Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 804

 

   Ч.М-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Т.Жаргалсайхан,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 688 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Жаргалсайханы бичсэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ч.М-д холбогдох 1710001450042 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Ч-ын М, 1998 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар баг, Өвөр зүлэгт гэх газар оршин суудаг,

Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: /;

Ч.М нь 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны Лакшири 3  дугаар хауст оршин суух, ХБНГУ-ын иргэн Оливэр Карл Жорж Шинорын /Olivir karl-Gerorg Schnorr/ гэрийн цонхоор нэвтрэн орж, “Iphone-7” загварын гар утас, Pierre Cardin брендийн Ipad Air2, Ingersoll брендийн бугуйн цаг, Ray ben брендийн нүдний шил, 10.000 рубль, 850.000 төгрөг, тамхины асаагуур, Маrlboro тамхи, утас цэнэглэгч зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 4.573.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.М-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос яллагдагч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан "хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч" эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 Яллагдагч Ч.М нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно..." гэж заажээ. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ.", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт "Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана." гэж тус тус заасан байна.

Яллагдагч Ч.М нь 3-4 удаагийн үргэлжилсэн хулгайн үйлдлээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсээр атал прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийг нэгтгэх үндэслэл бүхий шийдвэрийг гаргахгүй, ноцтой зөрчин "хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан" гэмт хэргийг тус тусдаа үйлдсэн гэж үзэж, ердийн болон хялбаршуулсан журмаар хэргийг тус тусад нь яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Иймд яллагдагч Ч.М-д холбогдох 1710001450042 дугаартай хэргийг мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн байх тул тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолтой 1710002070010 дугаартай эрүүгийн хэрэг болон бусад хэргийг нэгтгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэн, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаажээ.

Прокурор Т.Жаргалсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Яллагдагч Ч.М нь 2017 оны 7 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө иргэн П.Ганбатын гэрээс эд зүйл хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэн эрүүгийн 1710002520052 дугаартай хэрэгт,

2017 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө иргэн Т.Э-ын гэрээс эд зүйл хулгайлан 5.287.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэн эрүүгийн 1710001200057 дугаартай хэрэгт,

2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ХБНГУ-ын иргэн Оливэр Карл Жорж Шинорын гэрээс эд зүйл хулгайлж, 4.573.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэн эрүүгийн 1710001450042 дугаартай хэрэгт тус тус шалгагдсан байна.

Яллагдагч Ч.М нь дээрх гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр, тус тусдаа объектод, өөр өөр цаг хугацаанд, тус бүрд нь хор уршиг учруулж үйлдсэн бөгөөд эдгээр үйлдэл нь тус бүрдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул үйлдэл тус бүрд нь ял оногдуулах боломжтой байна. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно..."  гэсэн заалт нь нэг гэмт хэргийн шинжийг бий болгох, бүрдүүлэхийн тулд хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсныг шүүх Эрүүгийн хуулийн нэг зүйл хэсэгт заасан гэмт хэргийг хэдэн удаа үйлдсэн бол үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Яллагдагч Ч.М-д холбогдох хэрэг тус бүрд шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэж болох бөгөөд нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялыг энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан тул оролцогчийн эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна" гэж заасан бөгөөд  уг зүйлийн 2 дахь хэсэгт "...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно" гэсэн нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн яллагдагчийн хэргийг заавал нэгтгэн шалгах шаардлагагүй. Ийнхүү нэгтгэн шалгаагүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 688 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

                                                                   ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ч.М-д холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарчээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Ч.М нь энэ хэргээс гадна П.Г, Т.Э, Б.Л нарын гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэх ба хэрэг тус бүрт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болох нь тогтоогдож байгаагаас гадна дээрх хэргүүдээс аль нэгийг нь хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн болон түдгэлзүүлэх үндэслэл байхгүй байна. Дээрх хэргүүдийг нэгтгэн шүүхээр шийдвэрүүлснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл үүсч байна.

Иймд прокурор Т.Ж-ны бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид шүүгдэгчийн үйлдлийг “үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй байгааг тэмдэглэж байна.