Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 245

 

2020         03          30                                    2020/ШЦТ/245

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж, шүүгч Б.Халиун, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга: Б.Солонго,

Иргэдийн төлөөлөгч: Г.Ууганбаатар,

Улсын яллагч: Н.Ундрах,

Шүүгдэгч: Л.А, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Шүүгдэгч: Г.М, түүний өмгөөлөгч Л.Батаа,

Шүүгдэгч: Б.А, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

Шүүгдэгч: С.Б, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрах шүүгдэгч Л.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтанд зааснаар, шүүгдэгч Г.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар, шүүгдэгч Б.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтанд зааснаар, шүүгдэгч С.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Т овогт Л.А, Х овогт Г.М, Б овогт Б.А, Б овогт С.Б нарт  холбогдох эрүүгийн 1708 0059 70263 дугаартай эрүүгийн 12 хавтаст хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 04-ний  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-911 тоотод оршин суудаг, урьд

  • 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээр  Эрүүгийн хуулийн 123  дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
  • 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 4 жилийн хорих ял,
  • 2002 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
  • 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,

2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхээр  Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан, Т овгийн Л.А,

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-911 тоотод оршин суудаг, урьд

2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2 жил 1 сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Х овгийн Г.М

 

Монгол Улсын иргэн,  1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7-250 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Б.А  

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 33 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах бэр эгчийн хамт амьдардаг, Төв аймагт Заамар сум, Хайлааст баг, Алтан Дорнод 1-7 тоотод оршин суух, Урьд:

  • 2002 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар хойшлуулсан,
  • 2002 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял,
  • 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар  10 жил 6 сар хорих ял,
  • 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сар хорих ял,
  • 2015 оны 02 дугаар сарын  06-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  4 жил хорих ял,
  • 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар  жилийн хорих ял шийтгүүлж, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Б овгийн С.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.А-н үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Л.А нь ганцаараа:

2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 94-7 тоотод оршин суух Л.Лхаажавын  байнга амьдрах байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж 37 инчийн ЛСД зурагт, монетон гинж, бөгж, мөнгөн эдлэлүүд зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.732.200 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 22-337 тоотод оршин суух иргэн Б.Ариунтуяагийн байнга амьдрах өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж 2 ширхэг хөөрөг, гар утас, алтан ээмэг, бөгж зэрэг эд зүйлүүдийг нууцаар, хууль бусаар авч 27.028.500 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 63-10 тоотод оршин суух Г.Золзаяагийн  байнга амьдрах байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж  55 инчийн LG загварынзурагт, мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, гинж зэрэг  эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.490.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 07 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 20-422 тоотод байх хохирогч Б.Болормаагийн эзэмшлийн махны агуулахын цоожийг эвдэн нэвтэрч 75 кг ямааны цул мах, 21 кг хонины гулууз махыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 436.200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол  учруулсан,

2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 69-21 тоотод оршин суух иргэн Н.Мягмарын байнга амьдрах өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Тошиба загварын39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж бусдад 500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 66-14 тоотод оршин суух Э.Эрдэнэтөгсийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 42 инчийн шарф загварынзурагт,  хөөрөг  зэрэг эд зүйлсийг  нууцаар, хууль бусаар хулгайлан  авч 1.400.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 80-09 тоотод оршин суух хохирогч Д.Ойдовдоржийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж  TCL загварын39 инчийн зурагт, хохирогч О.Мажаачамаагийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, нэвтрэн орж  32 инчийн лед зурагт, TCL загварын39 инчийн зурагт хулгайлж бусдад 230.000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.А нь шүүгдэгч Г.М, Б.А нартай бүлэглэн:

2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 22 дугаар гудамжны 31 тоотод оршин суух М.Батзоригийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн  нэвтэрч 43 инчийн самсунг загварынзурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 750.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан Овоо 2 дугаар гудамжны 27 тоотод оршин суух хохирогч Ц.Отгонтуулын  байнга амьдрах монгол гэрийн хаалганы  цоожийг эвдэн нэвтэрч,  32 инчийн самсунг загварынзурагт,  мөнгөн хослол, нүүрний тос, эмэгтэй хүний бугуйн цаг, бэлэн 250.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 810.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол  учруулсан,

2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 15-32 тоотод оршин суух иргэн А.Тунгалагийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг нь эвдлэн нэвтэрч 32 инчийн самсунг загварынЛСД зурагт, ээмэг болон мөнгөн хослол зэрэг эд зүйлсийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж бусдад нийт 855.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны  09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 40-15а тоотод оршин суух иргэн П.Болормаагийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн самсунг загварынЛСД зурагтыг хулгайлж бусдад 400.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.А нь шүүгдэгч С.Б, Б.А нартай бүлэглэн:

2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 61-701б тоотод оршин суух иргэн М.Саранчимэгийн байнга амьдрах байшингийн цонхыг түлхэн орж, LG  загварын 42 инчийн зурагт, Dell загварынзөөврийн нөтебүүк компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 960.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол  учруулсан,

Шүүгдэгч Л.А нь Б.Атай бүлэглэн: 2017 оны 08 дугаар сарын 14-ний  өдөр 10 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 8 дугаар гудамжны 432а тоотод оршин суух хохирогч Ц.Алтанбаганы байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг нь эвдлэн нэвтэрч самсунг загварын32 инчийн зурагт, ДДШ олон сувгийн хүлээн аваг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 558.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол  тус тус учруулж Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн улмаас бусдад нийт 38.150.400 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч Б.А-н үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь ганцаараа 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1125 тоотод оршин суух иргэн Д.Бямбагаравын байнга амьдрах байшингийн цонхыг түлхэн хууль бусаар, нууцаар нэвтрэн орж дунд  гарын мөнгөн аяга, мөнгөний гахай, дотор нь бэлэн 110.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж бусдад 237.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.А нь шүүгдэгч Л.А, Г.М нартай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 22 дугаар гудамжны 31 тоотод оршин суух М.Батзоригийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн  нэвтэрч 43 инчийн самсунг загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 750.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан Овоо 2 дугаар гудамжны 27 тоотод оршин суух хохирогч Ц.Отгонтуулын  байнга амьдрах монгол гэрийн хаалганы  цоожийг эвдэн нэвтэрч,  32 инчийн самсунг загварынзурагт,  мөнгөн хослол, нүүрний тос, эмэгтэй хүний бугуйн цаг, бэлэн 250.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 810.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол  учруулсан

2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 15-32 тоотод оршин суух иргэн А.Тунгалагийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг нь эвдлэн нэвтэрч 32 инчийн самсунг загварын ЛСД зурагт, ээмэг болон мөнгөн хослол зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж бусдад 855.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны  09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 40-15а тоотод оршин суух иргэн П.Болормаагийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн самсунг загварынЛСД зурагтыг хулгайлж бусдад 400.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Б.А нь шүүгдэгч С.Б, Л.А нартай бүлэглэн:

 2017 оны 04 дүгээр  сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 61-701б тоотод оршин суух иргэн М.Саранчимэгийн байнга амьдрах байшингийн цонхыг түлхэн орж, LG  загварын 42 инчийн зурагт, Dell загварынзөөврийн нөтебүүк компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 960.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол  учруулсан,

Шүүгдэгч Б.А нь шүүгдэгч Л.А-той бүлэглэн:

 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 8 дугаар гудамжны 432а тоотод оршин суух хохирогч Ц.Алтанбаганы байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг нь эвдлэн нэвтэрч самсунг загварын32 инчийн зурагт, ДДШ олон сувгийн хүлээн аваг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 558.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол   тус тус учруулж Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн улмаас бусдад нийт 4.570.500 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч Г.М-н үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М нь шүүгдэгч Л.А, Б.Атай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 22 дугаар гудамжны 31 тоотод оршин суух М.Батзоригийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн  нэвтэрч 43 инчийн самсунг загварынзурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 750.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан Овоо 2 дугаар гудамжны 27 тоотод оршин суух хохирогч Ц.Отгонтуулын  байнга амьдрах монгол гэрийн хаалганы  цоожийг эвдэн нэвтэрч,  32 инчийн самсунг загварынзурагт,  мөнгөн хослол, нүүрний тос, эмэгтэй хүний бугуйн цаг, бэлэн 250.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 810.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол  учруулсан,

2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 15-32 тоотод оршин суух иргэн А.Тунгалагийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг нь эвдлэн нэвтэрч 32 инчийн самсунг загварынЛСД зурагт, ээмэг болон мөнгөн хослол зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж бусдад 855.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны  09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 40-15а тоотод оршин суух иргэн П.Болормаагийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн самсунг загварынЛСД зурагтыг хулгайлж бусдад 400.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулан бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад нийт 2.815.500 төгрөгийн хохирол учруулсан,

        Шүүгдэгч С.Б-н үйлдсэн хэргийн талаар:

        Шүүгдэгч С.Б нь яллагдагч Б.А, Л.А нартай бүлэглэн 2017 оны 04 дүгээр  сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 61-701б тоотод оршин суух иргэн М.Саранчимэгийн байнга амьдрах байшингийн цонхыг түлхэн орж, LG  загварын 42 инчийн зурагт, Dell загварынзөөврийн нөтебүүк компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 960.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулж, бусдад нийт 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв” гэв,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв” гэв,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв” гэв,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...” гэв,

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд:  9-р хавтаст хэргийн 156-161 дугаар хуудас,  8-р хавтаст хэргийн 212-219-р хуудас, 10-р хавтаст хэргийн 37-42 дугаар хуудас, 8-р хавтаст хэргийн 170-173-р хуудас, 2-р хавтаст хэргийн 71-72, 79-81 дүгээр хуудас,  10-р хавтаст хэргийн 111-115-р хуудас, 10-р хавтаст хэргийн 172-174, 175-177-р хуудас, 1-р хавтаст хэргийн 132-137-р хуудас,  1-р хавтаст хэргийн 16-19-р хуудас, 2-р хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас, 1-р хавтаст хэргийн 198-201-р хуудас, 7-р хавтаст хэргийн 153-157-р хуудас

7-р хавтаст хэргийн 224-226-р хуудас, 2-р хавтаст хэргийн 207-210-р хуудас.,

            Хохирогч нарын мэдүүлгүүд: хохирогч Л.Лхаажавын мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 182-183-р хуудас/, хохирогч Б.Ариунтуяагийн мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 230-231-р хуудас, 232-234-р хуудас/, хохирогч  Г.Золзаяагийн мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 49-50-р хуудас/, хохирогч Б.Болормаагийн мэдүүлэг, /8-р хавтаст хэргийн 175-176-р хуудас/,  хохирогч Н.Мягмарын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 88-89-р хуудас/,  хохирогч Э.Эрдэнэтөгсийн мэдүүлэг  /10-р хавтаст хэргийн 118-120-р хуудас/, хохирогч Д.Ойдовдоржийн мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 186-р хуудас/,  хохирогч О.Мажаачамаагийн мэдүүлэг  /10-р хавтаст хэргийн 179-180-р хуудас/ хохирогч М.Батзоригийн /1-р хавтаст хэргийн 145-152, 153-р хуудас/ хохирогч Ц.Отгонтуулын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 36-37, 38-р хуудас/ хохирогч А.Тунгалагийн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 29-30, 31-33-р хуудас/, хохирогч П.Болормаагийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 207-208, 209-р хуудас/, хохирогч М.Саранчимэгийн мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 164-р хуудас/ хохирогч Ц.Алтанбаганын мэдүүлэг  /7-р хавтаст хэргийн 232-233-р хуудас/хохирогч Д.Бямбагаравын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн  213-р хуудас/.,

            Гэрчүүдийн мэдүүлэг: гэрч Б.Цолмонгийн мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 186 дугаар хуудас/, гэрч Ж.Отгонбаатарын мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 242-246-р хуудас/ гэрч А.Гансүхийн мэдүүлэг  /8-р хавтаст хэргийн 181-р хуудас/, гэрч М.Мөнхбатын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 97-99-р хуудас/, гэрч Г.Мөнхсайханы мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 228-р хуудас/ гэрч Ж.Дашдаянгийн мэдүүлэг  /1-р хавтас 45-46-р хуудас/, гэрч О.Эрдэнэсайханы мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 52-53-р хуудас/, гэрч Т.Лхагважавын мэдүүлэг /2-р хавтас хэргийн 41-42-р хуудас/,

гэрч Э.Мөнгөндолгионы мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 60-61-р хуудас/, гэрч Д.Төмөрсүхийн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 221-222-р хуудас/, гэрч Д.Уламбаярын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 226-227-р хуудас/,гэрч Г.Түмэнбаярын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн  228-229-р хуудас/, гэрч С.Даваадашын мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 221-р хуудас/, гэрч Г.Цагаачийн мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 223-р хуудас/, гэрч М.Жавзансүрэнгийн мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 183-р хуудас/

            Хохирлын үнэлгээний тайлан, дүгнэлтүүд:  "Тэнцвэр Эстимейт" ХХК-ын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Дугаар 1463 тоот дүгнэлт /9-р хавтаст хэргийн 187-190-р хуудас/, Дамно ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн НЦГ-20-012 тоот тайлан /11-р хавтаст хэргийн 95-96-р хуудас/, “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 1163 үнэлгээний тайлан /8-р хавтаст хэргийн 242-246-р хуудас/, “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дугаар 1462 үнэлгээний тайлан /10-р хавтаст хэргийн 53-55-р хуудас/, "Дамно" ХХК-ын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээний тайлан /8-р хавтаст хэргийн 178-179-р  хуудас/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Дугаар 160 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 91-92-р хуудас/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Дугаар 634 дүгнэлт /10-р хуудас 123-125-р хуудас/,  “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 414 тоот дүгнэлт /10-р хуудас 188-190-р хуудас/,  “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дугаар 560 тоот дүгнэлт /10-р хавтаст хэргийн 182-184-р хуудас/, ”Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас/, ”Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Дугаар 70 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 40-р хуудас/,  ”Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Дугаар 161 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 35-36-р хуудас/, ”Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 24 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 211-212-р хуудас/ “Дамно” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №НЦГ-20-010 тоот үнэлгээний тайлан /11-р хавтаст хэргийн 80-81-р хуудас/, “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан Дугаар 980 дүгнэлт /7-р хавтаст хэргийн 167-169-р  хуудас/,  “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Дугаар 979 тоот дүгнэлт /7-р хавтаст хэргийн 236-238 дугаар хуудас/,  ”Дамно” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №ЧД2-19-140 дугаар тайлан /2-р хавтаст хэргийн 215-216-р хуудас/.,

Иргэний нэхэмжлэгч Ч.Энхбаатарын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 215-217-р хуудас/

Барьцаалан зээлдүүлэх газрын баримтууд: ”Совор” барьцаат” зээлийн үйлчилгээний баримтын хуулбар. /2-р хавтаст хэргийн 102-р хуудас/, ”МНО” ХХК-ийн барьцаат зээлийн  үйлчилгээ үзүүлсэн баримтын хуулбар /1-р хавтаст хэргийн 104-р хуудас/,  ”Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газрын барьцаат зээлийн гэрээ, кассийн орлогын баримтын хуулбар /1-р хавтаст хэргийн 33-34-р хуудас/, ”Сайхан” барьцаалан зээлдүүлэх газрын барьцаат зээлийн үйлчилгээний баримтын хуулбар /1-р хавтаст хэргийн 247-р хуудас/.,

Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд: шүүгдэгч Л.Аын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11-р хавтаст хэргийн 62-70-р хуудас, 9-р хавтаст хэргийн 74-80-р хуудас, 11-р хавтаст хэргийн 62-70-р хуудас, 9-р хавтаст хэргийн 75-76, 81-р хуудас/, шүүгдэгч Б.Аын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтаст хэргийн 18-20-р хуудас, 1-р хавтаст хэргийн 26-31-р хуудас, 7-р хавтаст хэргийн 160-162-р хуудас/

Шүүгдэгч Л.А, Г.М, Б.А, С.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлгүүд: шүүгдэгч Л.А-н мэдүүлгүүд /10-р хавтаст хэргийн 21-24-р хуудас, 9-р хавтаст хэргийн 73-74-р хуудас, 10-р хавтаст хэргийн 85-88-р хуудас, 9-р хавтаст хэргийн 73-74-р хуудас, 2-р хавтаст хэргийн 165-167-р хуудас,  10-р хавтаст хэргийн 145-148-р хуудас, 10-р хавтаст хэргийн 214-217-р хуудас, 10-р хавтаст хэргийн 214-217-р хуудас, 1-р хавтаст хэргийн 92-95, 96-97-р хуудас, 1-р хавтаст хэргийн 178-181-р хуудас, 1-р хавтаст хэргийн 68-69-р хуудас/ шүүгдэгч Б.Аын мэдүүлгүүд /1-р хавтаст хэргийн 171-174-р хуудас, 1-р хавтаст хэргийн 82-85-р хуудас, 2-р хавтаст хэргийн 57-59-р хуудас, 1-р хавтаст хэргийн 56-57-р хуудас, 7-р хавтаст хэргийн 196-р хуудас/ шүүгдэгч Г.М-н мэдүүлгүүд /1-р хавтаст хэргийн 175-177-р хуудас, 1-р хавтаст хэргийн 88-91-р хуудас, 2-р хавтаст хэргийн 53-56-р хуудас, 1-р хавтаст хэргийн 62-63-р хуудас/  С.Бийн мэдүүлгүүд /7-р хавтаст хэргийн 200, 179-180, 182-р хуудас/.,

 

            Шүүгдэгч Л.А, Г.М, Б.А, С.Б нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд: шүүгдэгч Л.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /11-р хавтаст хэргийн 137-р хуудас/, шүүгдэгч Б.А-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /11-р хавтаст хэргийн 138-р хуудас/, шүүгдэгч Г.М-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /11-р хавтаст хэргийн 136-р хуудас/, шүүгдэгч С.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /11-р хавтаст хэргийн 139-р хуудас/, шүүгдэгч С.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /11-р хавтаст хэргийн 159, 164-р хуудас/, шүүгдэгч Г.М-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /11-р хавтаст хэргийн 184, 186-р хуудас/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар 66 тоот шийтгэх тогтоол /5-р хавтаст хэргийн 225-229-р хуудас/ зэрэг болно.        

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

            Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Л.А нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 94-7 тоотод оршин суух Л.Лхаажавын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч 37 инчийн ЛСД зурагт, монетон гинж, бөгж, мөнгөн эдлэлүүд зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.732.200 төгрөгийн шууд хохирол, сейф, хутга зэргийг эвдэлж 124.800 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойтын 94 дүгээр гудамжны 7 тоот гэх ертөнцийн зүгээр хойш харсан саарал өнгийн төмөр хаалгатай  блокон хашаа байлаа. ...өрөөний дунд хэсэгт хар өнгийн төмөр сейфний хаалгыг эвдлэн онгойлгож дотор нь байсан гэх төрөл бүрийн бичиг баримт, улаан шөр өнгийн савхин хайрцагтай гоо сайханы эд зүйлс хийдэг хайрцагийг эмх замбараагүй гаргаж хаясан байлаа.” /9-р хавтаст хэргийн 156-161-р хуудас/

            Хохирогч Л.Лхаажав мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 12 цаг 20 минутын үед ажил руугаа явсан. Манай эхнэр Цолмон 12 цаг 40 минутын үед гэрээсээ охин Намууны хамт гарч явахдаа байшингийнхаа цонхыг хаагаад бүргэд хаалгаа түлхүүрээрээ цоожлоод хашааныхаа хаалгыг цоожлоод залуус хороололд дүү Энхбаатарын гэр лүү явсан. Орой нь 17 цагийн үед хүү Дөлгөөний Сонгинохайрхан  дүүргийн 106 дугаар сургуулиас хичээлээс нь очиж аваад 17 цаг 30 минутын үед байх гэртээ ирэхэд хашааны явган хүн ордог хаалга онгорхой байдалтай цааш ороход байшингийнхаа хаалгыг түлхүүрээр онгойлгоод ороход манай байшин доторх бүхий л шүүгээний шургуулгыг онгойлгосон хулгай орсон байдалтай байхаар нь унтлагынхаа өрөөнд орж харахад орны хажууд байсан жижиг төмөр сейфийг эвдэж онгойлгосон байдалтай байсан тэгээд цагдаад дуудлага өгч эд зүйлдээ хүрэлгүй байж байхад цагдаа ирж үзлэг шалгалт хийсэн. ...Төмөр сейфэнд байсан миний 18.6 граммтай эрэгтэй хүний монетон гинж, эмэгтэй хүний хуримын  3.5 грамм монетон бөгж,  3.8 грамм монетон эмэгтэй хүний бөгж, 1.6 граммтай шигтгээтэй чигчий хурууны монетон бөгж, нийт 11.8 граммтай эмэгтэй шигтгээтэй 3 зүрхний хэлбэртэй ээмэг, кулон, гинж, эмэгтэй хүний мөнгөн эдлэлүүд, хуучны монгол загварын урт унждаг мөнгөн ээмэг, эрэгтэй хүүхдийн 2 ширхэг мөнгөн гинж, мөнгөн шагайн кулонтой, охины жижиг эрвээхийтэй монетон гинж, том өрөөний тавилга дээр байсан 37 инчийн Некст брендийн LCD зурагт зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...Манай гэрийн жижиг өрөөний сейф, гал тогооны өрөөний хутганы ком хоёрыг эвдсэн байсан болохоор дээрх 2 эд зүйлийг үнэлүүлэх хүсэлтэй байна. Гомдолтой байна алдсан эд зүйлээ нөхөн төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 182-183-р хуудас/

Гэрч Б.Цолмон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 12 цаг 40 минутын үед гэрээсээ охин Намууны хамт байшингийнхаа цонхыг цоожлоод бүргэд хаалгаа түлхүүрээрээ цоожлоод хашааныхаа хаалгаа гадна талаас нь цоожлоод явж байхад хөрш айлын Ука гэх Даваадорж гэж залуу ганцаараа зөрөөд явж байсан. Тэгээд хотын төврүү 5 шард дүүгийнхээ гэрт очиж усанд ороод байж байтал манай нөхөр Лхаажав машинтайгаа ирж аваад орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манай хашааны цоожтой байсан хаалга цоож нь эвдэрсэн байдалтай байсан тэгээд цааш ороход гэрийн бүргэд хаалга цоожтой дотор талын хаалга онгорхой гал тогооны цонх онгорхой хулгай орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж үзлэг шалгалт хийлгэсэн”  гэсэн мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 186 дугаар хуудас/

"Тэнцвэр Эстимейт" ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Дугаар 1463 тоот дүгнэлт: “ ...Нийт хохирлын дүн нь 1.650.000 төгрөгөөр тогтоогдож байна” / 9-р хавтаст хэргийн 187-190-р хуудас/

Дамно ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн НЦГ-20-012 тоот тайлан: “...2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.207.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт /11-р хавтаст хэргийн 95-96-р хуудас/

Шүүгдэгч Л.А мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: "Би 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо толгойт орчим ганцаараа танил ахынхаа гэрлуу нь очихол гэрт нь хүн байхгүй болохоор нь эргээд алхаад явж байхад блокон хашаатай цоожтой хашаа байхаар нь хашааны хаалганы цоожийг чулуугаар эвдэж ороход нэг давхар цагаан өнгийн байшин байсан уг байшингийн хажуу талын цонхоор орох гэхэд өндөр байсан учир хашаанд байсан модон шатыг тавьж жижиг цонхыг гараараа түлхэж нээж ороод унтлагын өрөөнд байсан хар өнгийн төмөр сэйфийг байшин дотор байсан хутга галын хайч зэргээр тэр дор нь эвдэж дотроос монет болон мөнгөн эдлэлүүд мөн хавтгай дэлгэцтэй зурагтыг аваад гэрээр нь дамжин нам даралтын зуухны өрөөгөөр дамжин гараад бараг 2 км орчим алхаж явж байгаад хальтарч унаад зурагтыг нь хагалчихсан тэгээд зурагтаа тэнд нь хаячихаад цаашаа алхаж яваад замаас таксинд сууж хархорин зах урт цагаан зэрэг газруудаар хулгайлсан эд зүйлсээ зарсан бага багаар нь зарсан учир ниит хэдэн төгрөг болсон талаар санахгүй байна” гэсэн мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 21-24-р хуудас/

Шүүгдэгч Л.А-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Яллагдагч Л.А нь одоо Толгойтын эцсийн буудлаас дээш өгсөн явахад гадна талдаа саарал төмөр хаалгатай айлын төмөр сейфнээс монетон эдлэл, зурагт зэрэг эд зүйл хулгайлсан айлыг зааж өгье гэж хэлээд урагшаа төмөр зам руу орж ертөнцийн зүгээр зүүн урагшаа явж толгойтын эцсийн буудлаас дээш өгсөхөд 5 дахь айлын үүдэнд очиж зогсоход гадна саарал төмөр гүйдэг хашаатай хаалганы дээд хэсэгт 7 гэсэн дугаартай айлын гадаа очиж зогсон уг айлаас “2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байх вакум цонхыг нь түлхэн орж хойно унтлагын өрөөнд ороход хүүхдийн орны баруун доод буланд жижиг төмөр сейфийг тухайн айлд байсан багажаар эвдэн монетон эдлэл, мөн том өрөөнөөс нь 37 инчийн зурагт хулгайлсан” гэж хэлснийг тэмдэглэлд тусгав” /11-р хавтаст хэргийн 62-70-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Л.А нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 22-337 тоотод оршин суух иргэн Б.Ариунтуяагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтэрч  2 ширхэг хөөрөг, гар утас, алтан ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 27.028.500 төгрөгийн шууд хохирол, сейфийг эвдэлж 210.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 22-337 тоотод иргэн Отгонбаатарын өвлийн сууцны цонхоор хулгайч орж эд зүйл алдагдсан гэх хэрэг учралын газар үзлэг хийхээр тогтов. ...өрөөний хаалганы босгоны дотор талд төмөр сейф байх ба уг сейфний хаалгыг нугасаар нь салгасан, түгжээний салбан хөндлөвч төмрүүд бүгд гулзайсан байлаа” гэх тэмдэглэл /8-р хавтаст хэргийн 212-219-р хуудас/

Хохирогч Б.Ариунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  " Би нөхөр Отгонбаатарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 22-337 тоотод оршин суудаг юм.  2016 оны 5 дугаар сарын 02-ны өглөө нөхөр бид хоёр 09:00-10:00 цагийн орчим гэрээ түгжээд ажилдаа явцгаасан ба орой 21:00 цаг өнгөрөөгөөд гэртээ ирээд манай нөхөр машинаа тавих гээд хашаандаа үлдээд би түлхүүрээрээ хаалгаа онгойлгоод ортол манай үүдний өрөөний вакум цонх онгорхой байхаар нь би өглөө түгжилгүй гарчихсан юм байх гэж бодоод цаашаа лавшруулаад хартал манай жижиг өрөөнд байсан сейфийг нааш нь гаргаж ирээд онгойлгочихсон байхаар нь би хулгайч орчихсон байна гэж мэдээд нөхөртөө хэлээд манай нөхөр Отгонбаатар бид хоёр гэртээ оролгүй шууд цагдаа дуудсан. ...манай гэрт байсан сейфийг эвдээд дотор нь байсан 3 ширхэг хайрцагтай алт монетон ээмэг бөгж, болон хоёр ширхэг хөөрөг, виски, архи, вино, зургийн аппарат, видео камер, 3 ширхэг гар утас, пудр зэрэг эд зүйл алдагдсан”

“...манай гэрээс алдагдсан эд зүйлээс 2015 онд Нарантуул захаас 380.000 төгрөгөөр манай нөхөр худалдаж авч байсан хөх саарал өнгийн төмөр сейфийн үнэлгээ хийгдээгүй байна. Харин бусад эд зүйлийн үнэлгээг би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 230-231-р хуудас, 232-234-р хуудас/ 

Гэрч Ж.Отгонбаатарын гэрчээр өгсөн “...Би эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22-337 тоотод амьдардаг бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өглөө 10:00 цаг дөхүүлээд эхнэр Ариунтуяа бид хоёр байшингаа цоожлоод гэрээсээ гарсан. Ингээд гадуур ажилтай явж байгаад орой 21:30 цаг гээд эхнэр бид 2 гэртээ ирэхэд манай гэрийн үүдний өрөөний цонх онгойчихсон байсан ба манай эхнэр гэртээ ортол гэрт хулгайч ороод хамаг эд зүйл бусниулаад орхисон байсан. Тэгээд гэртээ оролгүй шууд 102 луу залгаж цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд манай гэрт үзлэг шалгалт хийгээд явсан..." гэх мэдүүлэг, /9хх-ийн 2-3-р хуудас/

Тэнцвэр Эстимейт ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 1163 үнэлгээний тайланд: “...Нийт хохирлын дүн нь 27.028.500 төгрөгөөр тогтоогдож байна” /8-р хавтаст хэргийн 242-246-р хуудас/

Шүүгдэгч Л.А-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 22 дугаар гудамжны 337 тоотоос хулгай хийсэн алт, монетон ээмэг бөгжийг зарсан. Би надаас худалдан авсан алт, мөнгөний дарханыг зааж өгч чадна гэсний дагуу тээврийн хэрэгслээр ертөнцийн зүгээр зүүн урд зүгт төв засмал замаар явж яллагдагчаар өөрөөр нь заалгаж явахад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн урдуур гарч баруун тийш эргэж Урт цагааны 5 дугаар корпусийн харалдаа авто зогсоол дээр очиж 2 давхарт нь алт мөнгөний дархан байгаа гэсний дагуу тээврийн хэрэгслээс яллагдагчийг буулган 5 дугаар корпусийн хаалгаар дотогш орж модон шатаар дээш өгсөн 2 давхарт гарч баруун тийш эргээд 10 метр яваад зүүн гар тийш эргэж 5 метр яваад 2 цагаан вакум хаалгатай лангууг зааж энд би 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр алт болон монетон эдлэлийг тавьсан гэж зааж байв. Уг заасан лангуу нь хүнгүй цоожтой байв. Уг Урт цагаанаас гарч хаашаа явах талаар яллагдагчаас асуухад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 117 дугаар сургууль төв засмал замын эсрэг талд Сайн ломбард руу очно. Би 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 22 дугаар гудамжны 337 тоотоос хулгай хийсэн монетон гинжийг 300.000 төгрөгөнд өөрийн бичиг баримтаараа барьцаанд тавьсан байсан гэсний дагуу тээврийн хэрэгслээр явж Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 117 дугаар сургуулийн автобусны хот руу явдаг буудлын эсрэг талд Сайн ломбард шар өнгийн байшинг гэж яллагдагч Л.А өөрөө заав. Дотогшоо ломбард руу орж С.Мөнхтулгатай уулзахад мэдээллийг төвөөс авна уу Манайх гаргаж өгөх боломжгүй гэж хэлж байв. Уг ломбарднаас гарч яллагдагчийг тээврийн хэрэгсэлд сууж хаашаа явах талаар яллагдагчааас асуухад Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 22 дугаар гудамжны 337 тоот руу очно гэж өөрөө замыг жолоочид зааж явж эндээс эд зүйл хулгайлсан гэж тус тоотыг зааж байв. Ногоон өнгийн байшингийн ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан цагаан вакум цонхыг зааж энэ цонхоор орсон гэж зааж байв. Уг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 22 дугаар гудамжны 337 тоот байх бөгөөд эзэнгүй байв” гэх тэмдэглэл /9-р хавтаст хэргийн 74-80-р хуудас/

            Шүүгдэгч Л.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 22 дугаар 337 тоотоос хулгай хийсэн эд зүйлээ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагааны алт мөнгөний дарханд 2 ширхэг монетон бөгжийг 240.000 төгрөгөөр зарсан. ...би тус тоотын байшингийн зүүн тийш харсан жижиг вакум цонхыг нь түлхэж ороод байшингийн баруун талд байсан саарал өнгийн төмөр сейфийг нь гэрт нь байсан алх, 32-ийн түлхүүр зэргийг ашиглан эвдэж дотроос нь их хэмжээний алт монетон ээмэг бөгж, архи, виски, вино зэрэг эд зүйл авсан юм. Би хархорин захын ченж нарыг одоо харвал танихгүй. ” гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 73-74-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Л.А нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 63-10 тоотод оршин суух Г.Золзаяагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 55 инчийн LG загварын зурагт, мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, гинж зэрэг бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...үзлэг хийж буй газар нь 2 дугаар хороо Орбитын 63 дугаар гудамжны 10 тоот хашаа байна. Уг хашаа нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Орбитын 63 дүгээр гудамжны дундуур явах жалганы хойд хажууд байрлах хашаа харагдах бөгөөд уг хашаа нь ертөнцийн зүгээр урагшаа харсан хүрэн өнгийн будгаар будсан зүүнээс баруун тийш гүйлгэж онгойдог төмөр дааман хаалгатай саарал өнгийн блокоор барьсан хашаа байх ба уг хашааны хаалгаар орж хашаанд цагийн зүүний дагуу үзлэгийг явуулав. ...босоо тавилга тавьсан дотор талын голын тавцан дээр байсан 55 инчийн LG-ийн зурагт хулгайд алдагдсан байна. ...бага гарын мөнгө аяга 1 ширхэг хулгайд алдагдсан байна ...4 шургуулгатай тавилга байх бөгөөд тавилганы баруун талын шургуулган дотор байсан хайрцагтай монет болон мөнгөн эдлэл хулгайд алдагдсан байна” /10-р хавтаст хэргийн 37-42 дугаар хуудас/

Хохирогч Г.Золзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 12 цаг 30 минутын үед гэрээ цоожлоод гэрээсээ гарсан бөгөөд орой 16 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд байшингийн маань зүүн талд байсан шатыг урд талын 2 цонхны голд тавьчихсан байхаар нь би очоод хартал цонх онгорхой, мөн машины грашийн хаалга онгорхой байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм. Удалгүй цагдаа нар ирээд үзлэг хийсэн бөгөөд дууссаных нь дараа эд зүйлээ бүртгэж үзэхэд том өрөө буюу зочны өрөөнд байсан зурагт, мөнгөн аяга, унтлагын өрөөний шүүгээнд байсан мөнгөн ээмэг, мөнгөн гинж, гоёлын ээмэг, мөнгөн бөгж зэрэг эд зүйлүүд маань алдагдсан байсан.  ...Би зурагтаа 2015 онд Номин их дэлгүүрээс 2.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд зурагт маань хар өнгөтэй, 55 инчийн LG загварын смарт зурагт байсан. Онцлог содон шинж тэмдэг байхгүй. Дунд гарын мөнгө аяга нь ирмэг дээрээ дотор талдаа 3 ширхэг зураастай доод талдаа хээтэй, модон тагштай аяга байсан. Мөнгөн ээмэг, бөгж, гинж нь хослол байсан бөгөөд цагаан шигтээтэй байсан. Нөгөө ээмэг нь унжлагатай, алхан хээтэй, дугуй хэлбэртэй байсан. Гоёлын ээмэг нь унжсан загвартай, дуураймал цагаан сувдан шигтгээтэй байсан” гэсэн мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 49-50-р хуудас/

Тэнцвэр Эстимейт ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дугаар 1462 үнэлгээний тайлан: Нийт хохирлын дүн нь 1.490.000 төгрөгөөр тогтоож байна” /10-р хавтаст хэргийн 53-55-р хуудас/

Шүүгдэгч Л.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “Би 2019 оны 6 дугаар  сарын 20-ны үеэр 12  цагийн үед Орбитын 63 дугаар гудамжинд нүүрэн хэсгээрээ блокоор барьсан хашаатай айл байхаар нь хашааг давж ороход хүнгүй байсан тэгээд хашаан дотор граштай шар өнгийн тоосгон байшин байсан. Грашны хажууд модон  шат байхаар нь  шатыг өргөж цонхны хажууд тавьж байгаад урагшаа харсан вакум цонхны дээд талын салхивчийг түлхэж орсон. Уг байшингийн  хойморт байх 55 инчийн зурагт, мөнгөн аяга, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж зэрэг эд зүйлийг аваад эргээд гарахдаа грашны  хаалгаар гарч гудамжаар алхаж  яваад такси бариад явж байгаад хотын төв орж нэг ломбарданд таксины жолоочийн бичиг баримтаар зурагтыг 700.000 төгрөгөөр барьцаанд тависан. Энэ өдрөөс 2-3 хоногийн дараа мөнгөн аягыг 3, 4 дүгээр хорооллын тэр орчим ломбарданд 45.000 төгрөгөнд барьцаанд тавьсан мөнгөн ээмэг бөгжийг Хархорин захын үүдээр зогсож байсан хүнд граммлаад зарсан хэд болохыг нь санахгүй байна” гэх мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 85-88-р хуудас/

Шүүгдэгч Л.А-н мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Яллагдагч Л.А нь дээрх айлаас хөдлөх гэтэл ойрхон 2 дугаар гудамжны цааны нэг айл байгаа тийшээ явъя гэж хэлээд ертөнцийн зүгээр баруун урагш явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит гэх хашаагаар дээш өгсөн явахад блокон хашаатай бор шаргал өнгийн гүйдэг хаалгатай ертөнцийн зүгээр зүүн талд нь байх модон дээр цэнхэр өнгөөр ОРБИТ 63 гэх хаягтай гүйдэг хаалганы баруун дээд буланд цагаан өнгөөр 10 гэх хаягтай айлын гадаа очиж 55 инчийн зурагт, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлсан гэх айлын гадаа очсон боловч гэрт нь хүн байгаагүй” /11-р хавтаст хэргийн 62-70-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Л.А нь 2017 оны 7 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 20-422 тоотод байх хохирогч Б.Болормаагийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар буюу 75 кг ямааны мах, 21 кг хонины махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад гэмт хэргийн улмаас 436.200 төгрөгийн шууд хохирол, бусдын эд хөрөнгөнд нийт 443.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Хэрэг үйлдэгдсэн газар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 20-422 тоот ...сууц нь баруун хойд талдаа 1.5х2 метрийн хэмжээтэй үүдний амбаартай байх ба уг үүдний амбаар нь зүүн талдаа нугастай гадагш онгойдог 170х90 см хэмжээтэй модон хаалга байв. Уг хаалганы доод нугас болон цүүг эвдэн онгойлгосон байв” /8-р хавтаст хэргийн 170-173-р хуудас/

Хохирогч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “Би өмнө нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 20-422 тоотод амьдардаг байсан юм. Энэ хашаандаа амьдрахаа больсон байгаа юм. Тэр агуулахдаа би зарах махаа хадгалдаг юм. Тэр агуулахаас 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр миний зарж байсан махнаас 1 ширхэг хонины бүтэн гулууз мах, 17 ширхэг 3-5 кг савласан 17 ширхэг ууттай мах хулгайд алдагдсан байсан. Тухайн үед агуулахын гадна цоожийг эвдлээд хулгайч орсон байсан” гэсэн мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 175-176-р хуудас/

Гэрч А.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Болормаатай хамтарч Хүчит шонхор зах дээр мах зарж хамтарч ажилладаг юм. Тухайн өдөр би ажилдаа явах гээд өглөө эрт хашаанд байх агуулахаас махаа авах гээд очсон. Тэгээд хашааны гадаа ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд хашааруу дотогш ороод үзэхэд складны хаалга онгорхой байхаар нь би агуулахруу ойртоогүй шууд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, /8-р хавтаст хэргийн 181-р хуудас/

"Дамно" ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээний тайлан: “21 кг хонины мах 98700 төгрөг, 75 кг ямааны мах 337500 төгрөг, Нийт 436200 төгрөг” /8-р хавтаст хэргийн 178-179-р  хуудас/

Яллагдагч Л.А-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 20 дугаар гудамжны 422 тоот буюу Хүчит шонхор худалдааны төвийн арын гудамжинд очно гэж жолоочид хэлсний дагуу яллагдагчаар өөрөөр нь заалгаж явсаар Хүчит шонхор захын арын гудамжаар ертөнцийн зүгээр баруун тийш эргэж харсан саарал өнгийн төмөр хаалгатай блокон хашаатай айлыг зааж эндээс агуулахын хаалгаар орж хонины гулууз мах 17 ширхэг гялгар ууттай, бөөрөнхий мах авсан гэсний дагуу хашаагаар ороход уг тоот нь авто машины зогсоол болсон байв” /9-р хавтаст хэргийн 75-76, 81-р хуудас /

            Шүүгдэгч Л.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 20 дугаар гудамжны 422 тоотоос хулгай хийсэн мах, гялгар ууттай махнуудыг өөрийн гэрийн усны тэргэн дээр түрээд явж байсан чинь хулгай хийсэн мах үнэр орсон байхаар нь би хаячихсан. ...мах зөөсөн усны тэрэг 2017 оны 9 дүгээр сард гэр шатахад хамт шатсан” гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 73-74-р хуудас/

Шүүгдэгч Л.А нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 69-21 тоотод оршин суух иргэн Н.Мягмарын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч Тошиба загварын 39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдын эд хөрөнгөд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Өрөөний баруун талын хананд бор өнгийн модон зурагтын тавиуртай ба дээд талд нь алдагдсан эд зүйл байрлаж байсан гэх тул 3 гэсэн дугаар байрлуулан гэрэл зургаар бэхжүүлэн ул мөр илрүүлэх ажиллагаа явуулав” /2-р хавтаст хэргийн 71-72, 79-81 дүгээр хуудас/

Хохирогч Н.Мягмарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “би 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өглөө гэрээсээ 06 цаг өнгөрөөгөөд ажилдаа гарсан бөгөөд намайг гарах үед манай эхнэр, охин хоёр гэрт үлдсэн бөгөөд бас гэрээс гарах гэж байсан юм. Тэгээд би өдөр ажлаа тараад 16 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн дотуур хаалганы цоож эвдэрчихсэн байдалтай байсан бөгөөд гэрт ороод харахад гэрт байсан манай 39 инчийн тошиба загварын зурагт байхгүй байсан. Тэгээд цагдаад хандсан юм. ... 39 инчийн тошиба зурагт байсан ба би зурагтаа 500.000 төгрөгөөр үнэлж байна.”  гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 88-89-р хуудас/

Гэрч М.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр манай ломбарданд Г.М гэдэг хүн 39 инчийн тошиба загварын ЛСД зурагтыг 300.000 төгрөгөөр барьцаалсан байсан. Тэр зурагтаа 7 хоногийн хугацаатай барьцаалаад эргэж аваагүй. 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хүлээгээд авахгүй болохоор нь 315.000 төгрөгөөр зарсан ...Г.М гэх хүн өөрийн бичиг баримтаар эд зүйл барьцаалсан, бичиг баримтгүй юм уу аль эсвэл хүний бичиг баримтаар эд зүйл барьцаалах асуудал байвал манай байгууллага хүлээж авдаггүй” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 97-99-р хуудас/

”Совор” барьцаат” зээлийн үйлчилгээний баримтын хуулбар. /2-р хавтаст хэргийн 102-р хуудас/

”Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Дугаар 160 тоот шинжээчийн дүгнэлт: “Нийт хохирлын дүн нь 500.000 төгрөгөөр тогтоогдож байна” гэх дүгнэлт/2-р хавтаст хэргийн 91-92-р хуудас/

Шүүгдэгч Л.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “Би 2017 оны 7 дугаар арын 28-ны өдөр ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 69 дүгээр гудамжны 21 тоотод оршин суух айлын  хаалганы цоожийг эвдлэн орж 32 инчийн самсунг загварын зурагт хулгайлсан. Тухайн гэмт хэргийг үйлдэхэд надтай хамтран оролцсон ямар нэгэн хүн байхгүй. Би хулгайлсан зурагтаа авч явж байгаад Чингэлтэй дүүргийн 5 буудлын орчимд ирээд эхнэр Г.М лүү залгаж дуудаж ирүүлээд “...би таньдаг хүнээсээ зурагтыг нь түр гуйгаад ирлээ..” гэж хэлээд түүний нэрээр ломбарданд тавиулсан ...тухайн хулгай хийсэн айлын орчим гудамжнаас нарийхан урт төмөр олоод тэр төмрөөрөө хаалганы цоожийг хөшиж эвдэж орсон. Тухайн төмрийг тэр газрын ойролцоо хаясан”  гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 165-167-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Л.А нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 66-14 тоотод оршин суух Э.Эрдэнэтөгсийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 42 инчийн шарф загварын зурагт,  хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан  авч бусдад 1.400.000 төгрөг, цоожийг эвдэлж бусдын эд хөрөнгөнд 7200 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит 66-14 тоот хашаа байх бөгөөд уг хашаан дотор ертөнцийн зүгээр урагш харсан хашаатай монгол гэр байлаа. ...Гэрийн хаалга нээлттэй байх бөгөөд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байлаа. Гэрийн хаалганы өмнө Dongya гэсэн бичигтэй улаан өнгийн зүүдэг цоожийг түгжээтэй нь байрлуулж орхисон байлаа. ...орны дээд талд бор цагаан өнгийн зурагтын тавиур байлаа. Уг зурагтын тавиур дээр 42 инчийн самсунг зурагт алдагдсан байна гэснийг тэмдэглэлд тусгав. Зурагтын тавиурын доод тавиур дээр MNBC суваг хүлээн авагч байлаа” гэх тэмдэглэл /10-р хавтаст хэргийн 111-115-р хуудас

Хохирогч Э.Эрдэнэтөгс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Манай гэр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 66-14 тоотод байдаг. Манай хүүхдүүд өнөөдөр өглөө 06-07 цагийн хооронд гэрээсээ гараад явсан гэсэн. Би болохоор хөдөө ажилтай явж байсан, тэгээд өдөр 15 цагийн үед манай охин над руу залгаад гэрт хулгай орсон байна гэхээр нь би цагдаад дуудлага өгөөд өөрөө  шууд цагдаа дээр ирсэн. Манай монгол гэрийн цоожийг эвдлээд хулгай орсон байсан гэсэн. Гэрээс 42 инчийн Шарп загварын зурагт, хуучин цагийн хаш хөөрөг алдагдсан байсан. ...манай зурагт хар өнгийн 42 инч хэмжээтэй шарп загварын зурагт байсан. Содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй, зурагтаа хэдэн төгрөгөөр яаж үнэлэх талаар мэдэхгүй байна. Мөн хөөрөг нь 2 тал нь ногоон оруулгатай сүүлийн үеийн шүрэн толгойтой, мөнгөн нуухтай мөнгөн халбагатай дунд гарын хөөрөг байсан. Хөөргөө 1 сая төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 118-120-р хуудас/

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Дугаар 634 дүгнэлт: “Нийт хохирлын дүн нь 1.400.000 төгрөгөөр тогтоож байна” /10-р хуудас 123-125-р хуудас/

Шүүгдэгч Л.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2017 оны 9 дүгээр сарын эхээр санагдаж байна, цагийг нь санахгүй байна өдрийн цагаар ганцаараа бага зэрэг архи уучихсан явж байгаад Сонгинохайрхан дүүргийн  Орбитын тэр орчим байдаг төмөр саарал хаалгата банзан хашаатай айл байхаар нь хашааны хаалгаар нь ороход хашаан дотор нэг монгол гэр байсан, тэр гэрийн хаалганы цоожийг газраас чулуу авч чулуугаар эвдэж ороод гэрийн хоймор байх 42 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, мөн хаанаас авсанаа санахгүй байна нэг хөөрөг байсан энэ хоёрыг аваад эргээд  хаалгаар гарч яваад замаас гараа өргөж таксинд суугаад явсан” гэх мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 145-148-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Л.А нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 80-09 тоотод оршин суух хохирогч Д.Ойдовдоржийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч TCL загварын 39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 100.000 төгрөгийн шууд хохирол, хаалганы цоожийг эвдэлж бусдын эд хөрөнгөнд 7200 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг: “...хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит 80-9 тоотод байх 5 ханатай монгол гэр байв. ...баруун талд байх Ойдовдоржийн гэрт үзлэг хийхээр тогтов. ...хаалганы цүүг сууриар нь сугалж авсан байв. Хаалганд өөр эвдрэл гэмтэл тогтоогдсонгүй.” /10-р хавтаст хэргийн 172-174, 175-177-р хуудас/

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Дугаар 414 тоот дүгнэлт: “Д.Ойдовдоржийн ТСЛ зурагтыг 100.000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт /10-р хуудас 188-190-р хуудас/

Хохирогч Д.Ойдовдорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 09 цагийн орчим гэрээсээ гарч гадуур ойр зуурын ажил хөөцөлдөж яваад өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд манай хашааны монгол гэрийн цоожийг эвдэлсэн байдалтай байсан. Гэртээ ороод хартал 39 инчийн ТСЛ загварын зурагт хар өнгийн зурагт хулгайд алдагдсан байсан. Мөн манайхтай нэг хашаанд амьдрах төрсөн хүү Мажаачамаагийн монгол гэрт хулгай орсон байдалтай байсан. ...Би зурагтаа 2012 онд 950.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 186-р хуудас/

Шүүгдэгч Л.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр би ганцаараа 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит орчим явж байгаад жалганы хажууд модон хашаатай дотроо 2 монгол гэртэй айлууд хоёулаа гаднаасаа цоожтой харагдахаар нь хашааны хаалгаар орж эхлээд баруун талын монгол гэрийн хаалганы ил цоожийг чулуугаар эвдэж ороод дотроос хавтгай дэлгэцтэй маркийг мэдэхгүй зурагт авсан мөн мөнгө цуглуулдаг гахай байхаар нь хагалж үзэхэд дотор нь дандаа задгай мөнгө байхаар нь хагалж үзээд дандаа задгай мөнгө байхаар нь аваагүй орхиосон. Тэгээд гараад хажуу талын гэрийн хаалганы цоожийг мөн чулуугаар эвдэж ороод дотроос нь бас нэг загвар нь тодорхойгүй хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт аваад гараад жалганд нэг зурагтаа түр нуугаад нэг зурагтыг нь авч алхаж яваад нэг ломбарданд 130.000 төгрөгөнд барьцаанд тавьж орхиод буцаж ирж нөгөө зурагтаа аваад такси бариад уг зурагтыг бас нэг ломбарданд 130.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. ...Хоёр айлаас тус бүр 1 зурагт нийлээд 2 зурагт авсан. ...би уг хэргийг ганцаараа хийсэн ба тээврийн хэрэгсэл болон ямар нэг багаж зэвсэг ашиглаагүй ...мөнгөөрөө архи дарс авч ууж идээд дуусгасан.” гэх мэдүүлэг,  /10-р хавтаст хэргийн 214-217-р хуудас/

            Шүүгдэгч Л.А-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Л.А нь ганцаараа 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 80-9 тоот айлаас 2 ширхэг зурагт, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс хулгайлсан гэж хэлснийг мэдүүлэгт тусгаж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” /11-р хавтаст хэргийн 62-70-р хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.А нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 80-09 тоотод оршин суух хохирогч О.Мажаачамаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох  32 инчийн лед зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 130.000 төгрөгийн шууд хохирол, хаалганы цоожийг эвдэлж 7200 төгрөгийн хохирол бусдын эд хөрөнгөнд тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

“...Хэрэг болсон гэх Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит 80-9 тоотод байрлах хоёр дахь монгол гэр буюу Мажаачамаагийн гэрт үзлэг хийхээр тогтов. ...авдар дээр хөгжим байрлах ба түүний хажууд байсан 32 инчийн телевизор алдагдсан гэснийг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл /10-р хавтаст хэргийн 172-174, 175-177-р хуудас/

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дугаар 560 тоот дүгнэлт: “хохирогч О.Мажаачамаагийн зурагт болон алдагдсан эд зүйлийн нийт үнэлгээ 130.000 төгрөгөөр тогтож байна” гэх дүгнэлт /10-р хавтаст хэргийн 182-184-р хуудас/

Хохирогч О.Мажаачамаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 07 цагт гэрээсээ гарч ажил руугаа явсан. Харин эхнэр хүүхэд үлдсэн. 08 цаг 30 минутын үед эхнэр хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд ажилдаа гарахаар явсан гэсэн. Намайг ажил дээрээ байж байхад 15 цагийн орчим манай аав залгаад танай гэрт хулгай орчихсон байна гэхээр нь гэртээ ирэхэд гэрийн цоожийг эвдлэн хулгай орж смарт загварын 32 инчийн лед зурагт, мөнгө цуглуулж хуримтлуулдаг гахайг хагалаад дотор нь байсан мөнгийг нь хулгайлсан байсан. ...Гахайн дотор 100.000 орчим төгрөг байсан. гэхдээ би үнэлэхгүй” гэсэн мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 179-180-р хуудас/

Шүүгдэгч Л.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр би ганцаараа 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын орчим явж байгаад жалганы хажууд модон хашаатай дотроо 2 монгол гэртэй айлууд хоёулаа гаднаасаа цоожтой харагдахаар нь хашааны хаалгаар орж эхлээд баруун талын монгол гэрийн хаалганы ил цоожийг чулуугаар эвдэж ороод дотроос хавтгай дэлгэцтэй загварыг мэдэхгүй зурагт авсан мөн мөнгө цуглуулдаг гахай байхаар нь хагалж үзэхэд дотор нь хагалж үзээд дандаа задгай мөнгө байхаар нь аваагүй орхисон. Тэгээд гараад хажуу талын гэрийн хаалганы цоожийг мөн чулуугаар эвдэж ороод дотроос бас нэг марк тодорхойгүй хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт аваад гараад жалганд нэг зурагтаа түр нуугаад нэг зурагтыг нь авч алхаж яваад нэг ломбарданд 130.000 төгрөгөнд барьцаанд тавьж орхиод буцаж ирж нөгөө зурагтаа аваад такси бариад уг зурагтыг бас нэг ломбарданд 130.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. ...Хоёр айлаас тус бүр 1 зурагт нийлээд 2 зурагт авсан. ...би уг хэргийг ганцаараа хийсэн ба тээврийн хэрэгсэл болон ямар нэг багаж зэвсэг ашиглаагүй ...мөнгөөрөө архи дарс ууж идээд дуусгасан.” гэх мэдүүлэг, /10-р хавтаст хэргийн 214-217-р хуудас/

            Шүүгдэгч Л.А-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Л.А нь ганцаараа 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 80-9 тоот айлаас 2 ширхэг зурагт, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс хулгайлсан гэж хэлснийг мэдүүлэгт тусгаж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” /11-р хавтаст хэргийн 62-70-р хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.А, Г.М, Б.А нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 22 дугаар гудамжны 31 тоотод оршин суух М.Батзоригийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 43 инчийн самсунг загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 750.000 төгрөгийн шууд хохирол, хаалганы цоожийг эвдэлж 15.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “Уг учрал болсон гэх газар Сонгионхайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...дөрвөн тал банзан хашаатай айл ...уг айлын таамбарын цоожийг хөшиж онгойлгоод гэрээс 43 инчийн самсунг загварын зурагт хулгайлаад аваад явсан байлаа.” /1-р хавтаст хэргийн 132-137-р хуудас/

Хохирогч М.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Манайх Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Алтан-Овоо 22-31 тоот хашаанд ганц гэрээр амьдардаг. ...2017 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 07 цагийн үед гэрээсээ эхнэр хүүхдийн хамт гарсан. Гэрээс гарахдаа гэрийнхээ үүдний амбаарыг гаднаас нь зүүдэг цоожоор цоожлоод гарсан юм. Тэгээд орой манай эхнэр 19-өөс 20 цагийн орчим гэртээ очоод гэрт хулгай орсон байна гэж над руу утсаар яриад би гэртээ очсон. Манай хашааны хаалгыг онгойлгоод үүдний амбаарын цоожийг эвдээд гэрт хулгай орж манай 43 инчийн Самсунг зурагт алдагдсан байсан. ...би цоожоо 15.000 төгрөгөөр авч байсан болохоор авсан үнээр нь үнэлж байна”

 “...би шинэ цоож 15.000 төгрөгөөр худалдаж авсан. ...хохирлоо барагдуулаад авчих юм бол ямар нэг гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 145-152, 153-р хуудас/

”Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “2017 оны 4 дүгээр сарын 19-ний байдлаар самсунг загварын 43 инчийн ЛСД телевизор нь 750.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын байдлаар хаалганы цоож 15.000 төгрөгийн ханштай байна” гэх шинжээчийн дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.А-н  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст  хэргийн 140-148-р хуудас/

Шүүгдэгч Б.А-н  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт: “...Б.А цааш үргэлжлүүлэн энэ бор хаалгатай ломбарданд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 2 дугаар гудамжны 31 тоотод оршин суух М.Батзоригийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн хулгайлсан 43 инчийн самсунг загварын зурагтыг 250.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж хэлснийг тэмдэглэлд тусгав” /2-р хавтаст хэргийн 18-20-р хуудас/

”МНО” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлсэн баримтын хуулбар /1-р хавтаст хэргийн 104-р хуудас/

Гэрч Г.Мөнхсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... бичиг баримттай Г.М /88830471, 80880407/ 250.000 төгрөгөөр 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр манай “МНО” ХХК-ний салбар болох 7 буудлын ЭМОН трейдийн барилгын 2 давхарт байрлах барьцаат зээлийн үйлчилгээ салбарт 43 инчийн самсунг плазма зурагт 8 хувийн хүүтэй үндсэн 14, хүлээлгийн 20 хоногийн хугацаатай зээлийн барьцаанд тавьсан үйлчилгээний гэрээний хуулбар байна. ...Уг зээлийн барьцаанд тавьсан зурагтыг байгууллагын дотоод журамд заасны дагуу хүлээлгийн 20 хоног дууссан тул бусдад худалдан борлуулсан” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 228-р хуудас/

Шүүгдэгч  Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “2017 оны 4 дүгээр сарын дундуур би Л.А-н гэрт нь очоод хэд хонож байхад нэг өдөр Л.А хамт гаръя гээд эхнэр Г.М-х нь хамт гурвуулаа автобусанд суугаад төмөр зам дээр буугаад тэндээсээ 21-р хороолол чиглэлийн автобусанд суугаад 21 дүгээр хорооллын автобусны буудлаас Улаанчулуутын хогийн цэгийн чиглэлийн автобусанд суугаад эцэс дээр нь бууж ирсэн. Тэгээд Алтан-Овооны гудамжуудаар явж байгаад уул даваад уулын хормойд байх ногоон төмөр хашаатай айлын гадаа очоод Г.М хашааных нь гадаа хүн харж үлдээд Л.А бид хоёр хашааг нь давж ороод хаалганых нь цоожны нүхийг Л.А отвёркаар ухаж онгойлгож ороод гэрийнх нь хоймор хэсэгт тавиур дээр байсан 43 инчийн зурагтыг нь авч гараад Л.А түрүүлж яваад такси барьж ирэхэд нь суугаад Нарангийн голын эцэс орж тэндээс өөр таксинд суугаад  Л.А-н гэрт очоод тэр оройдоо хоноод маргааш нь Чингэлтэй дүүргийн долоон буудлын эцэст байрлах ломбарданд Г.М өөрийнхөө нэрээр барьцаанд тавьсан. Би хэдэн төгрөгөөр тавьсныг мэдээгүй ...Хулгай хийхэд Г.М, Л.А бид гурваас өөр хүн хамт яваагүй. Г.М, Л.А хоёр ажил төрөлгүй болохоор мөнгө олно гэж хулгай хийдэг” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 171-174-р хуудас/

Шүүгдэгч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Б.А манайд ирээд байхад Л.А бид гурав хамт гараад автобусанд суугаад дамжиж явсаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны  буудал дээр ирж буугаад хүнгүй айл хайж хашааны завсараар харж явсаар ногоон төмөр хашаатай айлын гадаа очиход Л.А, Б.А хоёр  хашааг нь давж ороод удалгүй гарч ирэхдээ 43 инчийн хавтгай дэлгэцтэй том зурагт авч гарч ирсэн. ...Би өөрийн иргэний үнэмлэхний лавлагаагаар 250.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Ингээд мөнгөөрөө хүнсний зүйл авч идэж уугаад дуусгасан ...ломбарданд зурагт тавихдаа мөнгөний хэрэгцээ гараад өөрийн зурагтаа түр хугацаагаар барьцаанд тавих гэсэн юм гэж хэлээд тавьсан болохоор хулгайн зурагт гэдгийг мэдээгүй. Тэгээд ч би өөрийн зурагтай иргэний үнэмлэхээр зурагаа тавьсан юм” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 175-177-р хуудас/

Шүүгдэгч Л.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр эхнэр Г.М, хуурай дүү Б.А нарын хамт Дэнжийн 1000-д байдаг гэрээсээ гараад автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны буудал дээр ирж буугаад гудамжаар алхаж байтал уулын энгэр дээр байсан хашаатай айлын гэрийн амбаар нь гаднаасаа цоожтой харагдахаар нь хашааны ард талаар нь тойроод Г.М хашааны гадаа хүн харж үлдээд, Б.А бид хоёр хашааг нь давж ороод хашаан дотор нь гадас хийсэн байсан нарийн төмрийг аваад би хаалганых нь цоожийг эвдэж ороод гэрийн хойд талд унинаас уяагаар өлгөсөн байсан 43 инчийн хавтгай дэлгэцтэй том зурагтыг авч гараад Г.М, Б.А хоёрт зурагтаа үлдээгээд би өөрөө доошоо буугаад зам дээрээс такси барьж ирээд тэндээсээ Чингэлтэй дүүргийн 7-н буудлын замын баруун талд байх ломбарданд эхнэр Г.Мийн иргэний үнэмлэхний лавлагаагаар 250.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд мөнгөөрөө гэр бүлдээ хоол хүнсэндээ зарцуулаад дуусгасан. Харин Б.Ат мөнгө төгрөг өгч байгаагүй” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 178-181-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Л.А, Г.М, Б.А нар нь бүлэглэн  2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан Овооны 2 дугаар гудамжны 27 тоотод оршин суух хохирогч Ц.Отгонтуулын хүн  байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы  цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 32 инчийн самсунг загварын зурагт,  мөнгөн хослол, нүүрний тос, эмэгтэй хүний бугуйн цаг, бэлэн 250.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч  бусдад 810.500 төгрөгийн шууд хохирол, хаалганы цоожийг эвдэлж 5000 төгрөгийн хохирол бусдын эд хөрөнгөнд  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Алтан-Овоо 2-27 тоотод байх гэрийн хаалганы цоож эвдлэн хулгайч орж эд зүйл хулгайд алдагдсан гэх мэдээллийг хүлээж авахд гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тогтооход хэргийн нотлох баримт олж тогтоох, хэрэг ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор хэрэг учрал болсон гэх газарт ...гэрийн улаан шаргал өнгийн модон хаалга нээгдсэн байдалтай, цагаан өнгийн төмөр цоож газарт унасан байв. ...гэрийн хойд талд бор өнгийн модон тавиуртай ба дээд талд цахилгаан уч буцалгагч, антены хүлээн авагч зэрэг эд зүйл харагдаж ба алдагдсан гэх эд зүйл харагдах ба алдагдсан эд зүйл байрлаж байсан гэх тул мэргэжилтэн 10 гэсэн дугаар байршуулж гэрэл зургаар бэхжүүлэв” /1-р хавтаст хэргийн 16-19-р хуудас/

Шүүгдэгч Б.А-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...хулгай хийсэн айл их наран өгсөөд байгаа ...21 дүгээр хорооллын арын дөрвөн замын уулзвараар баруун гар тийш баруун зүг рүү эргэж чигээрээ засмал замаар яваад төвөөс хойш эргэж  их нарангийн замаар чигээрээ явж Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо буюу Улаанчулуут хогийн цэг рүү салдаг уулзвараар зүүн гар тийш буюу баруун зүг рүү эргэж 10 метр яваад дахин зүүн гар тийш эргэж гэр хорооллын гудамж руу шороон зам руу дээш ертөнцийн зүгээр явж гудамж дундуур ойролцоогоор 30 метр яваад хашаандаа 2 монгол гэртэй банзан хашаатай айлыг араас нь заалгаад зүүн талынх нь айлаас хулгай хийсэн  энэ арын банзгүй хашаа руу Л.А орсон”  /1-р хавтаст хэргийн 26-31-р хуудас/

Хохирогч Ц.Отгонтуулын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Манайх Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоо 2-27 тоот хашаанд Монгол гэрт амьдардаг юм. Манайх Улаан чулуут хогын цэг рүү явах замын баруун талын гэр хороололд байдаг юм.  ...2017 оны 7 дугаар сарын 28-ны өглөө 11 цаг болж байхад гэрээ цоожлоод гарсан. Тэгээд буцаад 11 цаг 40 минутанд 2 хүүхэдтэйгээ гэртээ ирсэн нь гэрийн зүүдэг цагаан цоожийг эвдээд гэрт хулгай орсон байсан. Гэрийн цоожийг эвдээд орон дээр тавьчихсан байсан. Гэрээс 32 инчийн Самсунг гэсэн бичигтэй зурагт удирдлагынх нь хамт, манай охины мөнгөн ээмэг, гинж, бөгж, зурагтын хажууд толины шүүгээнд байсан бэлэн 250.000  төгрөг, манай охины creme-21 гэсэн нүүрний тос, нүүрний шингэн пудр, миний бугуйн цаг байсан хулгайд алдагдсан байсан”

“...тухайн үед алдсан эд зүйлсээ олж аваагүй байгаа. Хулгайд алдсан зүйлээ авч хохирлоо барагдуулж авмаар байна. ...би шинэ цоож 5800 төгрөгөөр худалдаж авсан. ...Манай гэрээс хулгайлсан зурагтыг гэр дотор байсан бүтээлгэнд боогоод гарсан байсан. Гэхдээ миний зүгээс уг орны бүтээлгийг нэхэмжлэхгүй”  гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 36-37, 38-р хуудас/

Гэрч Ж.Дашдаянгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”...2017 оны 7 дугаар сарын  28-ны өдөр 11 цагийн орчим нохойндоо хоол өгөх гээд хашаан дотроо байж байтал хашааны гадна гудамжинд 1 эмэгтэй, 2 эрэгтэй явж байсан. 1 эрэгтэй нь хар өнгийн телевизор барьчихсан явж байсан. Би араас нь хальт харсан учир царай төрхийг нь харж чадаагүй” гэх мэдүүлэг /1-р хавтас 45-46-р хуудас/

Гэрч О.Эрдэнэсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай Эрдэнэс-1 ломбарданд Гаваа овогтой Г.М гэх хүн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 11 цаг 37 минутанд самсунг гэсэн Лед 32 инчийн хятад зурагт удирдлагын хамт 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байна... зурагт одоо байхгүй зарагдсан байна ...хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Бичиг баримттай эрүүл саруул хүн байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 52-53-р хуудас/

”Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газрын барьцаат зээлийн гэрээ, кассийн орлогын баримтын хуулбар /1-р хавтаст хэргийн 33-34-р хуудас/

”Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Дугаар 70 тоот шинжээчийн дүгнэлт: “...Нийт хохирлын дүн 815.500 төгрөг”/1-р хавтаст хэргийн 40-р хуудас/

Шүүгдэгч Л.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр би эхнэр Г.М, хуурай дүү болох Б.А нарын хамт гараад Дэнжийн мянгын автобусны буудлаас автобусанд суугаад дамжиж яваад Сонгинохайрхан дүүргийн 26 дугар хороо Улаан чулуутын эцэс дээр ирж бууж алхаад Алтан-Овооны гудамжуудаар алхаж байхдаа цоожтой айлын хаалга харж явтал Монгол гэртэй айлын хаалга нь гаднаасаа цоожтой харагдахаар нь Г.М хашааныы гадаа хүн харж үлдээд, Б.А бид хоёр хашааг нь давж ороод хаалганых нь ил цоожыг авч явсан отверкоор цоожийг нь онгойлгоод дотогш орж гэрийн хойд хэсэгт байрлах тавиур дээрээс 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, эмэгтэй хүний мөнгөн хослол, бугуйн цаг, нүүрний тос зэргийг аваад гарсан. Тэгээд автобусанд суугаад 21 дүгээр хорооллын автобусны буудлын баруун талд байрлах хажуу талдаа хүнсний дэлгүүртэй ломбарданд зурагтыг нь эхнэр Г.М-н бичиг баримтаар 150.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...мөнгөөрөө хүнсний зүйл аваад зарцуулаад дуусгасан. Харин мөнгөн хослол, эмэгтэй бугуйн цаг, нүүрний тос зэргийг эхнэр Г.М авч яваад гэртээ авчирсан байсан нь сүүлд гэр маань шатахад хамт шатчихсан”

“...Б.А бид хоёр давж ороод хашаан дотор гэрийн үүдний амбаарын хаалганд байсан цоожийг эвдэх төмөр хайж байгаад гадас хийж байсан гэмээр нарийн төмөр олоод тухайн цоожны завсараар төмөрөө хийж хөшиж онгойлгоод дотогш орсон ...Г.М хашааны гадна талд хүн хараад үлдсэн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 92-95, 96-97-р хуудас/

Шүүгдэгч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б.А, Л.А бид 3 хамт манайхаас гараад автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны буудал дээр ирж буугаад хашааны завсраар хараад явж байхад хаалга нь цоожтой монгол гэр харагдахаар би хашааны гадаа хүн харж үлдээд Л.А, Б.А хоёр хашааг нь давж ороод удалгүй гарч ирэхдээ 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, мөнгөн хослол, 250.000 төгрөг, эмэгтэй хүний бугуйн цаг, нүүрний тос зэргийг авч гарч ирэхэд нь алхаж явсаар автобусны буудлаас автобусанд суугаад 21 дүгээр хорооллын автобусны буудлын баруун талд байрлах хажуу талдаа хүнсний дэлгүүртэй ломбарданд зурагтыг би өөрийн иргэний үнэмлэхний лавлагааг үзүүлж 150.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Ингээд мөнгөөр нь хүнсний зүйл авахдаа зарцуулаад дуусгасан. Харин мөнгөн хослол, эмэгтэй хүний бугуйн цаг, нүүрний тос зэргийг гэртээ аваачаад тавьчихсан байсан нь 2017 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө манай гэр шатахад хамт шатчихсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 88-91-р хуудас/

Шүүгдэгч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр би Л.А-нд ирээд байж байхад тэрээр хамт гаръя гээд түүний эхнэр Г.М, Л.А бид гурав хамт гараад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны гудамжуудаар алхаад хашааны завсараар хараад явж байтал ногоон хашаатай айлд хүн байхгүй бололтой хаалга нь гаднаасаа цоожтой байхаар нь Г.М хашааны гадаа хүн харж үлдээд Л.А бид хоёр дотогшоо ороод цоожийг нь хөшиж онгойлгоод би гэрийн хойд хэсэгт тавиур тавиур дээр байсан хавтгай дэлгэцтэй зурагтыг аваад гарсан. Харин Л.А юу авсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 82-85-р хуудас/

Шүүгдэгч Л.А, Г.М, Б.А нар нь бүлэглэн  2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 15-32 тоотод оршин суух иргэн А.Тунгалагийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг нь эвдлэн хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 32 инчийн самсунг загварын LCD зурагт, ээмэг болон мөнгөн хослол зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 855.000 төгрөгийн шууд хохирол, хаалганы цоожийг эвдэлж 10.000 төгрөгийн хохирол бусдын эд хөрөнгөнд учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны 15-32 тоот зүүн тийш харсан ногоон өнгийн төмөр хаалгатай модон хашаа байлаа” /2-р хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас/

Хохирогч А.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 7 дугаар сарын 31-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны 15-32 тоотод байрлах гэрээсээ 08 цаг 20 минутанд гараад орой 17 цаг 30 минутын орчим ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгай орж 32 инчийн хар өнгийн самсунгийн ЛСД зурагт, монетон ээмэг 2 хос, бэлэн 70.000 төгрөг, мөнгөн ээмэг, бөгжний хослол 3 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байна”

“32 инчийн ЛСД зурагт алдагдсан байсан уг зурагтыг 2016 оны 7 дугаар сард 560.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 500.000 төгрөгөөр үнэлнэ. Эмэгтэй хүний 1 хос 2.4 граммтай монетон ээмэг байсан уг ээмгийг 2012 онд худалдан авч байсан хэдэн төгрөгөөр худалдаж авснаа санахгүй байна. Одоогийн үнэлгээ бол 200.000 төгрөг, хүүхдийн цуглуулдаг байсан ойролцоогоор 70.000 төгрөг, миний өөрийн хэрэглэж байсан мөнгөн эдлэл гоёлын хайрцагт хамт байсан хэдэн ширхэг юу байсныг нь санахгүй байна миний санаж байгаагаар мөнгөн ээмэг бөгж гинж зүүлт 4 хос байсан. ...манай гэрийн хаалга нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цоожтой байсан. Уг цоожийг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг / 2-р хавтаст хэргийн 29-30, 31-33-р хуудас/

”Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн Дугаар 161 тоот шинжээчийн дүгнэлт: “Нийт хохирлын дүн 795.000 төгрөг, монгол гэрийн хаалганы цоож 10.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт./2 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/

Гэрч Т.Лхагважавын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 онд ажиллаж байсан ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн ажилтан ажлаас чөлөөлөгдөхдөө өөрийн бүртгэл судалгаа, бичиг баримтыг бүгдийг нь аваад явсан байсан. Тийм учраас тухайн цаг хугацаанд хэн хэн ямар зүйлийг хэдэн төгрөгөөр ломбардсан талаар ямар нэгэн мэдээлэл олдохгүй. Хэрэв эдгээр хүмүүс ямар нэгэн зүйл барьцаалж зээл аваад тухайн тухайн зээлээ төлөлгүй, ямар нэгэн шалтгаангүй барьцааны эд зүйлийг манай байгууллагад 60 хоног байлгасан 61 дэх өдрөөс барьцааны эд зүйлийг борлуулж компанийг хохиролгүй болгодог. Тийм учраас тухайн үед зурагт барьцаалсан байсан ч одоо уг зурагт байхгүй борлуулагдсан гэсэн үг” гэх мэдүүлэг /2-р хавтас хэргийн 41-42-р хуудас/

Шүүгдэгч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Б.А, Л.А бид 3 автобусанд суугаад  Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо их нарангийн эцсийн буудал дээр буугаад Алтан Овооны гудамжаар алхаж байгаад ногоон даам ан хаалгатай айлын гэрийн хаалга нь гаднаасаа цоожтой байхыг хашааны завсраар хараад би гадаа нь хүн харж зогсоод Б.А, Л.А хоёр дотогшоо орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа Л.А, Б.А хоёр 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, жижиг улаан хайрцагтай зүйл авч гарч ирэхэд нь алхаад зам дээрээс таксинд гар өргөж суугаад Чингэлтэй дүргийн 7 буудал явах замдаа 32-ын тойргийн зүүн тайлд байдаг ломбард ороод зурагтыг нь 150.000 төгрөгийн барьцанд миний иргэний үнэмлэхний лавлагаа харуулж байгаад тавиад буцааж аваагүй” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 53-56-р хуудас/

 Шүүгдэгч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Г.М, Л.А бид гурав Нарангийн эцэс орох автобусанд суугаад эцэс дээр нь буугаад  Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны гудамжны эзэнгүй айл байгаа эсэхийг хашааны завсараар харж явсаар улаан өнгийн тоосгон байшин, эсгий гэртэй ногоон төмөр дааман хашаатай айлын эсгий гэрийн хаалганы цоожийг замд явж байхдаа олсон нарийн төмрөөр эвдэж ороод гэрийн хойморт байсан зурагтыг хажуу талын хуванцар  шүүгээн дээр байсан жижиг савтай зүйлийг аваад гарсан. Тэгэхэд Г.М гадаа хүн хараад зогсож байсан болохоор гурвуулаа зам руу гараад такси бариад 32-ын тойргийн замын зүүн талд байрлах ломбарданд зурагтыг нь Г.М-н нэрээр барьцаанд тавьсан ба хэдэн төгрөгөөр тавьсаныг нь мэдээгүй. Харин жижиг хайрцагтай зүйлийг нь Г.М аваад явсан. ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 57-59-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Л.А, Г.М, Б.А нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 40-15а тоотод оршин суух иргэн П.Болормаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 32 инчийн самсунг загварын LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 400.000 төгрөгийн шууд хохирол, хаалганы цоожийг эвдэлж 5000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоо 42-15А тоотод байрлах таван ханатай монгол гэр байв. ...тавилга дээр байсан 42 инчийн ЛСД телевизор алдагдсан байна гэснийг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 198-201-р хуудас/

Хохирогч П.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”Манай 32 инчийн самсунг загварын, хавтгай дэлгэцтэй зурагт байсан. ...энэ надад үзүүлж байгаа зурагт манай зурагт мөн байна“

“...би шинэ цоож 5000 төгрөгөөр худалдаж авсан, манай гэрийн хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 207-208, 209-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ч.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өдрийн 14 цаг 33 минутад Г овогтой М дугаартай хүн нь манай “Сайхан” нэртэй  ломбарданд 32 инчийн самсунг брендийн ЛЕД зурагтыг 180.000 төгрөгийн барьцаанд 7 хоногийн 6 хувийн хүүтэйгээр тавьсан. Тэрнээс хойш 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Гэмт хэрэгтэй тэмцэх газраас Бат-Эрдэнэ цагдаа ирж хулгайн эд зүйл болохыг мэдэгдээд хурааж авч явсан. Одоо манай байгууллагад 180.000 төгрөгтийн хохирол учруулсан тул хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү  ...2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Г.М ганцаараа орж ирсэн“ гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 215-217-р хуудас/

”Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 24 тоот шинжээчийн дүгнэлт:  “2017 оны 9  дүгээр сарын 14-ний байдлаар самсунг брэндийн 32 инчийн зурагт нь 400.000 төгрөг, Монгол гэрийн хаалганд хэрэглэгддэг цоожнуудын дундаж үнээр тооцон үнэлгээг гаргахад 5000 төгрөг” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 211-212 дугаар хуудас/

Дамно ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №НЦГ-20-010 тоот үнэлгээний тайлан: “...хуучин, монгол гэрийн замагтай цоож 7200 төгрөг” гэх дүгнэлт /11-р хавтаст хэргийн 80-81-р хуудас/

”Сайхан” барьцаалан зээлдүүлэх газрын барьцаат зээлийн үйлчилгээний баримтын хуулбар /1-р хавтаст хэргийн 247-р хуудас/

Шүүгдэгч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: “ би 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Л.А, Г.М нарын хамт гэрт нь байсан. Өглөө 9 цагийн үед Л.А гэрээсээ дагуулаад гарсан тухайн үед надад болон Г.М бид хоёрт хаашаа явах талаар хэлээгүй ямар ч байсан бид гурав автобусанд суугаад дамжиж явсаар байгаад Толгойт, Нарангийн голын орчимд буусан. Тэгээд бид гурав ямар ч байсан гэр хороолол дундуур явж байсан гэр хороолол дундуур явж байхад Г.М, Л.А нар нь эзгүй айлын хашаагаар хараад явсан. Тэгсэн Л.А надад хэлэхдээ хүн багатай уултай өндөр газраар явъя гээд дагуулаад явсан. Тэгээд зам дагуу урд талдаа цэнхэр өнгийн төмөр хашаатай айлын хашаа руу Л.А, Г.М нар хараад надад энэ айлд оръё цоожтой байна гэж хэлсэн тэгээд Л.А өөрийнхөө эхнэр Г.М-г хашааны зүүн үзүүрт зогсоод хүн харж бай гэж хэлсэн. Г.М хашааны зүүн үзүүрт хүн хараад зогсож байсан.  Тэгээд Л.А айлын хашаа руу орсон ба дараа нь би орсон. ...Л.А цүнхэндээ байсан жижиг арматурын төмрөөр цоожийг эвдээд гэрт орсон би араас нь хамтдаа орсон ...тэгээд гэрээс зурагтыг аваад бид хоёр Г.М-н байгаа газар луу яваад зам дагуу такси бариад 7 буудал явах замд байдаг 32-ын тойргийн орйолцоо байх ломбарданд очоод Г.М-н нэр дээр барьцаалсан. ...Л.Аыг хаашаа явах гэж байгааг мэдээгүй дагаад л явж байсан. Хулгайн гэмт хэрэг үйлдэх гэж байгааг Л.А, Г.М бид 3 бүгдээрээ мэдэж байсан” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: “2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нөхөр Л.А, зүс таних залуу болох Б.А нартай хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 19-911 тоотод гэртээ хамт байсан. Миний санаж байгаагаар өглөө 9 цагийн үед манай нөхөр Л.А Б.А бид хоёрт гарчихаад ирье гэхээр нь Б.А бид хоёр Л.А-г дагаад явсан. ...Улаан чулуутын хогийн цэг орох автобусанд суугаад хогийн цэгийн автобусны эцсийн буудал дээр буусан ...Л.А хашааны завсараар хараад энэ айл руу орчихоод ирье гээд Б.А бид хоёрыг хүн хараад наанаа зогсож бай гэж хэлсэн ба тэгээд Л.А айлын хашаа руу орсон ба удалгүй 5-10 минутын дараа эргэж гарч ирсэн. Л.А айлын хашаа руу орж ирснийхээ дараа 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт тэврээд гараад ирсэн би зурагтны маркыг санахгүй байна. Тэгээд Б.А, Л.А бид 3 автобусан, таксинд дамжин  ээлжлэн суугаад 7 буудал явах замд байдаг 32-ийн тойргийн хажуу талд байх ломбарданд зурагтыг 130.000 төгрөгөнд барьцаалсан  / 1-р хавтаст хэргийн 62-63-р хуудас/

Шүүгдэгч Л.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: “би 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгын 19-911 тоотод гэртээ танил дүү Б.А, өөрийн эхнэр Г.М нарын хамт байсан. Би тухайн өдөр 9 цагийн үед Б.А, Г.М нарыг дагуулаад гэрээсээ гараад Дэнжийн 1000-н автобусны буудал дээр ирээд ... бид 3 Улаанчулуутын хогын цэгийн эцсийн буудал дээр буугаад гэр хорооллын гудамжаар алхаж явсан ба ингээд гэр хороолол дунд явж байхад урд талдаа цэнхэр төмөр хашаатай айлын хашаа харагдахаар хашааны завсраар хартал хашаанд 5 ханатай Монгол гэрийн хаалга нь цоожтой харагдсан. Тэгээд би хашаанд ороод гэрийн хаалганы цоожийг биедээ байсан жижиг арматурын төмрөөр эвдээд гэрт орж гэрийн хойд талд байсан 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт байсныг аваад гэрээс гарсан ...32-ийн тойргийн оролцоо байх барьцаалан зээлдүүлэх газарт 130.000 төгрөгөөр барьцаалсан ...би хулгайн гэмт хэрэг үйлдэх зорилготой явж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 68-69-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Л.А, С.Б, Б.А нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 61-701б тоотод оршин суух иргэн М.Саранчимэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө болох LG  загварын 42 инчийн зурагт, Dell загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 960.000 төгрөгийн шууд хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Хэрэг үйлдэгдсэн газар нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 61-701б тоот ...баруун талд байх тавилга дээрээс зурагт, нөүтбүүк алдагдсан гэж М.Саранчимэг тайлбарласны дагуу зурагт байсан гэх тавиурын дунд хэсгээс шинжээч хар өнгийн нунтаг ашиглан 1 ширхэг гарын мөр тунгалаг хальсанд бэхжүүлж авлаа” /7-р хавтаст хэргийн 153-157-р хуудас/

Шүүгдэгч Б.А-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “...ертөнцийн зүгээр хойшоо уруудаж хашааны булан дээрээ 60 дугаар гудамж цэнхэр өнгийн төмөр хашаан дээр 701б гэж бичсэн хашаан дотроо нэг давхар цагаан өнгийн байшинг зааж би энэ байшин дотроос С.Б, Л.А нарын хамт орж хулгай хийсэн” гэх тэмдэглэл /7-р хавтаст хэргийн 160-162-р хуудас/

Хохирогч М.Саранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “Би 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өглөө 07 цаг 10 минутанд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 60-701б тоотод байх гэрээсээ гараад орой 18 цагт гэртээ иртэл гэрийн цонх онгорхой зурагт алга болсон байсан, манайхаас LG загварын 42 инчийн LCD зурагт, Dell загварын зөөврийн компьютер тус тус алдагдсан” гэсэн мэдүүлэг, /7-р хавтаст хэргийн 164-р хуудас/

“Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан Дугаар 980 дүгнэлтэнд: “...42 инчийн LG загварын зурагт 450.000 төгрөг, dell загварын зөөврийн компьютер 450.000 төгрөг, улаан өнгийн үүргэвч 60.000 төгрөг, Нийт дүн 960.000 төгрөг”  гэх дүгнэлт /7-р хавтаст хэргийн 167-169-р  хуудас/

Шүүгдэгч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “2017 оны 4 дүгээр сарын сүүлээр Л.А, С.Б нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны автобусны жалгаа дагаж хамт явж байгаад модон сараалжин  хашаатай, хашаан дотроо цагаан өнгийн байшинтай айл байхаар нь байшингийн цонхыг нь түлхэж нээгээд С.Б, Л.А хоёр орж, би гадаа нь хүн харж үлдсэн, тухайн айлаас бид гурав нэг ширхэг зурагт, нэг ширхэг зөөврийн компьютер хулгайлсан. 2017 оны 8 дугаар сарын дундуур Л.А бид хоёр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх зэвэрсэн төмөр хашааны хаалгатай, хашаан дотроо нэг монгол гэртэй айлын хаалганы цоожийг эвдэлж ороод гэр дотор байсан нэг ширхэг зурагт, нэг ширхэг олон сувгийн төхөөрөмж хулгайлсан. Тэгээд Л.А-н гэрт нь очоод хулгайлсан зурагт, төхөөрөмжийг Л.А авсан” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 196-р хуудас/

Шүүгдэгч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...би өмнө өгсөн мэдүүлэгт үйлдсэн хулгайн гэмт хэргээ ярьсан. Одоо дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй”  гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 200-р хуудас/

Шүүгдэгч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүслэн:  “2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хорих 461 дүгэр ангид ял эдэлж байгаад хугацаа дуусч суллагдсан ба тэр өдөртөө хамт ял эдэлж байсан Л.А-той гар утсаар холбоо барьж байгаад Чингэлтэй дүүргийн 7 буудал орчимд айлын байшин түрээслэж байсан. ...3 хоног орчим болоод байж байтал Л.А хоол ундгүй болчихлоо Б.А гурвуулаа ажилд гарах уу гэхээр нь тэгье гэж зөвшөөрч хамт гэрээс нь гарцгаасан. ...Чингэлтэй өгсөөд зам дагуу явж байгаад гэр хороолол руу орж явж байхад ертөнцийн зүгээр баруун талаасаа ордог модон сараалжин хашаа байсан ба хүн нь байхгүй юм шиг болохоор нь тэр хашаа руу ороход нэг давхар цагаан өнгийн байшин байхаар нь хаалганы хажуу талын цонхыг би түлхэн дотогшоо Л.А-н хамт орсон. Тэр айлаас 42 инчийн хар өнгийн зурагт, нөүтбүүк, улаан өнгийн үүргэвч авсан” гэсэн мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 179-180-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Л.А, Б.А нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 8 дугаар гудамжны 432а тоот хохирогч Ц.Алтанбаганы хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг нь эвдлэн хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө болох  самсунг (samsung) загварын 32 инчийн зурагт, ДДШ (DDISH) олон сувгийн хүлээн авагч төхөөрөмж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 558.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг Булгийн 8 дугаар гудамжны 432А тоотод болсон гэх ...Гэрийн зүүн хойд хэсэгт 70х50х60 ми-ийн хэмжээтэй шаргал өнгийн хээтэй авдар харагдах ба авдарны хаалгыг онгойлгосон байдалтай байх ба авдарны дээд хэсэг байсан “42” инчийн Самсунг брендийн ЛСД зурагт, авдарны урд хэсэгт байсан гэх ДДШ телевизийн суваг хүлээн авагч алдагдсан гэж иргэн Ц.Алтанбагана хэлж байсанг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл /7-р хавтаст хэргийн 224-226-р хуудас/

Хохирогч Ц.Алтанбагана мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 09 цаг 30 минутын орчим хүүхдийнхээ толгойг бариулахаар 10 дугаар хороолол руу явчихаад, эргээд 11 цаг 20 минутын орчим гэртээ иртэл манай хашааны хаалга онгорхой, Монгол гэрийн хаалганы цоожийг эвдсэн байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд гэр лүү ороод үзэхэд гэрийн зүүн хойд хэсэгт байсан 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт, мөн хажуу талын тавиур дээр байсан ДДШ суваг хүлээн авагч станц зэрэг эд зүйл алга болсон гэрийн эд зүйлийг эмх цэгцгүй болгосон байсан.  ...Манай гэрээс хар өнгийн 32 инчийн Samsung загварын зурагт алдагдсан. Уг зурагтыг 2016 онд 500.000 төгрөгөөр BSB цахилгаан барааны төвөөс худалдан авч байсан. Одоо уг үнээрээ үнэлнэ. Цагаан өнгийн DDISH хүлээн авагч алдагдсан.  Уг хүлээн авагчийг 2015 онд 108.000 төгрөгөөр худалдан авч байсан” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 232-233-р хуудас/

Тэнцвэр Эстимейт ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Дугаар 979 тоот дүгнэлт: Үнэлгээгээр 32 инчийн Самсунг загварын зурагтыг 450.000 төгрөгөөр, ДДШ суваг хүлээн авагч станцыг 108.000 төгрөгөөр, Нийт дүн 558.000 төгрөгөөр үнэлсэн” /7-р хавтаст хэргийн 236-238 дугаар хуудас/

Яллагдагч Б.А-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл:  “...модны захын хойд талд байх Дэнжийн 1000 руу өгсөн засмал замаар өгсөж буцаж доошоо уруудан хашааныхаа баруун урд буланд 8 гэх дугаартай 432а гэх ногоон өнгийн тоот дугаартай бор өнгийн зэвэрсэн төмөр хийсэн банзан хашааг зааж байна. Энд байх монгол гэр дотроос Л.А-н хамт эд зүйл хулгайлсан гэх” /7-р хавтаст хэргийн 160-162-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Б.А нь ганцаараа 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1125 тоотод оршин суух иргэн Д.Бямбагаравын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө болох мөнгөн аяга, мөнгөний гахай дотор нь бэлэн байсан 110.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 237.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...хүрэн улаан өнгийн архины саванд байсан дунд гарын мөнгөн аяга алга болсон байна. мөн авдран дотор байсан мөнгөний гахай алга болсон гэх газрыг харуулж шинжээч дугаар тавьж гэрэл зургаар бэхжүүлэв” /2-р хавтаст хэргийн 207-210-р хуудас/

Хохирогч Д.Бямбагаравын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1125б тоотод оршин суух гэртээ очсон чинь авдарны цоожийг эвдсэн дотор нь байсан мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөний гахай 1 ширхэг, дотор нь 110.000 төгрөг байсан алга болсон” гэх мэдүүлэг, /2-р хавтаст хэргийн 213-р хуудас/

”Дамно” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №ЧД2-19-140 дугаар тайлан: “...Нийт 237.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 215-216-р хуудас/

Гэрч Э.Мөнгөндолгионы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би гэртээ эхнэр Бямбагарав, хүү, эхнэрийн төрсөн дүү Уламбаяр нартай хамт амьдардаг. Тухайн өдөр 07 цагийн орчимд ажилдаа явсан. Тэгээд ажлаа хийж байхад 18 цагийн орчимд над руу эхнэр Бямбагарав залгаад гэрт хулгай орчихсон баина, би юунд ч хүрээгүй байгаа. Цагдаа дуудах уу гэж ярьсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгье гэж хэлсэн. Ингээд гэртээ 20 цагийн орчим очиход цагдаа нар ирчихсэн хэргийн газрын үзлэг хийгээд дуусч байсан. Манай гэрээс мөнгөн аяга нэг ширхэг, мөнгөний гахай, дотор нь байсан 110,000 төгрөг алдагсан байсан” гэсэн мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 60-61-р хуудас/

Гэрч Д.Төмөрсүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Б.А надад би хулгай хийсэн. Цагдаа нар ирээд мэдүүлэг авахаар нь би тантай хамт хулгай хийсэн гээд үйлдлээ яриад айлаа заагаад өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Ат хандаад байцаагчид нь очиж үнэнийг хэлнэ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 221-222-р хуудас/

Гэрч Д.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2019 оны 3 дугаар сарын 11-ний өглөө 08 цаг 45 минутын үед очоод хичээлдээ суугаад хичээл тараад бие даалт хийж лабораторт сууж байсан. Тэгтэл манай эгч Бямбагарав над руу залгаад манай гэрт хулгай орсон байгаа хурдан ирж гэж хэлсэн. /2-р хавтаст хэргийн 226-227-р хуудас/

Гэрч Г.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2019 оны 3 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед манай өвөө Энэбиш нь намайг дуудаад би өвөөгийн хамт гэрээс гараад явсан, орой 16 цагийн үед найз охин Нямдэлгэртэй уулзсан, тэгээд гадуур явж байгаад гэртээ ирсэн, тэгтэл манай ах Мөнгөндолгионы гэрт хулгай орсон гээд байж байсан.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 228-229-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Л.А нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр буюу 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд нийт  8 удаагийн үйлдлээр бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.А нь шүүгдэгч Г.М, Б.А нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд нийт 4 удаагийн үйлдлээр бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.А нь шүүгдэгч С.Б, Б.А нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэг удаагийн үйлдлээр бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.А нь шүүгдэгч Б.А-тай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 14-ний  өдөр нэг удаагийн үйлдлээр бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт дурдсанаар “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэсэн байна.

Шүүгдэгч Л.А нь ганцаараа болон бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэр, байшинд 13 удаагийн үйлдлээр, агуулахад нэг удаагийн үйлдлээр тус бүр хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Л.А-н үйлдэл нь хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Л.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан, ганцаараа болон бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Л.А нь хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн бүлэглэн 14 удаагийн үйлдлээр байнга үйлдсэн нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан, тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралын хэвшил болсон, бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тухайлбал Л.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй түүний хувийн байдал, мөн хулгайлах гэмт хэргийн улмаас олсон орлогыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалах, алт мөнгөний ченж, дархан зэрэг хүмүүст арилжих зэргээр олсон орлогыг гэр бүлийн хэрэгцээнд хэрэглээд дуусгасан, мөн гэр бүлийн болон өөрийн наад захын хэрэгцээ хүнс, хоол зэргийг хангах зорилгоор дахин хулгайлах гэмт хэргийг үйлддэг байсан талаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Л.А нь ганцаараа болон бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

Прокуророос шүүгдэгч Л.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчилэл тохирсон байна.

Шүүгдэгч Л.А нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрөө болон бусадтай бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, хулгайлах гэмт хэргийг гардан гүйцэтгэж үйлдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн шүүгдэгч Г.М, Б.А, С.Б нартай урьдаас үгсэн тохиролцож бүлэглэн санаатай нэгдэж бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч Л.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А нь ганцаараа 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэг удаагийн үйлдлээр бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.А нь шүүгдэгч Л.А, Г.М нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд нийт 4 удаагийн үйлдлээр бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.А нь шүүгдэгч С.Б, Л.А нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэг удаагийн үйлдлээр бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт дурдсанаар “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэсэн байна.

Шүүгдэгч Б.А нь ганцаараа болон бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэр, байшинд 7 удаагийн үйлдлээр тус бүр хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.А-н үйлдэл нь хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан, ганцаараа болон бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр үйлдсэн нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан, тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралын хэвшил болсон, бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тухайлбал Б.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдал, мөн хулгайлах гэмт хэргийн улмаас олсон орлогыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалах, арилжих зэргээр олсон орлогыг хувийн хэрэгцээнд хэрэглээд дуусгасан, мөн өөрийн наад захын хэрэгцээ хүнс, хоол зэргийг хангах зорилгоор дахин хулгайлах гэмт хэргийг үйлддэг байсан талаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.А нь ганцаараа болон бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

Прокуророос шүүгдэгч Б.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчилэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.А нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрөө болон бусадтай бүлэглэн, хулгайлах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн шүүгдэгч Г.М, Л.А, С.Б нартай урьдаас үгсэн тохиролцож санаатай нэгдэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтанд зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.М нь Б.А, Л.А нартай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны  09 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд нийт 4 удаагийн үйлдлээр бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт дурьдсанаар “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэсэн байна.

Шүүгдэгч Г.М нь бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт 4 удаагийн үйлдлээр тус бүр хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.М-н үйлдэл нь хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан, ганцаараа болон бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.М нь ганцаараа болон бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

Прокуророос шүүгдэгч Г.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчилэл тохирсон байна.

Шүүгдэгч Г.М нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрөө болон бусадтай бүлэглэн, хулгайлах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн шүүгдэгч Б.А, Л.А нартай урьдаас үгсэн тохиролцож санаатай нэгдэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б нь шүүгдэгч, Л.А, Б.А нартай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэг удаагийн үйлдлээр бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт дурьдсанаар “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэсэн байна.

Шүүгдэгч С.Б нь бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нэг удаагийн үйлдлээр хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Б-н үйлдэл нь хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.

Прокуророос шүүгдэгч С.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчилэл тохирсон байна.

Шүүгдэгч С.Б нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ бусадтай бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн шүүгдэгч Б.А, Л.А нартай урьдаас үгсэн тохиролцож санаатай нэгдэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Л.А, Б.А, Г.М, С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Л.А, Б.А, Г.М, С.Б нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтанд заасан гэмт хэргүүдийг үргэлжилсэн үйлдлээр, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид бүлэглэсэн гэх шинж байхгүй тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх дээрх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Л.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтанд зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Шүүгдэгч Л.А-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтанд зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Шүүгдэгч Б.А-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Г.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Шүүгдэгч Г.М-г Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар 66 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4., дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Г.М нь тэнсэж хяналт тогтоосон хугацаанд Л.А, Б.А нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 22 дугаар гудамжны 31 тоотод оршин суух М.Батзоригийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Л.А, Б.А нартай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны 2 дугаар гудамжны 27 тоотод байрлах хохирогч Ц.Отгонтуулын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3.Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна., 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна., гэж тус тус заасан буюу тэнсэгдсэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, ялыг биечлэн эдлүүлэх зохицуулалтууд тухайн хуулиудад тус тус хуульчилагдсан байна. Тодруулбал 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг шүүхээс хэрэглэх нь шүүгдэгч Г.М-н эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзлээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар 66 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.М-т оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас биечлэн эдлээгүй ял дээр тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч Г.М-т оногдуулсан 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Шүүгдэгч С.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Л.А-н цагдан хоригдсон 613 хоног, шүүгдэгч Б.А-н цагдан хоригдсон 233 хоног, шүүгдэгч Г.М-н цагдан хоригдсон 195 хоног, шүүгдэгч С.Б-н цагдан хоригдсон 10 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулцан тооцов.

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Л.А-с 35.659.932 төгрөг, шүүгдэгч Б.А-с 1.716.432 төгрөг, шүүгдэгч Г.М-с 876.832 төгрөг, шүүгдэгч С.Б-с 320.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.Отгонтуулд 815.500 төгрөг, хохирогч М.Батзоригт 765.000 төгрөг, хохирогч А.Тунгалагт 865.000 төгрөг, хохирогч Н.Мягмарт 500.000 төгрөг, хохирогч Д.Бямбагаравт 237.000 төгрөг, хохирогч М.Саранчимэгт 960.000 төгрөг, хохирогч Ц.Алтанбаганад 565.200 төгрөг, хохирогч Б.Болормаад 443.400 төгрөг, хохирогч Б.Ариунтуяад 27.238.500 төгрөг, хохирогч Л.Лхаажавд 2.857.000 төгрөг, хохирогч Г.Золзаяад 1.490.000 төгрөг, хохирогч Э.Эрдэнэтөгсөд 1.407.200 төгрөг, хохирогч Д.Ойдовдоржид 107.200 төгрөг, хохирогч О.Мажаачамаад 137.200 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Энхбаатарт 180.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,   шүүгдэгч Л.А, Б.А, С.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Г.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг тус тус энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон