Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2017/00021

 

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар **************/ШШ2017/00021

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 2******* тоотод оршин суух, овогт , овогт нарт холох зээлийн гэрээний үүргийн биелэлт 15.970.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц., О. нар удаа дараа хадаг сүү барьж гуйж байгаад 2015 оны ******* дугаар сарын 14-ны өдөр 18.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж авсан. Би энэ мөнгийг хоёр дүүдээ итгээд Хаан банкнаас цалингийн зээл авч өгсөн. Эдгээр хүмүүс намайг Хаан банкнаас цалингийн зээл авч тухайн мөнгийг өгснийг мэдэж байгаа бөгөөд банкинд төлөх зээлийн хүү болон хураамжийн хамт 6 сарын дотор эргэн төлөхөөр тохиролцсон юм. Зээл авснаас хойш хэдэн сарын хугацаанд сар бүр 640.000 төгрөг төлж байгаад төлөлт хийхээ больсон. Солонгос улс руу явж ирээд, гүйцээж төлнө гэсэн боловч төлөөгүй.

Иймд Ц., О. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт болох 15.970.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц., О. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.

15.970.000 төгрөгийг сар тутамд 640.000 төгрөг буюу бололцоотой үедээ түүнээс дээш хэмжээгээр 2017 оны 0******* дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ******* сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцох хүсэлтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д., хариуцагч Ц., О. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 15.970.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, хариуцагч 15.970.000 төгрөгийг сар тутамд 640.000 төгрөг буюу түүнээс дээш хэмжээгээр 2017 оны 0******* дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ******* сарын хугацаанд төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.    Д.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Ц., О. нарт холох зээлийн гэрээний үүргийн биелэлт 15.970.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт хариуцагч нар сар тутамд 640.000 төгрөг буюу түүнээс дээш хэмжээгээр 2017 оны 0******* дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, ******* сарын хугацаанд 15.970.000 төгрөгийг төлж барагдуулахаар, зохигчид харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******7.800 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 118.900 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц., О. нараас 118.900 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

*******.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА