Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2017/00017/и |
Дугаар | 48 |
Огноо | 2017-01-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 48
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагчийн төлөөлөгч Ч.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 15 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, Б ХХК-ний барьж ашиглалтад оруулсан Дорноговь аймаг, Сайншанд сум, 3-р багт баригдсан 30 айлын орон сууцанд 2 өрөө, 42,41 м2 байрны урьдчилгаанд 15 000 000 төгрөгийг тооцуулахаар харилцан тохиролцож нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.С улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232 950 төгрөгийн тал хувь 116 475 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас, тал хувь болох 116 475 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ