Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 95

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

    зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

             Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймгийн Зүүнхангай сумын Хайрхан багт оршин суух, 1974 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЕ74031006, Элжгэн овогт Гэзэгтийн Мөнхбаярт холбогдох,

       Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 712.371 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга, Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Мөнхбаяр нь 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сум хөгжүүлэх сангийн жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх зориулалтаар 3.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жилийн 3% хүүтэй, 18 сарын хугацаатай төрийн сантай гэрээ хийж авсан билээ. Иргэн Г.Мөнхбаяр нь гэрээний 2.2, 2.3, 2.11 дэх заалтуудыг зөрчсөн тул гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, торгууль /алданги/ нийт 712.371 төгрөгийг төрийн сангийн дансанд хийхийг олон удаа шаардаж, албан мэдэгдэл өгсөн боловч бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна. Иймд дээрх үндэслэл бүхий гэрээ, албан мэдэгдлийг биелүүлээгүй иргэн Гэзэгт овогтой Мөнхбаяраас нийт 712.371 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 150655401 тоот дансанд хийлгэж, төрийг хохиролгүй болгож өгнө үү”  гэжээ. 

            Хариуцагч Г.Мөнхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Г.Мөнхбаяраас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 712.371 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Мөнхбаяр нь нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 712.371 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Г.Мөнхбаяр нь нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч Г.Мөнхбаяр нь нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 712.371 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 712.371 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21.647 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, хариуцагч Г.Мөнхбаяраас 10.824 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 712.371 /долоон зуун арван хоёр мянга гурван зуун далан нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Мөнхбаяр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Мөнхбаяраас улсын тэмдэгтийн хураамж 10.824 /арван мянга найман зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулан төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

          3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Мөнхбаяр сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ