Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2017/00023

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 10*******/ШШ2017/0002*******

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* хэсэгт оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 0******* тоот хашаанд оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч., хариуцагч Э., нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ч. нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.ай 1999 оны ******* дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж, оны 5 дугаар сарын 08-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 187 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан. Бидний хамтран амьдрах явцад бидний дундаас 2000 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр охин Э., оны 6 дугаар сарын 25-ны өдөр охин Э., оны ******* дүгээр сарын 05-ны өдөр охин Э., 201******* оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүү Э. нар төрсөн. Энэ хугацаанд бид таарамжгүй харьцаатай байсан бөгөөд нилээн олон удаа салж нийлсэн. Биднийг салсан хугацаанд Э. өөр хүүхэнтэй гэр бүл болоод одоо хүртэл хамт амьдарч байгаа. Э. архи байнга ууж, агсан тавьж, намайг зодож, үр хүүхдүүдээ хайр халамж тавьдаггүй. Бид 2015 оны 10 дугаар сарын сүүлээс эхлэн тусдаа амьдарсан. Мөн хүүхдүүд гадагшаа уралдаан тэмцээнд явах мөн сургуульд суралцахаар болоход аав нь хэрэгтэй байна гэдэг шаардлага тавьдаг. Яг тийм үед нь хайгаад олдохгүйн улмаас явж чадахгүй хохироод үлдэж байна. Иймээс Э.аас гэрлэлтээ цуцлуулж, бидний хүүхдүүд болох Э., Э., Э., Э. нарын асрамжийг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

Харицагч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.******* гаргасан шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, татгалзах зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ч., хариуцагч Э. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Э. дээрх шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч., хариуцагч Э. нар 1999 оны ******* дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн болох нь 00*******5582 дугаартай гэрчилгээний хуулбараар, хамт амьдарч байх хугацаандаа охин Э. 2000 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, охин Э. оны 6 дугаар сарын 25-ны өдөр, охин Э. оны ******* дүгээр сарын 05-ны өдөр, хүү Э. 201******* оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн болох нь Г-*******05, Г-1585, Г-856, Г-582 дугаартай гэрчилгээний хуулбаруудаар тус тус тогтоогдож байна.

Зохигчид 2015 оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамтран амьдрахад эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******2 дугаар зүйлийн 1*******2.******* дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж зааснаар охин Э., Э., Э., хүү Э. нарыг эх Ч.******* асрамжинд үлдээж, эцэг Э.аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах бөгөөд тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч нь түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг анхааруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төлж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, 2001 оноос мөрдөгдсөн, Хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоох болон амьжиргааны баталгаажих доод түвшин, бүс нутгаар ******* дүүрэгт 18*******700 төгрөгөөр тооцож, 11-ээс дээш насны 2 хүүхдийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг *******.*******08.800 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 85*******91 төгрөг, 11 наснаас доош 2 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 2.20*******.*******00 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 50220 төгрөгийг, хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1 дэх хэсэгт зааснаар овогт , ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5 дахь хэсэгт зааснаар 2000 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Э., оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Э., оны ******* дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Э., 201******* оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Э. нарыг эх Ч.******* асрамжинд үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсэгт зааснаар 2000 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Э., оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Э. нарыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, оны ******* дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Э., 201******* оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Э. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон, эцэг Э.аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
  4. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар Э.аас гаргуулах, тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
  5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Түмэнжаргалд даалгасугай.
  7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Э.аас нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг 6.61*******.200 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 1*******5.711 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
  9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
  10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА