| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0182/Э |
| Дугаар | 415 |
| Огноо | 2020-04-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 415
1. Өсвөр насны шүүгдэгч Т.Ог ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Оид 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж, 2 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Оид оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Оийн цагдан хоригдсон 177 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Оийн хууль ёсны төлөөлөгч Т.Отгонцэцэг, иргэний хариуцагч Т.Отгонсүрэн нараас 27.606.900 төгрөгийг гаргуулж 1.161.000 төгрөгийг хохирогч Ч.Эрдэмбилэгт, 1.532.000 төгрөгийг хохирогч Г.Мөнгөнцэцэгт, 1.930.000 төгрөгийг хохирогч Н.Дэнсмаад, 830.000 төгрөгийг хохирогч С.Болорчимэг, 1.690.000 төгрөгийг хохирогч О.Төгсбилэгт, 1.715.000 төгрөгийг хохирогч Г.Мишээлт, 701.540 төгрөгийг хохирогч Н.Ганчимэгт, 380.000 төгрөгийг хохирогч Г.Болорт, 1.532.000 төгрөгийг хохирогч О.Ариунсанаад, 1.467.000 төгрөгийг хохирогч Ц.Одончимэгт, 619.200 төгрөгийг хохирогч Ж.Дөлгөөндарьд, 544.960 төгрөгийг хохирогч М.Оргилуунд, 2.712.000 төгрөгийг хохирогч Б.Билэгтэд, 900.000 төгрөгийг З.Анужинд, 520.000 төгрөгийг хохирогч Ч.Энхмандахад, 600.000 төгрөгийг хохирогч А.Анужинд, 1.100.000 төгрөгийг хохирогч П.Шинэзулд, 1.100.000 төгрөгийг хохирогч М.Энхцацралд, 1.270.000 төгрөгийг хохирогч Г.Буянжаргалд, 559.200 төгрөгийг хохирогч Д.Мөнхзаяад, 1.140.000 төгрөгийг хохирогч Б.Номинд, 546.000 төгрөгийг хохирогч Б.Дөлгөөнтуяад, 420.000 төгрөгийг хохирогч С.Цэлмэгт, 2.475.000 төгрөгийг хохирогч Б.Амгалантуяад, 162.000 төгрөгийг хохирогч Б.Цолмонд тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Т.Оид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Оид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.