Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 19

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж-ийн Ховд аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Х, Д.С нарт холбогдуулан гаргасан Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар дүгнэлтээр Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 162201724 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг  2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж 2018 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн дүгнэлтэндээ: Ховд аймгийн Татварын хэлтсийн  татварын улсын байцаагч нар нь 2033844 регистрийн дугаартай “Х” ХХК нь 2012-2016 онуудад үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ногдуулж, төлөөгүй, 2015 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын борлуулалтын орлогыг жилийн дүнгээр тооцоо хийлгүй дутуу тооцсон нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт, 18.1.1, 18.1.14 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.1.2 дэх заалтыг зөрчсөн нь тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдож байна гэх үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 162201724 дугаартай шийтгэлийн хуудсаар 13.704.608.00 төгрөгийн зөрчилд 477.460.80 төгрөгийн нөхөн татвар, 143.238.20 төгрөгийн торгууль, 115.507.60 төгрөгийн алданги, нийт 736.206.60 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Дээрх зөрчилд шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, хэсгээр шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байгаа нь зөрчлийн бодит байдалтай нийцэхгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 162201724 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсэг” гэж нэмж тусгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Татварын хэлтсийн 2017 оны хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 16171200178 дугаар томилолтын дагуу Ховд аймагт үйл ажиллагаа эрхэлдэг 2033844 регистрийн дугаартай Х ХХК-нийн 2015-2016 оны санхүү, татварын анхан шатны баримт татвар төлөлтийн байдалд бид хяналт шалгалт хийж 2017 оны 12 сарын 29-ний өдрийн 162201724 дугаартай шийтгэлийн хуудсаар 13.704.608.00 төгрөгийн зөрчилд 477.460.80 төгрөгийн нөхөн татвар, 143.238.20 төгрөгийн торгууль, 115.507.60 төгрөгийн алданги, нийт 736.206.60 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Дээрх зөрчилд шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа шийдвэрлэх хэсгийн 1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл хэсгээр шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй бичсэн алдаа гаргасан.

Иймд Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар дүгнэлтэнд заасан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсэг гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар дүгнэлтээр Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 162201724 дугаартай шийтгэлийн хуудсын шийтгэх хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсэг” гэж өөрчлүүлэхээр дүгнэлт бичиж ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар дүгнэлтэнд дурдсан Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 162201724 дугаартай шийтгэлийн хуудсын шийтгэх хэсгийн 1 дэх заалтыг  “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсэг” гэж өөрчлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж-ийн Ховд аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Х, Д.С нарт холбогдуулан гаргасан Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 162201724 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

            4.Энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.ЯНЖИНДУЛАМ