Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 103/2017/00028/И |
Дугаар | 103/ШШ2017/00022 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2017/00022
2017 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 10*******/ШШ2017/00022 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******2 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******-******* ******* нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох ******* овогтой эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц., нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ц. нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц. нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 10 дугаар сарын 24-ны өдөр ******* овогтой үндсэн зээлдэгчээр, Ц. би хамтран зээлдэгчээр өөрийн нэр дээрх *******2 дугаар байрны ******* тоот ******* өрөө байраа Капитал банкинд барьцаанд тавьж, *******0.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 25 хувийн хүүтэй зээлсэн. Энэ зээлээ 15.000.000, 15.000.000 төгрөгөөр хуваан авч сард нийт 1.671.481 төгрөг 71 мөнгийг буюу нэг хүний 8*******5.750 төгрөгийг 2 талаасаа банкинд төлөхөөр болсон. Б. уг мөнгөө аваад, дэлгүүрийн бараа авахаар Орос улс руу яваад 201******* оны ******* сар хүртэл Орос улсаас зээлийн төлбөрөө өгч байгаад 201******* оны 4 сараас төлбөрөө цаг тухайд нь өгөхгүй болохоор банкны хүү бодогдож эхэлсэн. Ингээд аргагүйн эрхэнд 201******* оны 8 дугаар сард банкны барьцаанд байсан байраа зараад банкнаас авсан зээлийн үлдэгдэл болох 19.672.400 төгрөгийг төлж барагдуулсан. Б. 201******* оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирэхэд нь уулзаж, Түвшинжаргалаас *******.000.000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй зээлж авч өгөөд, энэ мөнгөн дээр байр зарсан мөнгөнөөсөө 1.980.000 төгрөг нэмээд, нийт 4.980.000 төгрөгийг зээлэндээ өгч барагдуулсан.
Ингээд нийт 17.561.250 төгрөгийн хохирол бид нарт учирсан. Иймд хэл сураггүй болсон Б. эрэн сурвалжилж олж өгнө үү, гэжээ.
олж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ц., иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох ******* овогтой эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
******* овогтой иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021000789 дугаартай зээлийн гэрээ, 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021000789 дугаартай барьцааны гэрээ, депозит дансны хуулга, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын Тодорхойлолт, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэлээ.
******* овогтой , УГ78071*******0******* регистрийн дугаартай, Хэрлэн худалдааны төвд ажиллаж байсан, түүний гар утасны дугаар 88085860, Орост байдаг дугаар нь 79041405*******4, 1262288, 7904112, аав, ээж нь ******* дүүргийн ******* дугаар хороо, 42 дугаар байрны 5******* тоотод оршин суудаг, аав *******гийн гар утасны дугаар 98652*******45, ийн хүүхдийн гар утасны дугаар зэрэг нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгийн явцад гаргасан тайлбартаа өгсөн мэдээллийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА