Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/00712/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт  гаргагч: Ц.Энхтайван,
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам оролцов.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багийн “Наран” гэдэг газар нутагладаг, Бумба овогт Цэрэнпунцагийн Энхтайвангийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 28-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Энхтайван нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Би 1973 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд малчнаар ажилласан юм. 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд хугацаат цэргийн алба хаасан. 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд галч, хашаа худгийн бригадад туслах ажилчнаар, 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “Наран” бригадад худгийн моторчин, сахиулаар ажиллаж байсан. 2000 оноос 2004 оныг дуустал хугацаанд Өмнөдэлгэр сумын Засаг даргын тамгын газарт галч, манаачаар, 2005 оноос 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Ноён жаргалант” ХХК-д галч, манаачаар, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Байгалийн голомтод халдварт өвчин судлалын төвд ажилчнаар тус тус ажиллаж байсан. Би одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1, 14 тал)

C:\Users\duuriikaa\Desktop\2017 оны 01 сарын 20 өдөр.docx
Нэхэмжлэгч Ц.Энхтайван нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1973 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд малчнаар ажилласан юм. 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд хугацаат цэргийн алба хаасан. 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд галч, хашаа худгийн бригадад туслах ажилчнаар, 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “Наран” бригадад худгийн моторчин, сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй байна.
Харин 2000 оноос 2004 оныг дуустал хугацаанд Өмнөдэлгэр сумын Засаг даргын тамгын газарт галч, манаачаар, 2005 оноос 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Ноён жаргалант” ХХК-д галч, манаачаар, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Байгалийн гамшигт халдварт өвчнөөс сэргийлэх төвд ажилчнаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Бумба овогт Цэрэнпунцагийн Энхтайван нь 1973 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд малчнаар, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд галч, хашаа худгийн бригадад туслах ажилчнаар, 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “Наран” бригадад худгийн моторчин, сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Харин хүсэлт гаргагч Ц.Энхтайван нь 2000 оноос 2004 оныг дуустал хугацаанд Өмнөдэлгэр сумын Засаг даргын тамгын газарт галч, манаачаар, 2005 оноос 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Ноён жаргалант” ХХК-д галч, манаачаар, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Байгалийн гамшигт халдварт өвчнөөс сэргийлэх төвд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Шүүх хүсэлтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хүсэлт гаргагч Ц.Энхтайвангийн хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Энхтайван нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.
Хүсэлт гаргагч СР-56121414 регистрийн дугаартай, Бумба овогт Цэрэнпунцагийн Энхтайван нь 1973 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд малчнаар, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд галч, хашаа худгийн бригадад туслах ажилчнаар, 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “Наран” бригадад худгийн моторчин, сахиулаар тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч Д.Дамдинбаатарын: ... Би 1980 оноос 1985 оныг хүртэл дуустал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд малчнаар, 1986 оноос 1990 оныг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн 2 дугаар бригадад адуучнаар ажиллаж байсан юм.  ... Ц.Энхтайван бид хоёр нэг нутгийн хүүхдүүд болохоор багаасаа бие биеэ мэднэ. Ц.Энхтайван нь 1973 оноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ Өрнөлт” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1977 онд цэрэгт явсан, 1980 онд цэргээс халагдаж ирээд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд хашаа худгийн бригадад ажилд орсон. 1981-1983 он хүртэл нэгдлийн уурын зууханд галчаар ажиллаж байсан ...  гэсэн мэдүүлэг. (хх-ийн  20-21 тал)
2. Гэрч Д.Баатарчулууны: ... Би 1970 оноос 1979 оныг хүртэл дуустал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. ... Бид хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд малчнаар хамт ажиллаж байсан. ... Ц.Энхтайван нь 1973 оноос 1977 оныг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан ...  гэсэн мэдүүлэг. (хх-ийн  22-23 тал)
3. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаанд: Цэрэнпунцагийн Энхтайван нь Хэнтий аймгаас 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдөр цэрэгт татагдаж, 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан гэжээ. (хх-ийн 5 тал)
4. Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Ц.Энхтайванг ... 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үйлдвэр бригадын туслах ажилчнаас чөлөөлж, Наран бригадад малчнаар ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 7-8 тал)
5. Хэнтий аймгийн архивын 283 дугаартай цалингийн лавлагаанд: хүсэлт гаргагчийн 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал авч байсан цалинг он, сараар бичсэн байна. (хх-ийн 4 тал)
6.Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Бумба овогт Цэрэнпунцагийн Энхтайван, 1956 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, СР-56121414 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 10 тал)
7.Хүсэлт гаргагч Ц.Энхтайвангийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 14 тал)  зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СР-56121414 регистрийн дугаартай, Бумба овогт Цэрэнпунцагийн Энхтайванг 1973 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд малчнаар, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд галч, хашаа худгийн бригадад туслах ажилчнаар, 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “Наран” бригадад худгийн моторчин, сахиулаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай,
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Энхтайвангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч Ц.Энхтайван нь 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ