Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 47

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг Нийгмийн даатгалын 1 дүгээр байранд байрлах Капитал банкны Замын-Үүд салбарын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1 дүгээр баг 7 дугаар хэсэг 72 айл Б-201 тоотод оршин суух, Яанар овогт Найдангийн Төгөлдөр /ЧЗ66032406/,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1 дүгээр баг 7 дугаар хэсэг 72 айл Б-201 тоотод оршин суух, Боржигон овогт Сүхбаатарын Аюуш /УУ62021050, yтас: 96669543, 96608668/ нарт холбогдох,

“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 95,689,164.29 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Капитал банкны Замын-Үүд салбар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Н.Төгөлдөр, С.Аюуштай 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ-737 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 112,420,000 төгрөгийг 10 жилийн хугацаатай сарын 0,67 хувийн, жилийн 8 хувийн хүүтэйгээр олгосон. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлээс 19,692,217.02 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр зээлийн үлдэгдэл 93,699,735.26 төгрөг, зээлийн хүү 1,974,529.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,900 төгрөг нийт 95,689,164.29 төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. Иймээс хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү”  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Н.Төгөлдөрийн хариу тайлбартаа танилцлаа. Нэхэмжлэл гаргахдаа  95,689,164.29 төгрөг гэж буруу бодож өгсөн тул манай банкны зүгээс2,396,058.29 төгрөгийг бууруулж шийдэж өгнө үү. Хариуцагч 2017.01.11-нд 3,850,000 төгрөг, 2017.01.12-нд 80,000 төгрөг, 2017.01.15-нд 2,228,500 төгрөг нийт 6,158,200 төгрөгийг төлсөн. Хугацаа хэтрэлтээс бүрэн гарсан. Одоо 2017.02.10-ны өдрөөс зээлийн графикийн дагуу сар бүрийн 10-ны өдөр хугацаа хэтрүүлэхгүй төлөх  хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Зээлийн үлдэгдэл 87,134,906 төгрөг байгаа тул энэ мөнгийг хангуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н.Төгөлдөр, С.Аюуш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...бид нар шүүхийн ажиллагааны явцад зээлийн үлдэгдэлээс 6,158,200 төгрөгийг төлж графикийн төлөлтийг хэвийн болгосон. Үлдэгдэл болох 87,134,906 төгрөгийг  бүрэн төлж барагдуулж дуусгана” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Н.Төгөлдөр, С.Аюуш нарт холбогдуулан Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 95,689,164.29 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2,396,058.29 төгрөгөөр бууруулж 93,293,106 төгрөг болгон өөрчилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нар нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлага болох 93,293,106 төгрөгнөөс 6,158,200 төгрөгийг төлж, графикийн төлөлтөө хэвийн болгосон байх ба үлдэгдэл 87,134,906 төгрөгийг төлнө гэж хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636,396 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 636,396 төгрөгний 50 хувь болох 318,198 төгрөгийг, хариуцагч нараас 93,293,106 төгрөгөнд бодогдох 624,416 төгрөгний 50 хувь болох 312,208 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлийн шаардлага 87,134,906 төгрөгийг хариуцагч Н.Төгөлдөр, С.Аюуш нар нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400941 тоот дансанд төлсөн 636,396 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 318,198 төгрөг, хариуцагч Н.Төгөлдөр, С.Аюуш нараас 312,208 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ