Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 384

 

 

                                                           

 

 

 

 

 

   

       2020        05          18                                 2020/ШЦТ/384

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, Ё.Цогтзандан, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр

улсын яллагч М.Энхбаатар,

хохирогч Б.Гантуяа, түүний өмгөөлөгч Б.Билгүүн,  

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

Иргэдийн төлөөлөгч Б.Цогтбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Наваанцэрэнгийн Мод холбогдох эрүүгийн 1911013120494 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 02 дүгаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар Баянзүрх дүүргийн 8-р хороо, Улаанхуаран 4-р гудамж 134 тоотод оршин суудаг,

урьд 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 346 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 1000 төгрөгийн эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял хэрэглэн, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл 4 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

1998 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 267А дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлж 1999 оны 12 дугаар сарын 09-ны өдөр үлдэгдэл 9 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2000 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн шүүхийн 112 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 жил, Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба уг ялыг нэмж нэгтгэн нийт 10 жилийн хорих ялаар шийтгүүлж 2007 оны 5 дугаар сарын 24-ны өдөр үлдэгдэл 1 жил 11 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т зааснаар 8 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн ба ялыг нэмж нэгтгэн нийт 9 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

2014 оны 7 дугаар сарын 01-ны өдөр Сум дундын 28 дугаар шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 2 хоногийн хорих ялын зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Боржигон овогт Н М, /РД:____________

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Н.М нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны шөнийн 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг Замын цагдаагийн постны хойно Б.Гантуяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 2 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд би Хятад улсын Эрээн хотын ресторанд хоол идэж байхад Гантуяа байсан. Би түүний хажуугийн ширээнд сууж байсан хүмүүсийг жолооны үнэмлэхтэй бол миний машиныг жолоодож явахыг санал болгосон. Гэтэл Гантуяа надад хандан би жолооны үнэмлэхтэй таны машиныг жолоодож явъя гэж хэлсэн. Хил нээгдэх хүртэл Гантуяа надтай хамт дэлгүүрээс худалдан авалт хийе гэж санал болгосон. Бид дэлгүүр худалдааны төвөөр 2-3 цаг орчим явсан байх. Мөн хүнсний дэлгүүр орж ойр зуурын идэж уух зүйл авсан. Б.Гантуяа талын хар архинаас аавдаа авахдаа надад 1 шил архыг шараа тайл гэж авч өгсөн. Нөхөртөө өмд авах гэж байхдаа хар хөх өнгийн олон халаастай өмд надад мөн авч өгсөн. Би өмдийг авахгүй гэхэд би танд аваад өгье та авчих гээд байсан. Мөн эрээн майк авч өгсөн. Бид дэлгүүрээс гараад Бээжингээс явдаг автобусны буудал дээр хүлээж байхад автобус ирээгүй байна. Хамт хоол идье гээд надад 100 грамм архи авч өгсөн. Автобус ирэхэд намайг ах гэж танилцуулсан. Замын-Үүд дээр ирээд айлд үлдээсэн машинаа хүн дуудуулж авчирсан. Машин ирэхэд Гантуяа эгчтэйгээ хамт явъя гэсэн. Машинд ачаа их байсан тул Гантуяагын эгчид ачаагаа тээшинд ачуулаад та хамт суугаад яв гэхэд эгч нь уурлаад үлдсэн. Бид шатахуун түгээх станц дээрээс хөдлөхөд Гантуяа машиныг жолоодож явсан. Замын цагдаагийн пост дээр Гантуяаг цагдаа шалгахад жолооны үнэмлэхгүй гэдгээ хэлсэн. Би хар Айраг сумын цагдаагийн дарга хуурай дүү болох Ганзориг дүүрүүгээ залгаж учир байдлыг хэлж торгууль төлөлгүй явуулсан. Бид явж байгаад замдаа зогсож нэг удаа бие зассан. Бие засаад цааш хөдлөхийн өмнө би архиа ууя гэж хэлсэн. Гантуяа надад эхний хундагыг аяганд хийж өгсөн. Нэг хундага архи уугаад бид цааш хөдөлсөн. Замдаа явж байтал том машинууд хажуугаар өнгөрөхдөө дуут дохиогоо дуугаргаж байсан. Гантуяа зам голлож яваад байсан учраас би замаа шахаж явж гэж хэлээд машин барихыг зааж өгсөн. Сайншандын пост дээр мөн Гантуяаг цагдаа зогсоож дагуулж явсан. Гэтэл би мөн Ганзоригтой яриулаад цааш хөдөлсөн. Чойрын замын цагдаагийн пост өнгөрөөд 2-3 машин зөрж өнгөрөхдөө дуут дохиогоо маш чанга дуугаргаж байсан. Би Гантуяаг замын цагдаагийн пост дээр бууж замын унаагаар явахыг санал болгоход. Би нөхөртэйгөө ярьчихсан. Заавал явна гээд байсан зогсохгүй байсан. Би зогс гэж хэлээд гарын араар шанаа руу нь цохисон. Зогсохгүй болохоор нь би Гантуяагийн үснээс нь зулгаагаад  зорчигчийн суудлаас жолоочийн суудалд суусан. Гантуяа  гэнэт гүйж гарч яваад цагдаагийн пост дээр очсон. Би араас нь машинаа зогсоогоод яваад очтол цагдаа нь 3 минутын өмнө энэ эмэгтэй машин барьж явсан. Одоо та согтуу жолоодож ирлээ гэж хэлж байсан. Гантуяа цагдаад энэ хүн намайг зодоод хүчиндсэн гэж хэлсэн. Цагдаа намайг эрүүлжүүлэх байранд хийсэн. Маргааш нь би эрүүлжүүлэхээс гарахад миний машиныг журмын хашаанд хийсэн байсан. Миний биеийн байцаалтыг аваад намайг явж бай дуудсан цаг ирээрэй гэж хэлсэн. Би Чойрт 4 хоносон ...” гэв

Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би тухайн хүнийг танихгүй, харин 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын “Солонго” ресторанд хоол идээд сууж байхад тухайн эмэгтэй уг ресторанд үйлчлүүлж байсан юм. Тэр үед тухайн ресторанд 2-3 монгол залуу, нэг эмэгтэй орж ирэхээр нь тэр хүмүүсээс Монголруу орох гэж байна уу гэж асуусан, харин тэр хүмүүс үгүй, маргааш орно гэж хэлсэн. Тэгснээ яасан гэж хэлсэн, харин та нарыг хотруу орвол хамт явъя, жолооны үнэмлэхтэй бол миний машиныг замын үүдээс унаад хотруу үнэгүй хүргүүлж өгье гэж хэлсэн. Харин тэр хүмүүс орохгүй, маргааш орно гэж хэлсэн. Харин тухайн үед хохирогч гээд байгаа эмэгтэй эсрэг талын ширээн дээр сууж байгаад “би жолооны үнэмлэхтэй гэж хэлээд, одоо ороод хотруу явна гэж хэлсэн” юм. Харин тэр үед нь би ашгүй дээ гэж хэлсэн. Харин би хил нээхээр нь орлоо тэр эмэгтэйгээс чи хэзээ орох юм бэ гэж асуусан, харин тухайн эмэгтэй 15-16 цагийн орчимд автобусаар орно гэж хэлсэн. Харин тухайн эмэгтэй миний утасны дугаарыг авч үлдээд замын үүд ороод ярья гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө ширээн дээр суугаад байж байхад тухайн эмэгтэй над дээр ирж уулзаад цуг Монголруу манай автобусаар орьё гэж хэлсэн. Харин тэр эмэгтэй би дэлгүүр хэсэх гэсэн юм, та надтай хамт яваад өгөөч гэж хэлсэн. Манай автобусаар би таныг үнэгүй оруулаад өгье гэж хэлсэн. Тэгээд хоолоо идэж дуусаад, би цүнхтэй эд зүйлийг бариад, хамт дэлгүүрээр хэсэж явсан. Уг эмэгтэй хоёр хүүхэдтэй гэж хэлээд тус бүр нэг нэг куртик, өмд, хүзүүний ороолт зэрэг эд зүйлийг авсан, харин надад олон халаастай өмд, үүнийг аваад өгье гэж хэлээд надад өмсүүлж үзүүлсэн, харин би яах юм бэ гэж хэлээд аваагүй. Нэг майк авах гэхээр нь би яах юм бэ, гээд би өөрөө мөнгөө төлөөд майкаа худалдаж авсан. Тэгээд замдаа идэх жимс авъя гэж хэлээд хамт хүнсний дэлгүүр орсон. Тэр дэлгүүрээс олон янзын жимс авсан, мөн аавдаа талын хар архи авсан эмчилгээний журмаар уудаг юм гэж хэлсэн. Надад мөн адил 1 шил талын хар архи авч өгсөн. Замдаа уугаарай гэж хэлсэн би мөнгийг өгье гэтэл шууд тооцоогоо өөрөө хийсэн. Харин автобусанд суухын өмнө, хажуу талын ресторанд ороод надад 100 грамм архи, тэр эмэгтэй 1 ус авч уугаад Тэгээд замын үүдрүү орох автобусны буудал дээрээс 15 цагийн үед хүлээж байгаад уг автобусанд суугаад замын үүдрүү орсон юм. Замын үүд дээр орхисон машинаа утсаар ярьж автобусны буудлын тээшин дээр хүрээд ир дуудуулсан. Автобуснаас буугаад замын үүдийн тээшин дээр буугаад байж байхад Гантуяа гэх эмэгтэйгийн төрсөн эгч нь гээд нэг эмэгтэй бид 2 дээр ирсэн Тэр үед надад хандаж, ахаа манай эгч хамт явъя гээд байхаар нь би тал зардлыг нь өгөөд явбал яв гэж хэлсэн. Харин тухайн эмэгтэй ачаа ихтэй гэхээр нь болиулсан юм Учир нь ачаатай хүн авахгүй гэж хэлсэн. Харин тэр үед нэмээд тэндээс хүн авъя гэхэд уг эмэгтэй орой болчихлоо эртхэн гаръя гээд тэндээс хөдөлсөн юм. Харин миний машиныг замын үүд дээр орхисон, танихгүй хүн машиныг авч ирж өгсөн. Тэгээд бид 3 миний машинд суугаад тухайн жолооч бензин клонк хүртэл машин барьж ирээд тэндээ үлдсэн юм. Харин Гантуяа гэх эмэгтэй миний машиныг бариад замын үүдээс хотруу хөдөлсөн юм. Замын үүдээс гардаг замын цагдаагийн постонд дээр цагдаа зогсоогоод, Гантуяагийн бичиг баримтыг шалгасан. Тэр үед уг эмэгтэй яаанаа би үнэмлэхээ орхисон байна гэж хэлсэн, харин цагдаа уг эмэгтэйг дагуулаад замын цагдаагийн поструу дагуулж орсон, Харин тэр хооронд Айраг сумын цагдаагийн хэсгийн дарга хошууч Ганзориглуу утсаар ярьж, машин бариулаад явж байхад үнэмлэхээ орхисон байна гэнэ, та цагдаад хэлээд өгөх үү гэж хэлээд утсаа бариад чанга яригч дээр тавиад тухайн цагдаагийн нэрийг хэлсэн. Харин Ганзориг тэр цагдаатай яриад “наана чинь манай ах байгаа юмаа, явуулчих гэж хэлээд явуулсан” юм. Тэгээд замдаа явсаар байгаад Дорноговь аймгийн замын цагдаагийн постон дээр мөн адил зогсоогоод мөн адил цагдаа буулгаад поструугаа авч орсон, мөн адил Ганзоригт энэ байдлыг хэлээд цагдаагаас торгуулахгүй салсан юм. Тэгээд тэндээс уг эмэгтэй машин бариад Чойр ороод Чойрын клонкоос бензин хийлгэж банкаа дүүргүүлсэн. Харин бензин клонкоос 100 метрийн зайд замын цагдаагийн пост байдаг юм билээ. Тэр үед Гантуяа гэх эмэгтэй машин барьж явсан. Замын цагдаа ирээд цонхоор харангуутаа яв яв гэж хэлсэн. Замын цагдаагийн пост өнгөрөөд жаахан явахад, хажуугаар зөрж өнгөрч байгаа том ачааны тэрэг, чанга сигналдаад өнгөрсөн, тэр үед би чи машин барьж чадахгүй байна аа, зогс гэж хэлсэн. Харин тэр эмэгтэй би зогсохгүй, өнөөдөртэй хот орно гэж хэлсэн. Харин би зогс би амиа алдмааргүй байна, чи машин барьж чадахгүй байна, гэж хэлээд дахин зогс гэж хэлсэн. Машинаа зогсоохгүй яваад байхаар нь би тэр эмэгтэйгийн зүүн хацарлуу гарынхаа ар хэсгээр алгадсан, тэгсэн чинь зүгээрээ ахаа гэж хэлээд яваад байхаар нь би зогс гэж хэлээд үснээс хойш зулгаасан, тэгсэн чинь зогсохгүй байсан, харин би машины рульнээс нэг гараараа барьж аваад зогс гэж -хэлээд зогсоосон. Харин тэр эмэгтэй буу гэж хэлээд жолооны хүрдэн дээрээс буулгаад нөгөө талаар тойроод суу, би өөрөө дотуураа дамжаад жолооны хүрдэн дээрээ очсон. Харин чамайг би замын цагдаагийн постон дээр буулгаад өгье, чи эндээс цагдаа нараас унаа олуулаад хотруу ор гэж хэлээд замын цагдаагийн поструу эргээд 3-4 минутын дараа очсон юм. Тэгээд замын цагдаагийн пост өнгөрөөд, машинаа дөнгөж зогсоотол, тухайн эмэгтэй машинаас хаалга онгойлгон машинаас буугаад замын цагдаагийн поструу орсон. Харин би машинаа унтраагаад, араас нь буутал цагдаа өөдөөс гарч ирээд, хамт цагдааруу нь орсон юм. Харин замын цагдаа дээр ороод “энэ ах чинь намайг зодоод, энд буулгаж хаяна гээд байна” гэж замын цагдаад хэлсэн юм. Харин би тухайн эмэгтэйг машин барьж явж чадахгүй байна гэж цагдаад хэлсэн, харин би эндээ хононо, маргааш хотруу орно гэж хэлээд тайлбарлаж хэлсэн. Тэгээд замын цагдаа намайг үлээлгэж, та согтуугаар машин барьсан гээд намайг түр саатуулж, улмаар миний машиныг журмын хашаанд хийсэн юм. Харин маргааш өглөө надаас эмэгтэй мөрдөгч мэдүүлэг авсан бөгөөд дуудсан цагт ирээрэй гэж хэлээд явуулсан юм. Тэгэхээр би энэ эмэгтэйг танихгүй бөгөөд Эрээн хотоос хамт хотруу орж ирэх зорилгоор үнэмлэхтэй гэж хэлээд үнэгүй хот орохын тулд надтай хамт явсан байна. Харин тухай эмэгтэй замын үүдээс Чойр орох хүртэл, зөрж байгаа том тэрэгнүүдтэй шүргэлцэх гээд байсан, нөгөө машинууд нь хажуугаар гарахдаа байнга сигналдаад өнгөрөөд байхаар нь би машин барьж чадахгүй байна, гэрлээ хол ойрдоо шилжүүл, замын захын цагаан зураасыг налж хараад яваа гэж хэлсэн. Харин тэгэхгүй бол машинтай шүргэлцэх гээд байна гэж хэд хэдэн удаа хэлсэн. Тэгээд би уг эмэгтэйд хандаж хотруу орохоо болилоо гээд машинаа өөрөө бариад явъя гэж бодоод замын цагдаа дээр эргэж ирсэн ...” гэх / 2-р хх-ийн 82-84х/,

Хохирогч Б.Гантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Бээжин Улаанбаатар чиглэлд олон удаа явж бизнес эрхэлдэг. Би Эрээн хотод “Солонго” нэртэй зоогийн газар ганцаараа хоол идээд сууж байхад Н.М над дээр ирээд намайг Замын-Үүд-Улаанбаатар орох уу хамт явах 2-3 хүн байвал аваад хамт явъя гэсэн. Би бодож байгаад хэлье гэж хэлсэн. Би дэлгүүрээр хүнс цуглуулсан нь үнэн. Тэгэхэд Н.Мтой хамт яваагүй. Би Бээжингийн автобусны буудал дээр ирээд автобусанд суухад Н.М ирсэн байсан. Замын-Үүдийн хил дээр Туяа эгчид Мын хэлсэн зүйлийг хэлээд хамт явах уу гэсэн. Туяа эгч төмөр замын тасалбараа хамт явах гээд зарсан. Н.М эгчтэйээ хамт явахаар боллоо гэхэд тасралтгүй утсаар яриад миний хэлснийг сонсохгүй байсан. Замын үүд дээр ирээд Н.М миний ачааг хараад би айргаас их ачаа авна чи эгчийгээ хамт явахыг нь болиулчих эгчийн чинь ачаа багтахгүй гэсэн. Замын-Үүд дээрээс нэг залуугаар машинаа авчруулсан. Машиныг Н.М өөрөө барьж явсан бөгөөд. Замдаа өөрийгөө 3 эхнэртэй гэж хэлээд хийдэг ажлаа танилцуулж байсан. Өөрийгөө Сайншандад зоогийн газар ажиллуулдаг гэж хэлсэн. Дорноговь орох гэж байхад Н.М надад би ядраад байна чи түр жолоод гэсэн. Дорноговь өнгөрөөд явж байхад өврөөсөө талын хар архи гаргаж ирээд ах нь шартаад байна уучихъя гэсэн. Айраг орохын наана шатахуун хийх хэрэгтэй байна гээд шатахуун хийсэн. Анх тохирохдоо 20,000-30,000 хийнэ гэж байсан боловч намайг шатахуун дүүргэ гэж загнасан. Би айсандаа болоод юм хэлж чадаагүй шатахууныг дүүргэсэн. Замд явж байхад ааш араншин нь өөрчлөгдөж эвгүй авир гаргасан. Би машиныг зүгээр жолоодож байхад зогс, энд хононо гэх мэтээр дарамталсан. Би 4-5 цаг яваад хүрчих газар явчихъя гэж хэлсэн. Н.М согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гээд байхаар нь би жолоодож явсан. Замын турш намайг зүгээр явуулаагүй. Тэвэрч үнсэх гээд дургүйцэхээр үснээс зулгаасан. 100-200 метр яваад намайг зогс гэж зогсоогоод байсан. Тэр бүрт нь би аргадаж тайвшруулаад цаашаа явж байсан. 1-2 цаг явах газар 4-5 цаг явсан. Намайг бие засах гэхэд тайван бие засуулахгүй байсан. Би орхиод явах гэхээр маш хурдан араас ирээд зугтах боломж олгоогүй. Миний зүүн талын хөл гарыг өчөөд хөдлөх боломжгүй байлгасан. Замд овоо дайралхад би тэнд зогсож байсан хүмүүст надад туслаач гэсэн боловч хэн ч надад туслаагүй. Замдаа маш их хараалын үг хэрэглэж байсан. Айраг сум өнгөрөөд явж байхад. Надад чи яагаад Айраг дээр ирэхэд хэлсэнгүй вэ гээд намайг ална шүү гэж хэлж дарамталсан. Би тэр үед энэ хүн намайг яаж ч магадгүй юм байна гэдгийг ойлгоод эвийг нь олох гээд замын турш аргадаж явсан. Би 2009 онд жолооч болж тээврийн хэрэгсэл асуудалгүй жолооддог. Одоо ч би тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. Н.М 1 шил архиа амаараа балгаж уугаад замын турш хүмүүстэй утсаар ярьсан. Миний үснээс зулгаагаад замаа харж явахад үнэхээр хэцүү байсан. Замд маш олон удаа зогссон. Миний нүүр хацар рүү зүүн тохойгоороо цохисон. Чойрын постын гадаа ямар ч цагдаа байгаагүй. Би цагдаа байвал тусламж дуудах гэсэн боловч цагдаа байгаагүй. Суурин газар хүрч би тусламж гуйхыг хүссэн. Би өөрийгөө хамгаалах гэж 200-300 метр газар би хүчээр зам голлон хөндлөн зогсоод сигналыг бүх чадлаараа дарсан. Хэн ч надад туслаагүй. Би машинаас буугаад урдаас ирж байгаа машинуудыг зогсоож туслахыг хүссэн боловч ямар ч машин зогсоогүй. Намайг бут руу үсдээд чирсэн. Энэ хооронд миний хөл болон хэвлий рүү өшиглөсөн. Миний хоолойг боогоод чи ингэж дургүй хүргээд байгаа юм бол хоёулаа олны нүдэн дээр завааръя гэж хэлсэн. Миний өмдийг тайлж урд талын хоёр сандал дээр намайг хөндлөн дарж хэвтүүлээд хүчиндсэн. Би Мод эндээс хөдөлж Чойр орж буудалд хоноё гэж худал хэлж тайвшруулсан. М тайвширч машиныг жолоодсон. Би машины арааг мулталж үсэрч буугаад цагдаад учир байдлыг хэлж тусламж хүссэн. М тухайн цагдаад наад хүүхэн чинь миний эхнэр бид хоёрын дунд ямар ч асуудалгүй гараагүй ахыгаа явуулчих гэж хэлсэн ...” гэв

Хохирогч Б.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Улаанбаатар хотод хувиараа нүдний шилний газар ажиллуулдаг юм. БНХАУ-ын Бээжин хот орчихоод 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Бээжин-Замын-Үүд чиглэлийн автобусаар буцаж яваад Эрээн хотод Солонго гэдэг хоолны газарт хоол идээд сууж байхад үл таних эрэгтэй над дээр ирээд “Улаанбаатар хот орох уу” ах нь Эрээнд хүнтэй уулзчихаад гарах гэж байгаа юмаа. Чамтай нийлээд 2-3 хүн нэмж аваад хот руу өөрийн машинтай явъя 20-30 мянган төгрөгөнд хямдхан аваад явъя таньдаг хүн байвал хэлээд өгөөч гэхээр нь би бодож байж болъё гэж хэлсэн...Тэгээд би нөгөө хот руу авч явах хүндээ манай энэ эгч бас явахаар болсон гэдгийг автобусанд явж байхдаа хэлэхэд тэр хүн утсаар яриад л яваад байсан. Тэгснээ тэр хүн Айраг дээрээс ачаа авч явахаар болчихлоо чамаас өөр хүн машинд авч явах боломжгүй болчихлоо гэж хэлсэн...Тэгээд би Мтой явахаар болоод жолоочийн хажуу талын суудал дээр суугаад М машинаа бариад Замын-Үүдээс 15-16 цагийн үед Улаанбаатар хотруу хоёулахнаа хөдөлсөн. Дорноговь аймаг хүртэл М хэвиийн явж ирсэн. Надтай ойр зуурын юм яриад өөрийгөө танилцуулаад байсан...Тэгээд Дорноговь аймаг өнгөрөөд явж байгаад гэнэт өмсөж байсан гадуур хувцасныхаа халааснаас 1 шил “Талын хар” нэртэй задлаагүй архи гаргаж ирээд “өчигдөр нийлээн уусан юм. Бие муу байна, шартаад байна. Ах нь ганц балгачихъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үгүй ээ, таныг архи уулгачихаад машин бариулахгүй, зөвшөөрөхгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр хүн архиа задлаад аяганд хийлгүй амаар нь шууд архиа уусан. Тухайн үед гадаа харанхуй болох гээд нар шингэж байсан. Бид хоёр бие засах гээд зогсож байхад тэр архиа уусан. Тэгээд түүнийг архи уугаад согтчих шиг болохоор нь би түүнд “машиныг чинь барья, та архи уучихаад яаж машин барих гээд байгаа юм бэ” гэхэд надаар машинаа бариулсан. Яг хаанаас машин барьж хөдөлсөнөө бол би мэдэхгүй байна. Ямар ч байсан Айраг сум ороогүй байсан. Тэгээд намайг машин барьж явсанаас хойж хажууд суудал дээр суугаад архиа уугаад зан ааш нь огцом өөрчлөгдөөд ширүүн догшин болж эхэлсэн. Замдаа явж байгаа машины “бензин дүүрэг” гэж хэлээд уурлаад байсан. Тэгэхээр нь би замын хажуугийн “ШТС” дээр зогсож машиных нь бензинийг дүүргэсэн. Худалдан авсан баримт нь надад байна. Уг баримтан дээр “НИК” ХХК 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 19:28:37 гэсэн он, сар, өдөр, цаг, минут, секунд тэмдэглэгдсэн байна. Мөн би 57,700 төгрөгийг шатахуунд төлсөн. Анх бол 20-30 мянга төгрөг замын зардал гэж хэлж байсан боловч надаар машиныхаа бензинийг дүүргүүлсэн. Бензин дүүрэг гэж хэлэхэд нь айсандаа өөдөөс нь юм хэлж чадаагүй. Тэгээд намайг машин жолоодоод явж байхад хүзүүгээр тэврэх гээд үнсээд байсан. Би тэгэхээр нь цааш нь түлхээд л яваад байсан. Тэгж явж байгаад бие засах болоод зогсоод бид 2 машинаас буугаад би тэр хүнээс нилээн зайтай очоод бие засч байхад тэр хүн надаас зайтай бие засаж байгаад над надруу маш хурдан хүрээд ирсэн. Гадаа харанхуй болсон байсан. Тэр хүнийг хүрээд ирэхээр нь би айсандаа босоод өмдөө татаад дутуу бие засаад тэр хүнд уурлаад “та яагаад хүнийг бие засуулахгүй байгаа юм бэ” гэхэд тэр хүн намайг хүчээр тэвэрч авах гэж оролдсон. Тэгээд би айсандаа түүнээс зугтаад машинд нь гүйж ирээд жолооны хүрдний ард суугаад тэр хүнийг хаяад явчихъя гэж бодсон боловч тэр хүн машин руу хурдан араас ирээд хажуугийн суудал дээр суучихсан. Тэр үед би тэр хүн намайг хүчиндэх гээд байгааг ойлгосон. Ер нь тиймэрхүү ааш авир гаргаад байсан. Би дотроо яаж энэ хүнээс мултрана даа гэж бодсон. “...Зам дээр машин тэрэг зогсож байхаар нь би тусламж эрэхээр хөдөлгөөнөө уудаашруулахаар миний үснээс зулгаагаад хойш нь таатаад зогсоолгохгүй байсан... “Айраг дээр яагаад зогсоогүй юм бэ, би тэнд хүнтэй уулзах ёстой байсан” гэж хэлээд намайг “хулгайч, пиздаа, новш” гэх мэт хараалын үгээр доромжлоод миний нүүр рүү баруун хацарт 2-3 удаа баруун гарын тохойгоор цохисон. Тэгээд Чойрын замын цагдаагийн постоор өнгөрсөн. Тэгэхэд постон дотор нь хүн байгаа харагдсан гадаа нь бол байгаагүй. Тэгээд би пост өнгөрөөд зогсох гэтэл тэр миний зүүн талын гар, хөл 2-оос зуурчихаад зогсоолгүй цааш нь явуулсан. Чамайг энд зогсвол ална шүү гэж хэлсэн. Тэгээд пост өнгөрөөд 300 орчим метр яваад би өөрөө машинаа хүчээр зогсоосон. Үүнээс цааш өнгөрөөд явбал ойрхон суурин газар байхгүй туслах хүнгүй найдвар тасрана гэж бодоод машинаа замын голд эргүүлж харуулаад хөндлөн зогсоосон. Машинууд миний сууж явсан машиныг тойрч гараад байсан. Би машины сигналыг дараад байсан боловч нэг ч машин зогсоогүй. Тэгээд би буугаад шууд зугтаасан. Урд талаас ирж байсан машиныг гар өргөөд зогсоох гэсэн боловч зогсоогүй. Тэгэхэд М машинаасаа бууж ирээд барьж аваад үснээс зулгаагаад машин руу ор гэж хэлээд засмал дээр намайг чирээд машин руу чирж оруулаад жолооны хүрдний ард суулгасан. Тэгсэнээ тэр намайг цаашаа суу, би машинаа барина гээд байсан...Тэгээд тэр миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. Намайг маажсан, баруун сугандаа толгой хавчуулаад хоолой боогоод амьсгал боогдуулсан. Тэгсэнээ тэр надад “чиний өмнө би хэд, хэдэн эмэгтэй хүмүүсийг ингэж авч яваад хүчиндчихдэг л байсан. Чамайг л барахгүй байна. Гэхдээ би хүчиндэнэ гэсэн л бол хүчиндэнэ. Чамайг ингээд байх юм бол хүмүүсийн нүдэн дээр хээр газар аваачаад зааваарчихъя л даа” гэж хэлээд буттай газар заагаад машинаас намайг үсдэж буулгаад замын хажуугын шороон дээр үснээс чирсэн. Чирээд явж байхдаа тэр миний хэвлий рүү 2 удаа, хөл рүү 1 удаа өшиглөөд намайг дагаад яваач гээд байсан.../1хх-ийн 164-166х/,

Гэрч Х.Гэрэлт-Од мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай эхнэр Гантуяа 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 50 минутын үед “Сайншандаас жижиг машинтай Улаанбаатар хот руу” явж байна гэж ярьсан. Түүнээс хойш яриагүй байж байгаад орой 23 цагийн үед “Говьсүмбэр аймагт ирчихсэн байна Нөгөө сууж явсан машины жолооч замдаа архи уугаад намайг зодоод хүчиндэхийг завдлаа, тэгээд Чойрын цагдаа дээр мэдүүлэг өгч байна гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос ирсэн. Эхнэр Гантуяатай уулзаад болсон асуудлын талаар асуухад жолооч гэх залуу замдаа архи уугаад машинаасаа буулгахгүй, гар хөлийг нь өчиж дарамталсан, мөн үсдэж чирсэн, хүзүүгээр нь боосон, тохойгоороо нүүр хэсэгт цохьсон байсан...”, “Тэр жолооч залуу манай эхнэрийг зодож, дарамтлан хүчиндэхийг завдсан байна лээ...” гэх /хх-ийн 170х/,

Гэрч Б.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Замын цагдаагийн постонд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгсэн 22 цаг өнгөрч байхад зам шалгалт хийж байсан чинь Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замд саарал өнгийн “Инсаят” маркийн тээврийн хэрэгслийг шалгахаар дохиж зогсооход постноос урагшаа 30 метр орчим явсан. Тэгсэн чинь нэг эмэгтэй жолоочийн эсрэг тал буюу урд талын суудлаас машин нь зогсож амжаагүй бууж ирсэн. Тэгээд над дээр гүйж ирээд “энэ залуу согтуу машин бариад байна. Намайг дарамтлаад оролдоод зүгээр явуулахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд жолооч дээр очоод шалгахад жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Тэгээд “энэ хүн манай эхнэр байгаа юм” гэж хэлэхээр нь би тэр эмэгтэйгээс “та эхнэр нь юм уу” гэж асуухад “үгүй, би Замын-Үүд сумаас дайгдаж яваа гэж” хэлсэн. Тэгээд би пост руу дагуулж ороод регистрийн дугаар болон бичиг баримтаа шалгуул гэж хэлэхэд регистрийн дугаараа хэлээгүй, ямар ч бичиг баримт үзүүлээгүй. Тэгээд би цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Ганбаатарт мэдэгдэж, хүлээлгэн өгсөн...” гэх  /хх-ийн 172х/,  .

Гэрч И.Санчир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ингээд маргааш нь байх 1 хоногийн дараа машины эзэн залуу надруу утсаар тээшин дээр хүрээд ирээд автобусаар Монгол Улсын хилээр орж ирж байна гээд 15 цагийн үед ярихлаар нь би машиныг асаагаад төмөр замын тээшин дээр ирэхэд Эрээн хотоос орж ирж байгаа автобуснаас нөгөө залуу 2 гартаа чемодантай, мөн нэг эмэгтэйтэй хамт ирсэн “урьд өдөр нь хамт явж байгаад Цагдаагийн хэлтсийн гадаа бууж үлдсэн эмэгтэй мөн байсан эсэхийг нь мэдэхгүй байна” тэгээд бид 3 тээшнээс хөдлөөд Шунхлай ШТС-дээр очоод 70 юань гаргаж ирээд бензин авсан санагдаж байна. Тухайн үед нөгөө залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд хамт явж байсан эмэгтэй нь машиныг унаад явна гэхлээр нь би Шунхлай ШТС-д тэдний машинаас буугаад үлдсэн, тэд явсан...Тэд хоорондоо ямар нэгэн зүйлийн талаар яриагүй, нөгөө залуу надтай ярихдаа бол “ Ах нь жаахан уучихсан байна, энэ эмэгтэй үнэмлэхтэй миний машиныг барьж явна” гэж байсан. Тэд хоорондоо ямар харилцаа холбоотой хүмүүс болох нь мэдэгдээгүй, мэдэхээр ч цаг хугацаа гараагүй...” гэх /хх- ийн 179х/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний Газрын ДНХ-ийн «шинжээч Цагдаагийн ахлах дэслэгч Б.Гантуяагийн 2019 оны 5 дугаар сарын 31 -ны өдрийн дугаар 2830 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн хөвөн бамбарт цус илэрсэн.

-Хөвөн бамбарт илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус

байна.

-Хөвөн бамбарт илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцоороо Н.М гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх /1-р хх-ийн 141-р хуудас/,

Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэний 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 159 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Б.Гантуяа нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

Б.Гантуяа нь жирэмсэн болоогүй байна...” гэх /1-р хх-ийн 196х/,

Хоёр: Шүүгдэгч Н.М нь хохирогч Б.Гантуяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдэх явцдаа нүүр лүү гараараа цохих, хоолойг нь боох, үсдэж чирэх, хэвлий, хөл рүү өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэв

Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Машинаа зогсоохгүй яваад байхаар нь би тэр эмэгтэйгийн зүүн хацарлуу гарынхаа ар хэсгээр алгадсан, тэгсэн чинь зүгээрээ ахаа гэж хэлээд яваад байхаар нь би зогс гэж хэлээд үснээс хойш зулгаасан, тэгсэн чинь зогсохгүй байсан, харин би машины рульнээс нэг гараараа барьж аваад зогс гэж хэлээд зогсоосон...” /1-р хх-ийн 82-84х/,

Хохирогч Б.Гантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Олон удаа. Үснээс зулгааж, нүүр рүү цохисон, хүзүү боож гар хөл өчиж барьж өшиглөсөн ...” гэх

Хохироч Б.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд тэр миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. Намайг маажсан, баруун сугандаа толгой хавчуулаад хоолой боогоод амьсгал боогдуулсан.... Намайг чирээд явж байхдаа тэр миний хэвлий рүү 2 удаа, хөл рүү 1 удаа өшиглөөд намайг дагаад яваач гээд байсан.....” /1хх-ийн 164-166х/,  “...би 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод нэгдүгээр эмнэлгийн чих, хамар, хоолойн үзүүлж томографикийн зураг авахуулсан, хамрын таславч муруйлттай байна гэсэн хамраа эмчлүүлмээр байна. Гомдолтой байна. Хамрын эмчилгээний мөнгө болон сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ ...” гэх /1-р хх-ийн 163-164х/,

Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Б.Гантуяагийн биед тархи доргилт, баруун гарт зулгаралт, зүүн чамархайд цус хуралт, толгойн хуйхны оройн хэсэг, баруун шанаа, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 188х/ гэх,

Гурав: Шүүгдэгч Н.М нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худагийн задгай тоотод оршин суух иргэн Л.Бат-Очирын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг онгойлгон хууль бусаар нэвтрэн орж 209,800 төгрөгийн үнэ бүхий спикерийг хулгайлсан,

2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 6 дугаар гудамжны 101 а тоотод оршин суух иргэн В.Борхүүгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг тоосгоор хагалан, хууль бусаар нэвтэрч 39 инчийн “BSВ” загварын “LCD” зурагтыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /2хх-ийн 139-141, 148-149х/,

Хохирогч Л.Бат-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байгаад дүүгийн төрсөн өдрийг тэмдэглэхээр 11 цаг 30 минутын үед гарсан. Ингээд өдөржингөө гадуур явж байгаад 17 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай байшингийн том өрөөнд байсан 49 инчийн зурагтыг маань буулгаад гал тогооны ширээний хажууд тавьчихсан цонх маань онгорхой байсан. Ингээд цагдаад дуудлага өгсөн ба ингээд дуудлага өгсөнийхөө дараа гэрийн эд зүйлсээ бүртгэж үзэхэд гэрт байсан 80x50 см хэмжээтэй хар өнгийн спикер алдагдсан байсан...” гэх /2-р хавтас 143х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын гарын мөрийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч Э.Сүхболдийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 297 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан “1,3,4,5,8” гэж дугаарласан 5 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. “2,6,7” гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

-Шинжилгээнд тэнцсэн “1,3,4,5,8” дугаартай гарын мөр Наваанцэрэнгийн Мын баруун гарын алга, зүүн гарын алга, зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн...” гэх /2-р хавтас 152х/,

DAMNO хөрөнгө үнэлгээ зуучлалын компани 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дугаар: №БЗД2-19-463 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд:

- Л.Бат-Очирын 80x50 хэмжээтэй спикерийг...209,880 /Хоёр зуун есөн мянга найман зуун наян төгрөг/-р үнэлэгдэв” гэх /2-р хх-ийн 168х/,

Хохирогч В.Борхүүгийн гэрээс 39 инчийн LCD зурагтыг хулгайлсан гэх хэргийн талаарх нотлох баримтууд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1хх-ийн 5-8Х/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 9-12х/,

Хулгайд алдагдсан гэх “ВSВ” загварын 39 инчийн “LCD” зурагтыг хохирогч В.Борхүүд биет байдлаар хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 24х/,

Хохирогч В.Борхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн орой 21 цагийн орчимд гэртээ ирэхэд байшингийн цонх хагарсан, гэрт байсан байшингийн хананд байсан 39 инчийн “БСБ” загварын зурагт алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...гэх /1хх-ийн 27-28х/,

Гэрч Г.Цэрэнтогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус цагдаагийн хэлтэст ажлаа хийж байхад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр зурагт зарах гэж байгаа сэжиг бүхий хүн яваад байна гэсэн дуудлагын дагуу очиход 45-50 орчим насны толгой нь хагарсан байдалтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн хажуудаа зурагт тавьчихсан сууж байсан... энэ зурагт та авч явж байгаа юм уу гэхэд үгүй гэж хэлсэн. Харин дэргэд нь байсан таксины жолоочоос энэ зурагт хэнийх юм бэ гэж асуухад уг хүн авч явж байгаа зурагт мөн гэж хэлсэн...гэх /1хх-ийн 32-33х/,

Гэрч М.Золбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст Бэлх 112 дугаар чиглэлд ажлаа хийж байхад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр “зурагт хулгай хийсэн хүн байх шиг байна” гэсэн мэдээллийг Бэлх-10-аас өгсний дагуу эргүүлийн офицер Бөхжавхлангийн хамтаар очиж шалгахад зурагтаа газар хаячихсан, миний зурагт биш би наадхыг чинь авч яваагүй гэж хэлсэн. Улмаар тухайн сэжигтэн этгээдийг зурагтынх нь хамтаар тус цагдаагийн хэлсийн жижүүрт хүлээлгэн өгсөн....гэх /1хх-ийн 34-35х/,

Гэрч М.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ ...би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтэст Согоот- 116 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад “Согоот-10” хэлтэс дотор согтуу хүн агсан тавиад орилж хашгираад байна, эрүүлжүүлэх шаардлагатай байна” гэж хэлсний дагуу тус цагдаагийн хэлтэс дээр ирэхэд хөх өнгийн хүрэмтэй, толгой нь хагарсан, 45 орчим насны согтуу эрэгтэй хүнийг түр саатуулах төв рүү аваачиж саатуулсан... гэх /1-р хх-ийн 36-37х/,

Гэрч Я.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “...2019 оны 05 дугаар сарын 01-ны өглөө 07 цагийн орчимд гэрээсээ гарч ажилдаа явсан юм. Харин манай охин Мөнгөнцэцэг 21 настай эмэгтэй гэртээ унтаад үлдсэн бөгөөд 10 цаг гэж хичээлдээ явсан гэж байсан. Орой 21 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байшингийн баруун талын цонхыг хага цохисон байсан. Улмаар гэрлүүгээ орж харахад байшингийн авдар дээр тавьсан байсан 39 инчийн “БСБ” загварын “ЛСД” зурагт хулгайд алдагдсан байсан. Харин гэрийн буйдангийн ойролцоо газар тоосго, мөн хар өнгийн саравчтай малгай зэрэг эд зүйл байсан. Тэгээд цагдаад шууд дуудлага өгсөн юм Цагдаа нар ирээд үзлэг шалгалт хийгээд явсны дараа, цагдаагийн газар дээр бид нарыг мэдүүлэг авна гэж дагуулж ирээд нэг зурагт үзүүлсэн, манай гэрээс алдагдсан зурагт мөн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39х/,

Гэрч Д.Нямдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Хайлаастаас төв замруу өөрийн эзэмшлийн 10-60 УНБ улсын дугаартай автомашинтай явж байхад 15-ийн автобусны буудлын орчмын замын баруун талдаа зурагт барьчихсан хүн гараа өргөөд зогсож байсан юм. Тухайн нөхөр өөрөө согтуу 17-гийн ломбарданд зурагтаа тавина гэж хэлсэн. Тэгээд миний машинд суугаад надад хандаж “энэ зурагтыг хямдхан авчих, танд хямдхан өгнө” гэж хэлээд байсан. Тухайн үед би “наадах чинь чиний зурагт мөн юм уу” гэхэд “мөн” гэж хэлсэн. Мөн миний дэргэд нэг эмэгтэй хүнтэй зурагт аваад явж байна гэж утсаар яриад байсан. 17-гийн гэрлэн дохиотой уулзвар дээр ирээд, зүүн гар тийш буюу 7 буудал руу явах чиглэлд 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр зогссон. Тухайн үед замын зүүн талд ломбард байсан. Харин тэр үед тухайн этгээд “машин дотор чинь зурагтаа байлгаж байгаад зурагтаа зарагдсан хойно хангалттай мөнгө өгнө” гэж хэлсэн. Тэр үед би “ах нь яарч явна, зурагтаа аваад буу” гэж хэлээд “мөнгө төгрөг өгсний хэрэггүй” гэж хэлээд зурагтыг нь тэврүүлээд буулгасан юм. Харин тэр үед уг этгээд зурагтыг газар тавьсан, би урагшаа бага зэрэг явж байгаад толиндоо харсан, харин тэр эрэгтэй зурагтаа газар тавьчихаад замын голоор такси барих гээд гар өргөөд байсан. Харин би 102 дугаарын утасруу “17-гийн буудалд согтуу хүн хулгайн зурагт бололтой аваад яваад байна, энэ хүн дээр анхаарлаа хандуулна уу” гэж дуудлага өгсөн юм. Тэр үед 102-ын ажилтан “цагдаа очтол наад хүнээ харж байгаарай” гэж захисан. Үүний дагуу хэсэг ажиглаад зогсож байхад нэг цагдаа залгаад одоо очиж байна гэж хэлсэн. Харин утсаар ярьж дуусаад удалгүй нэг цагдаа хүрч ирээд, намайг автобусны буудал дээр байж байхад цагдаа надаас “энэ зурагтыг авч яваа хүн аль нь вэ” гэж асуухад, тухайн зурагт авч явсан нөхрийг би зааж өгчихөөд би тэндээс хөдлөөд явсан юм...”гэх /1-р хх-ийн 40х/,

Гэрч Ж.Олзод мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Н.М харин нэг удаа залгаад ойр зуурын юм ярьж байгаад, миний жолооны үнэмлэхний дугаар, регистрийн дугаар зэргийг асуусан. Би тэр үед нь жолооны үнэмлэхний дугаарыг мөн регистрийн дугаараа хэлсэн юм. Түүнээс хойш дахин холбоо бариагүй...тухайн өдөр би гэртээ байсан шиг л санаж байна. Миний нэрийг ямар учраас ашиглан түр саатуулах, эрүүлжүүлэх байранд хоносныг би мэдэхгүй. байна...” гэх /1-р хх-ийн 44х/,

Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Чингэлтэй дүүргийн кримналистикийн шинжилгээний тасгийн ахлах шинжээч Б.Бадамсайханы 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 06/344 дугаартай

-Шинжилгээнд ирүүлсэн гарын дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

-Шинжилгээнд тэнцэж буй гарын дардсыг папилон санд ММ000520004355 дугаараар кодлон оруулж, харьцуулан шинжилж үзэхэд папилон санд 2500267, 2555911, 21311, МN0000НШШГ00221 дугаараар бүртгэлтэй Наваанцэрэн овогтой Мын гарын дардастай тохирч байна.

- Шинжлэгдэж буй Наваанцэрэн овогтой Мын гарын дардас нь папилон санд 2019-185-БЗД дугаараар бүртгэгдсэн гарын мөртэй тохирч байна. /2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр БЗД-ийн 21-р хороо ганцын задгай тоотод хулгай орсон гэх хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүдтэй тохирч байна/...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50х/,

DAMNO хөрөнгийн үнэлгээ зуучлалын компани 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дугаар: №ЧД2-19-267 дугаартай

-В.Борхүүгийн гэрээс алдагдсан гэх 39 инчийн “ВSВ” загварын “LCD” зурагт... 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн зах зээлийн ханшаар үнэлэхэд 537,000 /таван зуун гучин долоо мянган төгрөг/-р үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65х/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.М нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны шөнийн 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг Замын цагдаагийн постны хойно Б.Гантуяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

хохирогч Б.Гантуяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдэх явцдаа нүүр лүү гараараа цохих, хоолойг нь боох, үсдэж чирэх, хэвлий, хөл рүү өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн,

мөн шүүгдэгч Н.М нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худагийн задгай тоотод оршин суух иргэн Л.Бат-Очирын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг онгойлгон хууль бусаар нэвтрэн орж 209,800 төгрөгийн үнэ бүхий спикерийг хулгайлсан,

2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 6 дугаар гудамжны 101 а тоотод оршин суух иргэн В.Борхүүгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг тоосгоор хагалан, хууль бусаар нэвтэрч 39 инчийн “BSВ” загварын “LCD” зурагтыг хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Н.Мын 2019 оны 02 дугаар сарын 25-ны шөнийн 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг, Замын цагдаагийн постны хойно хохирогч Б.Гантуяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг урьд хүчиндэх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан хүн үйлдсэн,  

хохирогч Б.Гантуяагийн нүүр лүү гараараа цохих, хоолойг нь боох, үсдэж чирэх, хэвлий, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

шунахай сэдэлтээр 2 удаагийн үйлдлээр иргэн Л.Бат-Очир, В.Борхүү нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авах гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Шүүгдэгч Н.М болон түүний өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтанд заасан хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдээгүй гэж маргасан боловч хохирогч Б.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, мөн ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Гантуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлт зэргээр шүүгдэгч Н.М нь хохирогч Б.Гантуяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Н.Мод холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хуульд заасан 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Н.Мыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад төлөх төлбөртэй зэргийг харгалзан үзэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэгт нь 3 жилийн хугацаагаар хорих ял,

хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авах гэмт хэрэгт нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.М нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс цагдан хоригдсон бөгөөд түүний нийт цагдан хоригдсон 381 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 6 дугаар гудамжны 101 а тоотод оршин суух иргэн В.Борхүүгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг тоосгоор хагалан, хууль бусаар нэвтэрч 39 инчийн “BSВ” загварын “LCD” зурагтыг хулгайлсан хэрэгт хулгайн зурагтыг гаднаас тус цагдаангийн хэлтэс рүү оруулж ирж байгаа болон, хэлтэс дотор орж ирээд, цагдаагийн алба хаагчийн үйлдлийг эсэргүүцэж байгаа дүрс бичлэг бүхий дискийг хэрэгт хавсаргаж, хэргийн газрын үзлэгээр эд мөрийн баримтаар тооцож хураан авсан хар өнгийн саравчтай хар малгай, хажуу талдаа “mauve” гэсэн латин бичиглэлтэй 30*10 см хэмжээтэй 1 ширхэг тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.М шүүхийн шатанд хохирогч Л.Бат-Очирт 210,000 /хоёр зуун арван мянган/ төгрөг, хохирогч Б.Гантуяад 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгийн хохирол төлж барагдуулсан /3-р хх-ийн 26, 27/.

Шүүгдэгч Н.Моос 537,000 /таван зуун гучин долоон мянга / төгрөг гаргуулан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо согоотын 6-101а тоотод оршин суух Ухнан овгийн Векротын Борхүү /ЗЮ75111974/-д олгуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.3, 36.5 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт Н.Мод холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйл 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 5 жилийн хугацаагаар тогтоож эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мод оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Мын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 381 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хар өнгийн саравчтай малгай, 30*10 см хэмжээтэй 1 ширхэг тоосго зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурьдсугай. 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Моос 537,000 /таван зуун гучин долоон мянга / төгрөг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо согоотын 6-101а тоотод оршин суух Ухнан овгийн Векторын Борхүү /ЗЮ75111974/-д олгосугай.

        9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 П.АРИУНБОЛД

                              ШҮҮГЧИД                                Ё.ЦОГТЗАНДАН

                                                                               Л.ГАЛБАДАР