Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 59

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан нь нэхэмжлэлийн шаардлагаа 4 928 042 төгрөгөөр багасган, хариуцагч Д.Б нь 2017 оны 02 дугаар сараас 2017 оны 06 дугаар сар хүртэл сар бүр 600 000 төгрөгөөр, 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл сар бүр 1 183 351 төгрөгөөр, нийт 10 100 110 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамж 233 091 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 233 091 төгрөгийн  тал хувь 116 545 төгрөгийг хариуцагч Д.Б гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ