| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00820/И |
| Дугаар | 89 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 89
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 9-12 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ88112528, Булгадар овогт Энхтайвангийн Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар багт оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОН85050676, Адуулаа овогт Төмөр-Очирын Батцэндэд холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэг, хариуцагч Т.Батцэнд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь О.Батцэндтэй ханилан сууж 1 хүүхэд төрүүлсэн. Одоо охин маань 1 нас 8 сартай. Хадмууд таарч тохирохгүй байна гээд хүүхэд бид хоёрыг гэр лүү буюу төрхөмд нь буцаагаад 1 жил 3 сар болж байна. Иймд бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч Т.Батцэнд бид хоёр ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хүүхдээ өнчрүүлэхгүй, гэр бүлээ цаашид үргэлжлүүлэхээр эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү” гэв.
Хариуцагч Т.Батцэнд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүхэд гаргасан тайлбартаа Э.Дэлгэрцэцэгээс гэрлэлтээ цуцлуулахгүй, хүүхдээ өнчрүүлэхгүй гэдгээ хэлсэн. Одоо бид хоёр эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэг нь хариуцагч Т.Батцэндэд холбогдуулан гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Э.Дэлгэрцэцэг, Т.Батцэнд нар 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр охин Б.Гэрэлцэцэг төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд төрийн сангаас 35.100 төгрөг, хариуцагч Т.Батцэндээс 35.100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэгт олгож, 35.100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэг, хариуцагч Т.Батцэнд нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг, хариуцагч Т.Батцэндээс 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэгт олгож, 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ