэхэд Мөнгөнбагана үл таних залуутай зодолдсон бүжгийн талбай дээр цус болсон цамц нь урагдсан гар нь цус болсон нүүрэн дээр нь цус болсон байдалтай байсан. Тэгээд баарны хамгаалагч нар ирээд салгасан. Үл таних залуучуудыг баарны хамгаалагч нар баарнаас гаргасан уг залуучууд баарны хамгаалагч нартай маргалдаад зодолдоод байсан. Тэггэл Батөмөр ирээд одоо цагдаа нар ирнэ явъя гээд бид нар баарнаас гарсан би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан болохоор тэд нараас салаад явсан. Түвшинтулга Баттөмөр 2 бааран дотор үлдсэн би баарны гадаа нилээн хүлээж байгаад явсан… гэсэн мэдүүлэг  / хх-н 25-26/,

          Гэрч Д.Золжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 21 цагийн үед манай гэрт найз Одхүү, Баярхүү, Цээкүү бид 4 архи уусан. Би бааранд ороод юу захиалж уусан ямар үйлдэл болсныг огт санахгүй маргааш өглөө нь гэртээ сэрэхэд найз Одхүү бааранд үл таних хүмүүст зодуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг / хх-н 28-29/, Э.Одхүүгийн эмчилгээний зардлын талаарх баримт/ хх-н 32-34/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 35-36,39/ ,

Хүний  биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13738 тоот шинжээчийн дүгнэлт:

1. Э. ОДХҮҮ-н биед тархи доргилт, хамрын ясны баруун зүүн хажуу ханан хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, хацар, эрүүний зөөлөн эди."1 няцрал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд цус хуралт, д зүүн нүдний зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Шинэ гэмтэл байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг т хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй / хх-н 37/, 

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.320.000 төгрөгөөр үнэлэв. /хх-н 40-42/,

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 38,44/

         Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 72-73

         Д.Мөнгөнбаганын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 75 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 46/, оршин суух хорооны тодорхойлолт / хх-н

        Д.Мд  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 63/, прокурорын тогтоол /хх-н 64-65/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 66-68/

         Д.Мд  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 69-70/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянан хэлэлцээд                  

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

              Баянзүрх дүүргийн прокурорын газраас  Д.М нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парис нэртэй бааранд Э.Одхүүтэй таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

       Шүүхээс шүүгдэгч  Д.М нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парис нэртэй бааранд Э.Одхүүтэй таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

 

Хохирогч Э.Одхүүгийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...намайг ширээн дээр сууж байх үед бүжгийн талбай дээр манай найз нэг залуутай маргалдсан. Би бүжгийн талбай дээр очоод юу болсон талаар асуухад шүүгдэгчийн найз хажуугаас элэгдсэн. Намайг тонгойтол хажуугаас шүүгдэгч цохисон. Тухайн үед би монетан гинж зүүсэн байсан. Намайг заамдах үед алга болсон гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг, 

Хүний  биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13738 тоот шинжээчийн дүгнэлтээр Э. Одхүүгийн биед тархи доргилт, хамрын ясны баруун зүүн хажуу ханан хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд цус хуралт,  зүүн нүдний зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг т хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ. / хх-н 37/, 

             Гэрч Л.Баттөмөрийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Тэгтэл пиздаа минь гээд духаа толгойгоо наагаад байхаар нь түлхэхэд биеэ наагаад ямар ч зайгүй байсан тэгтэл найз миний санаж байгаагаар Баттөмөр голоор ороод салгах гэхэд /уг 3 ахын ширээний орчим энэ үйл явдал болж байгаа/ ширээн дээр архи бариад сууж байсан бүдүүн сахалтай ах босч ирээд салгаж байсан манай найзыг түлхээд газар унагаасан. Тэгтэл нөгөө 2-оосоо туранхай ах мөн нөгөө 2 бүдүүн ах гурвуулаа нийлээд над руу дайраад хэнийг нь мэдэхгүй 2 хүн нь намайг гараараа нүүрээ дарсан байхад нүүр рүү өшиглеөд нуруу руу цохиод байсан.... гэсэн мэдүүлэг / хх-н 20-22/

        

 Гэрч Т.Түвшинтулгын мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... найз Мөнгөнбаганы шилэн хүзүүнээс үл таних бүдүүн залуу базаад байхаар нь би очоод салгахад түүний хажууд зогсож байсан үл таних залуу намайг хүчтэй түлхэхээр газарт унасан. Намайг газраас босоход Мөнгөнбаганы саарал өнгөтэй ноосон цамцны энгэр нь урагдсан байдалтай байсан... гэсэн мэдүүлэг  / хх-н 23-24/,

          Гэрч З.Жаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Бүжиглэж байхад Мөнгөнбагана урд талын ширээний залуучуудтай хүүхнээс болоод маргалдах гээд бие биен рүүгээ муухай хараад шөргөөцөлдөөд байсан. Би хэсэг хугацааны дараа ганцаараа тамхины өрөө орчихоод гараад ирэхэд Мөнгөнбагана үл таних залуутай зодолдсон бүжгийн талбай дээр цус болсон цамц нь урагдсан гар нь цус болсон нүүрэн дээр нь цус болсон байдалтай байсан. … гэсэн мэдүүлэг  / хх-н 25-26/, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

          Шүүгдэгч Д.М нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парис нэртэй бааранд Э.Одхүүтэй таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул Д.Мөнгөнбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

          Энэ хэргийн улмаас  Д.М нь  цагдан хоригдсон хоноггүй болно.

  Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хохирогчид гарсан эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг төлсөн ба хохирогч цаашид гарах  мэс засал хийлгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Хохирогч тухайн үед ээж, эхнэр хоёрын бэлэглэсэн монетон гинж зүүж явсан, тэр зодооны үед алга болсон тул энэ гинжний үнийг нэхэмжлэнэ гэсэн боловч хохирогч  Э.Одхүүг тухайн үед 1.350.000 төгрөгийн үнэтэй монетон гинж зүүж явсан гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул шүүгдэгчээс гижний үнийг төлүүлэх  үндэслэлгүй байна.

  Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

            Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Д.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар    Д.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар Д.М нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай..

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5 дах хэсэгт зааснаар Д.М нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугцаанд нь биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай..

5 Д.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.М нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

8. Хохирогч мэс засал хийлгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН