| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00706/И |
| Дугаар | 42 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 42
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2016/00706/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баян-Эрдэнэ баг, “Бага сүүл” гэдэг газар нутаглах, Цэдэвийн Доржсүрэнд (РД: СЭ 64062014) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн, Жаргалтхаан сумын, 5 дугаар баг, “Шийр” гудамжийн 3-01 тоотод оршин суух, Гэрэлмаагийн Гантөгсийн (РД: СМ 790108006) нэхэмжлэлтэй,
"бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсны 672 500 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Гантөгс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 цагийн үед Жаргалтхаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “Хаан Уул” дэлгүүрийн урд 92-92 УБВ улсын дугаартай CR-V маркийн машин жолоодож явсан Ц.Доржсүрэн нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, миний унаж явсан 14-81 ХЭҮ улсын дугаартай “пробокс” маркийн авто машиныг зүүн хажуугаас мөргөсөн. Миний машины зүүн урд их гэрэл, урд гупер гэх мэт зүйлсийг эвдэж 624 500 төгрөгийн хохирол учруулсан юм. Иймд дээрх хохирлын зардал “Хөрөнгө эстимэйт” ХХК-иар хохирлын үнэлгээ гаргуулсан хөлс 48 000 төгрөг нийт 672 500 төгрөгийг хариуцагч Ц.Доржсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.(хх-ийн 1 тал)
Хариуцагч Ц.Доржсүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн өглөө Жаргалтхаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хаан-Уул” дэлгүүрийн урд CR-V маркийн 92-92 УБВ улсын дугаартай авто машиныг жолоодож явсан нь үнэн. Г.Гантөгсийн машины салхины шил болон бүх хаалганы шил, цонх нь их хэмжээгээр цантаж жолоочийн харах боломжийг бүрэн хязгаарлаж зөвхөн урд салхины шил, жолоочийн урд талын шилний газрын цанг хусаж арилгасан байсан. Би авто машин явахад зориулагдсан зам дээр зорчиж байсан. Замын уулзвар хэсэг өнгөрч 4-5 метр газар явж байхад замгүй газраас Г.Гантөгс нь ирж намайг мөргөсөн. Тухайн үед цагдаагийн хэсгийн төлөөлөгч Наранбат шалгаж, сумын автын байцаагч Мөнгөн бид хоёрыг хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэж захиргааны арга хэмжээ авсан. Би хохирол төлөх үндэслэлгүй гэж бодож байна. Жолооч Г.Гантөгс нь замгүй газар, замаар чигээрээ явж байсан авто машиныг харахгүй, хурдтай ирж зогсох арга хэмжээ авалгүй мөргөсөн гэжээ. (хх-ийн 11 тал)
Нэхэмжлэгч Г.Гантөгс нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.Гантөгс миний бие шүүхэд Ц.Доржсүрэнгээс "бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсны 672 500 төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэл гаргасан юм. Би шүүхэд гаргасан уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэ хэрэгт маргаантай зүйлгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 28 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Гантөгс нь хариуцагч Ц.Доржсүрэнд холбогдуулан "бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсны 672 500 төгрөгийг гаргуулах" -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Гантөгс нь "бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсны 672 500 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Г.Гантөгсийн нэхэмжлэлтэй Ц.Доржсүрэнд холбогдох "бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсны 672 500 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ