Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 376

 

 

 

 

 

2020         04          22                                   2020/ШЦТ/376       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Иргэдийн төлөөлөгч Б.Дарамсэнгэ,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,  

Хохирогч Ш.Одонням,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун-Уянга,

Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

            Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г, Д.Э, Н.Э, Б.А нарт холбогдох эрүүгийн 1706012800407 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сум, 10 дугаар баг, Нарангийн 25-2 тоотод оршин суух, урьд:

 

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

 

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жил хорих ялаар шийтгүүлсэн,

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 4 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Их Гантиг” ХХК-нд засал чимэглэлчин ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ, эрдэнэ 30а гудамж 8 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 25-14 тоотод түр оршин суух, урьд:

 

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих оногдуулсан, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

 

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2006 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 639 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 9 жил 9 сар 10 хоногийн хорих ялыг өршөөн хэтрүүлсэн,

 

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

 

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

 

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 735 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.920.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 455.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо хилчин 89 гудамж 33 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Налайх дүүргийн 5 дугаар хороо, Цэнгэг хотхоны 78-79 тоотод оршин суух, урьд:

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хугацаагаар хорих ялыг хасч 10 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 62 дугаартай шүугчийн захирамжаар ял дүйцүүлэн хасч суллагдсан,

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сум 17 дугаар баг, Эрдэнэ, эрдэнэ 27а гудамж 12 тоотод оршин суух, урьд:

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 574 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Г нь Д.Э, Н.Э, Б.А нартай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Маргад” хотхоны 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Саманд Бадраа” нэртэй уламжлалт эмнэлэгт эмчлүүлж байсан Б.Оюунтуяа, Ж.Батсайхан нарын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэн Б.Оюунтуяагийн цагаан алтан ээмэг, Айфоне 6 маркийн гар утас, Ж.Батсайханы ЛЖ маркийн гар утас зэргийг дээрэмдэж хохирогч Б.Оюунтуяад 1.104.800 төгрөгийн, хохирогч Ж.Батсайханд 276.000 төгрөгийн хохирол,

 

Т.Анхболд, З.Баатархуягтай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 3 орцны 33 тоотод оршин суух иргэн Я.Оюунбилэгийн байранд цонхоор нь нэвтэрч 2 ширхэг алтан бөгж, 1 ширхэг шигтгээтэй монетон ээмэг, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг Саnon брендийн зургийн аппарат, виски, Арple брэндийн зөөврийн компьютер, Nike брэндийн пүүз, 1 ширхэг мөнгөн гинж кулон, бэлэн 180.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж нийт 2.939.900 төгрөгийн хохирол,

 

С.Андрей, Т.Анхболд, З.Баатархуяг нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ревир гарден хотхоны 305 дугаар байрны 201 тоотод оршин суух А.Готовсүрэнгийн байшингийн тагтны вакум цонхыг хагалан орж, их гарын болон дунд гарын 23 ширхэг мөнгөн аяганууд, эрэгтэй хүний 4 ширхэг, эмэгтэй хүний 4 ширхэг бугуйн цаг, 1 ширхэг алтаар бүрсэн эмэгтэй хүний хүзүүний зүүлт, ээмэгний хос 1 ширхэг эрэгтэй хас тэмдэгтэй шигтгээтэй бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлж нийг 12.906.300 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Г нь ганцаараа 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 3 дугаар байрны 37 тоотод оршин суух иргэн Ш.Одоннямын өмчлөлийн байрны цонхоор нэвтрэн орж Сони загварын зөөврийн компьютер 1 ширхэг Эйч Пи загварын зөөврийн компьютер 1 ширхэг, биет 200 ам доллар, “Майкл корс” загварын бугуйн цаг 1 ширхэг, “Сваровский” шигтгээтэй цагаан өнгийн ээмэг 1 хос, бөгж 3 ширхэг, гарын бугуйвч 4 ширхэг, бриллантан шигтгээтэй цагаан алтан ээмэг 1 хос, монетон бөгж 2 ширхэг, шармал өнгийн гинж 2 ширхэг, Самсунг жи загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 4.590.000 төгрөгийн хохирол,  

 

Шүүгдэгч Д.Э нь Н.Э, Б.А, Ц.Г нартай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Маргад” хотхоны 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Саманд Бадраа” нэртэй уламжлалт эмнэлэгт эмчлүүлж байсан Б.Оюунтуяа, Ж.Батсайхан нарын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэн Б.Оюунтуяагийн цагаан алтан ээмэг, Айфоне 6 маркийн гар утас, Ж.Батсайханы ЛЖ маркийн гар утас зэргийг дээрэмдэж хохирогч Б.Оюунтуяад 1.104.800 төгрөгийн, хохирогч Ж.Батсайханд 276.000 төгрөгийн хохирол,

 

Шүүгдэгч Н.Э нь Б.А, Д.Э, Ц.Г нартай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Маргад” хотхоны 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Саманд Бадраа” нэртэй уламжлалт эмнэлэгт эмчлүүлж байсан Б.Оюунтуяа, Ж.Батсайхан нарын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэн Б.Оюунтуяагийн цагаан алтан ээмэг, Айфоне 6 маркийн гар утас, Ж.Батсайханы ЛЖ маркийн гар утас зэргийг дээрэмдэж хохирогч Б.Оюунтуяад 1.104.800 төгрөгийн, хохирогч Ж.Батсайханд 276.000 төгрөгийн хохирол,

 

Н.Э нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Маргад” хотхоны 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Л.Баттогтохын “Саманд Бадраа” нэртэй уламжлалт эмнэлгийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж 160.000 төгрөгийн хохирол,

Шүүгдэгч Б.А нь Н.Э, Д.Э, Ц.Г нартай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Маргад” хотхоны 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Саманд Бадраа” нэртэй уламжлалт эмнэлэгт эмчлүүлж байсан Б.Оюунтуяа, Ж.Батсайхан нарын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэн Б.Оюунтуяагийн цагаан алтан ээмэг, айфоне 6 маркийн гар утас, Ж.Батсайханы ЛЖ маркийн гар утас зэргийг дээрэмдэж хохирогч Б.Оюунтуяад 1.104.800 төгрөгийн, хохирогч Ж.Батсайханд 276.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Ш.Одонням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан...яллах дүгнэлтэд миний хохирлыг 4.590.000 төгрөгийн хохиролтой гэх боловч биетээр байсан 200 ам долларын хохирлыг хохирлын үнэлгээнд оруулаагүй байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун-Уянга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай эгчийг айлган сүрдүүлж хоолойнд нь хутга тулгаж байсан гэж хэлж байсан...” гэв.

 

Эрүүгийн 1706012800407 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Ц.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 88-89, 2 дугаар хх-ийн 40-41, 3 дугаар хх-ийн 68-69, 3 дугаар хх-ийн 201-202, 4 дүгээр хх-ийн 239-241 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Д.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Оюунтуяагийн ээмгийг Энххүслэн авсан. Тухайн үед эмнэлгээс гарч ирээд мэдсэн. Авч байхыг нь хараагүй. Тухайн үед архины халуунд хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 92-93, 2 дугаар хх-ийн 42-43, 209-211 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Н.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн үед согтолттой байсан. Нэг байрных нь ард талд очоод Амгаланбаатар цонхыг нь хөлөөрөө жийж онгойлгоод би түрүүлж ороод, араас нөгөө гурав орсон. Ороход нэг хоосон өрөө байсан. Ти тухайн үед нилээд согтуу байсан. 1 давхраас хар иштэй нэг хутга аваад тэр өрөөний цаад талын гүйдэг хаалга нь цоожтой байсан учир хутгаар тэр хаалгыг онгойлгоод 2 давхар руу гарсан. 2 давхраас гурван давхарт гарахад нэг эрэгтэй хүн байсан бөгөөд бас нэг сувилагч бололтой эмэгтэй байхаар нь тэр хоёрыг өрөөнд оруулаад бид нар тэр 2 хүнд “Тайвань улсын хүн хаана байна” гэхэд “тийм хүн байхгүй, энэ чинь эмнэлэг, би Монгол хүн байна” гэж хэлсэн. Тэр хүний ЛЖ маркийн гар утасны симийг салгуулж би хугалаад гарахдаа тэр утсыг аваад гарсан. Тэгээд 2 давхарт буухад нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэр эгчийг утасныхаа симийг салга гэж хэлэхэд өөрийнхөө ээмгийг тайлаад утасныхаа сим картыг онгойлгодог хэсэг рүү хийж сим картаа гаргаж ирэхээр нь утсыг нь авсан. Тэр эгч “ээмгийг минь бас ав” гэхээр нь ээмгийг нь авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 96-97, 2 дугаар хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Бид хэд 1 шил архи уугаад дуусч байхад Энххүслэн “энэ хавьд Тайвань улсын иргэн байдаг”, оройн цагаар хүнгүй байдаг гэсэн, ороод мөнгийг нь хулгайлчихъя” гэж хэлээд нэг байрны гадна очсон. Тэгээд Энххүслэн эхэлж ороод, бид нар араас нь ороход нэг давхарт хүнгүй байсан. Энххүслэн хар өнгийн иштэй хутгыг авсан. Тэгэхээр нь хүнгүй юм байна гэж бодоод бид дөрөв 2 давхар руу гарахад Ганбат, Энххүслэн, Энхбаясгалан гурав нэг өрөө рүү орсон. Би коридорт нь зогсож байсан. Тэгтэл удалгүй Энххүслэн, Ганбат хоёр гарч ирээд бид гурав дээшээ 3 давхарт гарсан. Тэгээд нэг өрөөрүү ороход нэг ах “юун хүмүүс вэ” гээд сэрсэн. Энххүслэн тэр ах руу орилоод айлгаад байсан. Би Энххүслэнг болиулаад “энд хүмүүс байна, эндээс явъя” гээд тэр өрөөнөөс гарсан. Тухайн үед бас нэг сувилагч эмэгтэй байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир зарим зүйлсийг сайн санахгүй байна. Тэгээд 2 давхарт буухад нэг эгч байсан. Энххүслэн тэр эгчийг айлгаад, хутга бариад байхаар нь би Энххүслэнг “боль” гээд болиулсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 106-108, 2 дугаар хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 7-17 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...Samduk queen star” гэх бичиглэлтэй хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /1 дүгээр хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Хохирогч Ж.Батсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 08 дугаар сарын 23-ны шөнө 01 цаг 10 минутын орчимд тус 2 дугаар байрны 3 дугаар давхарт байх өрөөндөө унтах гээд хэвтэж байтал коридороор хүмүүс яваад байсан. Би юм бодолгүй хэвтэж байтал 2 дугаар давхарт хэвтэн эмчлүүлсэн Оюунтуяа гэх эмэгтэй орилж, чанга дуугаар ярих чимээ дуулдсан. Тэгээд удалгүй шатаар олон хүн дээш гарах чимээ гарсан. Манай өрөөнд нүүрэндээ макс зүүсэн 3 эрэгтэй орж ирсэн. 1 нь гартаа хутга барьсан байсан. Надруу хутгаа далайн “2 Тайвань хаана байна, нуусан газраасаа гаргаж ир” гээд над руу орилж зандарсан. Түүнтэй хамт явж байсан 2 эрэгтэй наадах чинь Монгол хүн байна хэрэггүй гээд хутгатай залуугаа хойш татсан. Би тэдэнд Монгол хүн болохоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаа тайлбарлан хэлтэл дээрх 3 эрэгтэй 2 давхар руу буугаад явчихсан. Удалгүй 2 дугаар давхарт хэвтэж байсан Оюунтуяагийн орилох чимээ дахин дуулдсан. Би араас нь буутал нөгөө 3 эрэгтэй Оюунтуяагийн хажууд зогсож байсан. Оюунтуяа “намайг битгий алаач” гээд орилоод байсан. Би “наад эгчийн чинь сүүж нь хугарсан байгаа юм” гээд тайлбарлатал хутга барьсан эрэгтэй нь “ер нь энийг гүйцээчихье, юу гээд олон юм яриад байгаа юм бэ” гээд надруу дайрсан. Би хойшоо ухарч алхсаар өрөөндөө орсон. Гартаа хутга барьсан эрэгтэй намайг хананд шахаад хутгалах гэж байтал хамт явсан 2 нь араас нь гүйж орж ирээд болиулсан. Бид нар нэрийг сайн санахгүй байна. Тэгэхдээ нэг бүлгэмийн нэр хэлээд “захиалгаар явж байна, цагдаа дуудах юм бол бид нар биш өөр хүмүүс ирж та нарыг ална шүү” гэж хэлсэн. Яг хэн нь тэгж хэлсэн талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд надаас утасныхаа симийг гаргахыг шаардсан. Тэгээд миний утасны сим картыг тэр доор нь хугалж хаясан. Миний утсыг ширээн дээр тавиад орхисон. Би тэр гуравтай 2 давхар руу буусан. Буухад Оюунтуяа айчихсан байдалтай “эгчийгээ өршөө” гэж байсан. Тэгтэл хутгатай эрэгтэй эргэж 3 давхар руу гараад миний утсыг авчихсан байсан. Бүгд масктай байсан. Би уг гар утсыг 2017 оны 2 дугаар сард 850.000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26-29 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Оюунтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 01 цагийн орчимд тус эмнэлгийн 2 давхарт байх өрөөндөө ганцаараа унтаж байсан. Гэнэт хаалга онгойн гэрэл асаалгүй эрэгтэй хүн орж ирсэн. Тэдний нэг нь гартаа хар өнгийн иштэй том хар хутгатай байсан. Гартаа хутга барьсан эрэгтэй нь “цаашаа орныхоо цаана гарч газар хэвт суу” гэж хэлсэн. Над руу хутгаа далайн “дуугарвал ална шүү” гэж хэлсэн. Хутгатай эрэгтэй “алчихъя л даа” гээд байсан. Хажууд нь байсан 2 “болохгүй” гээд байсан. Хутгатай залуу нь “ямар утас барьдаг вэ” гэж асуухад нь “айфоне” барьдаг гэтэл “симээ гаргаад утсаа өг” гэж хэлсэн. Би симээ гаргах гээд тухайн үед зүүж байсан. Ээмгээ тайлаад сим картаа гаргаад утсаа өгтөл ээмгээ бас тайлж өг гэсэн. Би ээмгээ бас өгсөн. Удалгүй хутгатай эрэгтэй нь нэг эрэгтэйтэйгээ дээд давхар руу гараад явсан. Дээрх 3 эрэгтэй манай өрөөнд байх үед цаана коридорт 1 эрэгтэй байсан. Зөвхөн хутга барьсан эрэгтэй нь их догшин авиртай, хутга гарган далайлган сүрдүүлээд байсан. Айфоне 6 маркийн гар утсаа 600.000 төгрөгөөр үнэлж байна. Цагаан болон шар алт холимог дээрээ 12 ширхэг жижиг бриллантан шигтгээтэй ээмэг байсан. 2011 онд 800.000 төгрөгөөр авч байсан. Энэ үнээрээ үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-35 дугаар хуудас/,

 

Хохирогч Л.Баттогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай эмнэлгийн жижүүр эмч Ганчимэг над руу залгаад “хутгатай хүмүүс манай эмнэлэгт орж ирээд дээрэмдчихээд гараад явчихлаа” гэж хэлсэн. Гаднаас “2 Тайвань хаана байна” гэсэн 3 эрэгтэй орж ирээд хутга тулган сүрдүүлж 2 ширхэг гар утас, 1 хос ээмэг дээрэмдсэн талаар хэлсэн. Эмнэлгийн эд зүйлсээс орчин цагийн 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг жижиг гарын мөнгөн аяга алдагдсан байсан. Зах зээлийн ханш нь жижиг гарын аяга 80.000 төгрөг. Харин дунд гарынх нь 120.000 төгрөг байдаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Ганчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 8 дугаар сарын 22-ноос 2017 оны 8 дугаар сарын 23-нд шилжих шөнө тус эмнэлэгтээ жижүүр эмчээр хоносон. 01 цагийн орчим Оюунтуяа орилоод чанга дуугараад байсан. Өрөөнөөсөө гараад шатны буух хэсэг рүү очтол Батсайхан ахтай хамт нүүрэндээ маск зүүсэн 3 залуу зогсож байсан. Тэдний  нэг нь гартаа хутга барьсан байсан. Хутга барьсан залуу нь намайг хараад хутгаараа заагаад “чи” гээд яг юу гэснийг нь мэдэхгүй байна нэг юм хэлэх шиг болоод надруу дөхөөд ирсэн. Батсайхан ах бид хоёрыг 3 давхрын шатны дэргэд байх Батсайхан ахын өрөө рүү оруулсан хутгатай эрэгтэй нь надруу дайрах гээд байсан. Батсайхан ахын утсыг гаргахыг шаардаад гаргуулан сим картыг хугалсан. Оюунтуяа эгчийн ээмэг, гар утас, Батсайхан ахын гар утас, эмнэлгээс 2 ширхэг мөнгөн аяга авч гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41-43 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4377 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. Шинжилгээнд ирүүлсэн НШШГ-ын БЗКШТ-ийн шинжээч, цагдаагийн ахмад Г.Ганхөлөгийн хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн “1, За, 36, 5а, 56, 6, 7, 8, 9а, 10, 11, 12а, 13, 14, 15” гэж дугаарласан 15 ширхэг гарын мөр, харьцуулах загвараар ирүүлсэн хохирогч Б.Оюунтуяа, Ж.Батсайхан, эмч Э.Ганчимэг нарын гарын хээний дардас адилтгалын шинжилгээний шаардлага хангаж байна. Харин “2, Зв, 4, 96, 126, 16” гэж дугаарласан 6 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй байна.
  2.  Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “1” дугаартай гарын мөр хохирогч Ж.Батсайханы зүүн гарын алгаар үүсгэгдсэн байна.
  3.  Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “За, 36, 56, 6” дугаартай 4 ширхэг гарын мөр хохирогч Б.Оюунтуяагийн баруун гарын ядам, зүүн гарын долоовор, дунд хуруугаар үүсгэгдсэн байна.
  4.  Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “10, 11, 14, 15” дугаартай 4 ширхэг гарын мөр санд МЫ004210003528 дугаараар 1 удаа бүртгэгдсэн Лхамсүрэн овогтой Цэрэннадмидын /Овог нэр солигдсон байж болно. Маягт 1-г хавсаргав/ баруун болон зүүн гарын эрхий хуруу, зүүн гарын алгаар үүсгэгдсэн байна.
  5. Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “5а, 7, 8, 9а, 12а, 13” гэж дугаарласан 6 ширхэг гарын мөр нь санд бүртгэлтэй хүмүүсийн гар& хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраааст илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.
  6.  Харьцуулах загвараар ирүүлсэн хохирогч Б.Оюунтуяа, Ж.Батсайхан, эмч Э.Ганчимэг нарын гарын хээний дардас эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.
  7.  Харьцуулах загвараар ирүүлсэн хохирогч Б.Оюунтуяа, Ж.Батсайхан эмч  Э.Ганчимэг нарын гарын хээний дардас урьд нь санд бүртгэгдээгүй байна…” гэжээ /1 дүгээр хх-ийн 64-66 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4376 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд цагаан цаасан дээр хэвлэх төхөөрөмж ашиглан “Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Маргад хотхоны 2-р байранд 2017 оны 08 дугаар сарын 23-ны шөнө хутга барьсан 3 хүн орж ирж Б.Оюунтуяа, Ж.Батсайхан нарыг дээрэмдсэн гэх газраас эд мөрийн баримтаар хураан авсан хутга” гэж хаягласан, амсартаа битүүмжлэгддэг ховилтой, тунгалаг ууттай зүйл ирүүлснийг задалж үзэхэд: аль улсад үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, ажлын хэсгийн урт 19см, бариул хэсгийн урт 11.7см, нийт урт 30.7см, ажлын хэсгийн дундаж өргөн 37мм хэмжээтэй, 3 ширхэг металл бэхэлгээ бүхий хар өнгийн бариултай хутга 1 ширхэг ирүүлсэн нь тогтоолд дурьдсантай тохирч байна. /Зураг №1-4/.
  2.  Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрүүлэх зорилгоор цианы акрилятын уураар утаж үзэхэд хутганаас гарын мөр илрээгүй болно...” гэжээ /1 дүгээр хх-ийн 82-83 дугаар хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Iphone 6 маркийн гар утас, ээмэг, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, LG брэндийн X загварын гар утас зэрэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.540.800 /нэг сая таван зуун дөчин найман зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 59-60 дугаар хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 28-30 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /3 дугаар хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хх-ийн 32 дугаар хуудас/,

 

Хохирогч Я.Оюунбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 9 дүгээр сарын 28-ны 11 цагийн үед гэрээ цоожлоод гарсан... 3,5 гр эрэгтэй, 2,8 гр эмэгтэй алтан 2 ширхэг бөгж, нийлээд 900.000 төгрөгийн үнэтэй. Дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, нэг нь 350.000 төгрөгийн үнэтэй, Nike брэндийн 300.000 төгрөгийн үнэтэй пүүз 1 ширхэг, apple зөөврийн компьютер, монетон шигтгээтэй ээмэг 1 ширхэг, мөнгөн гинж кулоны хамт цоожний хэлбэртэй, виски 1 шил, бэлэн 180.000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан....” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 34-38 дугаар хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хх-ийн 40-44 дүгээр хуудас/,

 

Хохирогч А.Готовсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр манай гэр эзэнгүй өнжсөн. Би гэртээ ирээд хаалгаа онгойлгох гэтэл онгойхгүй байсан. Цоож онгойлгодог хүн цоожийг гаднаас нь нээж өгөөд явсан. Хаалгыг дотроос нь цоожилсон байна гээд өрөмдөж онгойлгож өгсөн. Охин Эрдэнэсувдын хамт гэртээ ороход коридор хэсгүүдэд цус дусалсан, өрөөнүүдийн эд зүйлсийг онгичоод хаячихсан. Миний унтлагын өрөөний тагтны цонх хагарчихсан онгорхой байсан. Манай гэрээс 20 гаруй ширхэг дурсгалын бичигтэй 4 ширхэг их гарын мөнгөн аяга, үлдсэн нь дунд гарын мөнгөн аяга байсан. Бугуйн цаг 4 ширхэг, манай эхнэрийн бэт монетэн ээмэг, зүүлт алдагдсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 96-99 дүгээр хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

 

Гэрч Т.Анхболдын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 104-106 дугаар хуудас/,

 

Гэрч З.Баатархуягийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 107-108 дугаар хуудас/,

 

Гэрч С.Андрейгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 109 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 183-188 дугаар хуудас/,

 

Хохирогч Ш.Одонням мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Sony брэндийн зөөврийн компьютер нь i7-той дэлгэцэн дээрээ мэдрэгчтэй хар өнгийн гадартай ягаан өнгийн хулганатай 15,5 инч хэмжээтэй гадна талаараа ягаан өнгийн даавуун гэртэй байсан. Уг компьютерийг би 2013 онд Америк улсаас 990 ам доллараар авч байсан одоо 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. HP загварын зөөврийн компьютер нь i5-тай саарал өнгийн гадаргуутай гадна талд нь олон өнгийн дугуй дүрстэй стикерүүд наасан 15,5 инч хэмжээтэй мөн гадна талаараа ягаан өнгийн даавуун гэртэй байсан. Уг компьютерийг 2012 онд 590 ам доллараар авч байсан одоо 1.100.000 төгрөгөөр үнэлнэ. Micheal kors брэндийн эмэгтэй хүний бугуйн цаг нь оосрынхоо гол хэсгээр шаргал өнгийн оруулгатай хоёр зах ирмэгээрээ цагаан өнгийн метал гадаргуутай дугуй хэлбэртэй цаг байсан. 2014 онд Америкаас 250 ам доллараар худалдаж авч байсан одоо 500.000 төгрөгөөр үнэлнэ. Ягаан өнгийн сваровски шигтгээтэй цагаан өнгийн ээмгийг 160.000 төгрөгөөр, брилиантан шигтгээтэй цагаан алтан цагирган ээмэг 1 хосыг 600.000 төгрөгөөр, монетон кальцо бөгжийг 70.000 төгрөгөөр, бантик хэлбэртэй монетон бөгжийг 300.000 төгрөгөөр, сваровски шигтгээтэй өргөн бөгжийг 160.000 төгрөгөөр, цагаан өнгийн шипггээтэй сваровски бөгжийг 150.000 төгрөгөөр, од шиг хэлбэртэй сваровски шигтгээтэй бөгжийг 100.000 төгрөгөөр, сваровскигийн арьсан гарын бугуйвч 4 ширхэг тус бур нь 70.000 төгрөгөөр, шармал өнгөтэй метал гинжийг 60.000 төгрөгөөр, мөнгөн гинж 2 ширхэг нийлээд 50.000 төгрөг, Самсунг J загварын цагаан өнгөтэй гар утсыг 100.000 төгрөг, дунд хэсэгтээ нохойны дүрстэй монетон бөгжийг 200.000 төгрөгөөр үнэлнэ. Дээрх эд зүйлсээс гадна 2 ширхэг Swarovski брэндийн гарын арьсан бугуйвч алга болсон. Хар өнгөтэй 3 ороодог үнэ нв 170.000 төгрөг, 2 ороодог гялтгар өнгийн шигтгээтэй 240.000 төгрөгийн үнэтэй...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 193 дугаар хуудас/,

 

Гэрч Ш.Одонтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би аав, ээжийнхээ гэр болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 3 дугаар байрны 37 тоот гэрт байж байгаад 15 цаг 40 минутанд аавынхаа гэрийг түгжиж гадагшаа гараад орой 19 цаг 40 минутанд буцаж ирсэн. Хаалганы цоожийг онгойлгох гэтэл цоож нь онгойчихсон байхаар нь тоолгүй хаалгаа онгойлгоход дотор талын хаалга онгойчихсон байсан. Дотогшоо ороод том өрөөний гэрлийг асаахад том өрөөний цонхны тавцан дээр байсан цэцэг газар уначихсан байхаар нь дүү Одоннямын өрөөнд ороход тольтой ширээний шургуулганд байдаг ээмэг бөгжөө хийдэг жижигхэн хайрцагнуудыг онгойчихсон доторх эд зүйлс нь байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 194 дүгээр хуудас/,

 

Гэрч О.Үнэнбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр ажлын байр дээрээ байсан. 15 цагийн үед манай байрны гадна хоёр эмээ сууж байхаар нь тэд нартай юм ярьж байгаад би өөрийнхөө жижүүрийн өрөөнд ороод цай уугаад сууж байгаад ядраад жаахан унтчихсан байсан. Жижүүрийн өрөөний цонхыг нэг хүн цохиод байхаар нь босоод харахад цаг 17:30 цаг болж байсан. Гадаа гэгээтэй байсан. Би босоод хаалга онгойлгоод харахад манай СӨХ-ийн слесарь залуу “подвалын түлхүүрээ өгч байгаач, ус алдаад байна” гэхээр нь би түүнд түлхүүр авч өгчихөөд өрөөндөө сууж байгаад 19 цаг өнгөрч байхад орцны гадна зогсож байтал манай байрны 2-р орцны нэг давхарт амьдардаг нэг эмэгтэй гарч ирээд “манай гэрт хулгайч орсон байна, та ямар нэгэн зүйл харсан уу” гэж надаас асуухад нь би тэр айлд хулгайч орсон гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 195 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ /3 дугаар хх-ийн 210-211 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч  Д.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 138 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 136 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 137 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 168 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 167 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 191 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 190 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 218 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 215 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 217 дугаар хуудас/, гэрч Б.Ганзулын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57 дугаар хуудас/, гэрч Н.Нямсүрэнгийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч Ц.Нарантуяагийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч Д.Бямбадоржийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 197-198 дугаар хуудас/,  хохирогч Ж.Батсайханы хүсэлт /1 дүгээр хх-ийн 241 дүгээр хуудас/, хохирогч Б.Оюунтуяагийн хүсэлт /1 дүгээр хх-ийн 242 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1 дүгээр хх-ийн 139-165, 170-188, 193-214, 221-235, 2 дугаар хх-ийн 225-240, 3 дугаар хх-ийн 212-250 дугаар хуудас/, суллагдсан баримт /1 дүгээр хх-ийн 189, 2 дугаар хх-ийн 241 дүгээр хуудас/, ялтан шилжүүлсэн талаар болон ялын тооцооны тодорхойлолт /6 дугаар хх-ийн 49-57, 137 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Дээрэмдэх гэмт хэргийн тухай:

 

Шүүгдэгч Ц.Г, Д.Э, Н.Э, Б.А нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Маргад” хотхоны 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Саманд Бадраа” нэртэй уламжлалт эмнэлэгт эмчлүүлж байсан иргэн Б.Оюунтуяа, Ж.Батсайхан нарын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэн Б.Оюунтуяагийн цагаан алтан ээмэг, “Айфоне 6” маркийн гар утас, Ж.Батсайханы “ЛЖ” маркийн гар утас зэргийг дээрэмдэж, хохирогч Б.Оюунтуяад 1.104.800 төгрөгийн, хохирогч Ж.Батсайханд 276.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ц.Г, Д.Э, Н.Э, Б.А нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Оюунтуяа, Ж.Батсайхан нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун-Уянгын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Э.Ганчимэгийн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тодорхойлбол шүүгдэгч Н.Э, Ц.Г, Д.Э, Б.А нар гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж, уг санаагаа үйдлээрээ илэрхийлж 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Маргад” хотхоны 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Саманд Бадраа” нэртэй уламжлалт эмнэлэгт эмчлүүлж байсан иргэн Б.Оюунтуяа, Ж.Батсайхан нарт хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлохдоо үг хэл, үйлдэл, харагдах байдлаараа айлган сүрдүүлж, хутга хэрэглэсэн үйлдлийн улмаас тэдгээр хохирогч нарын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдэл нь нотлогджээ.

 

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд авах зорилгоор үйлдлээрээ нэгдэж, бусдад сэтгэл санааны хүчирхийлэл, заналхийлэл (айлган сүрдүүлэх) үзүүлэн довтолж шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр хохирогчийн эд хөрөнгийг авсан нь нийгэмд аюултай, гэм буруутай, санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Г, Н.Э, Д.Э, Б.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байх ба харин шүүгдэгч Б.Аын өмгөөлөгчөөс “... Амгаланбаатарын хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилэх нь зүйтэй...” гэсэн санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Учир нь шүүгдэгч Б.А бусадтай гэмт үйлдэлд санаатай нэгдэж, шүүгдэгч Н.Эг гэмт үйлдлээ хийхийн өмнө хутгатай гэдгийг мэдсээр байж үйлдэлд оролцсон болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтуудаар тогтоогдсон байна.

 

 Хулгайлах гэмт хэргийн тухай

 

Прокуророос Ц.Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт цугларсан баримтуудаар тэрээр уг хэргийг үйлдэхдээ тус хүндрүүлэх нөхцлөөр үйлдсэн болох нь тогтоогдоогүй тул шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг ойлголтод гэмт хэрэг үйлдэгч нь гэмт үйлдлээ тодорхой, тогтмол хугацааны туршид тогтвортой үйлдэж олсон эд хөрөнгийг тэрээр амьдрал, эдийн засгийн хувьд оршин тогтнох эх үүсвэр болгосон байхыг хамааруулж ойлгох ба Ц.Гын үйлдлүүдэд уг шинжүүд бүрэн нотлогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зүйлчилэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.      

 

Шүүгдэгч Ц.Г нь:

 

Т.Анхболд, З.Баатархуягтай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 3 орцны 33 тоотод оршин суух иргэн Я.Оюунбилэгийн эзэмшлийн байрны цонхоор нь нэвтэрч 2 ширхэг алтан бөгж, 1 ширхэг шигтгээтэй монетон ээмэг, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг “Canon” брендийн зургийн аппарат, виски, “Арple” брэндийн зөөврийн компьютер, “Nike” брэндийн пүүз, 1 ширхэг мөнгөн гинж кулон, бэлэн 180.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж нийт 2.939.900 төгрөгийн хохирол,

 

С.Андрей, Т.Анхболд, З.Баатархуяг нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден” хотхоны 305 дугаар байрны 201 тоотод оршин суух А.Готовсүрэнгийн эзэмшлийн байшингийн тагтны вакум цонхыг хагалан нэвтэрч, их гарын болон дунд гарын 23 ширхэг мөнгөн аяганууд, эрэгтэй хүний 4 ширхэг, эмэгтэй хүний 4 ширхэг бугуйн цаг, 1 ширхэг алтаар бүрсэн эмэгтэй хүний хүзүүний зүүлт, ээмэгний хос 1 ширхэг эрэгтэй хас тэмдэгтэй шигтгээтэй бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлж нийг 12.906.300 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ганцаараа 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 3 дугаар байрны 37 тоотод оршин суух иргэн Ш.Одоннямын өмчлөлийн байрны цонхоор нэвтрэн орж “Sony” загварын зөөврийн компьютер 1 ширхэг “HP” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, биет 200 ам доллар, “Michael Kors” загварын бугуйн цаг 1 ширхэг, “Swarowskii” шигтгээтэй цагаан өнгийн ээмэг 1 хос, бөгж 3 ширхэг, гарын бугуйвч 4 ширхэг, бриллантан шигтгээтэй цагаан алтан ээмэг 1 хос, монетон бөгж 2 ширхэг, шармал өнгийн гинж 2 ширхэг, “Samsung” загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс, 200 ам доллар хулгайлж 5.081.970 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Я.Оюунбилэг, А.Готовсүрэн, Ш.Одонням нарын мэдүүлэг, гэрч О.Үнэнбатын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгч Н.Э нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Маргад” хотхоны 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Л.Баттогтохын “Саманд Бадраа” нэртэй уламжлалт эмнэлгийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж 160.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Баттогтохын мэдүүлэг, гэрч Э.Ганчимэгийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ.

 

Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Г, Н.Э нарын үйлдэл нь “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.

 

Н.Э нь бусадтай бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн газарт нэг цаг хугацаанд халдахдаа бусад хамтран үйлдэгч нартай тохиролцсоноос өөр гэмт хэрэг буюу хулгайлах гэмт хэргийг гүйцэтгэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамласан нь зүйтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ц.Гыг бусадтай бүлэглэж 2 удаа, ганцаараа 1 удаа  нийт 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Мөн шүүх шүүгдэгч Н.Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэдийн төлөөлөгчөөс Ц.Г, Н.Э, Д.Э, Б.А нарыг үйлдэл бүрт гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.  

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Оюунтуяагийн “Айфоне 6” маркийн гар утас, Ж.Батсайханы “ЛЖ” маркийн гар утас зэргийг буцаан өгсөн байх ба хохирогч Б.Оюунтуяагийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун-Уянгад  744.800 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ц.Г, Д.Э, Б.А, Н.Э нараас хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийн дагуу  Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд нөхөн төлсөн байх тул тэдгээрийг уг хэрэгтээ төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Эгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун-Уянгын хохирлын 40.000 төгрөгийг, Л.Баттогтохын хохирлын 160.000 төгрөгийг тус шүүхийн дансанд шилжүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирлын мөнгийг шүүхийн данснаас гаргуулж  нэр бүхий хохирогч нарт олгох нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Ц.Гаас 9.288.511 төгрөгийг гаргуулж нэр бүхий дараах хохирогч нарт олгохоор шийдвэрлэв. Үүнд:

 

З.Баатархуяг, С.Андрей, Т.Анхболд нартай бүлэглэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч А.Готовсүрэнд 12.906.300 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд нөхөн төлөгдөөгүй байх тул тэдгээрт хувь тэнцүүлэн тооцож, шүүгдэгч Ц.Гаас 3.226.575 төгрөгийг /12.906.300:4=3.226.575/ гаргуулж хохирогчид олгох,

 

З.Баатархуяг, Т.Анхболд нартай бүлэглэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Я.Оюунбилэгт 2.939.900 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд нөхөн төлөгдөөгүй байх тул тэдгээрт хувь тэнцүүлэн тооцож, шүүгдэгч Ц.Гаас 979.966 төгрөгийг /2.939.900:3=979.966/ гаргуулж хохирогчид олгох,

 

Шүүгдэгч Ц.Гын ганцаараа үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Одоннямд 5.081.970 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд нөхөн төлөгдөөгүй байх тул уг хохирлыг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ц.Г, Н.Э, Д.Э, Б.А нарыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүгдэгч Ц.Г, Н.Э, Д.Э, Б.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн, Ц.Г, Н.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд,  шүүгдэгч нарыг дээрмийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, Н.Эг хулгайлах гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүх шүүгдэгч Ц.Г, Н.Э, Д.Э, Б.А нараас дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал тогтоогдсон ба тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан төрөл, хэмжээний дотор тус бүрийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

 

Шүүгдэгч Ц.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

 

Шүүгдэгч Н.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялтус тус оногдуулав.

 

Шүүгдэгч Ц.Г нь хэд хэдэн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоов.

 

Мөн шүүгдэгч Н.Э нь хэд хэдэн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоов. 

 

Шүүгдэгч Ц.Г нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоолоор 8 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж, 1 жил 4 сар 9 хоногийн хугацаагаар хорих ял үлдсэн болох нь ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогджээ.

 

Ийнхүү шүүгдэгч Ц.Гад хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нөхцөл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Гын энэ тогтоолоор оногдуулсан 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жил 9 сар 9 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоов.

 

Шүүгдэгч Ц.Г, Н.Э, Д.Э, Б.А нарын хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны  04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийт 687 хоног, шүүгдэгч Н.Э нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 587 хоног, 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 33 хоног нийт 620 хоног, шүүгдэгч Д.Э нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 465 хоног, шүүгдэгч Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 548 хоног цагдан хоригдсон тэдгээрийн нийт цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцов. 

 

            Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар иштэй хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

 

Мөн хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Прокуророос Ц.Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

            2. Шүүгдэгч Ц.Г, Д.Э, Н.Э, Б.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

            3. Шүүгдэгч Ц.Гыг ганцаараа болон бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            4. Шүүгдэгч Н.Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Ц.Г, Н.Э, Д.Э, Б.А нарыг тус тус 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Гад 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Эг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            8. Эрүүгийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гад  оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 6 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч Н.Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэхээр тус бүрт тогтоосугай.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ц.Гын Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 9 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 7 жил 9 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялын нийт хэмжээг тогтоосугай.

            10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г, Н.Э, Д.Э, Б.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус бүрт тогтоосугай.

            11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Гын цагдан хоригдсон 687 хоног, шүүгдэгч Н.Эгийн цагдан хоригдсон 620 хоног, шүүгдэгч Д.Эгийн цагдан хоригдсон 465 хоног, шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон 548 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

            12. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э, Ц.Г, Д.Э, Б.А нараас хохирогч Ж.Батсайхан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун-Уянгад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Эгээс хохирогч Л.Баттогтоход төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Гаас 9.288.511 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Оюунбилэгт 979.966 төгрөгийг, хохирогч А.Готовсүрэнд 3.226.575 төгрөгийг, хохирогч 5.081.970 төгрөгийг тус тус олгосугай.

 

            14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

  

            15. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Г, Н.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч Д.Эд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

            16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            17. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г, Н.Э, Д.Э, Б.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН

                                ШҮҮГЧИД                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                       Д.ДАРЬСҮРЭН