| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05624/И |
| Дугаар | 4849 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 4849
| 2016 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2016/04849 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би, “Премиум конкрит” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Визард констракшн” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Премиум конкрит” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Премиум конкрит” ХХК нь “Визард констракшн” ХХК-иас бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 143,797,500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанаас үүдэх хууль зүйн үр дагаврыг бүрэн ойлгож байгаа болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Премиум конкрит” ХХК нь “Визард констракшн” ХХК-нд холбогдуулан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 143,797,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Премиум конкрит” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа илэрхийлэн шүүхэд хүсэлтээ ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Премиум конкрит” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Визард констракшн” ХХК-нд холбогдох бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 143,797,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 876,938 төгрөгийн тал хувь болох 438,469 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, үлдэх 438,469 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч “Премиум конкрит” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болгохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА