| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0615/Э |
| Дугаар | 643 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 643
2020 04 08 2020/ШЦТ/643
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ
улсын яллагч: Н.Дуламсүрэн
хохирогч : Г.Алимаа
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч: А.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Жам овогт Алтангэрэлийн Доржид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1906 07307 0774 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Д, 1980 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны хэсгийн ахлагч ажилтай , ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 13-255 тоотод оршин суудаг,улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
А.Д нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Шархадны автобусны эцсийн буудлын орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Г.Алимааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тухайн өдөр эхнэр, найзуудын хамт нэг газарт суусан. Эцсийн буудал дээр согтуу байхдаа эхнэрээ зодсон. Машин барьж явах гэлээ гэх шалтгаанаас болж маргалдаж, машинаас буулгаж, алгадаж унагаад 2-3 удаа өшиглөсөн. Би тухайн үед болсон асуудлыг санахгүй байгаа, ухаан санаа орж гарч байсан. Би одоо хүүхэд, гэр бүл хүчирхийлэлийн сургалтад хамрагдаж байна. Би гэм буруугаа ойлгож байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв
Хохирогч Г.Алимаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүгдэгчийг согтуугаар машин барина гэхээр нь би машин бариулахгүй гэх шалтгаанаас болж нөхөр, бид хоёр маргалдсан. Өмнө нь нөхөр бид хоёр хэрүүл маргаан хийж байгаагүй. Шар хадны эцсийн буудал дээр намайг зодсон. Миний хавирга хугарч, нурууны сэртэн ясны үзүүр гэмтсэн. Би газарт унахдаа хацраа шалбалсан байсан. Эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгийн зардлаар эмчилгээ хийлгэсэн учир зардал гараагүй. Гэртээ гараад дахин эмчилгээ хийлгэсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Г.Алимаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 11 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр Дорж бид 2 гэр бүлийн найзууд болох Мөнхөө, Огоо 2-той 21 цагийн үед Сансарын тунел орж нэг паб-д ууцгаасан. Тухайн орсон газраа 0.5 литрийн /нэрийг нь мэдэхгүй/ нэг шил архи уусан. 23 цагийн үед би нөхрийн хамт Сансарын тунел дээрээс такси бариад гэр лүүгээ явсан. Шар хадны эцсийн буудал орж таксинаас буусан. Тухайн үед би их согтсон байсан болохоор таксинаас буухдаа замын хашлага дээр биеийнхээ баруун талаараа унасан. Тэгэхэд манай нөхөр намайг босгох гэж оролдож байгаад миний куртикны ханцуйг урсан байсан. Тэгээд Шар хадны эцсээс өөр таксинд суугаад гэр лүүгээ явсан. Гэрийн хажууд байх хүүхдийн тоглоомын талбайн хажууд ирээд таксинаас буух гэтэл би биеээ дийлэхгүй газар унасан тухайн үед нөхөр маань намайг босгох гэж оролдож байхад цагдаа нар ирээд нөхрийг маань аваад явсан. Тэгээд би гэртээ ороод байж байхад эмнэлэгийн түргэн тусламжийн эмч нар ирээд миний биеийг үзээд хавирга чинь хугарсан байна ГССҮТ орох шаардлагатай гэж хэлсэн. Тухайн үед согтуу байсан болохоор хавирга хугарсан нь мэдэгдээгүй...” гэсэн мэдүүлэг / хх-н 8-13/,
Гэрч Д.Түмэннасан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “... 2019 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө 01 цаг өнгөрч байхад би хувийнхаа машинтай халтуур хийгээд явж байтал Баянзүрх дүүргийн Сансарын тунелээс эрэгтэй эмэгтэй хоёр хүн суусан эмэгтэй нь нэлээн согтуу байсан тэгээд шархадны эцэс орно гээд шархадны эцэс ороод буухдаа машинаас хамт явсан эмэгтэйг түлхэж буулгаад газар зодсон өшиглөөд дэвсээд хувцас хунарыг нь ураад шидсэн нүүр амгүй биеийн бүх л газар нь гараараа цохиод өшиглөөд байсан тэгээд би очоод салгах гэтэл над луу чамд хамаагүй гээд намайг цээж рүү түлхэсэн тэгэхээр нь би цагдаад нэг залуу эмэгтэй хүнийг зодоод байна гэж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг / хх-н 22-23,56-57/,
Гэрч Г.Анхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би ээжийг өргөөд гэрт оруулаад таныг хэн зодсон юм аав зодсон уу гэж асуухад толгойгоо дохих шиг болсон. Тухайн үед цагдаа нар аавыг архи гарсан хойно нь асуухад “аав чинь намайг зодоогүй, ээж нь тасарчихсан байна лээ аав чинь намайг өргөж оруулах гэж оролдоод байсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг / хх-н 24-28/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 29/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 14379 тоот шинжээчийн дүгнэлт 1. Г.Алимаагийн биед бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнд хугарал баруун тал 8-р хавирганы хугарал, баруун талын уушигны доод дэлбэнд няцрал, баруун плеврийн хөндийд хий хуралдалт, хамар ясны хугарал таславчийн мурийлт, зулай дагз хэсгийн хуйх, хоёр зовхинд цус хуралт, зеелөн эдийн няцрал, хоёр хацар, оочинд зулгаралт, баруун ташаа, нуруунд хуралт, зулгаралт, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна гэсэн дүгнэлт / хх-н 30/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 31-32/
Шинжээч Т.Номинцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бүсэлхийн 2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнд хугарал, баруун тал 8 дугаар хавирганы хугарал гэсэн гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хатуу биет дээр унахаас үүсэх боломжтой... гэсэн мэдүүлэг / хх-н 33-34/,
А.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2019 оны 11 дүгээр сарын 29-гтй өдөр эхнэр болох Алимаатай архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд БЗД-н 9 дүгээр хороо Шар хадны эцсийн буудал орсон. Тэгээд эхнэр Алимааг таксинаас буулгах гэхэд согтуу намайг хэл амаар доромжлоод буухгүй гээд таксины жолоочтой хамт явлаа чи ганцаараа яв гээд байсан. Тэгэхэд миний уур хүрээд эхнэр Алимааг тухайн таксинаас чирч буулгаад нүүр хэсэгт нь нэг удаа алгадсан тэгэхэд Алимаа газар унасан ба дараа нь би баруун хөлөөрөө хэвлий хэсэгт нь 2 удаа өшиглөсөн. Тухайн хийсэн үйлдлээс минь болж хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг / хх-н 58-59/,
А.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 50, оршин суух хорооны тодорхойлолт / хх-н 48-49/,
А.Дид Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 60/, прокурорын тогтоол /хх-н 61-62/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 63-65/, хүсэлтүүд /хх-н 70-71/,прокурорын тогтоол /хх-н 73/
А.Дид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 66-67/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэнгээс шүүгдэгч А.Д нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Шархадны автобусны эцсийн буудлын орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Г.Алимааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.Д нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Шархадны автобусны эцсийн буудлын орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Г.Алимааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Хохирогч Г.Алимаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...согтуугаар машин барина гэхээр нь би машин бариулахгүй гэх шалтгаанаас болж нөхөр, бид хоёр маргалдсан. Өмнө нь нөхөр бид хоёр хэрүүл маргаан хийж байгаагүй. Шар хадны эцсийн буудал дээр намайг зодсон. Миний хавирга хугарч, нурууны сэртэн ясны үзүүр гэмтсэн. Би газарт унахдаа хацраа шалбалсан байсан. Эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгийн зардлаар эмчилгээ хийлгэсэн учир зардал гараагүй. Гэртээ гараад дахин эмчилгээ хийлгэсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Гэрч Д.Түмэннасангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Баянзүрх дүүргийн Сансарын тунелээс эрэгтэй эмэгтэй хоёр хүн суусан эмэгтэй нь нэлээн согтуу байсан тэгээд шархадны эцэс орно гээд шархадны эцэс ороод буухдаа машинаас хамт явсан эмэгтэйг түлхэж буулгаад газар зодсон өшиглөөд дэвсээд хувцас хунарыг нь ураад шидсэн нүүр амгүй биеийн бүх л газар нь гараараа цохиод өшиглөөд байсан тэгээд би очоод салгах гэтэл над луу чамд хамаагүй гээд намайг цээж рүү түлхсэн тэгэхээр нь би цагдаад нэг залуу эмэгтэй хүнийг зодоод байна гэж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг / хх-н 22-23,56-57/,
Гэрч Г.Анхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би ээжийг өргөөд гэрт оруулаад таныг хэн зодсон юм аав зодсон уу гэж асуухад толгойгоо дохих шиг болсон...” гэсэн мэдүүлэг / хх-н 24-28/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 14379 тоот шинжээчийн дүгнэлтээр Г.Алимаагийн биед бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнд хугарал баруун тал 8-р хавирганы хугарал, баруун талын уушигны доод дэлбэнд няцрал, баруун плеврийн хөндийд хий хуралдалт, хамар ясны хугарал таславчийн мурийлт, зулай дагз хэсгийн хуйх, хоёр зовхинд цус хуралт, зеелөн эдийн няцрал, хоёр хацар, оочинд зулгаралт, баруун ташаа, нуруунд хуралт, зулгаралт, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. .Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. .Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна гэж тогтоогджээ.
Шинжээч Т.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Бүсэлхийн 2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнд хугарал, баруун тал 8 дугаар хавирганы хугарал гэсэн гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хатуу биет дээр унахаас үүсэх боломжтой... гэсэн мэдүүлэг / хх-н 33-34/,
Шүүгдэгч А.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Тухайн өдөр эхнэр, найзуудын хамт нэг газарт суусан. Эцсийн буудал дээр согтуу байхдаа эхнэрээ зодсон. Машин барьж явах гэлээ гэх шалтгаанаас болж маргалдаж, машинаас буулгаж, алгадаж унагаад 2-3 удаа өшиглөсөн. Би тухайн үед болсон асуудлыг санахгүй байгаа, ухаан санаа орж гарч байсан. Би одоо хүүхэд, гэр бүл хүчирхийлэлийн сургалтад хамрагдаж байна. Би гэм буруугаа ойлгож байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь бусдын эрүүл мэндэд хүндвэтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.Дид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 71/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар А.Дийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Д нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар А.Д нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. А.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН