Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 270

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,            

Улсын яллагч Ш.Хосбаяр,

Шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Таргад овогт Б-н Сд холбогдох эрүүгийн 1909035660347 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Боловсролын их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 436 байрны 401 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УЛ98031309 / Таргад овогт Б-н С нь:

 

- 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баяр” салонд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг эсэргүүцэн иргэн Ж.Үүрэнтуяаг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүү, хүзүүнд зулгаралт, доод уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ж.Үүрийнтуяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээрээ Алтан-Ундрах, Ариукаа, Номин нарын хамт ажиллаж байх үед гэнэт манай коридорт хэрүүл маргаан эхэлсэн. Намайг харахад гаднаас орж ирсэн оюутан байрын гурван охин хэрүүл маргаан болоод байсан. Тэр гурван охин манай ажлын жирэмсэн Ариукаатай маргалдаж байгаад туранхай биетэй, намхан охин нь Ариукаагийи нүүр хэсэгт гараараа алгадаад мөр рүү нь цохиод байсан. Би “Юу болоод байгаа юм бэ? Та нар” гэж хэлээд туранхай биетэй охиныг түлхэхэд туранхай биетэй охин шууд над руу дайраад миний хүзүү хэсэгт хумсаараа маажсан. Миний хажуугаар Алтан-Ундрах юу болоод байна вэ гэхэд Алтан- Ундрахын нүүр хэсэгт мөн маажиж Алтан-Ундрахыг үсэдсэн. Би Алтан-Ундрахыг тавиулах гэхэд намайг бас үсэдсэн. Бид нарын хажуугаар тэр гурван эмэгтэйгийн цагдаа ирэхэд зугтаачихдаг охин бас голоор ороод хэрүүл маргаан хийгээд байсан. Тэр үед үсчний газрын хажууд байдаг цайны газрын хүмүүс ирээд бид нарыг салгасан. Тэгээд хэрүүл маргаан дуусаад бид нар гадаа гараад цагдаа хүлээгээд зогсож байх үед гурван охины туранхай биетэй охин нь махлаг биетэй охиныгоо Салоны шатны уруу “Чи битгий жүжиглээд бай” гэж хэлээд шатны уруу биеэр нь чирээд байсан. Бид нар махлаг биетэй охиныг үсчний газарт оруулж ирсэн.

Тэгээд удалгүй дуудлагаар хоёр цагдаа ирсэн. ...Миний биед учирсан гэмтлийг эрүүлжүүлэх байранд үлдсэн туранхай биетэй охин учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 40 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11254 дүгээр дүгнэлтэнд:

1. Ж.Үүргийнтуяагийн биед тархи доргилт, эрүү, хүзүүнд зулгаралт, доод уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломтжой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 14 /

 

Гэрч Ц.Алтан-Ундрах мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...С- гээд байгаа эмэгтэй нь ариун цэврийн өрөөний хэрүүлээс болоод Ариунболорыг цохиод, гарт нь байсан юмыг авч чидсэн. Тэгээд Үүрийнтуяа бид хоёр салгах гээд очоод С- гэдэг эмэгтэйд Үүрийнтуяа чи жирэмсэн хүн яаж байгаа юм бэ гэхэд С- Үүрийнтуяаг үсдээд авсан. Би тавиулах гээд хажуугаар нь ороход намайг 

бас үсдээд авсан. Мөн С- гээд эмгэгтэйгийн 2 найз бас хажуугаар орж ирээд салгах гээд байсан. Ер нь бол хэрүүл маргааны үед С- гээд байгаа эмэгтэй идэвхтэй хөдөлгөөн хийж бид нар руу дайрч давшлаад Үүрийнтуяа бид хоёрын нүүр амыг маажаад үснээс зулгаасан. Цагдаа нар ирээд бид нарыг машинд суулгах үед С- гээд охины хөл зүгээр байсан. Эрүүлжүүлэх байранд орсон үед ч Солонгын хөл зүгээр байсан. С-той хамт явж байсан охиныг ээж нь ирж авсан, С- эрүүлжүүлэгдсэн. Үсчний газарт ороход С- гээд байгаа эмэгтэйг утастай байсан эсэхийг мэдэхгүй. Цагдаагийн машинд явж байхад С- гар утсаа гаргаж ирээд утсаар яриад байсан. Цагдаа нар утсаар ярихаа боль гэсэн гэжээ. / хх 29 /

 

Гэрч Г.Соёлмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би бие засчихаад гараад явахад араас жирэмсэн эмэгтэй усаа татаач гэж хэлэхэд С- хажуунаас орж ирээд хэрүүл маргаан болсон. Тэгээд С- нь Алтан-Ундрах гээд байгаа цагдаа дээр ирсэн. Нэгийн нөгөө эгчийг үсэдчихсэн хэрүүл маргаан болж байсан. Нөгөө хүмүүс С-огийн үсэдсэн гарыг тавиулах гээд байсан. Тэгээд цагдаа нар ирээд эрүүлжүүлэх байр руу явсан. Эрүүлжүүлэх байранд С- цагдаа нартай хэрэлдээд бороохойдуулсан. Намайг эрүүлжүүлэхийн гаднаас ээж ирж авсан. Эрүүлжүүлэх байр руу явахад С- хөл гэмтсэн, гар утас алга болсон талаар ярихгүй байсан. Намайг харахад С- үсчний газрын нэг эмэгтэйг үсэдчихсэн байсан. С-ог тэр хүмүүс зодож цохьсон талаар мэдэхгүй гэжээ. / хх 30 /

 

Гэрч Б.Ариунболор мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Соёлмаагийн араас очоод усаа татаач гэхэд Соёлмаа гараад явсан. Тэгсэн Цолмон гээд дараа нь нэрийг нь мэдэх болсон эмэгтэй усыг нь татчихлаа татаагүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би харин тийн ус татаагүй байсан юм гэхэд хажуунаас нөгөө нэг охин нь С- цагдаа дээр ирээд нэрийг нь мэдэх болсон орж ирээд бид нарыг архичингаар дууддаг хэн бэ гэж хэлээд миний гартаа барьж байсан ус буцалгачны суурийг газар шидсэн. Тэр үед Үүрийнтуяа жирэмсэн хүн болиоч гэхэд С- гээд эмэгтэй Үүрийнтуяаг үсдээд авсан. Алтан-Ундрах тавиулах гээд очиход бас Алтан-Ундрахыг үсдээд авсан. Тэгээд Үүрийнтуяа, Алтан-Ундрах хоёрыг хоёуланг нь үсэдсэн. С-той хамт явж байсан Цолмон гээд охин нь С-ог тавиулах гэхэд тавихгүй байсан гэжээ. / хх 32 /

 

Гэрч Э.Цолмонтуяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэгэхээр би буцаж ороод усыг нь татаад уучлалт гуйсан. Тэгээд явах гэтэл С- орж ирээд архичингаар дууддаг хэн бэ гэхэд жирэмсэн эмэгтэй босч ирээд би тэгсэн гэхэд С- тэр жирэмсэн эмэгтэй хүнтэй хэрэлдсэн. Гэтэл цагаан подволоктой эмэгтэй охин чи жирэмсэн хүнтэй хэрэлдлээ гээд С- руу дайрсан. Тэгээд тэр хоёр зодолдож эхэлсэн. Тэгээд хар өнгийн үсээ задгай тавьсан эмэгтэй болон жирэмсэн эмэгтэйг өмөөрсөн эмэгтэй хоёрыг С- үсэдчихсэн байсан. Тэгээд Соёлмаа ухаан алдаад унахад салцгаасан. Бид нар зодооны үеэр коридорт цүнхээ тавьсан байхад үсчний газрын хүмүүс цааш нь тавьсан байсан. Тэгээд гараад С- гараад өөрийнхөө утсаар түргэн дуудах гэхэд утас нь унтарсан байсан. Тэгээд буцаж үсчний газарт ороод Соёлмаагийн утсаар түргэн дуудсан. Сүүлд Соёлмаа, С-о хоёр ярихдаа С- 103 дуудах гэхэд миний утас унтарчихсан болохоор би Соёлмаагийн халаасанд гар утсаа хийгээд Соёлмаагийн утсаар ярьсан гэж хэлсэн. Би С-ог хоёр эмэгтэйг үсэдчихсэн байхыг нь харсан гэжээ. / хх 34-35 /

 

Гэрч Б.Өсөхбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Дуудлагын дагуу очоод юу болсон талаар асуухад Үүрийнтуяа гэх эмэгтэй С- хамт явж байсан хүмүүстэйгээ үсчний газарт орж ирээд хэрүүл маргаан үүсгэсэн гэж байсан. Тэгээд эрүүлжүүлэх байранд авчраад согтуурлыг шалгахад Алтан-Ундрах, Үүрийнтуяа хоёр эрүүл, С-, Соёлмаа хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Тэгээд эрүүлжүүлэх байранд орох болоход Соёлмаа жирэмсэн гээд эх нь ирж авсан. С- тэнд байсан эрүүлжүүлэх байрны алба хаагч нарыг хэл амаар доромжилж шаардлагыг биелүүлэхгүй зүй бус үйлдэл гаргаж байсан. Тэгээд эрүүлжүүлэх байрны алба хаагч нар таны бие зүгээр үү гэхэд С- миний бие зүгээр гэж хэлээд эрүүлжүүлэх байранд орсон. Дуудлагын дагуу очиход Солонгын биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Дуудлагын дагуу очиход өөдөөс С-, Аптан-Ундрах нар алхаж ирсэн ба С- ямар нэгэн зовиургүй алхаж ирсэн. Мөн машин дотор суусан хойно хөл гар өвдсөн тухай надад мэдэгдээгүй гэжээ. / хх  36- 37 /

Шүүгдэгч Б.Солонгыг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 62-66 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 35 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Б.С- нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баяр” салонд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг эсэргүүцэн иргэн Ж.Үүрэнтуяаг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүү, хүзүүнд зулгаралт, доод уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Би “Юу болоод байгаа юм бэ? Та нар” гэж хэлээд туранхай биетэй охиныг түлхэхэд туранхай биетэй охин шууд над руу дайраад миний хүзүү хэсэгт хумсаараа маажсан. Миний хажуугаар Алтан-Ундрах юу болоод байна вэ гэхэд Алтан- Ундрахын нүүр хэсэгт мөн маажиж Алтан-Ундрахыг үсэдсэн. Би Алтан-Ундрахыг тавиулах гэхэд намайг бас үсэдсэн гэж  мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ж.Үүрийнтуяагийн мэдүүлэг / хх 40 /, ...Ж.Үүргийнтуяагийн биед тархи доргилт, эрүү, хүзүүнд зулгаралт, доод уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11254 дүгээр дүгнэлт / хх 14 /, ...С- гээд байгаа эмэгтэй нь ариун цэврийн өрөөний хэрүүлээс болоод Ариунболорыг цохиод, гарт нь байсан юмыг авч чидсэн. Тэгээд Үүрийнтуяа бид хоёр салгах гээд очоод С- гэдэг эмэгтэйд Үүрийнтуяа чи жирэмсэн хүн яаж байгаа юм бэ гэхэд С- Үүрийнтуяаг үсдээд авсан. С- гээд байгаа эмэгтэй Үүрийнтуяа бид хоёрын нүүр амыг маажаад үснээс зулгаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Алтан-Ундрахын мэдүүлэг / хх 29 /, ...Би бие засчихаад гараад явахад араас жирэмсэн эмэгтэй усаа татаач гэж хэлэхэд С- хажуунаас орж ирээд хэрүүл маргаан болсон. Тэгээд С- нь Алтан-Ундрах гээд байгаа эгчийг үсэдчихсэн хэрүүл маргаан болж байсан. Нөгөө хүмүүс С-огийн үсэдсэн гарыг тавиулах гээд байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Соёлмаагийн мэдүүлэг / хх 30 /, ...Би Соёлмаагийн араас очоод усаа татаач гэхэд Соёлмаа гараад явсан. С- “Бид нарыг архичингаар дууддаг хэн бэ” гэж хэлээд миний гартаа барьж байсан ус буцалгачны суурийг газар шидээд Үүрийнтуяаг үсдээд авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Ариунболорын мэдүүлэг / хх 32 /, ...Тэгээд хар өнгийн үсээ задгай тавьсан эмэгтэй болон жирэмсэн эмэгтэйг өмөөрсөн эмэгтэй хоёрыг С- үсэдчихсэн байсан. Тэгээд Соёлмаа ухаан алдаад унахад салцгаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Цолмонтуяагийн мэдүүлэг / хх 34-35 /, ...Дуудлагын дагуу очоод эрүүлжүүлэх байранд авчраад Солонгын биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Ямар нэгэн зовиургүй алхаж ирсэн. Мөн машин дотор суусан хойно хөл гар өвдсөн тухай надад мэдэгдээгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Өсөхбаярын мэдүүлэг / хх  36- 37 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Солонгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.С- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ж.Үүрийнтуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 80 / гэсэн тул шүүгдэгч Б.С- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Солонгыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Таргад овогт Батзоригийн Солонгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Батзоригийн Солонгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.С- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.С- нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ