Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 506

 

 

 

 

 

 

 

  2020       03        25                                   2020/ШЦТ/506

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ

улсын яллагч: Б.Бүжинлхам

шүүгдэгчийн өмгөөлөгч : Н.Намжилцогт

шүүгдэгч: Г.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Харчууд овогт Г.О-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00116 0056 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.О, 1993  оны 10 дугаар  сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, Sosial медиамарктенгийн ажилтай , ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Согоотын 830-34 тоотод оршин суудаг,улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

        

           Холбогдсон хэргийн талаар:

          Г.О нь 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Дархан-Уул аймаг орчимоос Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай коивенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх ургамалыг  хууль бусаар олж аван, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санни хотхоны 830 дугаар байрны 34 тоотод 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд худалдаалах зорилгогүйгээр  хадгалсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэлд узргийн үзүүлэлтүүд / хх-н 8-14/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл/ ххн 15-16/, Г.Оын биеэс биологийн  дээж авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл/ /хх-н 17-18/

         Гэрч Ж.Сарангоо мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Надад өөрийн нөхөр Г.Оын талаар  мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Манай нөхөр Оргил нь 1993 онб 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. Би 2013 онд анх Г.Отой танилцаад үерхэж байгаад 2015 онд  анхны хүүхдээ төрүүлээд, 2017 онд тусдаа гарч хамт амьдардаг болсон юм. Би анх Оргилтой танилцах үед ээж дүүгийн хамт амьдардаг байсан. Би нөхөр Г.Оыг хар тамхи мансууруулах бодис хадгалж байна, хэрэглэж байна гэсэн сэжиг таамаг огт төрж байгаагүй, угаасаа тийм хүн биш болохоор энэ талаар бодох битгий хэл зүүдэлж ч байсангүй...” гэсэн мэдүүлэг / хх-н 34-35/,

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд: эрүүгиийн 2002 00116 0056 дугаартай хэрэгт №1 гэж дугаарласан 117 грамм жинтэй
Каннабис, №2 гэж дугаарласан 21 грамм жинтэй Каннабис, №3 гэж дугаарласан 72
грамм жинтэй Каннабис, №4 гэж дугаарласан 0.5 литрийн хажуудаа 2 цоолсон
хуванцар сав, №5 гэж дугаарласан 8.6306 грамм жинтэй Каннабис, №6 гэж
дугаарласан 44 грамм жинтэй Каннабис, №7 гэж дугаарласан тогоо хэлбэртэй
тугалган цаас 1 ширхэг, №8 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас
2 ширхэг, №9 гэж дугаарласан 229 грамм жинтэй Каннабис, №10 гэж дугаарласан
90 грамм жинтэй Каннабис, №11 гэж дугаарласан 777 грамм жинтэй Каннабис,
AN1789919, АН7916280 серийн дугаартай 20000-н 2 ширхэг мөнгөн дэвсгэрт зэргий гэд мөрийн баримтаар тооцсугай гэжээ /хх-н 36/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 37-38/,

           2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1137 дугаартай шинжээчийн дүгнэлт

          1. Шинжилгээнд ирүүлсэн "1" гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, "2" гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл,"3" гэж дугаарласан sprite гэсэн ундааны савтай ургамал мэт зүйл, "4" гэж дугаарласан 0,5 литрийн савтай хажуудаа 2 хэсэг цоолсон хуванцар сав, "5" гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, "6" гэждугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, "7" гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, "8" гэж дугаарласан 2 ширхэг тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, "9" гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, "10" гэж дугаарласан шар докторын савтай, дотроо бөөгнөрсөн ургамал мэт зүйл, "11" гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, "AN 1789919" серийн дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт,"АН7916280" серийн дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.                                                                    I

          2. Шинжилгээнд ирүүлсэн "1" гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, "2" гзж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл,"3" гэж дугаарласан sprite гэсэн ундааны савтай ургамал мэт зүйл, "4" гэж дугаарласан 0,5 литрийн савтай хажуудаа 2 хэсэг цоолсон хуванцар сав, "5" гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, "6" гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, "7" гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, "8" гэж дугаарласан 2 ширхэг тогоо хэлбэрт оруулсан тугалганцаас, "9" гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, "10" гэж дугаарласан шар докторын савтай, дотроо бөөгнөрсөн ургамал мэт зүйл, "11" гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, "AN 1789919" серийн дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт, "АН7916280" серийн дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

          З.4 Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай"конвенциийн жагсаалтанд багтдаг болно гэсэн дүгнэлт  / хх-н 39-48/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 49/, Шинжээч томилж: шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 60/,

         2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1132 дугаар шинжээчийн дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Г.О 2020.02.13” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “Г.О 2020.02.13” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол tetrahydrocannabinol/  илэрч байна.

3.4 Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол tetrahydrocannabinol/  нь НҮБ-ын 1971 оны “ Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болно гэсэн дүгнэлт / хх-н 61-62/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 65/

        Шүүх сэтгэц эмгэг судлалын 214 дугаартай дүгнэлт

  1. Г.О нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. Г.О нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  3. Г.О нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  4. Г.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. Г.О нь 2020 оны 2-р сараас 2020.02.14-ний өдрүүдэд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.
  6. Г.О нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
  7. Г.О нь сэтгэцийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
  8.  Г.О нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэсэн дүгнэлт / хх-н 66-67/, Г.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 181 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 117/, оршин суух хорооны тодорхойлолт / хх-н 3/85, Г.Од Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 77-78/, прокурорын тогтоол /хх-н 79-81/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 82-85/,  Г.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 87-88/, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /хх-н 106-107/ зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

          Г.О нь 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Дархан-Уул аймаг орчимоос Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай коивенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх ургамалыг  хууль бусаар олж аван, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санни хотхоны 830 дугаар байрны 34 тоотод 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хуга                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  цаанд худалдаалах зорилгогүйгээр  хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчдийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн өөрийн үйлдлийн талаар хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Г.О нь өөрийн биедээ сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх ургамалыг хууль бусаар олж аван, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн, өөрөөс авсан шээсний дээжээс мөн энэ бодис илэрсэн зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх ба энэ үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.

 

Иймд  Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

  Г.О бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдпаж буй  №1 гэж дугаарласан 117 грамм жинтэй каннабис, №2 гэж дугаарласан 21 грамм жинтэй каннабис, №3 гэж дугаарласан 72 грамм жинтэй каннабис, №4 гэж дугаарласан 0.5 литрийн хажуудаа 2 хэсэг цоолсон сав, №5 гэж дугаарласан 8.6306 грамм жинтэй каннабис. №6 гэж дугаарласан 44 грамм жинтэй каннабис, №7 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас 1 ширхэг, №8 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас 2 ширхэг, №9 гэж дугаарласан 229 грамм жинтэй каннабис, №10 гэж дугаарласан 90 грамм жинтэй каннабис, №11 гэж дугаарласан 777 грамм жинтэй каннабис, "AN1789919", "АН7916280" серийн дугаартай 20000-тын 2 ширхэг мөнгөн дэвсгэрт зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.          

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Шүүх ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Г.О-г хориглосон мансууруулах эм,сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр олж авч, хадгалсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус  тогтоосугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Олыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  3,4 дэх хэсэгт зааснаар Б.Олд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  4. Г.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

          5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдпаж буй  №1 гэж дугаарласан 117 грамм жинтэй каннабис, №2 гэж дугаарласан 21 грамм жинтэй каннабис, №3 гэж дугаарласан 72 грамм жинтэй каннабис, №4 гэж дугаарласан 0.5 литрийн хажуудаа 2 хэсэг цоолсон сав, №5 гэж дугаарласан 8.6306 грамм жинтэй каннабис. №6 гэж дугаарласан 44 грамм жинтэй каннабис, №7 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас 1 ширхэг, №8 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас 2 ширхэг, №9 гэж дугаарласан 229 грамм жинтэй каннабис, №10 гэж дугаарласан 90 грамм жинтэй каннабис, №11 гэж дугаарласан 777 грамм жинтэй каннабис, "AN1789919" "АН7916280" серийн дугаартай 20-тын 2 ширхэг мөнгөн дэвсгэрт зэргий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.          

6. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.О нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН