Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2017/00037

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны 46 тоотод оршин суух, Уах овогт Баянгийн Ербахатын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 2 дугаар гудамжны 08 тоотод оршин суух, Шунхлай овогт Батсүхийн Батхүүд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.008.300 төгрөг гаргуулах, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Хаан” банкнаас авсан зээлийн үлдэгдэл 4.070.767 төгрөгийг Б.Батхүү өөрөө хариуцан төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

          Нэхэмжлэгч Б.Ербахат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Батхүүгийн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Хаан” банкнаас авсан 8.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Б.Батхүү нь зээлээ төлөхгүй байсан учир “Хаан” банк миний цалингаас 1.008.300 төгрөгийг суутгаж авсан.

          Иймээс Б.Батхүүгээс 1.008.300 төгрөгийг гаргуулж надад олгож, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Хаан” банкнаас авсан зээлийн үлдэгдэл 4.070.767 төгрөгийг Б.Батхүү өөрөө хариуцан, төлөхийг даалгаж өгнө үү” гэжээ.

         Нэхэмжлэгч Б.Ербахат шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Хаан” банкнаас авсан зээлийн үлдэгдэл 4.070.767 төгрөгийг Б.Батхүү өөрөө хариуцан төлөхийг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

           Хариуцагч Б.Батхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 1.008.300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч  байна. 1.008.300 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн сар бүр 150.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцох хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

           Нэхэмжлэгч Б.Ербахат, хариуцагч Б.Батхүүгээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.008.300 төгрөг гаргуулах, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Хаан” банкнаас авсан зээлийн үлдэгдэл 4.070.767 төгрөгийг Б.Батхүү өөрөө хариуцан төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Нэхэмжлэгч Б.Ербахат 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ “2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Хаан” банкнаас авсан зээлийн үлдэгдэл 4.070.767 төгрөгийг Б.Батхүү өөрөө хариуцан төлөхийг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

          Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, хариуцагч 1.008.300 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн сар бүр 150.000 төгрөг төлнө гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь  хэсэгт  заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Уах овогт Баянгийн Ербахатын нэхэмжлэлтэй, хариуцагч Шунхлай овогт Батсүхийн Батхүүд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.008.300 төгрөг гаргуулах, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Хаан” банкнаас авсан зээлийн үлдэгдэл 4.070.767 төгрөгийг Б.Батхүү өөрөө хариуцан төлөхийг даалгах иргэний хэрэгт, нэхэмжлэгч 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Хаан” банкнаас авсан зээлийн үлдэгдэл 4.070.767 төгрөгийг Б.Батхүү өөрөө хариуцан төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч 1.008.300 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн сар бүр 150.000 төгрөгөөр төлөхөөр, зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.831 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 54415 төгрөг 50 мөнгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Батхүүгээс 54.415 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгчид  олгосугай. 
  3. Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.  

 

ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА