Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж-ийн дүгнэлттэй,

Хариуцагч: Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н , Д.П  нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №162201717 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтын “... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,4 дэх хэсэгт...” гэснийг “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсэгт” гэж өөрчлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж  2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаар дүгнэлтдээ: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж  би, Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н , Д.П нар нь 2086832 регистрийн дугаартай “ИА” ХХК нь 2016 онд 12,544,690.00 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тооцож аж ахуй нэгжийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, дутуу тайлагнасан, 2016 онд 12,544,690.00 төгрөгийн борлуулалтын орлого орсныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаагүй орхигдуулсан, 2016 онд 8,000,000.00 төгрөгийн хувь хүнд олгосон орлогыг цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татвар ногдуулан суутган авсан боловч бүртгэлдээ тусгаж төсөвт төлөөгүй, 2014 онд 9,897,000.00 төгрөгийн орлогыг олгосон боловч хувь хүний орлогын албан татвар суутгаж, төсөвт төлөөгүй, 2014 онд 240,000.00 төгрөгийн, 2015 онд 240,000.00 төгрөгийн, 2016 онд 240,000.00 төгрөгийн хог хаягдлын үйлчилгээний хураамж ногдуулж, төлөөгүй нь Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт, 18.1.1, 18.1.6, 18.1.14 хэд хэсгийг, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсгийг зөрчсөн нь тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдож байна гэх үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 162201717 дугаартай шийтгэлийн хуудсаар 43,706,380.00 төгрөгийн зөрчилд 5,018,638.00 төгрөгийн нөхөн татвар, 1,505,591.40 төгрөгийн торгууль, 1,288,230.00 төгрөгийн алданги, нийт 7,812,459.00 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Дээрх зөрчилд шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,4 дэх хэсэгт зааснаар гэж хуульд байхгүй зүйл, заалтаар шийтгэл оногдуулсан нь зөрчлийн бодит байдалтай нийцэхгүй Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсэгт зааснаар гэж өөрчлөх үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон татварын улсын байцаагч Н.Н , Д.П  нарын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №162201717 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтын “... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,4 дэх хэсэгт...” гэснийг “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсэгт” гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 

Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н , Д.П нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Татварын хэлтсийн 2017 оны хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 16171200159 тоот томилолтын дагуу Ховд аймагт үйл ажиллагаа эрхэлдэг 2086832 тоот регистрийн дугаартай “ИА” хязгаарлагдмал хариуцлагатай компаний 2012-2016 оны санхүү, татварын анхан шатны баримт татвар төлөлтийн байдалд Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Д.П, Н.Н нар нь хяналт шалгалт хийж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 162201717 дугаартай шийтгэлийн хуудсаар 43,706,380.00 төгрөгийн зөрчилд 5,018,638.00 төгрөгийн нөхөн татвар, 1,505,591.40 төгрөгийн торгууль, 1,288,230.00 төгрөгийн алданги, нийт 7,812,459.00 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Дээрх зөрчилд шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,4 дэх хэсэгт зааснаар гэж хуулийн зүйл, заалтыг бичихдээ цэг, таслалын алдаа гаргасан байна.

Иймд Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаар дүгнэлтэд заасан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсэгт гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н, Д.П  нар нь 2086832 регистрийн дугаартай “ИА” ХХК-нийн 2012-2016 оны санхүү, татварын анхан шатны баримт, татвар төлөлтийн байдалд хийгдсэн хяналт шалгалтаар 2016 онд 12,544,690.00 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тооцож аж ахуй нэгжийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, дутуу тайлагнасан, 2016 онд 12,544,690.00 төгрөгийн борлуулалтын орлого орсныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаагүй орхигдуулсан, 2016 онд 8,000,000.00 төгрөгийн хувь хүнд олгосон орлогыг цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татвар ногдуулан суутган авсан боловч бүртгэлдээ тусгаж төсөвт төлөөгүй, 2014 онд 9,897,000.00 төгрөгийн орлогыг олгосон боловч хувь хүний орлогын албан татвар суутгаж, төсөвт төлөөгүй, 2014 онд 240,000.00 төгрөгийн, 2015 онд 240,000.00 төгрөгийн, 2016 онд 240,000.00 төгрөгийн хог хаягдлын үйлчилгээний хураамж ногдуулж, төлөөгүй гэх зөрчлүүд илэрсэн байна. Эдгээр зөрчлүүд нь Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт, 18.1.1, 18.1.6, 18.1.14 хэд хэсгийг, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсгийг зөрчсөн нь тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдож байна гэх үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 162201717 дугаартай шийтгэлийн хуудсаар 43,706,380.00 төгрөгийн зөрчилд 5,018,638.00 төгрөгийн нөхөн татвар, 1,505,591.40 төгрөгийн торгууль, 1,288,230.00 төгрөгийн алданги, нийт 7,812,459.00 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Дээрх зөрчилд шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,4 дэх хэсэгт зааснаар гэж хуульд байхгүй зүйл, заалтаар шийтгэл оногдуулсан нь зөрчлийн бодит байдалтай нийцэхгүй Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсэгт зааснаар гэж өөрчлөх үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон татварын улсын байцаагч Н.Н , Д.П  нарын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №162201717 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтын “... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,4 дэх хэсэгт...” гэснийг “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсэгт” гэж өөрчлүүлэн шийдвэрлэх саналыг гаргаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж-ийн Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан ирүүлсэн Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №162201717 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтын “... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,4 дэх хэсэгт...” гэснийг “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсэгт” гэж өөрчлүүлэхийг хүссэн прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Зөрчлийн материалд авагдсан Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №162201717 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад “... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,4 дэх хэсэгт...” гэж хуульд байхгүй зүйл, заалтыг баримталж, нийт 7,812,459.00 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаар дүгнэлтэд дурдсан Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №162201717 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтын “... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,4 дэх хэсэгт...” гэснийг “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсэгт” гэж өөрчлөхийг хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул прокурорын дүгнэлтийн дагуу Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №162201717 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтын “... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,4 дэх хэсэгт...” гэснийг “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсэгт” гэж өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №162201717 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтын “... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,4 дэх хэсэгт...” гэснийг “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсэгт”  гэж өөрчилсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар  гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.СОНИНБОЛОР