| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00713/И |
| Дугаар | 55 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 55
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага биелүүлсэнг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2016/00713/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн, Хэрлэн сумын, 4 дүгээр баг Б-53 дугаар байрны 20 тоотод оршин суух, Чадраабалын Хонгорзулд холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн, Хэрлэн сумын, 3 дугаар баг, С-29 дүгээр байрны 02 тоотод оршин суух, Жамсрангийн Наранчимэгийн (РД: СЭ58011366) нэхэмжлэлтэй,
"зээл буюу 500 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Наранчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2013 оны 12 дугаар сард Ч.Хонгорзул нь Улаанбаатар хотод яаралтай хагалгаанд орох боллоо та 500 000 төгрөг зээлээч би очоод өгье гэж ярьсан. Би 500 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн юм. Ч.Хонгорзул нь 500 000 төгрөгийг өгөхгүй байна. Иймд уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Ж.Наранчимэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Ч.Хонгорзулаас 500 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Хариуцагч Ч.Хонгорзул нь шүүхэд нэхэмжлэл гаргасан хойно надад 500 000 төгрөгийг дансаар төлсөн. Иймд би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. (хх-ийн 9 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Наранчимэг нь хариуцагч Ч.Хонгорзулаас "зээл буюу 500 000 төгрөг гаргуулах" –аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.Хонгорзул нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Наранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 500 000 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.
ШХНБД2015/2017 ажил/Шийдвэр №55
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Ж.Наранчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Хонгорзулд холбогдох "зээл буюу 500 000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 7 825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7 825 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Ч.Хонгорзулаас 7 825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ