Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 37

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- *************** нэхэмжлэлтэй,  
       *****************г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
                    
Нэхэмжлэгч нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай охин ************ 2012 онд HONDA CV маркийн 9915 ГАА улсын дугаартай машинаа сургуульдаа унахаар Улаанбаатар хотод очоод суралцаж байгаад төрөхөөр гэртээ ирэхэд уг машиныг миний найз залуу *********** аваад үлдсэн. Гэтэл нэг жилийн дараагаас ********** холбоо сураг тасарч утсаа ч авахгүй байх болсон. Энэ хүний аав, ээжтэй нь ярихад бид олоод яриулья гэхээс өөр юм хэлдэггүй. Энэ машин миний охин *********** нэр дээр байсан. Гэтэл одоо 5-6 хүний нэр дээр шилжиж бүртгэгдсэн байна. ************* автомашины үнэ, хүүхдийн тэтгэвэр шаардах гэхээр хаана оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Тухайн үед холбоо барьж байсан утасны дугаар байхгүй, регистрийн дугаар нь хүүхдийнх нь төрсний гэрчилгээн дээр бүртгэлтэй байгаа. Харин ********** фото зураг байхгүй. Иймд Э.Эрхэмбаяр нь хаана оршин сууж, амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг нь тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

********* нь ********* эрэн сурвалжлуулах хүсэлтийг өөрийн охин ************ олгосон итгэмжлэлээр төлөөлөн шүүхэд гаргажээ /хх-1, 3/.

********** нь HONDA CR-V маркийн 9915 ГАА улсын дугаартай, цагаан өнгийн автомашины өмчлөгч байсан болох нь тээврийн хэрэгслийн бүртгэх картаар тогтоогдож байх бөгөөд уг машин 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ***********, ***********, *********, *********** зэрэг хүмүүсийн нэр дээр бүртгэгдсэн болох нь дээрх картын бүртгэлээр тогтоогдож байна /хх-12/.

***********, ********** нар эцэг, эхээр нь бүртгэгдсэн * нь 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр т*********өрсөн болох нь 209 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбараар тогтоогдож байна /хх-11/.

Түүнчлэн ************ нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлгүй, хүн ам өрхийн мэдээллийн сангийн программаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороонд бүртгэлтэй байгаа тухай Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/76 дугаартай албан бичиг, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 189 дугаартай албан бичгүүд хэрэгт авагдсан байна /хх-24, 25/. 

********* нь ************ нэр дээр бүртгэлтэй байсан автомашиныг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлсэн, түүний нэрээр овоглогдсон хүүхэд 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн байх бөгөөд уг маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, тээврийн хэрэгсэл бүртгэх карт, 209 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг дарга нарын ************ оршин суудаггүй, хаягийн бүртгэлгүй тухай тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж ************ эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна /хх-12, 11, 24, 25/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих ***************** эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалж**********лах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ************* мэдэгдэхийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

*************** регистрийн дугаартай, *************** дугаарын утастай, түүний аав, ээж ***************** дугаартай утастай болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                      Д.ЯНЖИНДУЛАМ