Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.******* нь 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Өмнөговь нэгдлийн цехед ажилчинаар, 1981-1991 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Хуршуут ногоо баригад тэжээлийн цехед ногоочноор ажиллаж улсад нийт 12 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл 1980-1991 онд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 онуудад Өмнөговь нэгдлийн тэжээлийн цехэд ажилчинаар, мөн Хуршуутын ногоо бригадын тэжээлийн цехэд ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.******* би улсад ажилласан жил тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие Гурвантэс суманд амьдардаг бөгөөд хол газар явж чадахгүй бие өвчтэй байгаа тул 2017 оны 01 дүгээр сарын 27-ны 11 цаг 30 минутанд болох шүүх хуралд өөрийн биеэр ирж оролцож чадахгүй болсон тул шүүх хурлыг эзгүйгээр хийж шийдвэрлэж өгнө үү? гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:

Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн   тэжээлийн цехийн ажилчнаар, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Хуршуут ногоо бригадад ногоочноор тус тус ажиллаж байсан болох нь:

Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “*******ын ******* нь Өмнөгвь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Хуршуут ногоо бригад тэжээл цехэд 1981-1991 онуудад ногоочин, ажилчнаар ажиллаж байхдаа дараах цалин авч байжээ. Үүнд: 1981 оны 01-02 саруудад 116 төгрөг, 03 дугаар сард 27 төгрөг, 04-05 саруудад 236 төгрөг, 06 дугаар сард 167 төгрөг, 07 дугаар сард 218 төгрөг, 08 дугаар сард 320 төгрөг, 09 дүгээр сард 328 төгрөг, 10 дугаар сард 319 төгрөг, 11-12 саруудад 109 төгрөг, 1982 оны 02 дугаар сард 253 төгрөг, 03-04 саруудад 376 төгрөг, 05 дугаар сард 130 төгрөг, 06 дугаар сард 220 төгрөг, 07 дугаар сард 342 төгрөг, 08 дугаар сард 139 төгрөг, 09 дүгээр сард 442 төгрөг, 11-12 саруудад 383 төгрөг, 1984 оны 01-02 саруудад 295 төгрөг, 03 дугаар сард 96 төгрөг, 04 дүгээр сард 139 төгрөг, 05 дугаар сард 398 төгрөг, 06 дугаар сард 241 төгрөг, 07 дугаар сард 536 төгрөг, 09 дүгээр сард 301 төгрөг, 10 дугаар сард 1107 төгрөг, 11 дүгээр сард 354 төгрөг, 12 дугаар сард 595 төгрөг, 1985 оны 04 дүгээр сард 46 төгрөг, 07 дугаар сард 296 төгрөг, 08 дугаар сард 238 төгрөг, 09 дүгээр сард 202 төгрөг, 1986 оны 02 дугаар сард 68 төгрөг, 03 дугаар сард 96 төгрөг, 04 дүгээр сард 21 төгрөг, 06 дугаар сард 60 хоногийн 235 төгрөг, 08 дугаар сард 325 төгрөг, 10 дугаар сард 66 төгрөг, 11-12 саруудад 147 төгрөг, 1987 оны 02 дугаар сард 49 төгрөг, 03 дугаар сард 104 төгрөг, 04 дүгээр сард 65 төгрөг, 05 дугаар сард 248 төгрөг, 06 дугаар сард 222 төгрөг, 07 дугаар сард 317 төгрөг, 08 дугаар сард 161 төгрөг, 09 дүгээр сард 170 төгрөг, 10 дугаар сард 358 төгрөг, 11 дүгээр сард 128 төгрөг, 1988 оны 01 дүгээр сард 183 төгрөг, 02 дугаар сард 12 төгрөг, 03 дугаар сард 90 төгрөг, 04 дүгээр сард 90 төгрөг, 05 дугаар сард 548 төгрөг, 06 дугаар сард 274 төгрөг, 07 дугаар сард 123 төгрөг, 08 дугаар сард 213 төгрөг, 09 дүгээр сард 306 төгрөг, 10 дугаар сард 295 төгрөг, 11 дүгээр сард 917 төгрөг, 12 дугаар сард 73 төгрөг, 1989 оны 01 дүгээр сард 32 төгрөг, 02 дугаар сард 97 төгрөг, 03 дугаар сард 16 төгрөг, 04 дүгээр сард 77 төгрөг, 05 дугаар сард 438 төгрөг, 06 дугаар сард 403 төгрөг, 07 дугаар сард 454 төгрөг, 08 дугаар сард 248 төгрөг, 09 дүгээр сард 164 төгрөг, 10 дугаар сард 1293 төгрөг, 12 дугаар сард 2124 төгрөг, 1990 оны 01 дүгээр сард 273 төгрөг, 02 дугаар сард 63 төгрөг, 03 дугаар сард 97 төгрөг, 04 дүгээр сард 127 төгрөг, 05 дугаар сард 446 төгрөг, 06 дугаар сард 304 төгрөг, 07 дугаар сард 285 төгрөг, 08 дугаар сард 214 төгрөг, 09 дүгээр сард 784 төгрөг, 10 дугаар сард 2059 төгрөг, 11 дүгээр сард 153 төгрөг, 12 дугаар сард 74 төгрөг, 1991 оны 01 дүгээр сард 302 төгрөг, 04 дүгээр сард 180 төгрөг, 05 дугаар сард 1560 төгрөг, 10 дугаар сард 90 төгрөг, 11 дүгээр сард 210 хоногийн 4760 төгрөгийн цалин авч байсан гэх 299 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн “Зарим хүмүүсийг ажилд томилох тухай” ....******* овогтой *******г нэгдлийн тэжээлийн цехэд ажилчнаар... 20 тоот тушаалын хуулбар, Б.*******д Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлээс 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон аваргын дипломын хуулбар, Б.*******гд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлээс 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдөр олгосон дипломын хуулбар, Б.*******д Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн зөвлөлөөс 1982 оны 02 дугаар сарын 23-ны өдөр олгосон аваргын дипломын хуулбар, Б.*******д Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлээс 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон сайшаалын үнэмлэхийн хуулбар, Б.*******д БНМАУ-ын Хөдөө, аж ахуйн нэгдлийн холбооны дээд зөвлөлөөс 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон дипломын хуулбар, Б.*******д Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн зөвлөлөөс 1984 оны 07 дугаар сарын 26-ны өдөр олгосон баярын бичгийн хуулбар, гэрч Г.*******, Ж.******* нарын тодорхойлолт, мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан Г.*******, Ж.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг нэгдэл, нэг байгууллагад тус тус ажиллаж байсан болох нь тэдний тайлбар, мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд Б.*******г 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн   тэжээлийн цехийн ажилчнаар, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Хуршуут ногоо бригадад ногоочноор тус тус ажиллаж байсан гэж үзэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт  *******ын *******г 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн   тэжээлийн цехийн ажилчнаар, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Хуршуут ногоо бригадад ногоочноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Л.УГТАХБАЯР