Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 413

 

 

 

 

 

2020         04           30                                  2020/ШЦТ/413       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч М.Сансарсайхан /Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар/,

Иргэдийн төлөөлөгч Д.Алтанчимэг,

Шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ч, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1908000240245 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин ус суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлалын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн 1 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух, урьд:

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн,

 

Монгол улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлалын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо БХН 48 байр 13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Д.Б нь ганцаараа:

 

1. 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хуучин цэргийн хотхоны 11-03 тоотод оршин суух иргэн Э.Гэрэлмаагийн хүн байнга амьдардаг байшингийн цонхоор нэвтэрч 40 инчийн Сони /Sony/ маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

  1.  Ъ хороо Бая- байнга амь брэндийн ; бусаар хуг
  2.  2 Булгийн 1( амьдардаг 1РЬопе ма; авахыг за=

10.

хороо Ба: байнга а1. брэндийн

11

хороо. Ба

МОНГОЛ "3 хэрэглэхг учруулса;

12

хороо X,. амьдард хэрэглэх учруулса

1:

хороо О амьдар; ширхгий хохирол

1

хороо С хүн бай

2. 2018 оны 8 дугаар сарын 21-нээс 31-ний хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Л.Гантулгын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай зуслангийн байшингийн цонхыг эвдлэн нэвтэрч “Samsung" брэндийн бичил долгионы зуух, “Toshiba” брэндийн будаа агшаагч, 0.75 литрийн Соёрхол нэртэй шилтэй архи, савтай шар айраг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 218.850 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Өвсний фондын задгай тоотод оршин суух хохирогч Б.Оюунгэрэлийн хүн байнга амьдардаг монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 43 инчийн ЛЖ /LG/ брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 539.994 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 01-р сарын 16-ны орой Сонгинохайрхан дүүргийн 20 дүгээр хороо, Хангамжийн 20-08 тоот иргэн Б.Амарзаяагийн хүн байнга амьдардаг монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, БНХАУ-д үйлдвэрлэсэн 42 инчийн зурагт 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын 52-р гудамжны 10 тоотод оршин суух иргэн Д.Энх-Амгалангийн эзэмшлийн хүн байнга амьдардаг монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн Хайер /Haier/ брэндийн зурагт 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 05 хороо Баянголын 27-11 тоот, иргэн А.Баяраагийн хүн байнга амьдардаг монгол гэрийн цоожийг түлхүүрээр нь онгойлгон хууль бусаар нэвтэрч, 39 инчийн ЛЖ /LG/ брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын 42-р гудамжны 185 тоотод оршин суух иргэн Х.Алтантуяагийн эзэмшлийн хүн байнга амьдардаг монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн Самсунг брэндийн зурагт 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 760.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 05 дугаар хороо Баянголын 19 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух иргэн Ч.Дагважанцаны хүн оайнга амьдардаг монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн Самсунг брэндийн зурагт 1 ширхэг, бэлэн 13.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 393.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны  01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16-р гудамжны 679а тоотод оршин суух иргэн В.Борисын эзэмшлийн хүн байнга амьдардаг монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Эл Жи маркийн зурагт 1 ширхэг, Iphone маркийн гар утас 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахыг завдсан,

10. 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 05 дугаар хороо Баянголын 38 дугаар гудамжны 3 тоотод оршин суух иргэн Д.Батзаяагийн хүн байнга амьдардаг байшингийн цонхны салхивчийг хөшин нэвтэрч, 40 инчийн Самсунг брэндийн зурагт 1 ширхгийг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 18-58 тоотод оршин суух иргэн Б.Энэбишийн хүн байнга амьдардаг монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн ЗНагр брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хуучин цэргийн хотхоны 11-3 тоотод оршин суух иргэн Б.Чүлтэмийн хүн байнга амьдардаг байшингийн цонхоор нэвтэрч, Сони брэндийн 40 инчийн зурагт 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 48-р гудамжны 18 тоотод оршин суух иргэн Б.Баяраагийн хүн байнга амьдардаг байшингийн цонхыг хагалан нэвтэрч, 42 инчийн Хайер брэндийн зурагт 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын 16-р гудамжны 261 тоотод оршин суух иргэн Ш.Ууганцэцэгийн эзэмшлийн хүн байнга амьдардаг монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 48 инчийн Самсунг брэндийн зурагт 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 33-7а тоотод оршин суух иргэн Д.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдардаг монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, Elko брэндийн 32 инчийн зурагт, DVD тоглуулагч, Sky vega маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сухбаатар дуургийн 14 дүгээр хороо, Хандгайтын 28-225 тоотод оршин суух хохирогч Ц.Сарантуяагийн хүн байнга амьдардаг байшингийн цонхыг түлхэн нэвтэрч, арьсан түрийвч, 7.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 17.800 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сухбаатар дуургийн 13 дугаар хороо, Хангайн 24-126 тоотод оршин суух хохирогч М.Санжмятавын хүн байнга амьдардаг гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн Монел брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 399.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сухбаатар дуургийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 133 тоотод оршин суух иргэн Ч.Мандах- Эрдэнийн хүн байнга амьдардаг өвлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, 39 инчийн “Конка” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 330,000 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 0119 дүгээр цэргийн ангийн 2 дугаар гудамжны 46 тоотод оршин суух Р.Мягмарсүрэнгийн хүн байнга амьдардаг монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч 40 инчийн Самсунг брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б, Д.Ч нар нь бүлэглэн:

2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын 45 дугаар гудамжны 04 тоотод оршин суух иргэн Ж.Мөнхчимэгийн хүн байнга амьдардаг байшингийн цонхыг хагалан нэвтэрч, монет ээмэг 1 хос, монет гинж 1 ширхэг, дунд хэсэгтээ монет шигтгээтэй 1 хос ээмэг, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, Нокиа маркийн гар утас 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 808.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын 70 дугаар гудамжны 23а тоотод оршин суух иргэн Д.Зоригтын хүн байнга амьдардаг монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, Монел брэндийн 32 инчийн зурагт 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 11-32 тоотод оршин суух иргэн Ц.Орхонтуулын хүн байнга амьдардаг монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, 49 инчийн Самсунг брэндийн ЛЕД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.551.920 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ-ийн 294 тоотод оршин суух иргэн Б.Зулзаяагийн хүн байнга амьдардаг монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн Тошива брэндийн зурагт 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ- ийн 14-284а тоотод оршин суух иргэн С.Эрдэнэчимэгийн хүн байнга амьдардаг монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 42 инчийн “ВSВ” брэндийн зурагт, арьсан хэтэвч 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 21-253 тоотод оршин суух иргэн Ц.Уранзаяагийн хүн байнга амьдардаг монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн Фунай брэндийн зурагт, бугуйн утсан цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 435.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                                                                       

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “...Би өөрийн хийсэн бүх хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч мэдүүлэхдээ “...Би бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ амьдралын эх үүсвэр болгоогүй. Болсон хэрэгт маш их харамсаж байна. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1908000240245 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 208-210, 2 дугаар хх-ийн 35-37, 68-69, 101-102, 141-142, 183-184, 249-250, 3 дугаар хх-ийн 33-34, 73-74, 117-118, 152-153, 187-188, 241-244, 4 дүгээр хх-ийн 57-60, 111-114, 182-184, 229-231, 5 дугаар хх-ийн 38-40, 49-51, 108-113, 145-150, 178-178-183, 224-229, 6 дугаар хх-ийн 51-56, 215-216 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Чийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд /3 дугаар хх-ийн 247-250, 189-190, 4 дүгээр хх-ийн 236-237, 5 дугаар хх-ийн 45-46/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэлд “...1 ширхэг гар утас, монетон ээмэг 4 ширхэг 2 хос, нэг мөнгөн гинж, мөнгөн бөгж, монетон гинж 1 ширхэг хураан авав...” гэжээ /1 дүгээр хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...1 ширхэг гар утас, монетон ээмэг 4 ширхэг 2 хос, нэг мөнгөн гинж, мөнгөн бөгж, монетон гинж 1 ширхэг зэргийг хохирогч Ж.Мөнхчимэгт хүлээлгэн өгөв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Хохирогч Ж.Мөнхчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай гэрээс алдагдсан эд зүйл нь монетон ээмэг 1 хос, 250.000 төгрөг, монетон гинж 1 ширхэг, 300.000 төгрөг, дунд хэсэгтэй монетон шигтээтэй 1 хос ээмэг 150.000 төгрөг, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг 68.000 төгрөг, нокио загварын утас 1 ширхэг 20.000 төгрөгөөр тус тус үнэлэж байна. Би алдагдсан эд зүйлээ буцааж авсан. Надад санал гомдол нэхэмжилэх зүйл байхгүй. Манай гэрээс хулгай хийсэн хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ  авахуулмаар байна/1 дүгээр хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...монетон ээмэг 1 хос, монетон гинж, монетон ээмэг 1 хос, мөнгөн бөгж, мөнгөн гинж, нокиа загварын гар утас зэргийг 808.000 төгрөгөөр тогтоож байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 35-37 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...Д.Б, Д.Ч нараас хураан авсан 2 ширхэг гутлыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /1 дүгээр хх-ийн 92 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 167-171 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Гэрэлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Уг алдагдсан 40 инчийн сони зурагтыг 2015 онд BSB худалдааны төвөөс 899.900 төгрөгөөр худалдаж авч байсан. Зурагтаа анх худалдаж авсан үнээрээ үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 179-183 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Чүлтэм мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...13 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Зурагтыг том өрөөны цонхны доор тавьчихсан байсан. Тухайн үед том өрөөний цонх онгорхой дэлгээд орхичихсон байсан. Өдөр буцаж ирэхдээ цонхоо хаагаад зурагтаа буцааж тавиад гарсан. Жижиг өрөөний цонхыг түгжихгүй үлдээсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 184-185 дугаар хуудас/,

 

Гэрч О.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 188-189 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5043 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаарын 3 ширхэг, №2 дугаарын 1 ширхэггарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд тэнцсэн №1 дугаарын 1 ширхэг гарын мөр санд 2710390, MN000210000654 дугаарт Баасандоржийн Чүлтэм нэрээр 2 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын алганы дардастай, №2 дугаарын гарын мөр Баасандоржийн Чүлтэмийн зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна.
  3. Шинжилгээнд №1 дугаарын 2,3 дахь мөр санд байхгүй эзэнгүй хэргийн гарын мөрүүд болон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардастай тохирохгүй байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 192 дугаар хуудас/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...40 инчийн Сони зурагт 450.000 төгрөгөөр тодорхойлогдов...” гэжээ /1 дүгээр хх-ийн 200-202 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 3-7 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай гэрээс элко брэндийн 32 инчийн зурагт, 425.000 төгрөг, DVD тоглуулагч, 35.000 төгрөг, Sky вига загварын гар утас 70.000 төгрөг, 5 ханатай гэрийн хаалга эвдсэн байсан. Би хаалгаа 200.000 төгрөгөөр үнэлж байна. Би хулгайд алдагдсан эд зүйлээ олж авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээнлэнгийн шинжээчийн №04/093 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр СХД-н 5-р хороо Баянголын 33-7а тоотод хулгай орсон гэх хэргийн газраас илрүүлэн бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй...” гэжээ /2 дугаар хх-ийн 17 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээнлэнгийн шинжээчийн №1445 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын зургийн үзүүлэлт дээрх гутлын өсгийн тал мөр шинжилгээнд тэнцэхгүй байна...” гэжээ /2 дугаар хх-ийн 27 дугаар хуудас/,

 “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Элко брэндийн 32 инчийн зурагт, DVD, Sky вига гар утас, 5 хана гэрийн хаалга зэргийн хохирлын дүн нийт 730.000 төгрөгөөр тогтоогдож байна...” гэжээ /2 дугаар хх-ийн 21-23 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ч.Дагважанцан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гэртээ ортол манай гэрийн цоожийг эвдээд гэрт оруулаад зүүн талд байсан орон дээр тавьсан байсан. Манай гэрээс гэрийн хойморт баёйсан 32 инчийн хар өнгийн зурагтыг явсан. Мөн Бурханы урд басан 2 ширхэг 5000 төгрөг, 3 ширхэг 1000 төгрөг зэрэг эд зүйлийг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 50-52 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...32 инчийн самсунг брэндийн зурагт хохирлын дүн 380.000 төгрөгөөр тогтоогдож байна...” гэжээ /2 дугаар хх-ийн 60-62 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 74-77 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Батзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр 22:30 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн цонхны порчиг онгорхой байсан. Гайхаад байшиндаа ороход манай 40 инчийн хар өнгийн Самсунг брэндийн зурагт алдагдсан байсан. Би өөрийн зурагтаа 750.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 83-85 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Золзаяагийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 86-87 дугаар хуудас/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...40 инчийн самсунг смарт зурагт хохирлын дүн 650.000 төгрөгөөр тогтоогдож байна...” гэжээ /2 дугаар хх-ийн 93-95 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 108-111 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...1 ширхэг хар өнгийн  Монел загварын зурагтыг хүлээлгэн өгөв...” гэжээ /2 дугаар хх-ийн 120 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Зоригт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гэр рүү ороход хойморийн авдар дээр байсан 32 инчийн Монед маркын хар өнгийн зурагт хулгайд алдагдсан байсан. Зурагтаа 400.000 төгрөгөөр үнэлж байна. Алдагдсан зурагтаа авмаар байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 123-124 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Шийлэгцэрэнгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 130 дугаар хуудас/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Монел маркийн 32 инчийн зурагт хохирлын дүн 290.000 төгрөгөөр тодорхойлогдов...” гэжээ /2 дугаар хх-ийн 132-134 дүгээр хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 154-158 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Чүлтэм мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гэртээ ороход гэрийн хойморт байсан зурагтны тавиур дээрээс 40 инчийн Сони маркын зурагт алдагдсан байсан. Зурагтаа 720.000 төгрөгөөр үнэлж байна. Уг алдагдсан зурагтыг өмнө хулгайд алдаад олж байсан. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 162-163 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 164-165 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 04/076 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр нь Папилон санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсуудтай болон илрээгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэжээ /2 дугаар хх-ийн 171 дүгээр хуудас/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Сони маркийн 40 инчийн зурагт хохирлын дүн 450.000 төгрөгөөр тогтоогдож байна...” гэжээ /2 дугаар хх-ийн 175-177 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 220-224 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Энх-Амгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай гэрээс Haier маркын 42 инчийн хар өнгийн лсд зурагт хулгайд алдагдсан. Зурагтаа 600.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 232-233 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Одгэрэлийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 234-235 дугаар хуудас/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Хайер брэндийн 42 инчийн лед зурагт хохирлын дүн 600.000 төгрөгөөр тогтоогдож байна...” гэжээ /2 дугаар хх-ийн 242-244 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 4-6 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Баяраа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гэртээ ирэхэд байшингийн цонх хагарсан байдалтай байсан. Би гэртээ ороод хартал хоймор байх 42 инчийн Хайер брэндийн хар өнгийн зурагт хулгайд алдагдсан байсан. Би зурагтаа 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хулгайд алдсан эд зүйлээ олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Гэрч Т.Жанцанноровын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Хайер брэндийн 42 инчийн зурагт хохирлын дүн 530.000 төгрөгөөр тогтоогдов...” гэжээ /3 дугаар хх-ийн 25-27 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 43-46 дугаар хуудас/,

 

Хохирогч Ш.Ууганцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...16 цагийн үед Монгол гэрийн хаалгаа дотроос түгжээд унтсан. 18 цаг 30 минутад халууцаад сэртэл Самсунг маркын 48 инчийн хар зурагт хулгайд алдагдсан байсан. Зурагтаа хүнээс 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хулгайд алдсан эд зүйлээ авмаар байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 55-56 дугаар хуудас/,

 

Гэрч О.Эрдэнэсайханы мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 62-63 дугаар хуудас/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Самсунг маркийн 48 инчийн зурагт хохирлын дүн 800.000 төгрөгөөр тогтоогдов...” гэжээ /3 дугаар хх-ийн 65-67 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 82-86 дугаар хуудас/,

 

Хохирогч Х.Алтантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гэртээ ирэхэд манай хашааны жижиг хаалга дэлгээтэй байсан. Хашаандаа ороод хартал манай Монгол гэрийн үүдний амбаарын хаалга онгорхой байсан. Гэр рүү ороод хартал хоймор тавиур дээр байх 42 инчийн самсунг маркын зурагт хулгайд алдагдсан байсан. 1.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ үнээрээ үнэлж байна....” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 94-95 дугаар хуудас/,

 

Гэрч О.Эрдэнэсайханы мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 101-102 дугаар хуудас/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Самсунг маркийн 42 инчийн зурагт хохирлын дүн 780.000 төгрөгөөр тогтоогдож байна...” гэжээ /3 дугаар хх-ийн 104-106 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 124-126 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Энэбиш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гэртээ иртэл хаалганы цоож эвдэрчихсэн хаалга онгорхой байсан. Дотогшоо ортол 32 инчийн Шарп маркын ЛСД зурагт алдагдсан. Зурагтыг 5-6 жилийн өмнө 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ үнээрээ үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 135-137 дугаар хуудас/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...32 инчийн шарп маркийн зурагт хохирлын дүн 280.000 төгрөгөөр тогтоогдов...” гэжээ /3 дугаар хх-ийн 143-145 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 159-161 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Амарзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, үүдний амбаарын хаалга цоожийг мохоо зүйлээр цохин эвдлэн орсон байсан. 42 инчийн марк нь тодорхойгүй зурагт удирдлагын хамт хулгайд алдагдсан. Хөрөнгийн үнэлгээгээр 520.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 168-169 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 176-177 дугаар хуудас/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Марк тодорхойгүй 42 инчийн зурагт хохирлын дүн 480.000 төгрөгөөр тогтоогдов...” гэжээ /3 дугаар хх-ийн 179-181 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 200-203 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Орхонтуул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гэртээ ирэхэд хашааны жижиг хаалга онгорхой дотогш ороход гэрийн амбаарны хаалга онгорхой, цоож нь эвдэрч газар унасан байдалтай байсан. Гэрийн хоймор хэсэгт тавиур дээр байсан 49 инчийн Самсунг маркын зурагт байхгүй байсан. 1.830.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Шинээрээ байгаа учраас энэ үнээрээ үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 209-210 дугаар хуудас/,

 

Гэрч О.Цоггэрэлийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 213-214 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Буянхүүгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 215-216 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Самсунг брэндийн 49 инчийн зурагт 1.551.920 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /3 дугаар хх-ийн 226-227 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-ийн 34-36 дугаар хуудас/,

 

Хохирогч Р.Мягмарсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай гэрээс 40 инчийн Самсунг маркын зурагт хулгайд алдагдсан. 2018 онд хувь хүнээс 650.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Зурагтаа зах зээлийн ханшаар 500.000 төгрөгөөр үнэлж байна....” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 42-43 дугаар хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Самсунг 40 инчийн зурагт хохирлын дүн 500.000 төгрөгөөр тогтоогдов...” гэжээ /4 дүгээр хх-ийн 49-50 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-ийн 85-88 дугаар хуудас/,

 

Хохирогч В.Борис мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай гэрээс эд зүйл алдагдаагүй болохоор надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Шижирдэлгэрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 94-95 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Цэрэнбатаагийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 100 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 101 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...ЛЖ брэндийн зурагт, Айфоне 5 маркийн гар утас хохирлын дүн 522.000 төгрөгөөр тогтоогдов...” гэжээ /4 дүгээр хх-ийн 104-105 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Зулзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай гэрийн хаалганы цоожийг эвдэж орж 42 инчийн Toshiba брэндийн зурагт хулгайд алдагдсан байсан. Зурагтаа 600.000 төгрөгөөр үнэлж байна....” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 163-164 дүгээр хуудас/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тошиба маркийн 42 инчийн зурагт хохирлын дүн 600.000 төгрөгөөр тогтоогдов...” гэжээ /4 дүгээр хх-ийн 174-176 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-ийн 197-200 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Хашааны хаалгаа онгойлгоод ортол манай гэрийн хаалга онгойсон байдалтай байсан. Манай гэрээс 42 инчийн БСБ брэндийн телевиз толины урд байсан жижиг хар цүнхтэй хумсны будагууд алга болсон байсан. 2016 оны 11 дүгээр сард ломбарднаас 430.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 720.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 210-212 дугаар хуудас/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...БСБ маркийн 42 инчийн зурагт хохирлын дүн 600.000 төгрөгөөр тогтоогдов...” гэжээ /4 дүгээр хх-ийн 220-222 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-ийн 246-250 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Уранзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гэртээ ирэхэд гадна хашааны хаалга хаалттай мөртлөө цоожийг нь онгойлгосон байсан. Гэр рүү ортол гэрийн баруун хаяанд байсан модон иштэй сүхийг үүдэнд тавьчихсан төмөр цоожийг нь эвдсэн байдалтай байсан. Гэрийн баруун талд шаргал өнгийн ширээн дээр байсан 32 инчийн Funai брэндийн LCD зурагт мөн бугуйнд зүүдэг бор өнгөтэй цаган утас алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

 

Гэрч А.Дэжидийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 12-13 дугаар хуудас/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Фунай маркийн 32 инчийн зурагт, бугуйн утсан цаг хохирлын дүн 435.000 төгрөгөөр тогтоогдож байна...” гэжээ /5 дугаар хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хх-ийн 60-67 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...1 метр орчим урттай саарал өнгийн төмөр лоом 1 ширхэг, хар өнгийн 43 инчийн ЛЖ маркийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй зурагтыг хүлээлгэн өгөв...” гэжээ /5 дугаар хх-ийн 72 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Оюунгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...14 цагийн гэртээ ирэхэд гэрийн үүдэнд амбаарт байсан юм байхаар нь гайхаад үүдний амбаараа харахад цоож нь эвдэрсэн байсан. Гэртээ ортол зурагт алга болсон байсан. Зурагтаа 450.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 77-80 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Шийлэгцэрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Нэг залуу 43 инчийн LG маркын зурагт барьсан орж ирсэн. “Энэ зурагтыг 300.000 төгрөгөөр барьцаанд авах уу” гэж асуусан. Би “250.000 төгрөгөөр барьцаанд авна” гэж хэлээд тэр залуу 250.000 төгрөгөөр барьцаанд тавихаар болсон. Би тэр залууд өгсөн 250.000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 82 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Нэмэхбаатарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 83 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...ЛЖ брэндийн 43 инчийн зурагт хохирлын дүн 539.994 төгрөгөөр үнэглэгдэв...” гэжээ /5 дугаар хх-ийн 91-92 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №522 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн цоожинд эвдрэл гэмтэл гарсан байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн цоожны нэг дугаартай цоожинд гарсан 4.2х5.9 см хэмжээтэй гэмтэл хатуу үзүүр ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна...” гэжээ /5 дугаар хх-ийн 98-99 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хх-ийн 123-126 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Санжмятав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гэртээ ирэхэд гэрийн хаалга хаалттай цоож нь байхгүй, цоожны даруулгыг тотгон дээр тавьсан байсан. Гэрээс Монел маркын 32 инчийн зурагт алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 130-131 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Мөнхцацралын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 132-134 дүгээр хуудас/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Монел 32 инчийн зурагт хохирлын үнэлгээ 399.000 төгрөгөөр тогтоогдов...” гэжээ /5 дугаар хх-ийн 138-140 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хх-ийн 156-161/,

 

Хохирогч Ц.Сарантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гэртээ ирэхэд зочны өрөөнд байсан зурагтыг гаргаад тавьчихсан, унтлагын өрөөний цонх онгорхой байсан. Манай гэрээс бор өнгийн арьсан түрийвч алдагдсан....” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 166-167 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Самсунг брэндийн 42 инчийн зурагт хохирлын дүн 506.800 төгрөгөөр тогтоогдов...” гэжээ /5 дугаар хх-ийн 171-172 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хх-ийн 189-193 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...39 инчийн Конка гэсэн бичигтэй хар өнгийн зурагт 1 ширхэгийг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бүрэн хүлээлгэн өгөв...” гэжээ /5 дугаар хх-ийн 197 дугаар хуудас/,

 

Хохирогч Ч.Мандах-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гэртээ ирэхэд байсшингийн цонхыг хагалж зочны өрөөнд байсан 39 инчийн Конка маркын зурагт хулгайд алдагдсан байсан. Зурагтаа 600.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 202-203 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Дуламсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манай охин Тэмүүлэн 22 цаг өнгөрч байхад залгаад “100.000 төгрөгөөр хямдхан зурагт байна та авах уу” гэж асуухаар нь би “аваар ир үзье” гэж хэлсэн. 40 гаран минутын манай хүргэн Жанцанноров, охин Тэмүүлэн, Жанцанноровын найз гээд залуу орж ирсэн. Асааж үзээд зүгээр байхаар нь 100.000 төгрөгөөр худалдан авсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 205 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Жанцанноровын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 206 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Конка брэндийн 39 инчийн зурагт хохирлын дүн 330.000 төгрөгөөр тогтоогдов...” гэжээ /5 дугаар хх-ийн 217-218 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хх-ийн 14-20 дугаар хуудас/,

 

Хохирогч Л.Гантулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай гэрээс Самсунг маркын пэч, Тошиба маркын ухаалаг будаа агшаагч, хөргөгчнөөс 2.5 литрийн тримедведев нэртэй пиво, 0.75 литрийн Соёрхол архи, хүүхдийн 3 ширхэг өмд, 2 ширхэг цамц алдагдсан. Гомдолтой байна. Байшин дотроос 400.000 гаруй төгрөгийн эд зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 26-28 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч О.Золзаяагийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5350 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн №1, 2 дугаарын 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд тэнцсэн №2 дугаарын 1 ширхэг гарын мөр санд MN0002100245338 MN005610003400, MN000510011575, MN005610002581 дугаарт Дашравдангийн Баттуул гэх нэрээр 4 удаа бүргэгдсэн хүний зүүн гарын алганы дардастай тохирч байна...” гэжээ /6 дугаар хх-ийн 36 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 218.850 төгрөгөөр тогтоогдов...” гэжээ /6 дугаар хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар 119-147 дугаар хуудас/,

 

“Рич лоок финанс” барьцаат зээлийн гэрээ /6 дугаар хх-ийн 149 дүгээр хуудас/,

 

“Эрдэнэс” ломбард “Барьцаат зээлийн гэрээ” /6 дугаар хх-ийн 150-151 дүгээр хуудас/,

 

Хохирогч А.Баяраа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...LG маркын 39 инчийн саарал хүрээтэй хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайд алдагдсан байсан. Хулгайд алдагдсан зурагтаа 2016 онд 800.000 төгрөгөөр худалдаж авсан. 800.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 55-58 дугаар хуудас/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...ЛЖ маркийн 39 инчийн зурагт хохирлын дүн 560.000 төгрөгөөр тогтоогдов...” гэжээ /7 дугаар хх-ийн 65-67 дугаар хуудас/,

 

Хохирол барагдуулсан талаарх баримтууд /7 дугаар хх-ийн 230-250, 8 дугаар хх-ийн 1-8, 16-17, 53-57, 59-62 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...“Тэбэ сервис” ХХК нь түрээсийн таксины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 94-67 УБЭ улсын дугаартай Sonata 6 маркын мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл нь манай компаний тээврийн хэрэгсэл. Манай компаний өмчид бүртгэлтэй боловч одоо өөр хүн түрээслэн авсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 99 дүгээр хуудас/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь 94-67 УБЭ улсын дугаартай Хьюндай Соната 6 маркын автомашин болно. Нийт хохирлын дүн нь 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр тогтоогдож байна...” гэжээ /8 дугаар хх-ийн 102-103 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 223, 2 дугаар хх-ийн 149, 4 дүгээр хх-ийн 13, 117, 5 дугаар хх-ийн 114, 7 дугаар хх-ийн 135 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хх-ийн 186 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Чийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 151, 7 дугаар хх-ийн 134 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /8 дугаар хх-ийн 64 дүгээр хуудас/, гэрч Ж.Дашравдангийн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 98-99 дүгээр хуудас/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /4 дүгээр хх-ийн 15-17 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь ганцаараа:

 

1. 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хуучин цэргийн хотхоны 11-03 тоотод оршин суух иргэн Э.Гэрэлмаагийн хүн байнга амьдардаг байшингийн цонхоор нэвтэрч 40 инчийн “Sony” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

  1.  Ъ хороо Бая- байнга амь брэндийн ; бусаар хуг
  2.  2 Булгийн 1( амьдардаг 1РЬопе ма; авахыг за=

10.

хороо Ба: байнга а1. брэндийн

11

хороо. Ба

МОНГОЛ "3 хэрэглэхг учруулса;

12

хороо X,. амьдард хэрэглэх учруулса

1:

хороо О амьдар; ширхгий хохирол

1

хороо С хүн бай

2. 2018 оны 8 дугаар сарын 21-нээс 2018 оны 8 дугаар сарын 31-ний хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Хандгайт” зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Л.Гантулгын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай зуслангийн байшингийн цонхыг эвдлэн нэвтэрч “Samsung" брэндийн бичил долгионы зуух, “Toshiba” брэндийн будаа агшаагч, 0.75 литрийн “Соёрхол” нэртэй шилтэй архи, савтай шар айраг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 218.850 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Өвсний фондын задгай тоотод оршин суух хохирогч Б.Оюунгэрэлийн хүн байнга амьдардаг монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 43 инчийн “LG” маркын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 539.994 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 01-р сарын 16-ны орой Сонгинохайрхан дүүргийн 20 дүгээр хороо, Хангамжийн 20-08 тоот иргэн Б.Амарзаяагийн хүн байнга амьдардаг монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, БНХАУ-д үйлдвэрлэсэн 42 инчийн зурагт 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын 52-р гудамжны 10 тоотод оршин суух иргэн Д.Энх-Амгалангийн эзэмшлийн хүн байнга амьдардаг монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн “Haier” маркын зурагт 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 05 хороо Баянголын 27-11 тоот, иргэн А.Баяраагийн хүн байнга амьдардаг монгол гэрийн цоожийг түлхүүрээр нь онгойлгон хууль бусаар нэвтэрч, 39 инчийн “LG” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын 42-р гудамжны 185 тоотод оршин суух иргэн Х.Алтантуяагийн эзэмшлийн хүн байнга амьдардаг монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн “Samsung” маркийн зурагт 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 760.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 05 дугаар хороо Баянголын 19 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух иргэн Ч.Дагважанцангийн хүн байнга амьдардаг монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Samsung” маркийн зурагт 1 ширхэг, бэлэн 13.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 393.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны  01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16-р гудамжны 679а тоотод оршин суух иргэн В.Борисын эзэмшлийн хүн байнга амьдардаг монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “LG” маркийн зурагт 1 ширхэг, 522.000 төгрөгийн “I phone” маркийн гар утас 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахыг завдсан,

10. 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 05 дугаар хороо Баянголын 38 дугаар гудамжны 3 тоотод оршин суух иргэн Д.Батзаяагийн хүн байнга амьдардаг байшингийн цонхны салхивчийг хөшин нэвтэрч, 40 инчийн “Samsung” маркийн зурагт 1 ширхгийг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 18-58 тоотод оршин суух иргэн Б.Энэбишийн хүн байнга амьдардаг монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Sharp” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хуучин цэргийн хотхоны 11-3 тоотод оршин суух иргэн Б.Чүлтэмийн хүн байнга амьдардаг байшингийн цонхоор нэвтэрч, “Sony” маркийн 40 инчийн зурагт 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 48-р гудамжны 18 тоотод оршин суух иргэн Б.Баяраагийн хүн байнга амьдардаг байшингийн цонхыг хагалан нэвтэрч, 42 инчийн “Haier” брэндийн зурагт 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын 16-р гудамжны 261 тоотод оршин суух иргэн Ш.Ууганцэцэгийн эзэмшлийн хүн байнга амьдардаг монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 48 инчийн “Samsung” маркийн зурагт 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 33-7а тоотод оршин суух иргэн Д.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдардаг монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, “Elko” маркийн 32 инчийн зурагт, DVD тоглуулагч, “Sky vega” маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сухбаатар дуургийн 14 дүгээр хороо, Хандгайтын 28-225 тоотод оршин суух хохирогч Ц.Сарантуяагийн хүн байнга амьдардаг байшингийн цонхыг түлхэн нэвтэрч, арьсан түрийвч, 7.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 17.800 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сухбаатар дуургийн 13 дугаар хороо, Хангайн 24-126 тоотод оршин суух хохирогч М.Санжмятавын хүн байнга амьдардаг гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Монел” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 399.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сухбаатар дуургийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 133 тоотод оршин суух иргэн Ч.Мандах- Эрдэнийн хүн байнга амьдардаг өвлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, 39 инчийн “Конка” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 330,000 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 0119 дүгээр цэргийн ангийн 2 дугаар гудамжны 46 тоотод оршин суух Р.Мягмарсүрэнгийн хүн байнга амьдардаг монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч 40 инчийн “Samsung” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Гэрэлмаа, Л.Гантулга, Б.Оюунгэрэл, Б.Амарзаяа, Д.Энх-Амгалан, А.Баяраа, Х.Алтантуяа, Ч.Дагважанцан, В.Борис, Д.Батзаяа, Б.Энэбиш, Б.Чүлтэм, Б.Баяраа, Ш.Ууганцэцэг, Д.Пүрэвсүрэн, Ц.Сарантуяа, М.Санжмятав, Ч.Мандах-Эрдэнэ, Р.Мягмарсүрэн нарын мэдүүлэг, гэрч Ж.Цэнд-Аюуш, Д.Золзаяа, Ч.Одгэрэл, Т.Жанцанноров, О.Эрдэнэсайхан, Ц.Нямсүрэн, Д.Шижирдэлгэр, Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Нэмэхбаатар, Б.Мөнхцацрал, С.Дуламсүрэн, О.Золзаяа нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, “Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Б, Д.Ч нар нь бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор 94-67 УБЭ улсын дугаартай “Соната-6” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж:

2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын 45 дугаар гудамжны 04 тоотод оршин суух иргэн Ж.Мөнхчимэгийн хүн байнга амьдардаг байшингийн цонхыг хагалан нэвтэрч, монет ээмэг 1 хос, монет гинж 1 ширхэг, дунд хэсэгтээ монет шигтгээтэй 1 хос ээмэг, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, “Nokia” маркийн гар утас 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 808.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын 70 дугаар гудамжны 23а тоотод оршин суух иргэн Д.Зоригтын хүн байнга амьдардаг монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, “Монел” маркийн 32 инчийн зурагт 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 11-32 тоотод оршин суух иргэн Ц.Орхонтуулын хүн байнга амьдардаг монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, 49 инчийн “Samsung” маркийн ЛЕД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.551.920 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ-ийн 294 тоотод оршин суух иргэн Б.Зулзаяагийн хүн байнга амьдардаг монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн “Toshiba” маркийн зурагт 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ- ийн 14-284а тоотод оршин суух иргэн С.Эрдэнэчимэгийн хүн байнга амьдардаг монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 42 инчийн “ВSВ” маркийн зурагт, арьсан хэтэвч 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 21-253 тоотод оршин суух иргэн Ц.Уранзаяагийн хүн байнга амьдардаг монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Funai” маркийн зурагт, бугуйн утсан цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 435.000 төгрөгийн хохирол учруулсан болох шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Мөнхчимэг, Д.Зоригт, Ц.Орхонтуул, Б.Зулзаяа, С.Эрдэнэчимэг, Ц.Уранзаяа нарын мэдүүлэг, гэрч Б.Шийлэгцэцрэн, О.Цоггэрэл, А.Дэжид нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, “Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч Б.Шийлэгцэрэнгийн мэдүүлэг, “Рич лок финанс” ХХК барьцаалан зээлдүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Прокуророос Д.Чт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт цугларсан баримтуудаар тэрээр уг хэргийг үйлдэхдээ тус хүндрүүлэх нөхцлөөр үйлдсэн болох нь тогтоогдоогүй тул шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилэх үндэслэлтэй байна.

Тодруулбал байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг ойлголтод гэмт хэрэг үйлдэгч нь гэмт үйлдлээ тодорхой, тогтмол хугацааны туршид тогтвортой үйлдэж олсон эд хөрөнгийг тэрээр амьдрал, эдийн засгийн хувьд оршин тогтнох эх үүсвэр болгосон байхыг хамааруулж ойлгох ба Д.Чийн үйлдлүүдийн хувьд уг шинжүүд бүрэн нотлогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зүйлчилэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.      

Шүүгдэгч Д.Бын хувьд тодорхой хугацааны туршид, олон удаагийн давталттай, байнгын шинжтэй 25 удаагийн үйлдлээр амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах, амьжиргааны эх үүсвэр болгосон санаа зорилгоор хохирогч нарын эд хөрөнгийг нууц, далд аргаар авч буй үйлдэл нь түүний зан төлөв, үйл ажиллагаанд хэвшмэл болсон нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтаар тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн шинжээр үйлдсэн байх ба түүний үйлдлийг хуульд заасан “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн хүндрүүлсэн шинжээр нь зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч нараас амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ. 

Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бын үйлдэл нь “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Д.Чийн үйлдэл нь “бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Б нь ганцаараа үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад 13.295.564 төгрөгийн, шүүгдэгч Д.Б, Д.Ч нар нь бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 4.284.920 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүх шүүгдэгч Д.Быг ганцаараа 19 удаа, бүлэглэн 6 удаа, нийт 25 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүх шүүгдэгч Чинзоригийг бусадтай бүлэглэж 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэм буруутайд тооцов.

Иргэдийн төлөөлөгчөөс Д.Б, Д.Ч нарыг үйлдэл бүрт гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Ч, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 зааснаар яллаж, өмгөөлөгч Г.Алтанчимэгээс “...Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинж тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэж, өмгөөлөгч Ч.Даваасүрэнгээс “...Д.Б 25 үйдлээр хулгайлан авсан эд зүйлсээ бага үнэлгээгээр ломбарданд тавьж архи, хүнсэндээ хэрэглэсэн. Тэгснээс бусдыг тэжээн тэтгэж, амьдралын эх үүсвэр болгосон зүйлгүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж өгнө үү ...” гэсэн санал тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Чийн гэмт үйлдлийн хэргийг зүйлчлэлийг ямар учраас хөнгөрүүлсэн болон шүүгдэгч Д.Бын гэмт үйлдлийн талаарх дүгнэлтээ дээр тодорхой тусгасан.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын дүгнэлт, тайлбар зэргээр шүүгдэгч Д.Б, Д.Ч нараас хохирогч нарын хохирлыг буцаан бүрэн нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.Б, Д.Ч нарыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б, Д.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд,  шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүх шүүгдэгч Д.Бд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал тогтоогдсон гэж үзсэн ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан төрөл, хэмжээний дотор 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Д.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулав.

Шүүгдэгч Д.Б нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн байх ба ийнхүү тэнссэн хугацаанд дахин Эрүүгийн хуульд заасан санаатай, нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолын хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож тул түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Д.Бд оногдуулсан хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоолоо.

 

Шүүгдэгч Д.Б, Д.Ч нарын хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хууль зүйлийн 2-т “ “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ...техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тусгажээ.

 

Шүүгдэгч Д.Б, Д.Ч нараас 94-67 УБЭ улсын дугаартай “Хьюндай Соната 6” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь “Тэбэ сервис” ХХК-ийн эзэмшилд байх тул тухайн тээврийн хэрэгслийг хураан авах боломжгүй.

 

Гэсэн хэдий ч 91-60 УБН улсын дугаартай 94-67 УБЭ улсын дугаартай “Хьюндай Соната 6” маркийн тээврийн хэрэгслийн үнийг “Тэнцвэр эстимэйт” ХХК хөрөнгийн үнэлгээг 9.000.000 төгрөгөөр тогтоосон үнийг гэм буруутайд тооцогдсон Д.Б, Д.Ч нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 436 хоног цагдан хоригдсон хугацааг түүний  эдлэх ялд оруулан тооцов.

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн түрийтэй гутал 1 хос, цагаан өнгийн пүүзэн гутал 1 хос, 2 ширхэг цоож зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Мөн хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Прокуророос Д.Чт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Д.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Д.Чг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Д.Быг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Чийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2-т заасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй” гэсэн заалтыг хүчингүй Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Бын биечлэн эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Ч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус бүрт тогтоосугай.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон 436 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            10. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б, Д.Ч нараас хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн түрийтэй гутал 1 хос, цагаан өнгийн пүүзэн гутал 1 хос, 2 ширхэг цоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

            12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 94-67 УБЭ улсын дугаартай “Хьюндай Соната 6” автомашины үнэ болох 9.000.000 төгрөгийг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Д.Б, Д.Ч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 4.500.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

            13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            15. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Д.Ч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН

                                ШҮҮГЧИД                                    Д.ДАРЬСҮРЭН

                                                                                       Х.ИДЭР