Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 631

 

                                          

 

 

 

 

 

     2020     04      07                                         2020/ШЦТ/631

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ

улсын яллагч: Б.Уранцэцэг

шүүгдэгч өрийгөө өмгөөлж оролцов:

шүүгдэгч: Ж.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Халх овогт Жаргалсайханы Уранжаргалд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2006 01402  0787 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.У, 1994 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Арвижих цетник ХХК-д жолооч  ажилтай , ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Согоотын 830-34 тоотод оршин суудаг,улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,

        

           Холбогдсон хэргийн талаар:

          Ж.У нь 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургулийн 1995 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч  Б.Минжинсортой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                 

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.Үүнд:

          Шүүгдэгч Ж.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдрийн орой хохирогчийг “хоол хий” гэхэд хоолгүй байсан ба хоёр өдрийн өмнө хийсэн хоолоо надад халааж өгөхөд тэр хоол муудсан байсан. Би хохирогчоос “чи хоол яагаад хийгээгүй юм бэ” гэж асуухад “би чиний олсон мөнгийг хэмнэх гэж зовж байна, нэг өдөр мацаг барьчих” гэж хэлсэн. Мөн хүүхдийн пампарс, ном авах мөнгө надаас нэхсэн. Гэтэл гэрт пампарс зөндөө олон байсан. Би “пампарс байна шүү дээ” гэж хэлэхэд “чиний л хүүхэд хэрэглэх гэж пампарс авч байна шүү дээ” гэж хэлсэн. Би “чамтай чамгүй хүүхдээ асарч чадна” гээд хүүхдээ тэврэхэд надаас хүүхдээ авах гэж оролдсон. Би хохирогчийн хоёр гараас бариад түлхэхэд хохирогч газарт унасан. Хохирогч босоод хүүхдээ аваад нөгөө орон дээр гарч суусан. Маргааш өглөө нь намайг гэрээс гарахад хохирогч инээгээд гаргасан. Гэтэл өдөр нь цагдаагийн газраас над руу ярьж, “танай эхнэр гомдол гаргасан” гэж хэлсэн. Хохирогч одоо надтай холбогдохгүй байгаа ба 2 сарын хугацаа өнгөрч байна. Өмнө нь хохирогч надтай хамт нэг газарт ажиллаж байсан учир манай ажлын газраас 1.000.000 төгрөгийг суутгуулж авсан байсан гэв.  

          Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт/ хх-н 4-5/,

          Хохирогч Б.Минжинсор мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 02 дугаар сарын 20-ны 10-11 цагийн үед нөхөр Уранжаргал нь намайг гараараа зодсон. Фэйсбүүк болон мөнгөний асуудлаас болоод үл ойлголцож надад гар хүрсэн. Гэртээ байхад хөлөөрөө гэдэс цээж лүү 1 удаа өшиглөж унагасан. Орон дээр дарж гарнаас бариад дараад унагаад гараараа миний баруун гарын шуу руу олон удаа цохиож байсан. Миний баруун гарын шуу хөхөрсөн хоолой өвдөөд байна...” гэсэн мэдүүлэг / хх-н 6-13/,

         Гэрч Л.Од-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:”... 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай хүү Ж.У манай гэрт машин засаж байхад цагдаагийн газраас ярьж байна. Та ирж уулзах хэрэгтэй байна гэхээр нь би хамт Баянзүрх дүүргийн цагдаагийн газар дээр ирэхэд манай бэр Б.Минжинсор цагдаагийн хэлтэс дээр хүүхдийн хамт ирчихсэн нөхөр Ж.Уд зодуулсан гэж гомдол гаргасан байхаар нь би бэо Минжинсороос хаана чинь цохисон вэ гэж асуухад баруун гарын шуу хэсэгт гарын хурууны ором орчихсон хөхөрсөн байсан тэгэхээр нь хүү Ж.Уаас юу болсон талаар асуухад Минжинсор хүүхдээ уйлуулаад байхаар нь би гараас базаад цаашин түлхсэн гэж надад хэлсэн... гэсэн мэдүүлэг / хх-н 14-15/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 20/,

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2945 дугаартай шинжээчийн дүгнэлт 1. Б.Минжинсорын биед баруун гарын шуу, баруун гарын сарвуу, зүүн шуу, сарвуу, баруун шилбэн, зүүн өвдөгт цус хуралт, баруун хөлийн тавхайд зулгаралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / хх-н 21-22/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 23-24/

        Ж.Уын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 28/, оршин суух хорооны тодорхойлолт / хх-н 26/

        Ж.Уд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 35/, прокурорын тогтоол /хх-н 36-37/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 40-42/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэл боломжийг яллагдагчид танилцуулсан тэмдэглэл/ хх-н- 39/, хохирогч, шүүгдэгч нарын хүсэлтүүд/ хх-н 45-46/, прокурорыэн тогтоол/ хх-н 51/,    

             Ж.Уд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 43-44/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас  Ж.Уыг 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургулийн 1995 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч  Б.Минжинсортой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

  Ж.У нь 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургулийн 1995 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Минжинсортой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

          Хохирогч Б.Минжинсорын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ж.У нь намайг гараараа зодсон. Фэйсбүүк болон мөнгөний асуудлаас болоод үл ойлголцож надад гар хүрсэн. Гэртээ байхад хөлөөрөө гэдэс цээж лүү 1 удаа өшиглөж унагасан. Орон дээр дарж гарнаас бариад дараад унагаад гараараа миний баруун гарын шуу руу олон удаа цохиож байсан. Миний баруун гарын шуу хөхөрсөн хоолой өвдөөд байна гэсэн мэдүүлэг / хх-н 6-13/,

         Гэрч Л.Од-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... би бэр Минжинсороос хаана чинь цохисон вэ гэж асуухад баруун гарын шуу хэсэгт гарын хурууны ором орчихсон хөхөрсөн байсан тэгэхээр нь хүү Ж.Уаас юу болсон талаар асуухад Минжинсор хүүхдээ уйлуулаад байхаар нь би гараас базаад цаашин түлхсэн гэж надад хэлсэнгэсэн мэдүүлэг / хх-н 14-15/,

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2945 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Минжинсорын биед баруун гарын шуу, баруун гарын сарвуу, зүүн шуу, сарвуу, баруун шилбэн, зүүн өвдөгт цус хуралт, баруун хөлийн тавхайд зулгаралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ.

          Шүүгдэгч Ж.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Би хохирогчийн хоёр гараас бариад түлхэхэд хохирогч газарт унасан. Хохирогч босоод хүүхдээ аваад нөгөө орон дээр гарч суусан. Маргааш өглөө нь намайг гэрээс гарахад хохирогч инээгээд гаргасан. Гэтэл өдөр нь цагдаагийн газраас над руу ярьж, “танай эхнэр гомдол гаргасан” гэж хэлсэн. Хохирогч одоо надтай холбогдохгүй байгаа ба 2 сарын хугацаа өнгөрч байна. Өмнө нь хохирогч надтай хамт нэг газарт ажиллаж байсан учир манай ажлын газраас 1.000.000 төгрөгийг суутгуулж авсан байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ж.Уд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 45/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Ж.У-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт  зааснаар    Ж.Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ж.У нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар  Ж.У нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Ж.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.У нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7 .Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН