Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 4685

 

 

 

    2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04685

            Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, ..дугаар байрны ...тоотод оршин суух . регистртэй ..Баатад овогт Т.Т

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, .. дугаар хороолол, ..дугаар байрны ..тоотод оршин суух .. регистртэй Шовгор овогт А.О

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, ..дугаар байрны ..тоотод оршин суух ... регистртэй Харагчин овогт Я.М,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, .. тоотод оршин суух .. регистртэй Боржигон овогт Ю.Э нарын

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, ...-н хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг ХХК-нд холбогдох

 

Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 232 дугаар тушаалыг  хүчингүйд тооцуулах, Ю.Э, Х.О нарт албан тушаал буурсаны цалингийн зөрүү, Я.М хасагдсан цалингийн 20 хувийг тус тус нөхөн олгуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянаад

                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Я.М, А.О, Т.Т Ю.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дархан татах хэсгийн ашиглалт эрхэлсэн орлогч даргын удирдан хийсэн шуурхай зөвлөгөөнөөр УБТЗ-ын Дархан татах хэсгийн Сүхбаатар депод илчит тэрэгний машинч Ю.Э 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр .. дүгээр галт тэрэгтэй, .. илчит тэрэгтэй Цагаан хаалга-Дархан-2 чиглэлд аялахдаа КОН ажиллуулж туузны зөрчил гаргасан, Сүхбаатар депод илчит тэрэгний машинч Л.Э. нь 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр .. дугаар галт тэрэгтэй, 2ТЭ116УТ-025 илчит тэрэгтэй Дархан-2 Цагаан хаалга чиглэлд ажиллахдаа ажилдаа хариуцлагагүй хандсан, техникийн мэдлэг сул гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халж албан тушаал бууруулсан, мөн эдгээр машинч нарын ажилд буруу дүгнэлт гаргасан шалтгаанаар авто тоормосын зааварлагч машинч А.Оын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халж албан тушаал бууруулсан, цуваа хариуцсан зааварлагч машинч Ч.Мгийн үндсэн цалинг 1 сарын 20 хувиар бууруулах тухай хурлын шийдвэрийг үндэслэн Дархан татах хэсгийн дарга Н.Б 2016 оны 4 дүгээр сарын 12-ны 232 тоот тушаалаар сахилгын шийтгэл тус тус ноогдуулсан байна. Гэвч эдгээр зөрчлүүдийг Сүхбаатар депогийн тууз орчуулагч 2016 оны 1 дүгээр сарын 25, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр тус тус илрүүлж,  2016 оны 1 дүгээр сарын 26, 2016 оны 3 дугаар сарын 18, 26-ны өдөр тус тус удирдах албан тушаальтнуудад мэдэгдсэнээр 2016 оны 1 дүгээр сарын 26, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн текнизкийн шалтгаантай гэсэн дүгнэлтүүдийг гаргасан.

            Гэтэл сахилгын шийтгэл ноогдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шуурхай хурал хийж дээрх ажилтнуудад сахилгын шийтгэл ногдуулсан. Уг сахилгын шийтгэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ноогдуулна гэсэн заалтыг зөрчсөн байна.

            Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтыг зөрчиж гаргасан сахилгын шийтгэл ноогдуулсан Дархан татах хэсгийн дарга Н.Бын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 232 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох, хөдөлмөрийн гэрээг цуцлагдаж албан тушаал буурсантай холбоотойгоор хасагдсан цалинг Ю.Э А.О нарт, сахилын шийтгэлээр хасагдсан үндсэн цалингийн 20 хувийг Я.М нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

 

            Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Дархан татах хэсгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 232 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж албан тушаал буурсантай холбоотойгоох хасагдсан цалингийн 241,856 төгрөгийг А.От, 236,411 төгрөгийг Ю.Э нарт олгох, сахилгын шийтгэлээр хасагдсан үндсэн цалингийн 20 хувь буюу 226,760 төгрөгийг Я.М олгох, Дархан татах хэсгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 232 дугаар тушаалаар албан тушаал буурсан А.Оыг авто тоормосын засварын машинистийн ажилд буцаан томилох, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан нэхэмжлэгч нарт ажлын байрны дарамт шахалт учруулахгүй байхаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Я.М, А.О, Т.Т, Ю.Э нар нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг ХХК-нд холбогдуулан Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 232 дугаар тушаалыг  хүчингүйд тооцуулах, Ю.Э, Х.О нарт албан тушаал буурсаны цалингийн зөрүү, Я.М хасагдсан цалингийн 20 хувийг тус тус нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Дархан татах хэсгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 232 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж албан тушаал буурсантай холбоотойгоор хасагдсан цалингийн 241,856 төгрөгийг А.О, 236,411 төгрөгийг Ю.Э нарт олгох, сахилгын шийтгэлээр хасагдсан үндсэн цалингийн 20 хувь буюу 226,760 төгрөгийг Я.Мягмарсүрэнд олгох, Дархан татах хэсгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 232 дугаар тушаалаар албан тушаал буурсан А.Оыг авто тоормосын засварын машинистийн ажилд буцаан томилох, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан нэхэмжлэгч нарт ажлын байрны дарамт шахалт учруулахгүй байхаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

           

            Мөн нэхэмжлэгч А.О, Я.М, Ю.Э нар нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэгч Т.Т-т Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдлэн шүүхэд бүрэн төлөөлөх эрх бүхий итгэмжлэлийг олгосныг дурдах нь зүйтэй. /хх 3-5/

 

          Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Я.М, А.О, Т.Т, Ю.Э нарын нэхэмжлэлтэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг ХХК-нд холбогдох Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 232 дугаар тушаалыг  хүчингүйд тооцуулах, Ю.Э, Х.О нарт албан тушаал буурсаны цалингийн зөрүү, Я.Мд хасагдсан цалингийн 20 хувийг тус тус нөхөн олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт байгууллага нэхэмжлэлийн шаардлага болох Дархан татах хэсгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 232 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж албан тушаал буурсантай холбоотойгоох хасагдсан цалингийн 241,856 төгрөгийг А.О 236,411 төгрөгийг Ю.Э нарт олгох, сахилгын шийтгэлээр хасагдсан үндсэн цалингийн 20 хувь буюу 226,760 төгрөгийг Я.М олгох, Дархан татах хэсгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 232 дугаар тушаалаар албан тушаал буурсан А.О авто тоормосын засварын машинистийн ажилд буцаан томилох, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан нэхэмжлэгч нарт ажлын байрны дарамт шахалт учруулахгүй байхаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаах нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА