Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 506

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.Мөнхтунгалагийн нэхэмжлэлтэй, Б.Болорцэцэгт холбогдох зээлийн төлбөрт 8,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,700,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 5,400,000 төгрөгийг

2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 675,000 төгрөг,

2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 675,000 төгрөг,

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 675,000 төгрөг,

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 675,000 төгрөг,

2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 675,000 төгрөг,

2017 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн дотор 675,000 төгрөг,

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 675,000 төгрөг,

2017 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн дотор 675,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,550 төгрөгийн тал хувь болох 72,275 төгрөгийг улсын орлогоос, 72,275 төгрөгийг хариуцагч Б.Болорцэцэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхтунгалагт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

 

 

             

ШҮҮГЧ                              Э.ЭНЭБИШ