Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 55

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Татварын хэлтсийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт байрлах Эвт-64 Сууц өмчлөгчдийн холбоо /захирал Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  Сүлд баг 137 дугаар байрны 26 тоотод оршин суух, Бэсүд овогт Ядмаагийн Оюун/-нд холбогдох

“Хувь хүний орлогын албан татвар 1,151,458 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Татварын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хувь хүний орлогын албан татвар 1,151,458 төгрөгийн өрийг барагдуулахаар татвар төлөгчид удаа дараа утсаар шаардлага тавьж, өр барагдуулах тухай мэдэгдэх хуудас гардуулсан боловч одоог хүртэл барагдуулахгүй байгаа тул ТЕХ-ийн 70 дугаар зүйлд заасны дагуу 1,151,458 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцал шүүхэд гаргасан тайлбартаа: “...Эвт-64 СӨХ-ны хувь хүний орлогын албан татварын өр 2016.12.15-ны байдлаар 1,151,458 төгрөг байсан ба 2017 оны 01 сард 270,000 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт төвлөрүүлсэн тул одоогийн байдлаар татварын өрийн үлдэгдэл 881,400 төгрөг байгаа болно. Уг татварын дутуу төлөлт 881,400 төгрөгийг 2017 оны 1 дүгээр улиралд багтаан барагдуулж дуусгахаар тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Хариуцагч Эвт-64 СӨХолбооны захирал Я.Оюун шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...1,151,458 төгрөгийг нэхэмжилсэн байна. Үүнээс 240,000 төгрөгийг харилцах данснаас татсан, татварын байцаагч Х.Саруулталаас СӨХ-ны төлбөр болох 3 сарын 30,000 төгрөгийг шилжүүлж авсан нийтдээ СӨХ-ноос 270,000 төгрөгийг хасаад 2017.01.31-ний байдлаар 881,400 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцов. Иймээс энэхүү 881,400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Татварын хэлтэс нь хариуцагч “Эвт-64” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан хувь хүний орлогын албан татвар 1,151,458 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч “Эвт-64” сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 270,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 881,400 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 30-нд төлнө гэж хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн уг тайлбарыг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч “Эвт-64” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 16,093 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 881,400 төгрөгийг хариуцагч “Эвт-64” сууц өмчлөгчдийн холбоо нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Эвт-64” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 16,093 төгрөгийг гаргуулан  төрийн санд оруулсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ