| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0611/Э |
| Дугаар | 632 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 632
2020 04 07 2020/ШЦТ/632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ
улсын яллагч: Б.Уранцэцэг
шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлж оролцов :
шүүгдэгч: А.Д, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Бямбасүрэнгийн Ариунзулд, Боржигон овогт Даваасүрэнгийн Батбилэгт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2006 00964 0718 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А, 1989 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 1204 тоотод оршин суудаг,улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б , 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид жолооч ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 1204 тоотод оршин суудаг,улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
А.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Д.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт
Д.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би шөнө таксинд явж байгаад Баянзүрх дүүргийн офицерийн тойргоор өгсөөд байдаг Генерал баарны гадаа Ариунзултай тааралдаад би уурлаад машиндаа суулгаад авч яваад Шар хад руу хүүхэд рүүгээ очих гээд явж байсан чинь харихгүй гээд уурлаад би гадуур явмаар байна гээд уурлаад байсан. Би үгүй гэж хэлээд явсан чинь намайг гараараа самардсан. Тэгэхээр нь би чи одоо хүүхдийн хажууд очоод хэрүүл хийгээд байх юм байна. Хужирбулан руу манай аав ээжийн очоё гэж хэлээд Улиастайн гол гараад явж байтал Ариунзулаас машинаас буух гээд хаалга онгойлгоод байхаар нь би машинаа зогсоогоод чи ямар тэнэг юм вэ гэж хэлээд нэг удаа алгадсан чинь над руу дайраад гараараа миний нүүр, хүзүү, гарнаас самардаад маажаад байхаар нь хоёр гарыг нь бариад авсан чинь миний нүүр лүү мөргөсөн... гэсэн мэдүүлэг / хх-н 13-17,
Хохирогч А.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Намайг машиндаа суулгаад авч яваад Шар хадны эцэст хүүхдүүд байсан болохоор тийшээ явж байснаа болиод Хужирбулан руу хадам аав ээжийнх рүү явна гээд байхаар нь замдаа Улиастайн тойрог дээр машинтайгаа зогсоод хоорондоо зодолдсон. Би эхлээд алгадсан. Машинаас буух гээд хаалганаас татсан чинь нөхөр намайг заамдаж аваад машинаа зогсоохоор нь би нөхрийгөө маажиж самардаад дайрсан чинь миний гарыг бариад авахаар нь би Батбилэгийг толгойгоороо нүүр лүү нь мөргөсөн. Би намайг мөргөчихлөө гэж уурлаад Батбилэгийн нүүр хэсэг рүү нь дахиад маажиж самардсан... гэсэн мэдүүлэг / хх-н 18-22/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 23/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 1610 дугаартай шинжээчийн дүгнэлт 1. А.Дын биед дух, баруун зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгт алдалтанд нөлөөлөхгүй / хх-н 24-25/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 26/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 1625 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Д.Бийн биед дух, хамар, баруун хацар, дээд уруул, хүзүү, зүүн шуу, сарвуу баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх зүйл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. / хх-н, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 30-33/, А.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43/, оршин суух хорооны тодорхойлолт / хх-н 55/, А.Дд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 34/, прокурорын тогтоол /хх-н 35-36/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-38/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үндэслэл боломжийг яллагдагчид танилцуулсан тэмдэглэл/ хх-н 48/ хүсэлтүүд/ хх-н 72-73/,прокурорын тогтоол/ хх-н 75/, А.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 46-47/, Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 58 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 44/, оршин суух хорооны тодорхойлолт / хх-н 59/, Д.Бт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 34/, прокурорын тогтоол /хх-н 39-40/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 41-42/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үндэслэл боломжийг яллагдагчид танилцуулсан тэмдэглэл/ хх-н 49/, хүсэлтүүд/ хх-н 72-73/,прокурорын тогтоол/ хх-н 75/, Д.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 51-52/, захиргааны зөрчлийн талаарх баримтууд/ хх-н 61-68/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Уранцэцэгээс А.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Д.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг
Д.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Д.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг
Д.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...би чи одоо хүүхдийн хажууд очоод хэрүүл хийгээд байх юм байна. Хужирбулан руу манай аав ээжийн очоё гэж хэлээд Улиастайн гол гараад явж байтал Ариунзулаас машинаас буух гээд хаалга онгойлгоод байхаар нь би машинаа зогсоогоод чи ямар тэнэг юм вэ гэж хэлээд нэг удаа алгадсан чинь над руу дайраад гараараа миний нүүр, хүзүү, гарнаас самардаад маажаад байхаар нь хоёр гарыг нь бариад авсан чинь миний нүүр лүү мөргөсөн... гэсэн мэдүүлэг / хх-н 13-17,
Хохирогч А.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Хужирбулан руу хадам аав ээжийнх рүү явна гээд байхаар нь замдаа Улиастайн тойрог дээр машинтайгаа зогсоод хоорондоо зодолдсон. Би эхлээд алгадсан. Машинаас буух гээд хаалганаас татсан чинь нөхөр намайг заамдаж аваад машинаа зогсоохоор нь би нөхрийгөө маажиж самардаад дайрсан чинь миний гарыг бариад авахаар нь би Батбилэгийг толгойгоороо нүүр лүү нь мөргөсөн. Би намайг мөргөчихлөө гэж уурлаад Батбилэгийн нүүр хэсэг рүү нь дахиад маажиж самардсан... гэсэн мэдүүлэг / хх-н 18-22/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 1610 дугаартай шинжээчийн дүгнэлтээр А.Дын биед дух, баруун зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгт алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ.
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 1625 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д.Бийн биед дух, хамар, баруун хацар, дээд уруул, хүзүү, зүүн шуу, сарвуу баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүйл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ.
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Ариунзул нар нь архи уусан асуудлаас болж хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож ибе биенийхээ биед рүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайг тогтоо, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа ггэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч, хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 72, 73/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б.А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн
Д.Б –г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар А.Д, Д.Б нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Д, Д.Б нар нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар А.Д, Д.Б нар нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай
5. А.Д, Д.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Д, Д.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Д, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН