Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 41

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Хэргийн индекс: 156/2016/00700/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, малчдын хороонд оршин суух, Орлой овогт Аюурсэдийн Намсрайд (РД: СЭ-78092971) холбогдох,

Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,  "үйлчилгээний төлбөр 4150 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Хэрлэн сумын 6 дугаар баг малчдын хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй Аюурсэдийн Намсрай нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр согтуугаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчлөөр саатуулагдсан юм.  А.Намсрай нь саатуулах байрны үйлчилгээний төлбөр 4.150 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч А.Намсрай шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр эрүүлжүүлэх байранд саатуулагдсан юм. Иймд үйлчилгээний төлбөр 4150 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлж барагдуулсан гэжээ. (хх-ийн 28 тал)

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь цагдаагийн газар нь хариуцагч А.Намсрайгаас "үйлчилгээний төлбөр 4150 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А.Намсрай нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч    үйлчилгээний төлбөр 4 150 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн болох нь нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч Ж.Батсайханы шүүхэд гаргасан тодорхойлолтоор нотлогдож байна. (хх-ийн 13 тал)

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч А.Намсрайд холбогдох Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, “үйлчилгээний төлбөр 4 150 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.Намсрайгаас улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ