| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0400/Э |
| Дугаар | 396 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Б.Энхбат,
Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э-н Э-д холбогдох эрүүгийн 2002001180104 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10-р гудамж 411б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:УХ01241838 / Боржигон овогт Э-н Э- нь:
- 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хангай" хотхоны 507 дугаар байрны гадаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, даавуун уутны хамт 13.7165 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн тухай ...Цэнхэр өнгийн куртикний зүүн халааснаас дотроо өвслөг ургамал бүхий бор саарал өнгийн нүдний шилний даавуун уут 1 ширхэг байв..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 3-6 /
2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Эд мөрийн баримт хураан авсан тухай “...Э.Эгаас дотроо өвслөг ургамал бүхий бор саарал өнгийн нүдний шилний уут 1 ширхэг /уутны хамт 13.7 грамм/...эд мөрийн баримт хураалгасан Э.Э..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 11-12 /
2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 54 дугаартай Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол / хх 14 /
Мэдүүлгийг газар дээр шалгасан тухай “...Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-ын уулзвараас баруун хойд зүгт гэр хорооллын гудамж дунд 37 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах, ямар нэгэн хаяггүй 2 давхар байрны хашаан доторх сагсан бөмбөгийн талбайг заав. Уг сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад урд байх шатны хэсгээс олсон гэж Э.Э нь зааж өгснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 15-20 /
Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тухай"...шинжээчийн дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн /цэвэр жин 6.5грамм/шинжилгээнээс ирсэний дараа жинлэхэд уутны хамт 13.6 грамм жинтэй
байв..." гэх тэмдэглэл / хх 21 /
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх 22 /
Гэрч Г.Дэмид мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Э-тай уулзаж "Өгөөмөр" зах руу хамт явахаар болсон. 14-15цагийн үед Э-гийн гэрийн ойролцоох "Хангай" хотхоны гадаа уулзахаар болоод яваад очиход Э- байгаагүй. Утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Ингээд ганцаараа "Өгөөмөр" захруу явсан. Харин 2 хоногийн дараа " Чи ямар хөгийн банди вэ. Чи намайг цагдаад бариад өгчихлөө" гэж бичсэн. Түүнээс
хойш холбогдоогүй байгаа. ...Э-тай хамт сурч байх үед буюу 2018
онд Э- нь “ Өвс татаж хэрэглэхэд мансуурдаг. Гоё болдог “ гэж надад хэд
хэдэн удаа ярьж байсан. ...Э-гаас өвс гэх зүйлийг авах гээгүй. Харин
уулзаад "Өгөөмөр" зах руу явж мотоциклийн толь авах гэж байсан. Э- ч
замаараа ажил амжуулна гэж байсан. Э- надад жаахан өвс байгаа л гэж
байсан. Хаанаас ямар байдлаар өөртөө олж авсан талаар нь мэдэхгүй гэжээ. / хх 30-31, 32 /
Гэрч М.Батхишиг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 13-ныөдөр нууц эхсурвалжаас "Манлай гэртээ хадгалж байсан жаахан өвсөө өнөөдөр хүнд гаргаж өгчдалд оруулж өөрөөсөө зайлуулна гээд яриад явж байна гэнээ" гэсэн мэдээллийндагуу Э.Эгийн гэрийн хаягийг очиж шалгахад гараад явсан байсан учиройр орчимд нь биечилсэн сурвалжлага хийж "Хангай" хотхоны байрнууд дунд явжбайх үед нь саатуулан ажил дээр авч ирээд биед нь үзлэг хийх явцад өвснэршилтэй мансууруулах бодисын төрлийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээрбиедээ хууль бусаар хадгалж байсныг хойшлуулшгүй ажиллагааны хүрээндхураан авч материалжуулан Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн өгсөн.Э.Эд чиглэсэн ямар нэгэн мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдаагүй гэжээ. / хх 34-35 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Цогбаярын 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 1128 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Э.Э 13.7 грамм” гэж хаягласан гялгар ууттай, саарал өнгийн нүдний шилний ууттай, ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн "Э.Э 13.7 грамм" гэж хаягласан гялгар ууттай, саарал өнгийн нүдний шилний ууттай, ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно..." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 38-40 /
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 190 дугаартай дүгнэлт / хх 48-49 /
Э.Э мөрдөн шалгалтын явцад сэжигтнээр мэдүүлэхдээ: ...Би өөрийн биедээ хадгалж байсан бор саарал өнгийн нүдний шилний даавуун ууттай өвс гэх бодисыг 2019 оны зун 6 сарын үед хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, сарын сүүлээр байсан санагдаж байна, 57 дугаар сургуулийн гадаах сагсан бөмбөгийн талбайд тоглож байх үед хэсэг хүүхдүүд хажууд ундааны савтай зүйлийг хэрэглэж байгаад явсан, харин би сагс тоглосныхоо дараа тухайн газар нь очиход бор саарал өнгийн ууттай өвс мэт зүйлийг орхисон байсан. Ингээд түүнийг дүнсэн тамхи гэж бодоод авчихсан ба гэртээ хариад ганцаараа тухайн тамхи мэт өвснөөс хэрэглэж үзэхэд гашуун оргиж хоолой хорсоод байсан тул болчихсон ба аав ээж хоёр гэртээ ирэх болчихсон байсан учир зун өмсдөг пүүзнийхээ хайрцагт хийгээд мартчихсан. Түүнээс хойш огт хэрэглээгүй ба 2020 оны 1 сарын 12-ны өдөр өөрийн өмсдөг пүүзнүүдээ хайрцагт нь хийж янзалж байгаад нөгөө ууттай өвсөө олж хараад хайрцагт нь үлдээсэн. Дахиж хэрэглээгүй харин өчигдөр манай найз Дэмид гэх хүүхэд FacebooK-ийн "Mid ed" гэх хаягнаас залгаж "чамд өвс байгаа бол надад өгчихөөч" гэж хэлэхээр нь ууттай өвс гэх зүйлийг өнөөдөр зүгээр өгөх гэж байгаад баригдчихлаа гэжээ. / хх 50 /
Э.Э мөрдөн шалгалтын явцад яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би урьд нь сэжигтнээр болон гэрчээр хоёр удаа мэдүүлэг өгсөн тухайн мэдүүлгүүд дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Өөрийн биедээ авч явж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан. Нүдний шилний уутанд хийсэн байсан өвс гэх ургамлыг олсон газраа хэлж мэдүүлгээ шалгуулсан байгаа. ...2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр гутлынхаа хайрцагт байсан өвсийг хараад биедээ авсан. Гэхдээ түүнээсээ огт хэрэглээгүй. Харин 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр миний найзалдаг байсан Дэмид гэх залуу утсаар холбогдож " Чамд нөгөө юм чинь байна уу. Харъя" гэж хэлэхээр нь үзүүлэх санаатай биедээ авч явж байгаад цагдаад баригдсан гэжээ. / хх 62-63 /
Шүүдэгч Э.Эг 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 62-63 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 81 / зэрэг болно.
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 06 сарын сүүлээр 57 дугаар сургуулийн талбай дээр сагс тоглож байхад ойролцоох шатны доогуур хэсэг хүүхдүүд бөөгнөрөөд утаа гараад байсан. Би тэднийг явсных нь дараа тэр газарт очтол ууттай дүнсэн тамхи шиг зүйл орхисон байхаар нь аваад гэртээ хариад пүүзнийхээ саванд хийгээд мартсан байсан. Тэгээд 2020 оны 02 сарын үед пүүзээ гаргахдаа нөгөө ууттай тамхи шиг зүйлээ аваад Дэмидэд өгөх гэж яваад цагдаад баригдсан. Би тэр зүйлийг олсон өдрөө нэг удаа хэрэглэж үзсэн. Ямар нэг юм мэдэгдээгүй. Үүнээс хойш дахиж хэрэглээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хангай" хотхоны 507 дугаар байрны гадаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, даавуун уутны хамт 13.7165 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Хүний биед үзлэг хийсэн тухай ...Цэнхэр өнгийн куртикний зүүн халааснаас дотроо өвслөг ургамал бүхий бор саарал өнгийн нүдний шилний даавуун уут 1 ширхэг байв гэсэн Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 3-6 /, ...Э.Эгаас дотроо өвслөг ургамал бүхий бор саарал өнгийн нүдний шилний уут 1 ширхэг /уутны хамт 13.7 грамм/...эд мөрийн баримт хураалгасан Э.Э гэсэн Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 11-12 /, ... 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 54 дугаартай Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол / хх 14 /, ... 37 дугаар сургуулийн зүүн талд байрлах, 2 давхар байрны хашаан доторх сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад урд байх шатны хэсгээс олсон гэж Э.Э нь зааж өгснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авлаа гэсэн Мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 15-20 /, ... Шинжээчийн дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн /цэвэр жин 6.5грамм/ шинжилгээнээс ирсэний дараа жинлэхэд уутны хамт 13.6 грамм жинтэй байв гэсэн Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх 21 /, ...Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх 22 /, ... Э- надад жаахан өвс байгаа л гэж ярьж байсан. Хаанаас ямар байдлаар өөртөө олж авсан талаар нь мэдэхгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч Г.Дэмидийн мэдүүлэг / хх 30-31, 32 /, ... нууц эх сурвалжаас "Манлай гэртээ хадгалж байсан жаахан өвсөө өнөөдөр хүнд гаргаж өгч далд оруулж өөрөөсөө зайлуулна гээд яриад явж байна гэнээ" гэсэн мэдээллийн дагуу Э.Эгийн гэрийн хаягаар очиж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хураан авч, материалжуулан Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн өгсөн. Э.Эд чиглэсэн ямар нэгэн мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдаагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Батхишигийн мэдүүлэг / хх 34-35 /, ... “Э.Э 13.7 грамм" гэж хаягласан гялгар ууттай, саарал өнгийн нүдний шилний ууттай, ургамал мэт зүйлээс дельта-9тетрагидроканнабинол илэрч байна.
Шинжилгээнд илэрсэн дельта-9тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтад багтдаг болно гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Цогбаярын 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 1128 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 38-40 /, ...Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 190 дугаартай дүгнэлт / хх 48-49 /, ... Нүдний шилний уутанд хийсэн байсан өвс гэх ургамлыг олсон газраа хэлж мэдүүлгээ шалгуулсан байгаа. ...2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр гутлынхаа хайрцагт байсан өвсийг хараад биедээ авсан. Гэхдээ түүнээсээ огт хэрэглээгүй. Дэмидэд үзүүлэх санаатай үзүүлэх санаатай биедээ авч явж байгаад цагдаад баригдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Э.Эгийн мэдүүлэг / хх 62-63 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Э-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Э-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнээс шинжилгээ авахад дээрх бодисыг хэрэглээгүй болох нь тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисонд хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ. Мөн тэнссэн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6.2958 гр / хх 38-39 / буюу даавуун уутны хамт 13.6гр жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг / Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтэст хадгалагдаж байгаа / тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Э.Э нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Э-н Э-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э-н Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.3-г журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6.2958 гр буюу даавуун уутны хамт 13.6гр жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг / Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтэст хадгалагдаж байгаа / тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Э.Э нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар Э.Э нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ял оногдуулахыг дурьдсугай.
5. Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ