Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 57

 

                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 302 500 төгрөгөөс хариуцагч Б.Б дээвэр зассан 200 000 төгрөгийг хасч, хариуцагч Б.Б нь үлдсэн 102 500 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож  нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ц эвлэснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9 725 төгрөгийн тал хувь 4 862 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

        

 

             

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                    Д.НАРАНЦЭЦЭГ