| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2016/00760/И |
| Дугаар | 39 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00760/И
Хэнтйи аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхийшүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1984 оны 03 дугаар сарын 12 өдөр төрсөн, эмэгтэй, Хэнтий аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг, Булганы 06-06 тоотод оршин суух, Олгонод овогт Долдын Үүрийнтуяа /РД:ЧЖ84031266/-ийн нэхэмжлэлтэй,
Бандийн Батжаргалыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Үүрийнтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Долд овогтой Үүрийнтуяа би тус шүүхэд иргэн Банди овогтой Батжаргалд холбогдуулж эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Банди овогтой Батжаргал нь нэхэмжлэлд дурдсан хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 26 дугаар гудамжны 69Б тоотод байхгүй, утас нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна.
Нэхэмжлэгч Д.Үүрийнтуяа би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч Б.Батжаргалыг эрэн сурвалжилж хаяг байршлыг тогтоолгох хүсэлтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Батжаргалыг эрэн сурвалжилж, хаяг байршлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Д.Үүрийнтуяа анх Б.Батжаргалаас эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл Б.Батжаргал хаа байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул нэхэмжлэлээ өөрчилж хариуцагчаар оролцвол зохих Б.Батжаргалыг эрэн сурвалжлуулах, оршин буй хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан.
Б.Батжаргал 96605975, 94889808 дугаарын утастай боловч утсаа авдаггүй.
УБ хот, БЗД-ийн 12-р хороо, Жанжингийн 26-690Б тоотод ээжтэйгээ амьдардаг гэсэн албан бус хаяг бий” гэв
Шүүх нэхэмжлэгч Д.Үүрийнтуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Бандийн Батжаргалын оршин суугаа газар тодорхойгүй болох нь нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Э.Түвшинбаярын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжлуулахаар гаргасан Д.Үүрийнтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Батжаргалыг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар Чонос овогт Бандийн Батжаргалыг эрэн сурвалжилсугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Батжаргалыг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Б.Батжаргалын утасны дугаар 96605975, 94889808, дүү Б.Баяржаргалын утасны дугаар 96483848 гэж тэмдэглэгдсэн болохыг дурдаж, шийдвэрийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Оюун-Эрдэнэд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.АРИУНАА