| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 981 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 981
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
Улсын яллагч М.Батзаяа,
Шүүгдэгч П.Э , Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Э , Б.Б нарт холбогдох эрүүгийн 2006 01803 0977 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, -д борлуулагч ажилтай, ам бүл 6, аав ээж, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн тоот хаягт оршин сууж бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , П.Э .
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, борлуулагч ажилтай, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн тоот хаягт оршин сууж бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч П.Э , Б.Б нар нь согтуурсан үедээ 2020 оны 4 дүгээр сарын 5-аас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Отгонтэнгэр их сургуулийн орчим иргэн Г.Өсөхбаяртай маргалдаж, улмаар түүний толгой, мөрний тус газар гараараа цохиж, газар унасны дараа толгойн тус газар хөлөөрөө өшиглөж, түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөгний дээд гадаргуун зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, доод зовхины ирмэгийн язарсан шарх, хамрын нурууны цус хуралт, духны зүүн дээд хэсэг дух, үсний заагт зулгарсан шарх, бүсэлхийн зураасан зулгаралт, зүүн мөрний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг бүлэглэн, санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Өсөхбаярын өгсөн мэдүүлэг /хх-8-9, 10-11/, гэрч А.Алтангийн өгсөн мэдүүлэг /хх-16-18/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 4396 дугаартай дүгнэлт /хх-20-21/, П.Э ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-28-26/, Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-35-36/, гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэл /хх-3/, Шуурхай удирдлагын тасагт дуудлагын лавлагааны хуудас /хх-4/, “ ” ХХК-ийн тодорхойлолт /хх-56/, “ ” компьютер томографийн оношлоо /хх-60/, хохирлын баримт /хх-61/, П.Э , Б.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40, 49/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч П.Э , Б.Б нар нь согтуурсан үедээ 2020 оны 4 дүгээр сарын 5-аас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Отгонтэнгэр их сургуулийн орчим иргэн Г.Өсөхбаяртай маргалдаж, улмаар түүний толгой, мөрний тус газар гараараа цохиж, газар унасны дараа толгойн тус газар хөлөөрөө өшиглөж, түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөгний дээд гадаргуун зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, доод зовхины ирмэгийн язарсан шарх, хамрын нурууны цус хуралт, духны зүүн дээд хэсэг дух, үсний заагт зулгарсан шарх, бүсэлхийн зураасан зулгаралт, зүүн мөрний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг бүлэглэн, санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Өсөхбаярын өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 5-аас 6-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Жуковын хөшөөний орчимд би өөрийн найз А.Алтангийн хамт өөрийн найз н.Содбилэгтэй уулзахаар явж байхад манай найз А.Алтангийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн 126 ангийн Бааска, нөгөө залуу нь 12д ангийн Пүүжээ гэдэг 2 залуутай найз А.Алтан бид 2 зөрж өнгөрсөн. Тэгээд зөрж өнгөрөхөд Бааска гэх залуу нь намайг мөрлөөд өнгөрсөн. Өнгөрөөд явж байхад хэнийг нь мэдэхгүй нэгэн намайг “хөөе” гээд дуудахаар би “яасан бэ” гэж асуухад Бааска гэх намхан залуу нь миний толгойны зүүн дээд хэсэгт цохисон. Тухайн үед намайг юугаар цохисон болохыг би мэдэхгүй байна. Хүнд зүйлээр цохисон. Тэгээд би газарт унахад тэрний дараа Пүүжээ гэх өндөр залуу нь намайг унасан үед нүүр рүү болон нуруу руу өшиглөсөн. Тэр 2 зэрэг намайг унасан үед нийлж хөлөөрөө дээрээс минь дэвссэн. Тэр үед манай найз А.Алтан гүйж ирж зодуулж байхад минь “боль” гэж хэлээд тэр 2 залууг цааш түлхээд “боль” гэж гуйхад намайг Бааска гэх залуу нь дахиж нэг удаа намайг өшиглөсөн. Тэрний дараа Пүүжээ нь Бааскаг аваад явсан. Бааска, Пүүжээ 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” /хх-8-9, 10-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Алтангийн өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 5-ны шөнө 22 цагийн орчим найз Содбилэгийн гэрт уулзаад 00 цаг өнгөрч байхад гараад Зүүн 4 замын зүгт алхаж байгаад замын хойд талаар алхаж байхад Жуковын хөшөөний орчим явж байхад бид 2 хоорондоо зайтай явж байсан. Тэгэхэд Г.Өсөхбаяр газар унасан, хажууд нь 2 хүүхэд хамтдаа өшиглөж зодож байсан. Тэгэхээр нь очоод салгахад өмнө 84 дүгээр сургуульд хамт сурч байсан Бааска, Эрдэнэпүрэв нар байсан ба салгах үед дахин зодох гээд дайраад байсан. Энэ үед Бааскаг Г.Өсөхбаяраас холдуулах үед Эрдэнэпүрэв очиж цээж рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь би салгах үед тухайн 2 хүүхэд яваад өгсөн. Баасза, Эрдэнэпүрэв нараас архи үнэртэж байсан. Гэхдээ согтолт багатай харагдсан. Г.Өсөхбаяр бид 2 архи уугаагүй.” /хх-16-18/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 4396 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Өсөхбаярын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн
хөмсөгний дээд гадаргуун зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод
зовхины цус хуралт, доод зовхины ирмэгийн язарсан шарх, хамрын нурууны цус
хуралт, духны зүүн дээд хэсэг дух, үсний заагт зулгарсан шарх, бүсэлхийн
зураасан зулгаралт, зүүн мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-20-21/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Э ийн яллагдагчаар өгсөн: “Би иргэн Г.Өсөхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.”/хх-28-26/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б яллагдагчаар өгсөн: “Би иргэн Г.Өсөхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.”/хх-35-36/ гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэл /хх-3/,
Шуурхай удирдлагын тасагт дуудлагын лавлагааны хуудас /хх-4/,
“Польш поворки” ХХК-ийн тодорхойлолт /хх-56/,
“Натур эмнэлэг” компьютер томографийн оношлоо /хх-60/,
Хохирлын баримт /хх-61/,
П.Э , Б.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40, 49/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч П.Э , Б.Б нар нь согтуурсан үедээ 2020 оны 4 дүгээр сарын 5-аас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Отгонтэнгэр их сургуулийн орчим иргэн Г.Өсөхбаяртай маргалдаж, улмаар түүний толгой, мөрний тус газар гараараа цохиж, газар унасны дараа толгойн тус газар хөлөөрөө өшиглөж, түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөгний дээд гадаргуун зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, доод зовхины ирмэгийн язарсан шарх, хамрын нурууны цус хуралт, духны зүүн дээд хэсэг дух, үсний заагт зулгарсан шарх, бүсэлхийн зураасан зулгаралт, зүүн мөрний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг бүлэглэн, санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Э , Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч П.Э , Б.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөн хохирогч Г.Өсөхбаяр нь 120.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч П.Э , Б.Б нараас тус тус гаргуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Г.Өсөхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч П.Э , Б.Б нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч П.Э , Б.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Э , Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “Бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар П.Э , Б.Б нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар П.Э , Б.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.Э , Б.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар П.Э , Б.Б нараас тус бүр 60.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Өсөхбаярт олгосугай.
6. Хохирогч Г.Өсөхбаяр нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, П.Э , Б.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба П.Э , Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.Э , Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС