Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 437

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,                                            

Улсын яллагч Д.Пүрэвдагва,

Шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

Шүүгдэгч  Л.М-, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

Гэрч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Өрлүүд овогт Б-н Т-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Шартангууд овогт Л-н М- нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902006990016 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 43а байрны 25 тоотод оршин суух, Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер ажилтай,  Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 5 жил1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Улсын дээд шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЦГ 67091702 / Өрлүүд овогт Б-н Т-,

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой бага ангийн багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ 2-р сургуульд бага ангийн багш ажилтай байсан, одоо "Солонго SF" сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, "Elegant own" хотхоны 44а-30 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ОВ 95011404 /  Шартангууд овогт Л-н М- нар нь:

- Б.Т- нь нийтийн албан тушаалтнаар буюу Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан "Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах", "Хөдөлмөрийн гэрээ"-ний 3.2-д заасан "Авлига авах, хувийн эрх ашгаар ямар нэгэн зүйл шаардах" зэрэг заалтуудыг тус тус зөрчиж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн байранд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан Л.М-ийн төрсөн дүү Л.Тэнгисийг сургуулийнхаа 4 дүгээр ангид элсүүлэн суралцуулахын тулд шууд 300.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж авсан,

- Л.М- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, өөрийн төрсөн дүү Л.Тэнгисийг Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 4 дүгээр ангид шилжин суралцуулахын тулд тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Б.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн байранд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Иргэн Л.М-ээс Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргасан гэмт
хэргийн талаарх гомдол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан
тэмдэглэл /  хх  5, 102 /

 

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1551 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Л.Тэнгисийн шилжилт хөдөлгөөний талаарх лавлагаа / хх 29-30 /

 

Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дотоод журам
/ хх 37-57 /

 

Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн
захирлын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/88 дугаартай "Б-н Т-г
ажилд томилох тушаал", сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолт,
хөдөлмөрийн гэрээ, 2 дугаар сургуулийн элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн
хурлын тэмдэглэл / хх  52-54, 61-62 /

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 81 дугаартай албан бичиг, Б.Т-гийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг / хх 151-177 /

Гэрч Ц.Ганчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  "...Намайг 2017 оны хаварУлаанбаатар хотод очиход миний охин Л.М- Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд багшаар ажилд орсон юм... Миний төрсөн хүү Л.Тэнгис нь 2017оны хичээлийн шинэ жилээс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх  Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд 2 жил 4-өөс 5-р ангид суралцсан. Лхамхүү багштай 5е бүлэгт суралцаж байгаад 2019 оны 06 дугаар сард Увс аймаг руу шилжүүлэг хийлгэсэн. Миний хүү Л.Тэнгис нь Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн хамран сурах тойрогт хамаарахгүй. Хүү
Л.Тэнгис маань Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд суралцах
үедээ Увс аймгийн Улаангом сумын 7-р багт оршин суух хаягтай байсан боловч
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороололд амьдарч байсан.
...Миний охин Л.М- нь 2 дугаар сургуульд ажилд орсон учраас өөрийн дүү
Л.Тэнгисийг Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд оруулах гэсэн
боловч ердийн журмаар орох боломжгүй болсон. Тэгээд Л.М- надад
"Л.Тэнгисийн харьяалал өөр газарт байгаа учраас 500.000 төгрөг хахууль өгөхийг
манай сургалтын менежер шаардаж байна" гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “ 500.000
төгрөг арай их байна. Яаж 500.000 төгрөг өгдөг юм бэ ”гэхэд миний охин
Л.М- уг сургалтын менежертэй дахин уулзаад 300.000 төгрөгийн хахууль
өгөхөөр тохиролцож, дүү Л.Тэнгисийг сургуульд оруулахаар болсон гэж надад
хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн охин Л.М-т 300.000 төгрөг өгсөн. Тэгээд
2017 оны 08 дугаар сарын сүүлчээр хичээлийн бүртгэл болж байхад миний охин
Л.М- нь Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сургалтын
менежерт 300.000 төгрөгийн хахууль өгч, өөрийн дүү Л.Тэнгисийг тус сургуулийн 4 дүгээр ангид оруулсан юм. Би тухайн үед Солонгос руу гарч ажил хийчихээд ирсэн болохоор миний дансанд мөнгө байсан санагдаж байна. Түүнээс би бусдад хахууль өгөхийг санаачилсан болон санаатай дэмжлэг үзүүлсэн зүйл огт байхгүй. Би өөрийн охин М-т картнаасаа 300.000 төгрөг өгсөн асуудал байхгүй. Өөрт бэлэн байсан мөнгөнөөс 300.000 төгрөгийг охин М-т өгсөн гэжээ.  / хх 108-109, 189 /

Гэрч Л.Цэнгэлмаагийн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Хамран сургах тойргийн хувьд Сүхбаатар дүүргийн 6, 7, 8 дугаар хорооны хүүхдүүд Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд суралцдаг. Мөн тухайн жилд сургуулийн дотоод журамд заасны дагуу багш ажилчдын хүүхдийг комиссын шийдвэрээр хүсэлтийг нь үндэслэн шийдвэрлэж, суралцуулдаг. Энэ нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж буй нэг ажил байгаа юмаа. ...Сургалтын менежер Бага ангийн сурагчдын стандартаар эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх, сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, сургалтын хөтөлбөр агуулгыг чанартай хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох, 1-5 дугаар ангийн сургалтын үйл ажиллагаа болон хичээлийн хуваарийг зохион байгуулж төлөвлөх, сурагчдын хөгжил, төлөвшилд хяналт шинжилгээ хийх чиг үүрэгтэй ажилладаг. ...Лхайжавын Тэнгис гэх уг хүүхэд Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулиас шилжин ирж, манай сургуулийн 4 дүгээр ангид 2017-2019 оны хичээлийн жилд буюу 2 жил суралцан, 2019 оны 8 сард Увс аймаг руу шилжсэн. Бага ангийн багш Л.М-ийн төрсөн дүү байгаа юмаа. Уг хүүхдийг бага ангийн багш Л.М-ийн хүсэлт, дотоод журмыг үндэслэн 2 дугаар сургуульд элсэн суралцуулсан". ...Сургалтын менежер Б.Т- нь Л.М-ийн дүү Л.Тэнгисийг элсүүлэн суралцуулах гэж байгаа талаар ажлын хэсгийн хурал дээр танилцуулсан. "...Бага ангийн сурагчдын суралцах, элсэн орох, сурагчдыг төлөвшүүлэх, хөгжүүлэх, сургалтын чанарын асуудлыг бага ангийн сургалтын менежер хариуцдаг. Бага ангийн сургалтын менежерийн хувьд бага ангид элсэн орж байгаа сурагчдыг судлах, харьяаллын хүүхдүүдийн элсэлт, шилжилт хөдөлгөөн, мөн багш ажилчдын хүүхдүүдийг элсэн суралцуулах ажлыг байгууллагын дүрэм журам, холбогдох эрх бүхий байгууллагын тушаал шийдвэрийг үндэслэн хэрэгжүүлж, сургуулийн захиргаанд тайлагнадаг. Боловсролын системийн нэгдсэн бүртгэл нь байнга нээлттэй байдаггүй. Тодорхой хугацаагаар нээгддэг. Сургалтын менежер товлосон хугацаанд сургуультай холбоотой бүхий л асуудлыг маягтын дагуу нэгдсэн бүртгэлд оруулдаг гэжээ. / хх 111-114, 191 /

 

Гэрч Б.Лхаахүү мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...Л.Тэнгис нь манай 2 дугаар сургуульд 4 дүгээр ангидаа шилжин ирж суралцсан. Л.Тэнгисийн хувийн хэрэгт мэдээлэл оруулах гэтэл засвартай байсан. Тэгээд сургалтын менежер Б.Т-гаас яагаад засвартай байгаа талаар асуухад өмнө нь анги дааж байсан багш Цолмонгэрэл сурагчдын хувийн хэрэгт мэдээлэл оруулахдаа алдаатай
оруулаад зассан юм байна лээ гэжээ.  / хх 193 /

 

Яллагдагч Л.М- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний хувьд сайн дураараа менежер Б.Т-д хахууль өгсөн асуудал байхгүй. Би өгөхөөс өөр аргагүй байдалд орсон учраас 300.000 төгрөгийн хахууль өгч өөрийн төрсөн дүү Л.Тэнгисийг Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 4 дүгээр
ангид оруулсан. Тухайн үед өөрийн төрсөн ээж болох Ц.Ганчимэгээс 300.000 төгрөг авч сургалтын менежер Б.Т-д ажлын өрөөнд байхад нь оруулж өгсөн. Жич Б.Т- нь мөнгө өгвөл авна гэсэн гэжээ.  / хх 139, 196 /

 

Шүүдэгч Б.Т-г 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 129-132  /

 

Шүүдэгч Л.М-ийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 125-128  /

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 121, 122 / зэрэг болно.

 

Шүүгдэгч  Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 12 дугаар сард Нийслэлийн Ерөнхий Боловсролын 2 дугаар сургуульд бага ангийн сургалтын менежерээр ажилд орсон. Харин Л.М- нь тус сургуульд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бага ангийн  багшаар ажилд орсон. Тэрээр 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр надад дүүгээ сургуульд оруулахын тулд 300.000 төгрөгийг өгсөн гэж гүтгэж байна. Учир нь М- нь 2017 оны 08 дугаар сарын 30-ний өдөр сургууль дээр огт ирээгүй гэдгийг хурлын ирцээс харагдана. Харин 08 дугаар сарын 31-ний өдрийн үдээш хойш ирэхэд би бүртгэж аваад шатан дээр Дорждулам багштай таарч 1Ё ангийг хариуцаж авч байгаа багш шүү гээд танилцуулсан. Ингээд тухайн ангид парт ширээ нэмж ажил эхэлсэн. Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд Т-д 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж мэдүүлдэг. Гэтэл хавтаст хэргийн 196 дугаар хуудсанд түүний ээж Ганчимэг нь 300.000 төгрөгийг Хаан банкны картны кодыг М- мэддэг байсан тул картнаас мөнгө авсан гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. Харин Ганчимэгийн Хаан банкны дансны хуулгаас үзэхэд 300.000 төгрөгийг өгсөн зүйл харагдахгүй байна. 2017 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн 14 цаг хүртэл хүүхдүүдийг бүртгэж дуусаад тухайн өдрийн үдээс хойш багш нарын зөвлөгөөний хуралтай байсан. 08 дугаар сарын 31-ний өдрийн өглөө 300 гаруй хүүхдийг 7 бүлэг болгон хуваахад Мягмарсүрэн багш 1е ангийг авсан хэдий ч ирээгүй, 1ё ангийг тодорхой багш аваагүй тул 2 багш дутсан учир Жавзандорж, Цэрэндэжид гэх багш нараар 1е, 1ё ангид хувиарлагдсан хүүхдүүдийн нэрсийг бичүүлсэн. Хэрэв М- нь 08 дугаар сарын 30-ны өдөр ажилд орсон бол багш нарын зөвлөгөөний хуралд суух байсан. Мөн 31-ний өдөр анги хуваахад биеэр ирсэн байх ёстой. Шүүхэд гаргаж өгсөн дэвтэрний 17 хуудсанд бичигдсэнээр Л.М-ийг 08 дугаар сарын 31-ний өдөр ирээгүйг нотолж байна. Үүнийг тухайн үед байсан 6 багш гэрчилнэ. Хэрэв надад 08 дугаар сарын 30-ны өдөр мөнгө өгсөн бол дүү Л.Тэнгис нь 09 дүгээр сарын 01-ний өдөр сургуульд орсон байх ёстой. Гэтэл түүний дүү Л.Тэнгис нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 35 дугаар сургуулиас шилжиж ирж, би 15-ны өдөр бүртгэж авсан нь хувийн хэргийн арын шилжүүлгийн хэсэгт бичигдсэн байна. Ингээд 09 дүгээр сарын 29-ний өдөр боловсролын цахим сайтад манай сургуульд Л.Тэнгис нь бүртгэлтэй болсон. Тухайн үед М- нь дүүтэйгээ хамт амьдардаггүй, найзтайгаа 10 дугаар хороололд байр хөлсөлж амьдардаг байсан. Манай сургуулийн дотоод журмын 15.10 дахь хэсэгт заасны дагуу багш, ажилчдын хүүхдүүдийг харъяалал харгалзахгүй авдаг. Гэрч гэх Ганчимэг, М- нар нь зориудаар зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа нь өс хонзонгийн сэдэлтээр манайг гүтгэж байна гэв.

 

Шүүгдэгч Л.М-ийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 17 дугаар сургуульд үндсэн сургалтад сууж байх үедээ 31 дүгээр сургуульд шалгалт өгч тэнцсэн. Энэ үед сургалтын менежер Болормаа залгаад намайг ажилд авах боломжгүй болсон тухай хэлсэн. Би 31 дүгээр сургуулийн захирал Бат-Оршихтой дахин холбогдож уулзахад Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль болон 2 дугаар сургууль руу холбогдоорой гэж хэлсэн. Эхлээд 16 дугаар сургуульд очсон. Дараа нь буюу 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2 дугаар сургуулийн Цэнгэлмаа захиралтай очиж уулзаад ажилд орсон. Тэрээр арын байрны бага ангийн багш нарыг хариуцдаг Т-тай шинээр ирсэн багш байна гэж хэлээд уулзаарай гэж хэлсэн. Ингээд 28-ны өдрийн ажлын цаг дуусаж байсан тул Т- багштай очиж уулзаад маргааш хэдэн цагт ирэх тухайгаа асуугаад явсан. Маргааш буюу 29-ний өдрийн өглөө 10 цагаас ажил эхлэх тул үндсэн сургалтад суугаагүй. Харин 29-ний өдөр ирээд 5 ширээ 10 сандал угсрах шаардлагатай гэхэд би өөрийн мөнгөөр бүх боолтыг авч сургуулийн селесер ахтай 2 өдөр угсарч ангийг хүлээж авсан. Ингээд өдөржин ажил хийсэн юм чинь, дүүгээ өөрийн сургуульд сургая гэж бодоод Т- менежерд “ Би 4 ангийн дүүтэй сургуульдаа аваач ” гэхэд тэрээр “ Олон хүүхэд сурдаг. Гаднаас харъяаллын бус хүүхэд авах боломжгүй. Харин 500.000 төгрөг өгвөл шууд авна “ гэж хэлсэн. Тэгээд 29-ний өдөр гэртээ очоод ээжид хэлэхэд “ 500.000 төгрөг арай их байна” гээд болихоор шийдсэн. Маргааш буюу 30-ний өдрийн 12 цагийн үед ирээд селесер, Мягмарсүрэн багш нарын хамт сандал, ширээ угсарсан. Селесер ахыг байхгүй үед Т- менежер ангийн хаалга татаад “ Яаралтай мөнгөний хэрэг болоод байна. 300.000 төгрөгийг өгчих. Тэгээд шууд дүүг чинь авъя” гэхээр нь “ Би аваад ирье “ гээд шууд гарч яваад ээжээс 300.000 төгрөг авч ирээд өрөөнд нь оруулж өгсөн. Энэ үед багш нар үндсэн сургалтад суудаг тул байгаагүй, зөвхөн шинээр орсон багш нар байсан. Харин 08 дугаар сарын 31-ний өдрийн өглөө сургуулийн шилэн хаалганд сурагч нарын нэрсийг наасан. Мөн 09 дүгээр сарын 01-ний өдөр заах хичээлийн бэлтгэлийг хийж, 110 ширхэг хичээлд хэрэглэх материал бэлдээд үдээс хойш ажлаас гарсан. Ингээд дүү Тэнгис нь 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээлдээ суусан. 09 дүгээр сарын 2 дахь 7 хоногт түүний сурч байсан хуучин сургуулиас хувийн хэргийг авсан. Би Бидганжидмаа багшид манай дүүгийн толгой өвддөг, унаж татдаг гэж захиж байсан.

Бид хоёрын хооронд маргалдсан зүйл байхгүй. Надад хувийн сургуулиас өндөр цалинтай ажлын санал ирсэн тул би өөрийн хүсэлтээрээ ажлаас гарсан. Бидний хооронд ямар нэг өш хонзон байхгүй.  Г.Т- багшийн талаар би өргөдөл анх гаргаагүй. Гэтэл Н.Хишгээ гэх багш манай дүүгийн ангийг дааж авч хичээл орсон. Тэрээр надаас манай дүүг 2 дугаар сургуульд хэрхэн орсон тухай асуухад би мөнгө өгч оруулсан гэж хэлсэн. Н.Хишгээ багш намайг ажлаас гарах жил ажлаасаа гарсан байсан. Хишгээ багш надад “Т-тай маргаантай байгаа. Чи гэрчээр мэдүүлэг өгөөч ” гээд дуудахад би гэрчийн мэдүүлэг өгсөн. Хоёр дахь удаагийн мэдүүлэг өгөхөд хэрэг нь хаагдсан байсан. Тухайн үед байцаагч нь урд талын байранд өргөдлөө өгөөрэй гэж хэлсэн. Тэрээр мөн надад “ Өргөдөл өгвөл чи өөрөө бас мөнгө өгсөн хэргээр давхар татагдана шүү “ гэдгийг сануулсан. Тэгээд би Т-г дахиж ийм үйлдэл гаргуулахгүйн тулд өөрөө бодоод өргөдөл гаргасан. Надад өөрөө шийтгүүлэн байж, хүнийг гүтгэх шаардлага байхгүй гэв.

 

Гэрч Ц.Ганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Миний охин Л.М- нь 2 дугаар сургуульд ажилд орсон учраас өөрийн дүү Л.Тэнгисийг Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд оруулах гэтэл ердийн журмаар орох боломжгүй болсон. Тэгээд Л.М- надад “Л.Тэнгисийн харьяалал өөр газарт байгаа учраас 500.000 төгрөг хахууль өгөхийг манай сургалтын менежер шаардаж байна" гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “ 500.000
төгрөг арай их байна. Яаж 500.000 төгрөг өгдөг юм бэ” гэхэд миний охин Л.М- уг сургалтын менежертэй дахин уулзаад 300.000 төгрөгийн хахууль
өгөхөөр тохиролцож, дүү Л.Тэнгисийг сургуульд оруулахаар болсон гэж надад
хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн охин Л.М-т 300.000 төгрөг бэлнээр өгсөн гэв.

 

Шүүгдэгч Б.Т- нь нийтийн албан тушаалтнаар буюу Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан "Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах", "Хөдөлмөрийн гэрээ"-ний 3.2-д заасан "Авлига авах, хувийн эрх ашгаар ямар нэгэн зүйл шаардах" зэрэг заалтуудыг тус тус зөрчиж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн байранд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу тус сургуульд бага ангийн багшаар ажиллахаар ирсэн Л.М-ийн төрсөн дүү Л.Тэнгисийг сургуулийнхаа 4 дүгээр ангид элсүүлэн суралцуулахын тулд шууд 300.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж авсан,

- Л.М- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, өөрийн төрсөн дүү Л.Тэнгисийг Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 4 дүгээр ангид шилжин суралцуулахын тулд тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Б.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн байранд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Иргэн Л.М-ээс Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /  хх  5, 102 /,  ... Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1551 дугаартай албан бичгээр ирүүлсэн Л.Тэнгисийн шилжилт хөдөлгөөний талаарх лавлагаа / хх 29-30 /,  ... Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дотоод журам / хх 37-57 /,   ... Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2дугаарсургуулийнзахирлын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/88 дугаартай "Б-н Т-г ажилд томилох тушаал", сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, 2 дугаар сургуулийн элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл / хх  52-54, 61-62 /,  ...Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 81 дугаартай албан бичиг,Б.Т-гийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг / хх 151-177  /,  ... Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/88 дугаартай "Б-н Т-г ажилд томилох тушаал", сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, 2 дугаар сургуулийн элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл / хх  52-54, 61-62 /,  ...Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 81 дугаартай албан бичиг, Б.Т-гийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг / хх 151-177  /,  ...Миний охин Л.М- нь 2 дугаар сургуульд ажилд орсон учраас өөрийн дүү Л.Тэнгисийг 2-р сургуульд оруулах гэсэн боловч ердийн журмаар орох боломжгүй болсон. Тэгээд Л.М- надад "Л.Тэнгисийн харьяалал өөр газарт байгаа учраас 500.000 төгрөг хахууль өгөхийг манай сургалтын менежер шаардаж байна" гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “ 500.000 төгрөг арай их байна. Яаж 500.000 төгрөг өгдөг юмбэ“ гэхэд миний охин Л.М- уг сургалтын менежертэй дахин уулзаад 300.000төгрөгийн хахууль өгч оруулахаар боллоо гэхээр нь би охин Л.М-т 300.000 төгрөг өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Ганцэцэгийн мэдүүлэг   / хх 108-109, 189 /,   ...Сургалтын менежер Б.Т- нь Л.М-ийн дүү Л.Тэнгисийг элсүүлэн суралцуулах гэж байгаа талаар ажлын хэсгийн хурал дээр танилцуулсан. "...Бага ангийн сурагчдын суралцах, элсэн орох,сурагчдыг төлөвшүүлэх, хөгжүүлэх, сургалтын чанарын асуудлыг бага ангийн сургалтын менежер хариуцдаг. Бага ангийн сургалтын менежерийн хувьд бага ангид элсэн орж байгаа сурагчдыг судлах, харьяаллын хүүхдүүдийн элсэлт, шилжилт хөдөлгөөн, мөн багш ажилчдын хүүхдүүдийг элсэн суралцуулах ажлыг байгууллагын дүрэм журам, холбогдох эрх бүхий байгууллагын тушаал шийдвэрийг үндэслэн хэрэгжүүлж, сургуулийн
захиргаанд тайлагнадаг. Боловсролын системийн нэгдсэн бүртгэл нь байнга
нээлттэй байдаггүй. Тодорхой хугацаагаар нээгддэг. Сургалтын менежер
товлосон хугацаанд сургуультай холбоотой бүхий л асуудлыг маягтын дагуу
нэгдсэн бүртгэлд оруулдаг гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Л.Цэнгэлмээгийн мэдүүлэг / хх 111-114, 191 /,  ... Л.Тэнгисийн хувийн хэрэгт мэдээлэл оруулах гэтэл засвартай байхаар нь сургалтын менежер Б.Т-гаас асуухад өмнө нь анги дааж байсан багш Цолмонгэрэл сурагчдын хувийн хэрэгт мэдээлэл оруулахдаа алдаатай оруулаад зассан юм байна лээ гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Лхаахүүгийн мэдүүлэг  / хх 193 /,    ...Менежер Б.Т-д хахууль өгөхөөс өөр аргагүй байдалд орсон учраас 300.000 төгрөгийн хахууль өгч өөрийн төрсөн дүү Л.Тэнгисийг Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 4 дүгээр ангид оруулахаар өөрийн ээж Ц.Ганчимэгээс 300.000 төгрөг авч, ажлын өрөөнд байхад нь оруулж өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Л.М-ийн мэдүүлэг / хх 139, 196 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Т-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардаж авсан,

- Л.М- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Л.М- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрийн дүүг сургуульд оруулахын тулд Б.Т-гийн шаардсан мөнгийг өгсөн. Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, жирэмсэн зэргийг харгалзан хуульд заасан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Г.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шинээр ажилд орж байгаа Л.М-ийн туршлагагүй байдлыг далимдуулан шунахай зорилгоор хүнийг гарцаагүй байдалд оруулан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорьж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 300.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.М- нь төлөх төлбөргүй, Б.Т-, Л.М- нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.М- нь жирэмсэн /  нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй / төрөх дөхсөн тул түүний орлого олох боломжийг харгалзан дээрх төлбөрийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Б.Т- нь гэмт хэрэг үйлдээгүй, Л.М- нь гүтгэж байна. Хахууль өгсөн гэх 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай сургуульд ажилд ороогүй байсан гэж мэдүүлснийг дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Т- нь мөрдөн шалгалтын явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө / хх 119 / ...Л.М- нь 2017-2018 оны хичээлийн жилийн 8 дугаар сарын 30-ны үед манай сургуульд бага ангийн багшаар орсон гэж мэдүүлсэн байна.

 

2. Шүүгдэгч Б.Т- нь шүүх хуралдаанд нотлох баримтаар тэмдэглэлийн дэвтрээс хэрэгт хамааралтай гэх ХI, XII, 15, 17 гэж тэмдэглэсэн 4 хуудсыг болон 3ш хурлын протоколыг гаргаж өгсөн болно. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10-д заасны дагуу эдгээр баримтыг мөрдөгчид гарган өгч шалгуулаагүй, хэзээ бичсэн нь тодорхойгүй, нотлох баримтаар тооцож, үнэлэх боломжгүй байна. Шүүгдэгч Л.М-ийг гэрч Л.Цэнгэлмаа мэдүүлэхдээ: ... Ааш зангийн хувьд сайхан зантай. Ажиллах хугацаанд нь эцэг эхчүүдээс ямар нэгэн гомдол санал ирж байгаагүй / хх 112 / гэж мэдүүлсний гадна түүнд ямар нэг арга хэмжээ авсан баримт хэрэгт авагдаагүй байна.

 

3. Мөн Л.Тэнгисийг 2-р сургуульд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ороогүй, Л.М-ийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажилд ороогүй, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгаагүй гэж маргаж байгаа бол ангийн журналын хуулбар болон цагийн бүртгэлийг нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой байхад эдгээрийг баримтаар өгөөгүй, Л.М-ийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бага ангийн багшаар / хх 55 / авсан тушаал гарсан байна.

 

4. Хэдийгээр гэрч Л.Цэнгэлмаа нь багш ажилчдын хүүхдийг харъяалал харгалзахгүй авдаг. Л.М-ийн дүүг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж, комиссын авсан / хх 110-113 /  гэж мэдүүлсэн боловч дээрх тэмдэглэлд зурагдсан гарын үсгүүд / хх 61-64 / эргэлзээтэй, Л.Тэнгисийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шилжин ирснийг 4е ангид  хувиарлав / хх 77 / гэж хувийн хэргийн шилжиж ирсэн хэсэгт тэмдэглэсэн атлаа 2017 оны 11 сарын 13-ны өдөр ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж, бүртгэж ангид хувиарлахаар шийдвэрлэлээ / хх 63-64 / гэсэн тэмдэглэл нь үндэслэлгүй байна. Гэрч Ц.Жаргалантуул мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Сургалтын менежер нь сурагч элсүүлэн авах эрхгүй. Боловсролын тухай хуульд заасны дагуу сургуулийн захирал нь тухайн сургуульд сурагч элсүүлэн авах эрхтэй. Боловсролын сайдын 95 тоот тушаалаар хүүхдийг сургуульд элсүүлэн авахдаа мөнгө , хандив авахыг хориглосон гэж мэдүүлжээ. / хх 115-117 / Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дотоод журам нь  2018 оны 10 дугаар сарын  05-ний өдөр батлагдсан / хх 33-51 / нь тухайн үед үйлчилж байгаагүй байна. Мөн Л.Тэнгисийн хувийн хэргийг / хх 66-78 / засварлан бичсэнийгээ шүүгдэгч Б.Т- нь “ Багш үг үсгийн алдаатай бичсэн учир дахиж бичсэн гэж тайлбарласан болно.

 

5. Шүүгдэгч Л.М- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  ... Бид хоёрын хооронд маргалдсан зүйл байхгүй. Надад хувийн сургуулиас өндөр цалинтай ажлын санал ирсэн тул би өөрийн хүсэлтээрээ ажлаас гарсан. Бидний хооронд ямар нэг өш хонзон байхгүй.  Б.Т- багшийн талаар би өргөдөл анх гаргаагүй. Хишгээ багш надад “ Б.Т-тай маргаантай байгаа. Чи гэрчээр мэдүүлэг өгөөч ” гээд дуудахад би гэрчийн мэдүүлэг өгсөн. Би Б.Т-г дахиж ийм үйлдэл гаргуулахгүйн тулд өөрөө бодоод өргөдөл гаргасан. Надад өөрөө шийтгүүлэн байж, хүнийг гүтгэх шаардлага байхгүй гэж мэдүүлсэн зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өрлүүд овогт Б-н Т-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардаж авсан,

Шүүгдэгч Шартангууд овогт Л-н М-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих,  Л-н М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Т-гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Т-, Л.М- нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Т-гаас 300.000 төгрөг гаргуулан улсын орлого болгож, Л.М- нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.М-т оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.М- нь шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Т-д оногдуулсан эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа, Л.Мэнхцэцэгт оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс  эхлэн тоолсугай.

9. Б.Т-г цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Л.М-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Т-д авсан цагдан хорих, Л.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНЧИМЭГ