| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06359/И |
| Дугаар | 4817 |
| Огноо | 2016-08-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 4817
| 2016 оны 08 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2016/04817 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж, өөрийн байранд байрлах,... регистртэй, “ХААН банк” ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 1...байрны .. тоотод оршин суух, ... регистртэй, Далантай овогт П.С, ..регисртэй, Боржигон овогт Ц.Т нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 56,34,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.С, Ц.Т нар манай байгууллагатай харилцан тохиролцож 2014.03.13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 65,000,000 төгрөгийг жилийн 20 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн гэрээний барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 2 дугаар гудамжны ... тоот 393 м.кв талбай бүхий хувийн сууцыг, 581 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт барьцаалсан. Гэтэл зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 48,444,360 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,410,981 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 178,804 төгрөг нийт 56,034,145 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул хариуцагч нараас нийт 56,034,145 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч П.С, Ц.Т нар нэхэмжлэлийн шаардлага болох 56,034,145 төгрөгийг 2016.07.29-ний өдөр 1,500,000 төгрөг, 2016.08.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.09.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.10.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.11.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.12.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.01.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.02.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.03.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.04.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.05.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.06.25-ны өдөр 4,534,145 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй 1 удаа зөрчсөн тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 2 дугаар гудамжны ...тоот 393 м.кв талбай бүхий хувийн сууцыг, 581 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК нь хариуцагч П.С, Ц.Тнарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 56,034,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагчП.С, Ц.Т нар нэхэмжлэлийн шаардлага болох 56,034,145 төгрөгийг 2016.07.29-ний өдөр 1,500,000 төгрөг, 2016.08.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.09.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.10.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.11.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.12.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.01.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.02.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.03.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.04.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.05.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.06.25-ны өдөр 4,534,145 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн хариуцагч нар нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөлгүй 1 удаа зөрчсөн тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан ... дугаар гудамжны....тоот 393 м.кв талбай бүхий хувийн сууцыг, 581 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсныг дурдах нь зүйтэй.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“ХААН банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,П.С, Ц.Т нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 56,034,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох 56,034,145 төгрөгийг 2016.07.29-ний өдөр 1,500,000 төгрөг, 2016.08.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.09.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.10.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.11.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.12.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.01.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.02.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.03.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.04.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.05.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.06.25-ны өдөр 4,534,145 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 438,121 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 219,060 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 219,060 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА