Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 559

 

                                          

 

 

 

 

 

2020        03         30                                      2020/ШЦТ/559

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ

улсын яллагч: О.Баярсайхан

шүүгдэгч өөрийгөө  өмгөөлж оролцов   

шүүгдэгч: Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Жөгөд овогт Ч.С-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006008300589 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.С, 1996  оны 7 дугаар  сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсгийн 307  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,

           Холбогдсон хэргийн талаар:

          Ч.С нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кола Кебаб хоолны газарт иргэн Э.Мөнхбатын хэтэвчнээс хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар бэлэн 475.000 төгрөг хулгайлсан  гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ““Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв       

         Хохирогч Э.Мөнхбат  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өчигдөр орой буюу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бамбар баарны эзэн Эрдэнэбаатар гэдэг ахаас бзлнээр 815,000 төгрөг авсан юм. Би 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өдөр иь уг хүнд Тоёота приус 20 маркийн гар утас зарсан байсан юм. Тэгээд мөнгө авах үедээ Отгоо гэх найзтайгаа хамт явж  байсан юм. Тэгээд мөнгө авчихаад Кола кебаб руу уруудаад явж байтал зүс таних Санчир гэх залуу таарсан юм. Тэгээд Отгоо, Саичир бид гурав Кола көбаб руу ороод Санчирт түрүүвчээ өгеөд тооцоогоо хийчих гэж хэлсэн. Тэгтэл Санчир миний хэтэвчнээс 475,000 төгрөгийг нь аваад 311,000 төгрөгийг үлдззсэн байсан. Тэгээд би тухайн үед дүүгээ ирээд авчих гэж хэлээд дүүгээ дуудаж дүү Уламбаяр ирээд намайг авч гараад автомашинд суусны дараа миний мөнгийг тоолоод хулгайд алдсаныг мэдоэн. Тэгзэд би өглөө 07 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооиы нутаг дэвгэрт байрлах Кола кебаб хоолны газарт очиж хяналтын камерын бичлэп/шг нь шүүж үззхэд Санчир миний хэтэвчнээс мөнгө аваад голоор иь нугалаад энгэрийнхээ халаасанд болон өмнийхөө халаасаид хийж байгаа дүрс бичигдсэн байсан..” гэсэн мэдүүлэг / хх-н 03-05/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-н 21-22/,

Шүүгдэгч Ч.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б.Мөнхбатын түрүүвчинд 400.000-500.000 төгрөг байсан. би тоолоогүй түрүүвчнээс сугалж аваад, гэртээ очоод ОО-н өрөөнд ороод тоолоод үзэхэд 120.000 төгрөг байсан. Би 475.000 төгрөгийг аваагүй...”, “... Би хэрэг үйлдсэнээс хойш 2-3 хоногийн дараа уг хохирогчийн хохиролыг бүрэн барагдуулсан...”  гэсэн мэдүүлэг / хх-н 6, 17/,

          Ч.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 7 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 10/, оршин суугаа хаягийн тодорхойлолт/ хх-н 8/

         Ч.Ст Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 13/, прокурорын тогтоол /хх-н 14-15/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17/, Ч.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 19-20/,  Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол зэрэг болно.    

        Ч.С нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кола Кебаб хоолны газарт иргэн Э.Мөнхбатыг тооцоо хийлгэх гээд хэтэвчээ өгөхөд нь тооцоог хийчихээд хэтэвчнээс нь бэлэн мөнгө авсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Э.Мөнхбатын  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Отгоо, Санчир бид гурав Кола көбаб руу ороод Санчирт түрүүвчээ өгеөд тооцоогоо хийчих гэж хэлсэн. Тэгтэл Санчир миний хэтэвчнээс 475,000 төгрөгийг нь аваад 311,000 төгрөгийг үлдээсэн байсан. Камер шүүж үзэхэд Санчир миний хэтэвчнээс мөнгө аваад голоор иь нугалаад энгэрийнхээ халаасанд болон өмнийхөө халаасаид хийж байгаа дүрс бичигдсэн байсан..” гэсэн мэдүүлэг / хх-н 03-05/, Шүүгдэгч Ч.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... би тоолоогүй түрүүвчнээс сугалж аваад, гэртээ очоод ОО-н өрөөнд ороод тоолоод үзэхэд 120.000 төгрөг байсан. Би хэрэг үйлдсэнээс хойш 2-3 хоногийн дараа уш хохирогчийн хохиролыг бүрэн барагдуулсан...”  гэсэн мэдүүлэг / хх-н 6, 17/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол зэрэг болно.    

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Ч.Ст холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

          Ч.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Шүүгдэгч Ч.С ял шийтгэл ононгдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ,гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

           Шүүх ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Ч.С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар  хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Ч.Сыг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ч.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Ч.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.С нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН