Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 57

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00736/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 7 дугаар гудамжийн 22 тоотод оршин суух, Мэнгээ овогт Жамсранжавын Бат-Эрдэнэд (РД: СИ 63011812)  холбогдох,

Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, "үйлчилгээний төлбөр 4150 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 7 дугаар гудамжийн 22 тоотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй, Жамсранжавын Бат-Эрдэнэ нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр согтуугаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчлөөр саатуулагдсан юм. Ж.Бат-Эрдэнэ нь саатуулах байрны үйлчилгээний төлбөр 4.150 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Хариуцагч Ж.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн үйлчилгээний төлбөр 4150 төгрөгийг төлсөн. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх нотлох баримт гэжээ. (хх-ийн 13 тал)

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь цагдаагийн газар нь хариуцагч Ж.Бат-Эрдэнээс "үйлчилгээний төлбөр 4150 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ж.Бат-Эрдэнэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хэнтий аймгийн цагдаагийн газрын нэхэмжилсэн үйлчилгээний төлбөр 4 150 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. (хх-ийн 14 тал)

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Ж.Бат-Эрдэнэд холбогдох Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, “үйлчилгээний төлбөр 4150 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ж.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ