| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2020/0014/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 13.2.1., 16.1.1., 17.2.3.2., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 26
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, шүүгч Л.Түвшинжаргал, шүүгч Ц.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,
Иргэдийн төлөөлөгч К.Арсилхаан,
Хохирогч Д.С ын өмгөөлөгч Ж.Энхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Хуягбаатар, Н.Очирбат, Н.Оюунчимэг, Ө.Нарантуяа,
Шүүгдэгч Г.Б , У.Ө , Б.Г , О.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б д холбогдуулан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Г , О.Т , У. Ө нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1936000000198 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн У-м суманд 19 оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Б-Ө сумын 06 дугаар /Өлгий/ багт оршин суух, ам бүл 1, Хөөт овогт Г гийн Б . /РД: /
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд 20 оны дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн Баргилт цехийн уулын хэсгийн цахилгаанчин ажилтай, Хэнтий аймгийн Б-Ө сумын 04 дүгээр /Уурхайчин/ багийн Уурхайчин дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай /Хэнтий аймгийн Б-Ө сумын 04 дүгээр /Уурхайчин/ багийн Жаргалант дүгээр гудамжны тоотод амьдардаг/, ам бүл 6, эх дүү нарын хамт амьдрах, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, Б овогт У гийн Ө . /РД: /
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Б-Ө суманд 2000 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, опероторч мэргэжилтэй, “Арвижих хүдэр” ХХК-д ковшийн операторч ажилтай, Хэнтий аймгийн Б-Ө сумын 04 дүгээр /Уурхайчин/ багийн Уурхайчин дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, /Хэнтий аймгийн Б-Ө сумын 04 дүгээр /Уурхайчин/ багийн Жаргалант 09 дүгээр гудамжны 925 тоотод амьдардаг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Б овогт Б ын Г . /РД: 7/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Д суманд 20 оны дүгээр сарын 0-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төлбөр тооцооны нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Б-Ө сумын 01 дүгээр /Бор-Өндөр/ багийн Нийтийн 02 дугаар байрны 09 тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, ээж, эгч дүү нарын хамт амьдрах, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1423 дугаартай шийтгэх тогтоолоор 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, Ш овогт О гийн Т . /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
1. Шүүгдэгч Г гийн Б Б.Г , О.Т , У.Ө нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн Д.С ыг УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгслээр шүргэж зогсоон, иргэн Д.С ыг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж, Ховд аймгаас Увс аймаг, Увс аймгаас Завхан аймгийн чиглэлд иргэн Д.С ын биед нь хутга тулган гарыг нь хүлж хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд,
Шүүгдэгч Г.Б нь Б.Г , О.Т , У.Ө нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.С ыг Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явах үедээ иргэн Д С ын биед нь бэлэн байсан 630.000 төгрөгийг хутга тулган хүч хэрэглэж авсан, түүнчлэн иргэн Д.С ыг эрхшээлдээ оруулсан байх үедээ иргэн Д С ын эзэмшлийн 5130002366 тоот ХААН банкинд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутанд 3.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 12 минутанд 2.000.000 төгрөгийг тус тус Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас бэлнээр авч иргэн Д.С ын өмчлөлийн нийт 5.630.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнд,
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт арван найман насанд хүрээгүй хүүхэд болох О.Т ийг хууран мэхэлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргийг,
2.Шүүгдэгч Б ын Г нь Г.Б , О.Т , У.Ө нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн Д.С ыг УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгслээр шүргэж зогсоон иргэн Д.С ыг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж, Ховд аймгаас Увс аймаг, Увс аймгаас Завхан аймгийн чиглэлд иргэн Д.С ын биед нь хутга тулган гарыг нь хүлж хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд,
Шүүгдэгч Б.Г нь Г.Б , О.Т , У.Ө нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.С ыг Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ иргэн Д.С ын биед нь бэлэн байсан 630.000 төгрөгийг хутга тулган хүч хэрэглэж авсан, түүнчлэн иргэн Д.С ыг эрхшээлдээ оруулсан байх үедээ иргэн Д.С ын эзэмшлийн 5130002366 тоот ХААН банкинд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутанд 3.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 12 минутанд 2.000.000 төгрөгийг тус тус Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас бэлнээр авч иргэн Д.С ын өмчлөлийн нийт 5.630.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнд,
3. Шүүгдэгч У гийн Ө нь Г.Б , Б.Г , О.Т нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн Д.С ыг УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгслээр шүргэж зогсоон иргэн Д.С ыг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж, Ховд аймгаас Увс аймаг, Увс аймгаас Завхан аймгийн чиглэлд иргэн Д.С ын биед нь хутга тулган гарыг нь хүлж хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд,
Шүүгдэгч У.Ө нь Г.Б , Б.Г , О.Т нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.С ыг Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ иргэн Д С ын биед нь бэлэн байсан 630.000 төгрөгийг хутга тулган хүч хэрэглэж авсан, түүнчлэн иргэн Д.С ыг эрхшээлдээ оруулсан байх үедээ иргэн Д С ын эзэмшлийн 5130002366 тоот ХААН банкинд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутанд 3.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 12 минутанд 2.000.000 төгрөгийг тус тус Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас бэлнээр авч иргэн Д.С ын өмчлөлийн нийт 5.630.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнд,
4.Өсвөр насны шүүгдэгч О гийн Т нь Г.Б , Б.Г , У.Ө нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн Д.С ыг УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгслээр шүргэж зогсоон иргэн 1.С ыг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж, Ховд аймгаас Увс аймаг, Увс аймгаас Завхан аймгийн чиглэлд иргэн Д С ын биед нь хутга тулган гарыг нь хүлж хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд,
Шүүгдэгч О.Т нь Г.Б , Б.Г , У.Ө нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.С ыг Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ иргэн Д.С ын биед нь бэлэн байсан 630.000 төгрөгийг хутга тулган хүч хэрэглэж авсан, түүнчлэн иргэн Д.С ыг эрхшээлдээ оруулсан байх үедээ иргэн Д.С ын эзэмшлийн 5130002366 тоот ХААН банкинд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сурдүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутанд 3.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 12 минутанд 2.000.000 төгрөгийг тус тус Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас бэлнээр авч иргэн Д.С ын өмчлөлийн нийт 5.630.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
...У.Ө , Б.Г , О.Т нартай нэг суманд хамт амьдардгийн хувьд таньдаг байсан. Нэгэнтэй нь цэрэг татлагын үеэр танилцсан. Тухайн үед О.Т хотод ороод ирчихсэн байна гэж ярьсан. Бид нар 7 буудалд хоол идээд сууж байхдаа маргааш хөдөө явах ажилтай, хамт яваад ирье гэхэд тэгье гэсэн. Тухайн үед Б.Г хамт ирсэн. У.Ө бас хамт явъя гээд явахаар болсон. Би энэ хүүхдүүдэд цалин хөлс амлаагүй. О.Т тэй хамт хөдөө явъя л гэж ярьсан. Хүүхдүүдэд тийм хүнээс мөнгө төгрөг авна барина гэж хэлээгүй. Д.С гэдэг хүнтэй уулзмаар байна. Надаас зугатаад байгаа юм л гэж хэлж байсан. Ховдоос гарахад л энэ талаар мэдсэн байх. Бусад үед энэ хүүхдүүд юу ч мэдээгүй. Анх хэлэхдээ Дорнод явна гэж хэлсэн. Хотоос гарахдаа Увс аймаг явахаар боллоо. Явах юмуу буугаад үлдэх юм уу гэж асуусан. Увс аймагт нутагтаа ирсэн. Увс аймагт найз нөхөдтэйгээ уулзаж, залуу цагтаа бууны наймаа хийж явсан асуудлаа зохицуулахаар ирсэн. Тухайн үед Д.С Ховд аймагт байсан тул Ховдод ирсэн. Д.С тай уулзах гэж л ирсэн. Хүүхдүүдэд би миний уулзах хүн дугаарын машинтай яваа гэж хэлсэн. Харин машиныг мөргөж зогсоо гэж хэлээгүй. Би Ховд аймгаас Увс аймаг руу өөрийнхөө машинтай явж байгаад Увс аймгийн Өлгий сумын ойролцоо хохирогчийн машинд суусан. Тэр өдөр хоёр машин шүргэлцээд С бид хоёр уулзсан. Гэтэл С чиний машин байсан юм уу би төлөөд өгчихье гэхээр нь машинд суучих гэсэн тэгээд суухгүй болохоор нь наадхаа суулга гэж би хэлсэн. Увс аймаг явж байх замд хохирогч бие засъя гээд бүгд бууж бие зассан. Машинд суухад С карманаасаа 630.000 төгрөг гаргаж өгсөн. Би Г ад өгөөд тэр кармаандаа хийсэн. Би тухайн үед хутгатай байсан. Бидэнд нийт 4-5 хутга байсан. Хөдөө гадаа явдаг хүнд хутга заавал хэрэг болдог. Д.С ын кармаанаас нэг хутга гарсан. Ховдоос хөдлөхөд хохирогч жижиг машины ард сууж явсан. Өлгий сум орчим бие засаад явахдаа бид нар хамт хохирогчийн машинд суусан. Өлгийд хоол идээд цаашаа явсан. Хохирогчийн өмд яагаад урагдсаныг би мэдээгүй. Би тухайн үед машин барьж явсан. Хохирогч ард хоёр хүүхэдтэй хамт сууж явсан. Анх Ховд аймгаас гараад явж байхад С чи бид хоёр залуудаа ямар байдалтай явснаа бодооч энэ тэр гээд байхаар нь би наадахаа дуугүй болго гэсэн. Тухайн үед кармаанаас нь карт утас гэх мэт зүйлс гаргаж ирсэн. Увс аймагт очоод Өсөхөө би явмаар байна гэж ярьж байсан.
Би Д.С аас картыг нь аваад кодоо хэлчих, чи худалч шүү гэхэд Хас банкны кодыг мэдэхгүй, ХААН-ы дансанд 2000.000 орчим төгрөг байгаа гэхээр нь Т бид хоёр ХААН банк ороод эхлээд 2000.000, дараа нь 3000.000 төгрөг авсан. 20.000 төгрөгийг Т найздаа миний картнаас шилжүүлсэн. Тэгээд буцаж ирээд явахаар болоод гарцгаасан. Намайг С аас мөнгө авсан эсэх асуудлыг энэ хүүхдүүд мэдээгүй. Д.С бид хоёрын хооронд 90-ээд оны үеийн өгөө авааны асуудал байсан юм. Хохирогч С ыг 1980 аад оны эхэн үеэс мэддэг байсан. 1992 онд би ЦЕГ-н эдийн засгийн албанд ажиллаж байхад Д.С зэс гаргадаг байсан. Энэ үеэс бид бие биенээ таньдаг байсан. Хамт сурч байгаагүй.
Ховдод орой 20:30 цагийн үед орж ирээд явж байгаад Д.С тай таарсан. Эрчимээс буудал хүртэл дагасан. Бидний хооронд машиныг ингэж мөргөөд ингэж уулзая гэж ярьж тохирсон асуудал байхгүй. Машинд орсны дараа Д.С бид хоёрын хооронд янз бүрийн л асуудал яригдсан. Хохирогчид хүч хэрэглэж, хутга тулгаж, цохиж зодсон асуудал байхгүй. Машинд суучихаарай гэж хэлсэн. Хутга үзүүлсэн. Тухайн үед хэн нь цохиж яасныг би мэдэхгүй. Хувцсыг нь тайлаад бие дээр нь юм бич, нэг дүрчих гэж би хэлээгүй. Дуугүй болго л гэсэн. С ыг Ховд аймагт ямар ажлаар, ямар машинтай яваа талаар надад мэдээлэл өгсөн хүн байхгүй. Түүнийг дугаарын машинтай гэдгийг би мэднэ. 630.000 төгрөгийг хохирогч өөрөө гаргаж надад өгсөн. Би хүч хэрэглэж аваагүй. Бид хоёрын хооронд залуу цагийн ажил албан тушаалтай байх үедээ харилцан бие биедээ тусласан асуудал байсан. Энэ бидний хоорондын асуудал юм. Надад мөнгөний хэрэгцээ байгаагүй, би мөнгө авах гэж Д.С аас мөнгө нэхээгүй. Зохион байгуулж гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй. Өмгөөлөгч Ж.Энхжаргалаар дамжуулж хохирогч Д.С аас уучлал гуйж байна. Бид 2 урьд өмнөзалуу насандаа бие биедээ дэм тус болж явсан хүмүүс одоо нэг нь наранд, нэг нь нарсанд орох болчихоод байгаадаа харамсаж байна. Санаандгүй жижиг зүйлээс шалтгаалан асуудал хүндэрсэн ийм л зүйл боллоо. Д.С жаахан худлаа хэлдэг зантай болохоор айлгаж байгаад авах ёстой юмаа авъя л гэж бодсон. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ 3 хүүхдийн гэм буруугийн асуудлыг шүүх анхаарч шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Хохирогчийн эзэмшлийн машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй. 2019 оноос өмнө хохирогч Д.С тай Увс аймгийн 90 жилийн ойгоор таарсан. Би дүүгийндээ байж байтал гадаа ирээд манай дүүтэй уулзаж байсан. Би хараад уулзах гээд гартал “ах чинь ирчихсэн байгаа юмуу дараа ирж уулзья” гээд уулзалгүй явсан. Бид урьд нь таньдаг мэддэг хүний түвшинд л байсан. Хоёулаа хамтраад хилээр зэс гаргаад, уурхай гаргаад явж байхдаа найз нөхөд байсан. Бууны наймаа хийж байсан. Д.С аас авах авлага, өглөгийн асуудал нь бидний хоорондын асуудал юм. С ыг дугаарын машинтай гэж би мэдэж байсан. Д.С ыг машинд суулгасны дараа “ажил бүтлээ” гэж ярьснаа би санахгүй байна. Хүүхдүүд миний насыг хүндэлсэн байдлаар миний хэлсэн зүйлийг биелүүлдэг байсан. Дээрмийн хэрэг бол энэ хүүхдүүдэд ямар ч хамаагүй. Машинд байсан чинжаал, гагнууртай герман хутга 2 миний хутга. Хүүхдүүдэд ямар ч хутга мэс байгаагүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор өндөр суманд гэртэй байж байгаад сумын төв ороод багийн тоо бүртгэлээс малын А дансаа авах гээд очтол тоо бүртгэгч цэрэг татлага дээр сууж байсан. Тэр үед О.Т , О.Ө хоертой тааралдаад О.Ө ыг чи цэрэгт явах гэж байгаа юм уу? гэж асуухад үгүй явахгүй гэж хэлж байсан. Тэр үед О.Т надтай юм яриад зогсож байхдаа ах нь 2-3 хоногийн дараа Улаанбаатар хот орно. Чи хот орох юм бол ах руугаа яриарай гэж хэлээд явсан. Би хотод очоод байж байхад О.Т 2019 оны 10 дугаар сарын 15-ны өглөө миний дугаар луу залгаж орж ирээд ахаа дүү нь хотод ороод ирлээ гэхээр нь би хаана байгаа юм гэж асуухад Дамбад байна гэхээр нь ах нь яваад очъё наанаа байж бай гээд очиж уулзсан. Намайг яваад очиход О.Т , Б.Г хоёр байсан бид уулзаад цайны газар ороод хоол цай идээд гарч ирээд ах нь хүнээс мөнгө авахаар Дорнод аймаг руу явна та хоёр хамт яваад ирэх үү, ах нь тэр хүнээс мөнгө авчих юм бол та нарт мөнгө өгнө гэж хэлсэн. Тэгэхэд тэр хоёр тэгвэл хамт яваад ирье гээд зөвшөөрөхөөр нь би маргааш өглөө эрт гарна шүү гэж хэлээд явсан. Маргааш өглөө нь О.Т миний дугаар луу У.Ө Хэнтий аймгаас ирж байна хамт явъя гээд байна гэхэд тэр хүүхдээр яах юм бэ? Гурвуулаа хамт явъя эртхэн гаръя гэхэд бид хоёр аваад явмаар байна гээд байхаар нь хамт авч явахаар болж О.Т , У.Ө хоёрыг 32-ын буудал дээрээс очиж аваад У.Ө ыг Хэнтий аймгаас ирэхийг нь хүлээж байгаад 18 цагийн үед Увс аймаг руу явсан. Улаанбаатар хотоос явахдаа О.Т Б У.Ө ямар ажлаар явж байгаа талаараа хэлэхдээ хүнээс мөнгө авах естой гэж хэлээд дагуулж явсан. Хэдэн төгрөг ямар хүнээс гэдгээ хэлээгүй. Увс аймагт бид нар 2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 17 цагийн үед орж ирээд би шууд дүү Н.Ганболдын гэрт очиж хоол идсэн. Дүүгийн гэрт эхнэр Г.Байгалмаа, хүү Г.Дэлгэрмөрөн нар байсан. Манай дүү надаас ямар ажлаар явж байгаа талаар асуухаар нь засварын ажлаар явж байна гэж хэлээд хоол цайгаа идэж дуусаад эгчийнд очиж хонолоо гэж хэлээд явсан. Эгч Ш.Дуламсүрэнгийн гэрт очиход хүүхдүүд нь болох Сэргэлэнбаатар, Сэнгэдорж гэсэн хоёр хүүхдийнхээ хамт байж байсан. Би эгчдээ хувийн ажлаар явж байна гэж хэлсэн. Намайг ямар ажлаар явж байгааг мэдээгүй. Маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өглөө босоод Ховд аймгаас ачиж ирсэн ногоо байсныг хүүхдүүдийн хамт буулгалцаж өгсөн. Бид нар буулгаж дуусчихаад би тэр гурвыг дагуулаад Зайсан гаргаж үзүүлсэн. Зайсан үзэж байх хооронд дүү Г.Ганболд найз Цогтоо хоёртой уулзах гээд явсан. О.Т цуг явсан О.Т тухайн үед ядраад байна гээд тээврийн хэрэгсэлд унтаад явж байсан. Би нөгөө хоёр хүнтэй уулзчихаад хүрээд ирэхэд үлдсэн Б.Г , У.Ө буцаж ирээд тээврийн хэрэгсэлд суучихсан байсан. Бид нар тэр газраасаа хөдлөөд зах орж найзтайгаа уулзах гэсэн боловч байхгүй болохоор сургалт үйлдвэрийн төв орж найз Р.Төмөрбаатартай уулзахад Р.Төмөрбаатар хэсэг хүмүүстэй архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би найздаа маргааш уулзъя гэж хэлээд Ховд аймаг руу 16 цагийн үед Увс аймгаас гарч явсан. Тэр үед би хамт явж байсан 3 хүүхдэд миний мөнгө авах гэж байгаа хүн дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ Ховд аймагт байна гэж хэлээд явсан. Бид нар Ховд аймгийн төвд 20 цаг өнгөрөөд орж ирээд Дулааны станцын хажууд явж байтал дугаартай тээврийн хэрэгсэл энд байна гээд хамт явсан хүүхдүүд хэлэхээр нь би буцаж очоод хартал мөн байсан. Би Д.С ыг хаана буудаллах бол гээд тэр үеэс нь эхлээд дагасаар яваад өөрийнх нь буудалсан буудлын гадна дагаж очоод ойролцоо байх орон сууцны гадна зогсоод тээврийн хэрэгсэлдээ унтаж амарсан тэр үед цаг 00 өнгөрч байсан. Тэр оройгоо маргааш тэр хүнтэй яаж уулзах уу гэж ярилцаж байгаад тээврийн хэрэгслийг нь мөргөхөөр болоод тээврийн хэрэгслийг О.Т барихаар болсон. Маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед босоод буудал дээр нь очоод тээврийн хэрэгсэл байна уу гэж харахад тээврийн хэрэгсэл байж байсан. Би буцаж очоод тээврийн хэрэгсэлээ унаж яваад Д.С ыг мөргөдөг уулзвараар баруун гарч Д.С ыг ирэхийг нь хүлээсэн. Би тэр үед О.Т д тээврийн хэрэгслээ шилжүүлж өгсөн. Удалгүй Д.С 08 цаг үед тээврийн хэрэгсэлтэйгээ ирэх үед нь Б.Г , У.Ө бид гурав тээврийн хэрэгслээс буугаад О.Т тээврийн хэрэгслээ бариад Д.С ын тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тэр үед нь би ажиглаад харж байхад Д.С бууж тээврийн хэрэгслээ харчихаад О.Т ийг намайг дагаад яв хохирлыг чинь бэлэн мөнгөөр гаргаад өгчихье гэхээр нь би явж очоод сайн байна уу гэж мэнд асуухад Д.С сайн гэсэн. Ямар сонин хүн энд явж байна гэж асуухад ах нь явж байна гээд надтай ярилцаад намайг дагаж явсаар байгаад бид нарын унаж ирсэн тээврийн хэрэгслийн буруу талын хойд хаалган дээр ирэхээр нь би хойд хаалгаа онгойлгоод Д.С ыг суучих гээд татахад суухгүй гээд эсэргүүцээд Д.С намайг аллаа гээд орилоод байхаар нь хурдан суулга гээд Д.С д надад байсан хүрэн иштэй хутга үзүүлээд суухгүй бол хохь чинь шүү гэхэд О.Т гарнаас нь татаад тээврийн хэрэгсэл рүү оруулаад Б.Г толгойн хэсэг дээр У.Ө хөл хэсгийг нь дараад О.Т Д.С ын тээврийн хэрэгслийг унаад миний араас дагаад явсан. Тээврийн хэрэгсэл дотор явж байхдаа би Д.С ыг нэгжээд нэгжээд биед нь юу байгааг хар наад нөхөрт чинь буу байж магадгүй шүү буутай явдаг гээд биеийг нь нэгжихэд ундаа задлагч, автерктай тонгорог нэг ширхэг, түлхүүр, карт гарч ирснийг урд суудал дээр авч тавьсан. Тэр үед Д.С орилоод байхаар нь дуугүй байлгах гээд наад нөхрөө болохгүй бол нэг дүрчих гэхэд У.Ө жижиг автеркаар гуяа хэсэг рүү нь дарж харагдаж байсан. Харин Б.Г нь арзгар хар бариултай хутагтай байж байсан. Бид нар Ховд аймгаас гараад цааш явж байгаад Өлгий сум орохоос наана зогсоод бие зассан. Тэр үед Д.С надад та нар энэ мөнгийг ав гээд гаргаж өгөхөөр нь тоолж үзэхэд 630.000 төгрөг байсан. Тэр мөнгийг О.Т т өгөөд бид нар Өлгий сум орж хоол идсэн. Замд явж байхдаа Д.С ын гар хөлийг Б.Г аар уяуулахад Б.Г сайн уяхгүй болохоор нь би тааруулаад уясан. Уясан уяа нь тайлраад байхаар нь дээрээс нь дарж скотчидсон. Бид нар хоол идэх хооронд Д.С бид хоер хоорондоо ойр зуурын өнгөрсөн түүхээ яриад байж байсан өөр онц зүйл яриагүй. Бид нар Өлгий сумаас явахдаа А-80 бензин авсан хэдэн литр авсныг би мэдэхгүй. Бид нар шууд явсаар байгаад Увс аймгийн төвд 15 цагийн үед орж ирээд манай эгчийн гэрт очсон. Манай эгчийнд хүн байхгүй болохоор нь эгчийн хүүхэд Ө.Сэргэлэнбаатар луу залгаад хаана байна ирээд хаалга онгойлгоод өгөөч гэхэд удалгүй Ө.Сэргэлэнбаатар ганцаараа ирээд хаалгаа онгойлгож өгөөд бид нар байшин руу нь орсон. Тэр үед Ө.Сэргэлэнбаатар та ямар гоё машинтай болоод хүрээд ирэв гэхээр нь манай найз цуг яваа юм. Бие нь муудаад байна эм аваад ирээч гээд эм авахуулж Д.С д өгсөн. Ө.Сэргэлэнбаатар Д.С ыг тухайн үед хараагүй, анзаараагүй. Д.С ыг Ховд аймгаас Увс аймаг руу авч явж байхдаа биеийг нь нэгжихэд 3 ширхэг карт гарч ирснийг Д.С аас энэ картанд хэдэн төгрөг байгаа юм гэж асуухад наад картанд мөнгө байхгүй, ах нь алдагдалтай ажилладаг гээд байсан. Сүүлд асуугаад байхад Д.С надад ХААН банкны шар өнгийн картанд 3 сая төгрөг байж магадгүй, чи тэр мөнгийг ав гэсэн. Тэгээд надад картны нууц код гээд миний төрсөн өдрөөр байсан тэр хэлсэн кодыг нь мартчихсан байна. Сүүлд дахиад хоер код хэлсэн нь 0369 , 3579 дугаартай гэж байсан. Би О.Т ийг дагуулаад Увс аймгийн ХААН банкны АТМ-ээс очоод шар өнгийн картнаас 3,000,000, 2.000.000 төгрөгөөр бэлнээр гаргаж авсан. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Тэр үед О.Т би эгч рүүгээ мөнгө шилжүүлмээр байна гээд байхаар нь өөрийн картнаас 20,000 төгрөг шилжүүлж өгсөн. О.Т бид хоёр буцаж очоод байж байтал О.Т намайг дуудаад У.Ө харимаар байна гээд байна гэхээр нь яагаад явах гээд байгаа бол гэж асуухад мэдэхгүй гэсэн. Үнэхээр л явах гэж байгаа бол бүгд цуг явъя гээд Д.С ын тээврийн хэрэгсэлд бүгд суугаад Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд гарсан. Увс аймгаас гараад явж байхад Д.С Ховд өнгөрөөд явчихлаа гэхээр нь хааш явах нь чамд хамаагүй Улаанбаатар явж байна гэж хэлсэн. Замд явж байхдаа Д.С аас чи надад надаас авсан буунуудаа буцаагаад өгчих авсан буунууд хаана байгаа талаар асуухад Макаров буу Улаанбаатар хотод буудлагын холбооны Наранмандах гэдэг хүнд борлуулаад өгөөч гээд өгчихсөн байгаа. Калибрь ака нь Увс аймгийн уяачдын холбооны тэргүүн Төгсөө гэх хүнд шатахууны өрөнд өгсөн. Сайгиа гэх буугаа Увс аймгийн барилгын компани Тэсхүү гэдэг хүнд Уурхай дээр барилга бариулаад оронд өгсөн гэж хэлсэн. Увс аймгаас гараад хэсэг явж байтал 01-19 дугаартай тээврийн хэрэгсэл замын хажууд зогсож байна гэж хамт явсан хүүхдүүд хэлэхээр нь хальт харахад тээврийн хэрэгслийн хажууд 2 хүн нүдний буланд харагдаад өнгөрсөн. Тэгтэл хамт явсан хүүхдүүд Ховдод байсан тээврийн хэрэгсэл байна. Бид нарын араас дагаад явж байна гэхээр нь би Д.С аас энэ ямар тээврийн хэрэгсэл болох талаар асуухад манай хангамжийн нярав хийдэг залуу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зугтаагаад явчих гээд зугтаасан тэгтэл тухайн тээврийн хэрэгсэл ард хоцорсон баих гэж бодтол араас дахиад гараад ирлээ гэхээр зугтаа гэж хэлсэн. Тэгтэл дахиад гараад ирлээ гээд байхаар нь би тэгвэл зогсоод хүлээж бай ирэхээр нь уулзъя гээд хүлээсэн.
Би насанд хүрээгүй О.Т өд амлалт өгч, хуурч мэхэлж гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан зүйл ангиар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би О.Т ийг гэмт хэрэг болох үед насанд хүрсэн үгүйг мэдээгүй, би ямар нэгэн амлалт өгөөгүй, бид нар гэмт хэрэг үйлдэнэ гэж хоорондоо ярилцаж тохиролцсон асуудал байхгүй. Бид нар гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэж үйлдээгүй. Хамтран гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа учраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би У.Ө , Б.Г хоёрт хаашаа явах, ямар ажлаар байгаагаа мөн ямар нэгэн хөлс мөнгө өгөх талаар ярьж тохиролцсон асуудал байхгүй. У.Ө , Б.Г , О.Т нарт хэлэхдээ би нэг найзаасаа мөнгө авах авлагатай. Тэр найз минь их баян хүн байгаа юм. Би мөнгөө авах юм бол дүү нарт гар татахгүй гэж хэлсэн. Хэдэн төгрөг өгөх талаар мөнгө хэмжээгээ хэлээгүй. Би өөрийн хийсэн хэрэгтэй гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч У.Ө ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Г.Б ах Улаанбаатар Бор өндөрийн чиглэлд таксинд явдаг байхад нь танилцсан. Г.Б Ховд аймаг руу дөхөж яваад дугаарын машинтай хүнтэй уулзана. Мөнгө авах ёстой гэсэн. Хохирогч Д.С ыг машинд суулгахад би очсон. Би хохирогчийг биеэр нь тэвэрч машинд түлхэж оруулсан. Хохирогч машины баруун хаалгаар орсон. Тухайн үед Г.Б хутгатай байсан. Г хохирогчийн өмдийг хутгаар урсан. Би автеркаар нэг удаа хатгасан. Би Ховдоос машин бариад тусдаа явсан тул юу ч мэдэхгүй. Увс аймагт картнаас мөнгө авсан тухай би мэдээгүй. Тухайн үед айлын гэрт цай ууж байсан. Анхнаасаа Г.Б болон найзууддтайгаа газар үзэж зугаалахаар дагаж явсан. Г.Б ахыг таксинд явдаг болохоор таньдаг байсан. Хөлс мөнгө олж ажил хийх тухай яригдаагүй. Биднийг Ховдод дулааны үүдэнд ирэхэд дугаарын машин бас нэг цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан. дугаарын машиныг Тулгаа ах дага гэсэн тэгээд дагасан. Тэр шөнө бид машиндаа хоносон. С гэдэг нэрийг тэр өдөр л сонссон. Би цахилгаанчин мэргэжилтэй тул байнга автерктай явдаг. С хаалга цонх руу өшиглөөд байхаар нь би автеркаар дарсан. Ховд аймгаас Увс аймаг руу явах замд нилээд олон удаа зогссон. Д.С ыг хүлсэн, скочдсон үйлдлийг би мэдээгүй. Би тусдаа машинтай явсан. Увсад очоод айлын байшингийн 2 дугаар давхарт Д.С ыг оруулж хэвтүүлэхэд бие нь жаахан сул байсан. Би тухайн хэрэг, үйл явцыг хараад буцъя гэсэн. Тэгсэн чинь Тулгаа ах хамт ирсэн юм чинь хамт буцъя гэсэн. Увс аймгаас гараад явж байхад замд таарсан цагаан машиныг би таниад хэлсэн. Тэгээд мэдсэн. Машинтай хүмүүсийг хутгална, шатаана гэх мэт зүйл яригдаагүй. Ховд аймгаас Д.С ыг аваад гарч байх үед би маш их сандарсан. Надад юм бодох ухаан сөхөө байгаагүй. Увс аймагт байшинд хамт байж байхдаа би Д.С гуайгаас уучлалт гуйсан. Тэр хүнийг машинд суулгах гэж л гартаа автерк барьсан байсан. 630.000 төгрөгний асуудлыг би мэдээгүй. Г тай 9 дүгээр ангиасаа хойш найзалж байгаа. Г.Б тай таарахаараа л уулздаг байсан. Би Б ас айдаггүй, хүндэтгэж явдаг. Тухайн хэрэг болох үед маш их сандралтай байсан болохоор Б ахын хэлсэн болгоныг хийж байсан. Анх Төгсөө залгаад зугаалъя гэсэн болохоор хамт явсан. Г.Б бидэнд мөнгө өгөөгүй, 5 сая төгрөг авсан гэдгийг постод баригдахдаа л мэдсэн. Бид нар урьд нь дээрэм хийнэ ярьж тохирсон зүйл байхгүй. Увс аймгийн Өлгий суманд байх үедээ хүн хулгайлах гэмт хэрэгт холбогдлоо гэдгээ мэдсэн. Хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч У.Ө ын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: Би Хэнтий аймгийн Бор өндөр суманд гэртэй байж байхад 2019 оны 10 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед манай найз О.Т надтай утсаар яриад энд нэг ажил байна чи хүрээд ирэх үү? Б ах авч явах юм гэхээр нь за тэгье гээд яваад очсон. Би Улаанбаатар хот 2019 оны 10 сарын 16-ны өдөр 17 цагт очиход намайг О.Т , Б.Г , Г.Б нар тосож аваад Увс аймаг руу явсан. Би ямар ажлаар явж байгаа талаар асуухад хэн хэн нь надад ямар ажлын талаар хэлээгүй. Манай хоёр найз бас мэдээгүй байсан. Бид нар Увс аймагт 2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 20-21 цагийн хооронд очоод Г.Б ын дүү эмэгтэйгийн гэрт нь очиж хоол идсэн. Тэр айлд Г.Б би засвар хийдэг хүмүүстэй явж байна гэж хэлсэн. Тэр айлаас гараад бас нэг айлд очиж хонохоор болсон тухайн айл хоёр давхар байшинтай бид нар хоёр давхарт нь гарч амарсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн үед босоод төмс буулгаж хураагаад үдээс хойш нь дууссан. Үдээс хойш байж байтал Г.Б ах бид нарыг Зайсан гаргаж үзүүлээд байж байхдаа нэг хүнтэй уулзчихаад ирье гэж хэлж явчихаад буцаж ирээд миний уулзах ёстой хүн энд алга байна. Хэдүүлээ Ховд аймаг явахаар боллоо гэж хэлээд Ховд аймаг руу явсан. Ховд аймаг руу явах үедээ та нар интернет битгий ороорой Ховд аймагт байх хүнээс мөнгө авах ёстой юм гэж хэлээд та нар замдаа дугаартай тээврийн хэрэгслийг хараад яваарай гэж хэлсэн. Ховд аймгийн төвд 19-20 цагийн үед орж ирсэн. Бид нар шууд дулааны станц дээр очиход , 01-19 гэсэн дугаартай тээврийн хэрэгсэл дулааны станцын хажууд байж байхаар бид нар энд зогсож байна гэхэд Г.Б дулааны станцын хажууд харж зогсож байгаад бид нар шууд цааш яваад нэг буудлын гадна очоод дугаартай тээврийн хэрэгслийн жолооч энд буудалдаг юм та хоёр очоод нөгөө тээврийн хэрэгсэл байрандаа байна уу харчихаад ир гээд Б.Г , О.Т хоёрыг явуулаад харуулсан. Бид нар хүлээж байгаад дугаартай тээврийн хэрэгсэл хөдлөөд өөрийнхөө буудалж байсан газартаа очсон. Тэгээд бид нар тэр газарт нь дагаж очоод хажуу талын байрны зогсоол дээр тээврийн хэрэгсэлдээ хоносон. Тэр орой Г Б О.Т ийг чи маргааш өглөө тэр тээврийн хэрэгслийг мөргөөд зогсооно тэгэхгүй бол тэр хүн надтай уулзахгүй зугтаад байгаа юм гэж хэлсэн. Маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед бид нар сэрээд Г.Б ах тээврийн хэрэгслээ бариад Д.С ын тээврийн хэрэгслийг мөргөдөг уулзвар дээр очоод баруун гар талдаа эргээд хүлээгээд зогсож байсан. Тэгээд хэсэг сууж байтал Г.Б ах О.Т ийг тээврийн хэрэгслийг барь гэхэд О.Т тээврийн хэрэгслийг нь бариад бусад нь тээврийн хэрэгслээс буугаад хашааны ойролцоо очоод хүлээгээд зогсож байтал удалгүй дугаартай тээврийн хэрэгсэл уулзвараар гараад ирэх үед О.Т очоод мөргөсөн. Тэр үед дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан жолооч бууж ирээд О.Т тэй юм ярьж эхлэхээр нь Г.Б ах тэр хоёр дээр явж очоод Д.С , Г.Б хоёр нэгнээ хараад таниад мэндлээд Г.Б Д.С ыг дагуулаад өөрийнхөө тээврийн хэрэгсэл дээр явж очоод ийш суучих гээд тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгоод суулгах гэхэд Д.С ийш сууж яах юм бэ? хоёулаа нэг газар орж сууж байгаад ярилцъя гэхэд Г.Б суучих гээд байхад яах гээд байна наад хүнээ суулга гэхэд Б.Г бид хоёр хүчээр оруулах гээд түлхэж эхэлсэн. Тэр үед О.Т нөгөө талын арын хаалгаар ороод Д.С ыг гараас нь татаж тээврийн хэрэгсэлд суулгасан. Тэгээд Г.Б жолоочийн суудал дээр суучихсан гартаа хутга барьчихсан дуугүй байхгүй бол ална шүү гэж байсан. Тээврийн хэрэгсэлд суулгах гэж байхад Д.С амь авраарай гэж орилж байсан. Г.Б , О.Т ийг Д.С ын тээврийн хэрэгслийг бариад яв гээд бариулаад араасаа дагуулаад явсан. Тэр үед Б.Г Д.С ыг дуугүй байхгүй бол бие дээр чинь үсэг сийлнэ шүү гээд өмдийг нь урж байсан. Мөн гуя хэсэг рүү нь хутгаараа чичиж байсан. Тэр үед Д.С та нар яах гээд байгаа юм бэ гэхэд Г.Б чи бид хоёрын дунд ярих юм байгаа ийш явж байгаад ярина гэж хэлж байсан. Тухайн үед Д.С Г.Б а чи яагаад намайг ингэж байгаа юм бэ гээд орилоод байхаар нь Г.Б наад нэг юм аа дуугүй болгоод нэг дүрчих нэг бол хувцсыг нь тайлаад бие дээр нь юм бич гэж байсан. Явж байх замдаа Д С Г.Б ас байн байн чи яагаад намайг ингэж байгаа юм бэ? гэж асуухад Г.Б чи бид хоёрын дунд тооцоо байгаа байхаа гэхэд Д.С чи бид хоёрын дундах тооцоо дуусаагүй бил үү гэхэд Г.Б дуусаагүй дуугүй яв очиж байгаад ярилцъя гээд цааш явсан. Цааш хэсэг явж байтал Д.С бие засмаар байна гэхээр нь зогсоод бие засуулсан. Өлгий сумаас Увс аймаг ортол би тээврийн хэрэгсэл жолоодоод явсан. Увс аймаг руу ороод шууд Г.Б ын эгчийнх нь хашаанд очоод Д.С ыг тухайн байшингийн 2 давхар руу гаргаад хөнжил гудас өгөөд жаахан хэвтэж амар гэсэн. Г.Б , О.Т хоёр 20-30 минутын дараа ирэхээр нь би Г.Б тай одоо яаг яах гээд байгаа юм бэ? гэж асуухад ах нь одоо та хэдийг гэрт чинь хүргэж өгье дөө Улаанбаатар хот ороод харьж чадна биздээ гэхээр нь чадна гэж хэлсэн. Тэгээд Б.Г бид хоёрыг Л С ыг гэрт чинь хүргэж өгнө гэж хэлээд аваад гараад ир гэхээр нь за гээд би дотогшоо ороод авч гарч ирээд тээврийн хэрэгсэлд суулгаад бид нар бүгд явсан. Г.Б ас та тээврийн хэрэгслээ авахгүй юм уу гэхэд үгүй ах нь эргэж ирээд авна гэхээр нь бид нар юм бодолгүй явсан. О.Т дэлгүүр ороод идэх юм авч ирээд одоо хэдүүлээ хот ортол юм идэхгүй шүү гэж хэлээд шууд Улаанбаатар явдаг замаар явахаар нь Д.С Г.Б ас чи намайг Ховд аймагт хүргэж өгөхгүй байсан юм уу? гэж асуухад чи дуугүй байгаарай бид хоёрт ярих яриа байгаа шүү чиний биед ямар ч хохирол учруулахгүй гэж байсан. Тэгээд цааш хэсэг явж байтал Ховд аймагт байсан цагаан өнгийн 01-19 дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу талд зогсоод тээврийн хэрэгслийн хажууд хоёр хүн байсан. Бид нар хажуугаар өнгөрөөд явсны ард Г.Б бид нарын араас дагаж байна уу? гэж асуухаар нь бид нар араас дагаж байна гэхэд Г.Б бүр болохгүй бол наад хоерыг чинь алчихъял даа нэг амьдрахаа хойш гэж хэлсэн. Тэр үед Д.С ах өөртөө ингэж гай удаж яах гээд байгаа юм бэ? гэхэд битгий хуцаад байгаарай би зөвхөн энд шийднэ гэж хэлээд тээврийн хэрэгслээ замаас гаргаад зогсоо гээд зогсоолгоод аваараа татаад хүлээсэн. Тэр үед Д.С ын хөлийг скочоор скочдоод хүл гэхээр нь би хүлсэн. Цааш явж байхдаа Г.Б наад хоёр чинь араас хүрээд ирэх юм бол тээврийн хэрэгслээ зогсоогоод Б.Г ыг тээврийн хэрэгслийн ар талын хаалгаар буугаад байж бай, намайг тээврийн хэрэгслийн урд талаар буугаарай ах нь түрүүлж очоод аль нэгийг нь ална тэгээд ноцолдож байх оронд та хоёр хүрээд ирээрэй тэгээд алчихаад тээврийн хэрэгслийнх нь бензиний шланкыг нь таслаад тээврийн хэрэгсэлд нь хийгээд шатаагаад хаячихна, буцаж очоод урдаа оруулаад мөргөж замын хажуу тал руу унагаагаад толгойг нь таслаад аваад явна гээд ярьж байсан. Бид нар дахиж зогсоод хүлээсэн боловч ирэхгүй болохоор нь цааш хөдлөөд явсан. Завхан аймгийн Сонгино сумаас бензин авахаар болоод Сонгино сум руу орж явтал цагдаагийн пост байхаар нь О.Т цагдаа байна ахаа хоёулаа байраа сольё гэхэд зүгээрээ ахын дүү ах нь аргалаад гарчихна яваад оч гээд очсон. Цагдаагийн алба хаагч ирээд тээврийн хэрэгсэлд байгаа хүмүүс бүгд буугаад ир бичиг баримтаа шалгуул гэж хэлсэн. Тэр үед Г Б Д.С д Увс аймгаас Тосон сум явж байна биеэ бариулах гэж байна гэж хэлээрэй гээд бүгд тээврийн хэрэгслээс буусан буухдаа бид нар хутгаа үлдээгээд буухад цагдаагийн алба хаагч нар та нараас асуух зүйл байна гээд дагуулж өрөөнд оруулаад бид нарыг гавлаад хооронд нь ямар нэгэн зүйлийн талаар яриулаагүй. Тэгээд удалгүй Ховд аймгаас цагдаагийн алба хаагч нар ирээд бид нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Тухайн үед Ховд аймаг руу ямар ч зорилгогүй ирсэн. Буудлын гадаа унтаад 3 замын уулзвар дээр явж байхад сэрсэн. С , Тулгаа ах хоёрыг уулзаж байхад нь би очсон. С машинд суухгүй гэж байхыг нь сонссон. Өсөхөө бид нар хамжиж түлхээд оруулсан. Би хохирогчийг хутгаар хатгаагүй, суулгахдаа шанаанд нь нэг удаа цохьсон. Д.С Г.Б хоёр тооцоотой гээд юм яриад байсан. Гэтэл Тулгаа ах хүүхдүүдийн хажууд юм ярихгүй гээд дуугүй болсон. Өсөхөө бид 2 С ын карманаас карт гэх мэт зүйлийг гаргаж тавьсан. Постон дээр Тулгаа ахаас мөнгө гарч ирэхэд нь мөнгө авсныг нь мэдсэн. Т бид хоёр нэг ангийн хүүхдүүд. Өсөхөөг зүгээр таньдаг. 2019 оны 10 дугаар сарын 15-нд Өсөхөөтэй Дарь эхэд явж байгаад таарсан. 7 буудлын цайны газарт Төгсөө, Тулгаа ах бид 3 хоол идээд Дорнод явах тухай ярьсан. Тухайн үед мөнгөний ажил гэж санал тавиагүй. Увс аймгаас Ховд явах замд явж байхад дугаарын машин таарвал хэлээрэй. Уулзах ёстой гэсэн. Ховд аймагт очоод тээврийн хэрэгсэл мөргөсний дараа С ыг машинд суулгасан. Тэр үед С Б а чи яагаад намайг ингэж байгаа юм бэ гэхэд Тулгаа ах дуугарахгүй байсан. Тулгаа ах Д.С ын нуруунд нэг удаа цохьсон. Би шанаанд нь цохьсон. Увс аймагт байхдаа буруу зүйл болоод байгааг ойлгоод Өсөхөө бид хоёр явъя гэж ярьсан. Гэтэл Тулгаа ах хамт явцгаая гэсэн. Хүн хулгайлсан гэмт хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрч байна. Харин АТМ-с мөнгө авсан асуудлыг мэдээгүй. Тулгаа ах Увс аймгаас гараад явж байхдаа машины дугаар хэлээд найзтайгаа уулзана гэж хэлсэн. Т , Ө хоёр Тулгаа ахын үгнээс гардаггүй болохоор би үгийг нь дагасан. Миний гарт байсан хар өнгийн иштэй хутгыг Увс аймгаас Тулгаа ахын эгчийн гэрээс шийгуа зүсдэг хутга гээд сонирхоод авсан. 630,000 төгрөгний хувьд хаанаас гарч ирснийг мэдээгүй. Код авахдаа Тулгаа ах орж ирээд кодоо хэлчих, чи худлаа хэлдэг шүү гэсэн. 630,000 төгрөгнөөс бид 3т мөнгө өгөөгүй. Би буруу зүйл хийж байгаагаа тухайн үед ойлгоод явъя гэхэд Тулгаа ах хүргэж өгнө гэсэн” гэв.
Шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: Би Хэнтий аймгийн Бор өндөр суманд найз охин Р.Баасанжав, 8 сартай хүү Г.Ган-Эрдэнэ нарын хамт амьдардаг юм. Манай эхнэр хүү хоёр Улаанбаатар хот руу ээжийнх нь бие нь муудаад 2019 оны 9 сард түрүүлээд явчихсан байсан. Би араас нь ажлаа хийж байгаа амралтаа аваад 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Улаанбаатар хотод очсон. Улаанбаатар хотод очоод хүүхдээ гэр зуур хараад байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр найз О.Т ийн гэрт нь очиж хоносон. Маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Г.Б ах О.Т рүү залгаад намайг уулзъя гэж байна гэхээр ямар шалтгааны улмаас уулзах гэж байгаа юм бол гэхэд би сайн мэдэхгүй уулзаж байгаад яръя гэж байна гэхээр нь бид хоёр Г.Б тай Дарь-Эх, Долоон буудал хоёрыг холбосон шинэ зам дээр очиж уулзсан. Тэр үед цаг 17 цаг болж байсан цагаа сайн санахгүй байна. Тэр хавьд байдаг цайны газар орж хуушуур идээд гарч ирээд алхаад явж байхдаа Г.Б ажлын санал байна гэхээр нь О.Түшинтөгс бид хоёр ямар ажил юм бэ? гэж асуухад Дорнод аймагт ажил байна маргааш өглөө 13 цагийн үед явъя гэхээр нь бид хоёр цалин мөнгө нь хэд юм бэ? Цалин нь ямартай ч нэг сая төгрөг хүрнэ биздээ гэхэд юун нэг сая төгрөг нэг өрөө байрны үнэ хүрнэ та хоёрт болно биздээ гэхээр нь за тэгье гээд хамт явахаар болсон. Яг ямар ажил гэдгээ хэлээгүй бид хоёроос нуугаад байсан. Тэгээд О.Т бид хоёр найз У.Ө ын дугаар луу залгаад хаана байгааг нь асуухад Хэнтий аймгийн Бор өндөр суманд гэртэй байна гэж хэлэхээр нь Г.Б ын хэлсэн ажлын саналыг хэлэхэд У.Ө ын ээж нь утсыг нь аваад ямар учиртай ажил юм бэ? гэхээр нь гайгүй байхаа Г.Б ах найдвартай ажил гэж хэлсэн тэгэхэд ээж нь У.Ө ыг явуулахгүй шүү гэж гээд утсаа тасалчихсан. Тэгээд утсаар ярихгүй чат бичиж байгаад өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед У.Ө бид хоёртой яриад би хот руу явах гээд унаа хайж байна гээд 19 цагийн үед Улаанбаатар хотод ирчихлээ гэхээр нь У.Ө ыг Г.Б , О.Т бид гурав Г.Б ын тээврийн хэрэгсэлтэй очиж авсан. Тэгээд Г.Б гэрээрээ орчихоод гарч ирээд Дорнод аймаг явахгүй Увс аймаг явахаар болчихлоо гээд Увс аймаг руу оройны 20 цагийн үед Улаанбаатар хотоос гараад явсан. Увс аймагт 2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед очоод Г.Б ын эмэгтэй дүүгийнх нь гэрт очоод хоол цай идсэн. Тэр үед дүү нь та ямар ажлаар ирсэн бэ гэж асуухад ах нь засварын ажилтай ирлээ гэж хэлж байсан. Өөр ямар нэгэн зүйлийн талаар ярилцаагүй. Тэр айлаас хөнжил гудас аваад эгчийнх нь гэрт очиж хоносон бид нар шууд хоёр давхар байшингийн хоёр давхарт нь гарч унтаж амарсан. Унтах гэж байхад гаднаас Г.Б орж ирээд за маргаашаас ажил ундарч эхэлж байна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар ажил юм бэ? гэхэд төмс буулгах ажил байгаа гэж хэлсэн. Маргааш өглөө нь буюу 2019 оны 10 сарын 18-ны өглөө 08 цагийн үед бүгд босоод цай уучихаад хажуу талын хашааны зооринд төмс буулгаад дууссан. Тэгээд бид нарыг Зайсан дээр Г.Б тээврийн хэрэгсэлтэй авч ирж буулгачихаад ах нь энд хүнтэй уулзчихаад ирье гээд яваад өгсөн. Удалгүй 10-20 минутын дараа Г.Б ганцаараа ирээд за ахын дүү нар минь ирсэн ажил бүтэх гэж байна Ховд аймаг руу очиж хүнээс мөнгө авахаар боллоо гээд Увс аймгаас Ховд аймгийн чиглэлд явах гэж байхад Г.Б ахын дүү нар Увс аймгаас Ховд аймаг руу явж байна гэж хэн нэгэн хүнд битгий хэлээрэй интернетэд битгий зураг тавь, замдаа дугаартай тээврийн хэрэгсэл зөрөх юм бол хэлээрэй сайн харж яваарай гэхээр нь яаж байгаа юм гэхэд юмыг яаж мэдхэв гэхээр нь бид нар юм бодолгүй за за гээд зүгээр утсан дээрээ бичлэг хийгээд явсан. Бид нар Ховд аймгийн төвд 19-20 цагийн үед орж ирсэн. Бид нар шууд дулааны станц дээр очиход , 01-19 гэсэн дугаартай тээврийн хэрэгсэл дулааны станцын хажууд байж байхаар бид нар энд зогсож байна гэхэд Г.Б дулааны станцын хажууд харж зогсож байгаад бид нар шууд цааш яваад буудал авахаар болсон боловч буудал авч чадаагүй. Бид нар тэгээд Д.С ын байрлаж байсан буудлын ойролцоо очоод буудалдаа хэзээ ирэхийг нь хүлээгээд зогссон. Тэр үед Г.Б бид нарт дугаартай тээврийн хэрэгсэл ирэх юм бол надад хэлээрэй гээд бид нарт хэлэхээр нь тухайн тээврийн хэрэгслийг хэсэг харж байгаад унтаад өгсөн. Өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 19-ны өглөө 07 цагийн үед Г.Б ах бид гурвыг дуудаж сэрээгээд одоо нойроо сэргээ бие засах нь бие засаад аваарай гэхээр нь за гээд бид нар босоод бие засаад тээврийн хэрэгсэлдээ суухад Г.Б тээврийн хэрэгслээ бариад Л С ын тээврийн хэрэгслийг мөргөдөг уулзвар дээр очоод баруун гар талдаа эргээд хүлээгээд зогсож байсан. Тэр үед Г.Б би орой унтаж чадахгүй гадуур жаахан алхсан гэж хэлсэн. Тэгээд хэсэг сууж байтал Г.Б ах О.Т ийг чи энэ тээврийн хэрэгслийг барь гэхэд О.Т та өөрөө барилдаа гэхэд зүгээрэй ахын дүү чи барьчих гэсэн. Тэгээд О.Т тээврийн хэрэгсэл бариад бид нар тээврийн хэрэгслээс буугаад хүлээж байна, чи тэр тээврийн хэрэгслийг мөргө гэхэд О.Т яагаад мөргөж байгаа юм бэ? гэж асуухад ингэж л барьж авахгүй бол өөр барих арга байхгүй байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд О.Т тээврийн хэрэгсэлдээ үлдээд бид нар буусан. Тэр үед Г.Б бид нарт хандаж ямар нэгэн юм болох юм бол шууд хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд удалгүй дугаартай тээврийн хэрэгсэл уулзвараар гараад ирэх үед тээврийн хэрэгслийн баруун гар талаас нь очоод мөргөчихсөн. Тэр үед дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан жолооч бууж ирээд О.Т тэй уулзаж байсан. Тэгтэл наанаас нь Г.Б , У.Ө хоёр очоод уулзахаар нь би араас нь яваад очиход Г.Б Д.С гэдэг хүнийг тээврийн хэрэгсэл рүү ороод суучих гэхэд Д.С би суухгүй би тээврийн хэрэгслийг чинь төлөөд өгье шинэ тээврийн хэрэгсэл аваад өгье гэхэд Г.Б тийм юм байхгүй тээврийн хэрэгсэлд сууж байгаад тухтай ярилцъя гэхэд Д.С эсэргүүцэхэд Г.Б хутга гаргаж ирээд Д.С ын ар нуруу хэсэг рүү нь хутганы бөгсөн хэсгээр нь хатгаад чамайг суухгүй бол дүрчихнэ шүү гэхэд Д.С амь авраарай надад туслаарай гээд орилохоор нь Г.Б наад нөхрөө хүчээр тээврийн хэрэгсэлд оруул гэхээр нь О.Т тээврийн хэрэгслийн ар талын хаалгаар орж дотор талаас нь Д.С ын гарыг нь татсан У.Ө бид хоёр толгойг нь дараад дотогшоо хүчээр түлхээд оруулсан. Оруулах үед би Д.С ын нүүрний зүүн шанаа хэсэгт би гараараа нэг удаа цохисон тэр үед хацар нь шалбараад цус гарсан. Суулгах үед Г.Б нуруу хэсэг рүү цохиод байсан. Суулгах гээд татаж байхад толгойн хэсгийн баруун чихний ар хэсгээрээ тээврийн хэрэгслийн хаалганы дээд хэсгийг мөргөчихсөн. Тээврийн хэрэгсэлд Д.С ыг оруулаад хажуу талаар нь суудлын голоор хэвтүүлээд толгойн хэсэгт нь би суугаад хөл хэсгийг нь У.Ө дараад явсан. Тэр үед Д С Г.Б а чи яагаад намайг ингэж байгаа юм бэ гээд орилоод байхаар нь Г.Б наад нэг юм аа дуугүй болгоод нэг дүрчих нэг бол хувцсыг нь тайлаад бие дээр нь юм бич гэхээр нь би айлгах гээд өмдийг нь оёдол хэсгээр нь жаахан урахад Д.С за ах нь дахиж дуугарахгүй гээд орилохоо больсон. Өмд урахаас өмнө У.Ө гуя хэсэг рүү нь аптеркаар нэг удаа дүрсэн. Тээврийн хэрэгслийг Г.Б жолоодсон. Д.С ын тээврийн хэрэгслийг О Т жолоодоод Увс аймгийн зүг явсан. Явж байх замдаа Д.С Г. Б ас чи яагаад намайг ингэж байгаа юм бэ? гэж асуухад Г.Б чи бид хоёрын дунд тооцоо байгаа байхаа гэхэд Д.С чи бид хоёрын дундах тооцоо дуусаагүй бил үү гэхэд Г.Б дуусаагүй дуугүй яв очиж байгаад ярилцъя гээд цааш явсан. Цааш хэсэг явж байтал Д.С бие засмаар байна гэхээр нь зогсоод бие засуулсан. Тэр үед миний гэдэс өвдөөд байсан болохоор холхон очоод хүндэрчихээд ирэхэд Г.Б У.Ө ыг өөрийнхөө тээврийн хэрэгслийг ганцаараа барь Д.С ыг өөрийн тээврийн хэрэгсэлд суулгачих гээд суулгасан, суулгачихаад Д.С ын гар, хөлийг хүл гэхээр нь би гар, хөлийг уяхад ямар чанга уядаг юм бэ? Би өөрөө уяна гээд Г.Б Д.С ын гар хөлийг уясан. Арын суудал дээр Г.Б голд нь Д.С , хажуу захад нь би суугаад тээврийн хэрэгслийг О.Т бариад явсан. Тэр үед 0 Т Г.Б д энэ мөнгө гээд гаргаад өгсөн. Г.Б тэр мөнгийг тоолж үзэхэд 630,000 төгрөг байна гээд миний энгэрийн карман луу хийсэн. Бид нар тэгээд хөдлөөд хэсэг явж байтал замд нэг сум таараад бид нар тэр сумаас хоол идээд 40 л бензин авсан. Хоол идэх гээд байж байхдаа тэнд ямар нэгэн онц зүйл ярилцаагүй хоолоо идээд хөдөлсөн. Тэнд байж байхдаа дэлгүүрээс скоч аваад Д С ын гар хөлийг боосон уяан дээр давхарлаж би скочдсон. Скочдох санааг Г.Б гаргасан юм, ...Увс аймагт хэдэн цагт ирснээ санахгүй байна Увс аймаг руу орохоосоо өмнө өөрсдийнхөө тээврийн хэрэгслийн номерыг хийсэн, Г.Б Д.С аас картынхаа кодыг хэл гэхэд Д.С хоёр код хэлсэн. Г.Б кодоо худлаа хэлэх юм бол ална шүү гэж хэлж байсан. Тэгээд " Г.Б , О.Т хоёр мөнгө авахаар яваад би Д.С ыг хараад үлдсэн. Гадна У.Ө байж байсан. Г.Б , О.Т хоёр 20-30 минутын дараа ирэхээр нь би Г.Б тай одоо яаг яах гээд байгаа юм бэ? гэж асуухад ах нь одоо та хэдийг гэрт чинь хүргэж өгье дөө Улаанбаатар хот ороод харьж чадна биздээ гэхээр нь чадна гэж хэлсэн. Тэгээд намайг ороод Л.С ыг аваад гараад ир гэрт чинь хүргэж өгнө гэж хэлээд гэхээр нь за гээд дотогшоо ороод авч гарч ирээд тээврийн хэрэгсэлд суулгаад бид нар бүгд Л.С ын тээврийн хэрэгсэлд суучхаар нь Г.Б ас та тээврийн хэрэгслээ авахгүй юм уу гэхэд үгүй ах нь эргэж ирээд авна гэхээр нь бид нар юм бодолгүй явсан. О.Т дэлгүүр ороод идэх юм авч ирээд одоо хэдүүлээ хот ортол юм идэхгүй шүү гэж хэлээд шууд Улаанбаатар явдаг замаар шууд явахаар нь Д.С Г.Б ас чи намайг Ховд аймагт хүргэж өгөхгүй байсан юм уу? гэж асуухад чи дуугүй байгаарай бид хоерт ярих яриа байгаа шүү чиний биед ямар ч хохирол учруулахгүй гээд хэлэхээр нь би Г.Б ас Д.С ыг хүргэж өгөхгүй байсан юм уу гэж асуухад миний урдаас муухай харахаар нь дуугүй болсон. Тэр үед О.Т Д.С д хандаад таны тээврийн хэрэгслийг мөргөж байхад та миний тээврийн хэрэгслийг төлж өгнө гэж байдаг хоншоортой юм гэхэд Г.Б чи битгий олон юм битгий яриад бай хуцалгүй амаа татаад дуугүй яв гэхээр нь бид нар дахиж юу ч дуугараагүй. Тэгээд цааш хэсэг явж байтал Ховд аймагт байсан цагаан өнгийн 01-19 дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу талд зогсоод тээврийн хэрэгслийн хажууд хоёр хүн байсан. Бид нар өнгөрөөд явсны ард Г.Б бид нарын араас дагаж байна уу? гэж асуухаар нь бид нар араас дагаж байна гэхэд Г.Б бүр болохгүй бол наад хоёрыг чинь алчихъя л даа нэг амьдрахаас хойш гэж хэлсэн. Тэр үед Д.С ах чи өөртөө ингэж гай удаж яах гээд байгаа юм бэ? гэхэд битгий хуцаад байгаарай би зөвхөн энд шийднэ гэж хэлээд тээврийн хэрэгслээ замаас гаргаад зогсоо гээд зогсоолгоод аваараа татаад хүлээсэн. Тэр үед Д.С ын хөлийг скочоор скочдоод хүлээсэн бүгд буугаад бие засаад дахиад цааш явсан. Цааш явж байхдаа Г.Б наад хоёр чинь араас хүрээд ирэх юм бол тээврийн хэрэгслээ зогсоогоод намайг тээврийн хэрэгслийн ар талын хаалгаар буугаад байж бай, О.Т ийг тээврийн хэрэгслийн урд талаар буугаарай ах нь түрүүлж очоод аль нэгийг нь ална тэгээд ноцолдож байх хооронд та хоёр хүрээд ирээрэй тэгээд алчихаад тээврийн хэрэгслийнх нь бензиний шланкыг нь таслаад тээврийн хэрэгсэлд нь хийгээд шатаагаад хаячихна, буцаж очоод урдаа оруулаад мөргөж замын хажуу тал руу унагаагаад толгойг нь таслаад аваад явна гээд ярьж байсан. Бид нар дахиж зогсоод хүлээсэн боловч ирэхгүй болохоор нь цааш хөдлөөд явсан. Тэр үед Д.С чи яах гээд байгаа юм бэ надаас түлхүүр авах гэж байгаа байлгүй дээ би түлхүүрээ өгөөд явуулчихъя нэг бол тээврийн хэрэгслийнх бензин дуусаад явсан байлгүй дээ гэж хэлж байсан. Тэрнээс хойш бид хоорондоо ямар нэгэн зүйл яриагүй бид нарын бензин дуусаж байсан болохоор Завхан аймгийн Сонгино сумаас бензин авахаар болоод Сонгино сум руу орж явтал цагдаагийн пост байхаар нь О.Т цагдаа байна ахаа хоёулаа байраа сольё гэхэд зүгээрээ ахын дүү ах нь аргалаад гарчихна яваад оч гээд очсон. Цагдаагийн алба хаагч ирээд тээврийн хэрэгсэлд байгаа хүмүүс бүгд буугаад ирж бичиг баримтаа шалгуул гэж хэлсэн. Тэр үед Г.Б Д.С д Увс аймгаас Тосон сум явж байна биеэ бариулах гэж байна гэж хэлээрэй гээд бүгд тээврийн хэрэгслээс буусан буухдаа бид нар хутгаа үлдээгээд буухад цагдаагийн алба хаагч та нараас асуух зүйл байна гээд дагуулж өрөөнд оруулаад бид нарыг гавлаад хооронд нь ямар нэгэн зүйлийн талаар яриулаагүй. Тэгээд удалгүй Ховд аймгаас цагдаагийн алба хаагч нар ирээд бид нарыг аваад явсан. Би хар иштэй хутагтай, Г.Б том цагаан өнгийн хутагтай, У.Ө жижиг цагаан өнгийн бариултай аптерктай байсан. Сүүлд Д.С ын куртикнаас аптерк, хайчтай хутга гарч ирсэн. Тээврийн хэрэгслээс нь цагаан өнгийн эвхдэг шаргал бариултай хутга гарч ирсэн. Хэнтий аймгийн Бор Өндөр суманд хамтран амьдарч байгаа найз охин Р Баасанжав, хүү Г.Ган-Эрдэнэ нарын хамт амьдарч байгаа би тусдаа гараагүй. Аав П.Б малчин, ээж Д.Батцэцэг малчин, ах Б.Нэрэн Хэнтий аймагт хувиараа ажилладаг, ах Б.Ганзориг Хэнтий аймгийн Бор Өндөр суманд уурхайд тээврийн хэрэгсэл барьдаг, ах Б.Ганхуяг цэргийн алба хааж байгаа, дүү Б.Ганхөлөг аав, ээжийн хамт мал дээр байдаг юм. Би урд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Намайг хэн нэгэн хүн дарамталж шахаж оруулсан асуудал байхгүй. Надад мөнгөний хэрэг болоод байсан юм. Ийм гэмт хэрэг үйлдэнэ гэж бодоогүй хар бор ажил байгаа байх гэж бодсон юм. Гэтэл өөр ажил байсныг мэдсэнгүй. Хийсэн гэмт хэрэгтэй харамсаж байна. Г.Б Д.С ыг ямар шалтгааны улмаас авч явж байсныг би мэдэхгүй байна. Бид нарт ямар нэгэн зүйл тайлбарлаж ярьдаггүй очиж байгаад хэлье гээд дагуулаад яваад байдаг байсан. Г.Б байнга шахуу утсаар ярьдаг утсаар ярихдаа бид нараас холдож байгаад ярьдаг байсан. Хэнтэй ярьж байгааг нь мэддэггүй байсан. Увс аймгаас гараад Улаанбаатар хот руу явж байхад замд 01-19 дугаартай тээврийн хэрэгсэл таарахад Г.Б чи наад том хутга аваад гартаа бариад скочдоод ав гэхээр нь яаж байгаа юм бэ гэж асуухад гарнаас чинь хутга унахгүй гэж надад хэлсэн. Тэгээд би скочдож байсан юм. Тэрнээс өмнө скочдож байгаагүй. Увс аймагт байдаг Г.Б ын дүү, эгч нар нь Д.С ыг авч ирснийг мэдээгүй, хараагүй. Харин гэрт нь нэг ах байсан бид нараар төмс буулгуулдаг тэр хүн Д.С ыг тээврийн хэрэгслээс буулгаад байшин руу оруулж байхыг харсан. Тэр хоёр хоорондоо ямар нэгэн зүйл яриагүй. Би Г.Б гэх хүнийг сайн танихгүй. Би анх Хэнтий аймгийн Бор өндөр суманд цэргийн татлага дээр ирчихээд У.Ө , О.Т хоёртой 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр уулзаж байхад харж байсан. Тэрнээс хойш уулзаж байгаагүй. Анх удаа уулзаад ийм гэмт хэрэгт холбогдож байна. Урд өмнө ямар нэгэн дотно харилцаа холбоо байгаагүй.” гэх мэдүүлэг ,
Шүүгдэгч О.Т ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Г.Б ахыг таксинд явдаг болохоор нь танина. Би Тулгаа ахаас мөнгө асууж ярихад уулзая гэсэн болохоор нь 7 буудлын цайны газарт уулзсан. Дорнод явах гэж байна ганцаардаад гэхээр нь хамт явахаар болсон. Тулгаа ах бидэнд ажлын санал тавиагүй. Дорнод явахаар болоод хүлээж байтал Тулгаа ах машинтайгаа ирсэн. Тэгээд Өсөхөөтэй утасаар яриад Дорнод явах уу гэтэл ээж нь утсыг нь аваад явуулахгүй гэсэн. орой нь Өсөхөө явахаар болоод бид хүлээгээд оройтоод гарсан. Гарахдаа Увс явахаар боллоо. Та хэд яахийн гэхээр нь явъя гээд явсан. Анхнаасаа Увс явж Дорнодын хүнтэй уулзана гэж байсан. Увс аймгаас гараад Өлгий сум өнгөрөөд дугаартай машин харж яваарай гэсэн. Ховд аймагт орж ирээд явж байгаад –ыг харсан. Тэгээд дагаад явсан. Гэтэл Тулгаа ах наад хүн чинь шууд ахтай нь уулзчихгүй байх, зугатаагаад байдгийм гэсэн. Тэгээд унтсан. Өглөө нь нойрмог 3 дам дээр очсон. Очоод би шүргэсэн болоод зогсоочих уу гээд зогсоосон. Би тухайн үед машин мөргөж зогсоогоод нилээд загнуулах байх да гээд зогсож байтал Д.С бууж ирээд цагдаа шүүх гээд яахав хохиролыг чинь өгье гэсэн. Тэгж байтал Тулгаа ах ирсэн. Тэр 2 уулзаж байгаад маргалдаад машинд оруул гэсэн. Тэгээд хамжаад оруулсан. Тэгээд сандраад буугаад зогсоод одоо яах юм бэ гэтэл машиныг нь бариад дага гэхээр нь дагасан. Ховдоос гарсан. Өлгийгийн наана зогсоход Тулгаа ах С 2 уулзаад Өсөхөө бид хоёр утас, хөгжимтэй ноцолдоод байж байтал машины араас сандал аваад ир гэсэн. 1 сандал байна, юу яриад байгаа юм бэ гэтэл хүүхэдтэй ярихгүй гэсэн. Д.С Тулгаа ахад мөнгө өгсөн. Тэгээд бензин хийсэн. Картны тухай би мэдээгүй. Увс аймагт Өсөхөө бид 2 нойлд байж байгаад одоо буцъя гээд Тулгаа ахад хэлэхэд хамт явъя гэсэн. Постон дээр их мөнгө гаргаад ирэхээр нь би Тулгаа ахад ийм их мөнгө байхгүй дэ гэж бодож байтал дээрмийн мөнгө гэж яригдсан. Тулгаа ах намайг АТМ ороод иръе гэхээр нь хамт очсон. Найздаа 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд гараад хот явъя гээд явсан. Анх Өлгий сумруу явж байхдаа хүн барьцаалчихлаа л гэж бодож явсан. Зэс мэс яриад байхаар нь чихэвчээ хийсэн. Би аавгүй болохоор Тулгаа ах надад их сайн хандаж байсан болохоор үгийг нь дагасан. Бушуухан хот ороод салъя гэж бодсон. Би тухайн үед жолоо барьж явсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч О.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: ...Г.Б суучих гээд байхад яах гээд байна наад хүнээ суулга гэхэд Б.Г , У.Ө , Г.Б нар хүчээр оруулах гээд түлхэж эхэлсэн. Тэр үед би арын хаалгаар ороод Д.С ыг гараас нь татаж тээврийн хэрэгсэлд суулгасан. Тэр үед Г.Б жолоочийн суудал дээр суучихсан гартаа хутга барьчихсан дуугүй байхгүй бол ална шүү гэж байсан..” гэх мэдүүлэг
Хохирогч Д.С ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 18-19-ний шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Талын буудалд унтаж амарчихаад 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 7:30 минутын үед босоод өглөөний цайгаа уучхаад Дулааны станц дээрээ очих гээд буудлаас гараад явсан. Тухайн үед цаг 07 цаг 57 минутын үед би “Тамхи-Со”-ийн гурван замын уулзвараар зүүн гар талдаа эргээд 10 метр явж байтал миний тээврийн хэрэгслийн ар талаас тээврийн хэрэгсэл мөргөх шиг болохоор нь би зогсоод тээврийн хэрэгслээсээ буугаад иртэл цайвар саарал өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Мөргөсөн тээврийн хэрэгслээс хар өнгийн малгайтай цамцтай залуу буугаад ирэхээр нь би тэр хүнд одоо нэгэнт мөргөлдсөнөөс хойш цагдаа гээд яахав дээ эндээ тохиролцоод асуудлаа шийдэх үү гэхэд тэр залуу ямар нэгэн зүйл хэлээгүй, ...тээврийн хэрэгслийн баруун талд нь гараад иртэл тэр залуус намайг тээврийн хэрэгсэлд орж байгаад ярилцана гээд миний хоёр гарнаас 2 залуу, хоёр хөлнөөс 2 залуу бариад өөрсдийнхөө сууж явсан тээврийн хэрэгсэл рүү хүчээр суулгасан. Тэр үед би хоёр удаа “намайг авраарай надад туслаарай” гээд орилсон. Тэгээд тэр хүмүүс намайг тээврийн хэрэгслийн суудлын голоор ар нуруугаар нь дээш харуулж чихэж хэвтүүлээд хөдлөөд явсан. Миний хоёр талд 2 залуу суучихсан. Тэр 2 залуу гартаа хутга барьчихсан настай нэг залуу нь тээврийн хэрэгслээ бариад явсан. Миний тээврийн хэрэгслийг нэг залуу нь бариад явсан, ...би тэр хүмүүсээс намайг яагаад ямар учраас авч явж байгаа талаар асуухад нэгт бид нар чамаас мөнгө авна. Хоёрт чамтай ярьж тохирох яриа байна гэж хэлсэн, ...миний гар хөлийг цагаан өнгийн дээсээр уяад дээрээс нь скочоор уячхаад Увс аймгийн чиглэлд явсан, ..миний карманд байсан бэлэн мөнгийг авсан. Би тэр үед хэдэн төгрөг байсныг мэдээгүй гэтэл тэр хэд тоолоод 630.000 төгрөг байна гэж хоорондоо ярилцаж байсан, ...Увс аймгийн Өлгий суманд орж ирээд 2 давхар цагаан өнгийн цайны газрын гадна ирээд хоол цай хийлгэж идсэн, ...Өлгий сумаас гарахаасаа өмнө шатахуун түгээх газраас А-80 бензинээс 50 л шатахуун аваад хөдлөөд явсан, ...замын постонд дөхөж ирээд жижиг тээврийн хэрэгсэл нь улсын дугаараа хийсэн. Тэр үед дугаарыг нь харахад 81-95 ХЭҮ гэсэн улсын дугаар хийгээд Увс аймгийн төв ороод аймгийн төвийн баруун хойд талд жимсний мод ихтэй хоёр давхар шавар цайвар өнгийн байшинтай, банзан хашаатай хашаан дотор нэг монгол гэр байсан тэр гэрээс утаа гарч байсан. Хашааны хаалгыг Б гэдэг хүн өөрөө бууж онгойлгож ороод намайг авч явсан 4 залуу тээврийн хэрэгслийн ар талд зогсож байгаад хоорондоо юм яриад байсан, ...намайг тээврийн хэрэгслээс буулгаад тухайн байшингийн 2 давхарт дагуулж гаргасан,... надаас миний ХААН банкны алтан карт, бас нэг жирийн ногоон өнгийн карт, ХАС банкны шар карт аваад надаас кодоо хэл худлаа хэлсэн бол чамайг ална шүү гэхээр нь би кодоо үнэн зөв хэлсэн, ...тэгээд нэг залуу нь намайг манаж хоцроод нөгөө 3 залуу нь гараад явчихсан, ...одоо таныг Ховд аймагт хүргэж өгнө гээд дагуулж гараад миний тээврийн хэрэгсэлд суулгаад өөрсдийнхөө унаж явсан тээврийн хэрэгслийг тэр хашаанд үлдээгээд явсан. Тэр хэд Увс аймгаас гараад Улаанбаатар явдаг зам дагаад явахаар нь би яагаад Ховд явахгүй Улаанбаатар явж байгаа юм бэ? гэж асуухад чи дуугүй яв чадахгүй бол ална шүү гэхээр нь би дахиж дуугараагүй. Увс аймгаас гараад 60 км явж байтал зам дагуу танай станцын үүдэнд зогсож байсан цагаан өнгийн “Ланд круйзер-76” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байна хажууд нь 2 хүн зогсож байсан, яагаад энд зогсож байгаа талаар асуухаар нь би тэр талаар мэдэхгүй байна. Би харсангүй зүүрмэглэчихсэн байна гэж хэлсэн. Тэгтэл тэр хэд бид нар хажуугаар нь арай хурдтай өнгөрөөд явчихлаа мэдсэн бол мөргөөд замын хажуу тал руу унагаачих байсан юм гэж хэлсэн. Тэгээд цааш яваад Хар тэрмэсийн амралт өнгөрөөд зогсоно шүү энэ машин араас хүрээд ирвэл урдаа оруулж байгаад мөргөж унагаагаад дотор чь яваа хоёр нөхрийг алаад тээврийн хэрэгсэл дотор нь суулгаж байгаад бензиний шланкийн огтлоод шатаагаад хаяна, нэг бол хоёр нь буугаад тэр тэр хоёртой барилцаж аваад байж байх хооронд нөгөө хоёр нь тээврийн хэрэгслийн сүүдэр дагаж очоод шууд хутгална шүү гэж хоорондоо ярилцаж байгаад тэр хэд манай ажилчдын тээврийн хэрэгслийг хүлээгээд замаас 2 удаа гарч зогсож байсан. Тэр үед би тэр хэдэд тухайн тээврийн хэрэгслийн шатахуун нь дуусаад буцаад явсан байх гэж хэлэхэд тэд хүлээхгүйгээр цааш явсан. Бид нар цааш явсаар байгаад шөнө болчихсон байхад Завхан аймгийн Сонгино сум руу ороход цагдаагийн постон дээр ирэхэд зам хөндлөн том чиргүүл тавьчихсан нэг цагдаагийн алба хаагч бид нарыг зогсоогоод жолооч талаар очоод жолоочоос бичиг баримтаа шалгуулахыг шаардсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн бүх хаалгыг цоожилчихсон байсан. Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгсэлд сууж явж байгаа бүх хүмүүс бууж ирээд бичиг баримтаа шалгуулахыг шаардсан. Тэгээд намайг авч явсан залуучууд бүгд буусны ард би буусан. Тэр хэд буухдаа авч явсан хутгануудаа тээврийн хэрэгсэлд үлдээсэн. Тээврийн хэрэгслээсээ буухаасаа өмнө Б гэх хүн надад хандаж цагдаагийн алба хаагч хаашаа явж байгаа талаар асуух юм бол ах дүү нарынхаа хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сум орж бариачид бариулах гэж явж байна гэж хэлээрэй гэсэн. Би тэрнийхэн дагуу хэлнэ гэдгээ амласан, ...миний биеийн зүүн талын гуяд 2 удаа, баруун талын гуяд нэг удаа хутганы үзүүрээр хатгасан. Зүүн талын хацар луу нэг удаа, баруун талын чихний ар хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Тэр хэсэг газрууд нь маш их өвчтэй байна. Замд явж байхдаа миний цээж хэсэг рүү хутганы ар талаар нэлээн олон удаа цохисон. Тэр цохисон цохилт нь ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Миний зүүн гар талын бугуйн хэсгийн судасны ойролцоо 3 удаа хутгаар зүссэн, нэг л амьдрах хорвоо тийм болохоор танай эхнэр, хүүхэд, ач зээ нарыг чинь бүгдийг нь ална гэж намайг айлгаж сүрдүүлсэн, ...бүгд хутгатай байсан, ...би гомдолтой байна. Надаас авсан мөнгө төгрөгөө бүгдийг нь буцааж авмаар байна, ...намайг замдаа алаад тээврийн хэрэгсэлтэй нь шатаачихна бид нар нэг л амьдрах юм чинь гэж маш олон удаа хэлсэн. Шатаачихсан байхад хэн олж мэдэх юм бэ? гэж хэлж байсан.
Би Г.Б гэх хүнийг 20 жилийн өмнөөс танина. Манай ах Т.Баатар гэдэг хүнтэй хамт Москвад сурч байхад нь таньдаг байсан юм. Тэрнээс хойш 2-3 удаа тааралдаж байсан. Хамгийн сүүлд 20 жилийн өмнө Улаанбаатар хотод таарч байсан. Б бид 2 тийм их дотно харилцаатай хүмүүс биш, нэг нутгийн хүмүүс гээд таньдаг байсан. Урьдын царайнаасаа өөр болчихсон байсан. Би анх хараад таниагүй, Увс аймаг руу явж байхдаа Б чи намайг таньж байна уу? Би Г гийн Б байна гэхээр нь таньсан. Хамт явж байсан 3 залууг би урьд өмнө нь хараагүй, танихгүй залуучууд байсан” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.С ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Миний тээврийн хэрэгслийг мөргөх үед Б ирж надтай уулзах үед би түүнийг таниагүй. Намайг тээврийн хэрэгсэлд хүчээр суулгаад авч явж байхдаа чи намайг таньж байна уу гэхээр нь танихгүй байна гэтэл би Г гийн Б байна гэхээр нь нүүрнийх нь байдлаар таньсан. Урьд өмнө нь Г.Б ыг 23 жилийн өмнө харж байсан. Тэрнээс хойш хараагүй. Нилээд махлагдуу залуу байсан. Би Г.Б ас Сайга, автомат калибрь нэртэй 2 ширхэг бууг 1996-1997 оны хооронд худалдаж авч байсан. Би Улаанбаатар хотод 1971-1998 он хүртэл ажиллаж амьдарч байсан. Тэр үед 2 бууг нэг ширхэгийг нь 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би тухайн үед бууны үнийг нь бэлэн мөнгө өгөөд авч байсан. Г.Б дээрх 2 бууны гэрчилгээг шинээр бичүүлээд надад өгч байсан. Г.Б бид 2-н дунд ямар нэгэн өш хонзонболон өр авлагын асуудал байхгүй. Г.Б ас галт зэвсэг худалдаж авахдаа бэлэн мөнгийг нь өгөөд авдаг байсан. Ямар нэгэн мөнгө төгрөгийн үлдэгдэл байхгүй. Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 703 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Улаанбаатар хот, Солонгос улсад эмчилгээ хийлгээд ирсэн. Энэ гэмт хэргийг захиалгатай, зохион байгуулалттай үйлдсэн гэж үзэж байна” гэх мэдүүлэг,
Л.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Тамхи Со”-ийн болон Талын буудлын гурван замын уулзварын хажууд Ширбазарын байрны орон сууцны харалдаа нэг хар өнгийн жийп машины ард талд саарал өнгийн солонгос тэрэг зогсож байгааг би хараад өнгөрсөн. Саарал өнгийн машины хаалгаар нэг хүн тонгойсон харагдаж байгаад намайг зөрөхөд тэр хүн том хар жийп машин руу суусан” гэх мэдүүлэг,
Г.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 13:30 минутын үед Увс аймгаас Ховд аймгийн чиглэлд явсан юм. Би найз Б.Сайнсорын хамтаар “Ланд круйзер-100” маркийн 05-07 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан юм. Увс аймгаас гараад 75-80 км явж байхад Бургастайн гол гараад тал дээр явж байхад бид хоёрын урдаас нэлээд хурдтай хар бараан өнгийн “Ланд круйзер-105” маркийн дугаартай тээврийн хэрэгсэл зөрөөд өнгөрсөн. Тэр үед би найзтайгаа Д.С даргын тээврийн хэрэгсэл байна. Д.С дарга Увс аймаг руу явж байгаа юм байна гээд бид хоёр ярилцаад цааш явсан. Бид хоёр Увс аймгийн Өлгий сум дээр 15 цаг өнгөрөөд орж ирсэн. Бид хоёр хоол идэх гэсэн боловч хоол байхгүй болохоор нь замд таарсан найз Энхээг аваад Өлгий сумаас гараад 30 км явж байхад нэлээн хол зөрж явж байсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл гэрлээрээ дохиод байхаар нь замаас гараад зогсож байтал тухайн тээврийн хэрэгсэл ирээд бид нараас хар өнгийн Ланд таарсан уу гэж асуухаар нь таарсан Д.С даргын тээврийн хэрэгсэл байсан гэсэн дугаартай гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүмүүс за баярлалаа тэр тээврийн хэрэгслийг асуусан юм гэж хэлээд цааш буюу Увс аймгийн чиглэл рүү явчихсан. Ховд аймгийн Мянгад суманд 16 цаг өнгөрөөд орж ирээд Мянгад сумын гүүрэн дээр иртэл цагдаагийн алба хаагч нар бид нарыг шалгаад та нараас асууж тодруулах зүйл байна гээд Ховд аймгийн Цагдаагийн газар дээр авч ирээд бид нартай уулзсан. Цагдаагийн алба хаагч бид гурваас болсон хэргийн талаар буюу замдаа ямар тээврийн хэрэгсэлтэй таарсан талаар тодруулж асуухаар нь болсон хэргийн талаар бүгдийг хэлсэн. Толгой нүцгэн хар бараан хувцастай 30 гарам настай гэмээр залуу жолоо барьчихсан. Жолоочийн урд талын суудал дээр хүн сууж явсан үгүйг сайн анзаараагүй. Бид хоёрын хажуугаар маш хурдтай өнгөрөөд явсан. Тээврийн хэрэгсэл хоорондоо зөрөхдөө 9-10 м зайтай зөрж өнгөрсөн. Тээврийн хэрэгсэл дотор өөр хэн нэгэн хүн явж байгаа нь харагдаагүй. Би жолоо бариагүй манай найз Б.Сайнсор жолоо бариад би урд талын суудал дээр хойшоо налаад суугаад явж байсан юм.” гэх мэдүүлэг ,
Б.Сайнсорын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 13 цаг өнгөрч байхад өөрийн 05-07 УНК улсын дугаартай улаан өнгөтэй Ланд-100 маркийн машинтай Увс аймгаас Ховд аймгийн чиглэлд гарсан. Увс аймгаас 90 орчин км зайд С ын УБЭ улсын дугаартай хар өнгийн Ланд-105 маркийн тээврийн хэрэгсэл Увс аймгийн чиглэлд явж байсан. С өөрөө машинаа бариагүй жолоочийн үрүүлний ард өөр нэг эрэгтэй жолоо барьсан байсан. Гайхаад С өвгөн өөрөө л дандаа машинаа барьж явж байдаг даа гэж бодоод зөрсөн. Найз Бат-Очирын хамт явж байсан. Тухайн үед С ын машинтай таарахад УБЭ улсын дугаартай хар өнгийн Ланд-105 маркийн тээврийн хэрэгсэл зам дээр зөрөхөд тухайн машин дотор хэдэн хүн байсныг хараагүй. Ганцхан жолоо барьж явсан хүн нь С биш байсан. Ямартай ч эрэгтэй цагаан царайтай намайг бодвол дүү 20-30 орчим настай туранхай жижиг залуу байсан. Би харвал таних байх” гэх мэдүүлэг ,
Г.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Манай гэрт орж ирэхдээ хажуудаа гурван залуу дагуулчихсан явж байсан. Хоол идэж байх үед нь би ах Г.Б ас та ямар ажлаар явж байгаа талаар асуухад засварын ажлаар явж байна гэхээр нь ямар засвар бэ гэж асуухад миний асуусан асуултад хариулаагүй. Хамт явсан 3 залуу нь надтай мэндлээгүй гар утастайгаа оролдоод суугаад байсан. Хоол цайгаа идэж дуусаад Г.Б ах би эгчийнд очиж хонолоо гээд гараад явсан. Гэрээс гарахаас өмнө гаднаас манай нөхөр Н.Ганболд орж ирээд Г.Б тай мэнд ус болоод өнгөрсөн. Тэр хоёр хоорондоо онц зүйл яриагүй. Маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед Г.Б ахтай би утсаар яриад та хаана явж байна би хоол хийчихсэн байна та ирж хоол идэхгүй юм уу? гэж асуухад за би очиж хоол иднэ гээд удалгүй хамт явсан гурван залуугийн хамт ирээд хоол цай ,идээд эгчийн гэр лүү явлаа гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэрнээс хойш би дахиж Г.Б ахтай уулзаагүй” гэх мэдүүлэг ,
С.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Аавтай уулзаж байхад маргааш өглөө эрт Увс аймаг руу ажлаар явна, ...гэж надад хэлж байсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө босоод байж байхад аав ажил дээр ирэхгүй удаад байхаар нь би 09 цаг өнгөрөөд Талын буудал дээр очоод тээврийн хэрэгсэл нь байна уу? гэж харахад тээврийн хэрэгсэл нь байхгүй байхаар нь буудлын хүнээс орж лавлаж асуухад өглөө 7:30 миутанд босоод цайндаа орчихоод 8 цагийн үед ганцаараа гараад явсан гэж надад хэлсэн. Тэгээд би хамт ажилладаг Д.Анхбаатарын хамтаар Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг ресторан, буудлуудаар хайхад байхгүй байхаар нь Талын буудлын камер, төв дөрвөн замын камер, сангийн хэрэмийн камер шүүж үзэхэд дугаартай тээврийн хэрэгсэл Буянт сумын чиглэлд явсан байсан болохоор араас нь бид хоёр явсан, Увс аймгийн нутаг дэвсгэр Өлгий сум орохоос наана 15-20 км зайд 05-07 УНК улсын дугаартай Ланд-100 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож дугаартай тээврийн хэрэгсэлтэй зөрсөн талаар асуухад бид нартай Увс аймгийн Бургастайн баазын наад талд 3-4 цагийн өмнө зөрсөн тээврийн хэрэгслийг жаахан хүүхдүүд барьчихсан явж байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр шууд Увс аймгийн Наран булаг сумын асфальтан зам дээр очиж зогсоод Улаанбаатар хот руу явж байж магадгүй гээд хоорондоо ярилцаад зогсож байтал бид хоёрын хажуугаар дугаартай тээврийн хэрэгсэл 140-150 км цагийн хурдтай өнгөрөөд явчихаар нь бид хоёр Ховд аймгийн цагдаагийн газар луу мэдээлэл өгөөд араас нь хөөгөөд явсан. Араас нь явж байхад Хар тэрмэс өнгөрөөд эхний удаа аваараа татаад эргэж хараад зогсохоор нь бид хоёр замын эсрэг тал руу хараад гэрлээ унтраагаад зогссон тэгээд удалгүй 3-4 минут болоод цааш эргээд явчхаар нь араас нь мөн адил дагаад явсан. Тэгтэл Увс аймгийн нутаг дэвсгэр үзүүрийн булгийн наад талд дахиж зогсоод бид хоёрыг хүлээхээр нь бид хоёр мөн адил зогсоод хүлээж байтал цааш хөдлөөд явсан дагаад цааш нэлээд явсан боловч бид хоёр гүйцэлгүй ард нь хоцорсон. Тэгээд хааш явсныг нь мэдээгүй байж байтал Ховд аймгийн цагдаагийн газраас Завхан аймгийн Сонгино сум дээр баригдсан гэдэг мэдээлэл аваад яваад очиход цагдаагийн алба хаагч нар бариад авчихсан байж байсан” гэх мэдүүлэг,
Т.Болдын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Д.С нь Талын буудлын бүртгэлээс харахад 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 19-ны өдрүүдэд 303 тоот өрөөнд бүртгэлтэй байрлаж байсан. Д.С нь байрлаж байх хугацаандаа өглөөний цай, хоолоо буудлаасаа иддэг байсан. Д.С нь 303 тоот өрөөнд ганцаараа байрладаг байсан. Байрлаж байсан өрөөн нэг ортой өрөө байдаг юм. Д.С нь ганцаараа Талын буудлаас 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө цайгаа уугаад тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа гараад явсан" гэх мэдүүлэг,
Ш.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Г.Б нь ойрын үед Улсын баяр наадмын дараахан 2019 оны 08 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос ганцаараа ирээд манайд нэг хоноод явсан юм. Тэрнээс урьд 2-3 жил бараг Увсад ирээгүй байсан юм. Хамгийн сүүлд саяхан ирээд хоносон бөгөөд машинаа үлдээгээд явсан юм. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу дөрөв дэх өдрийн шөнө 20:00 цаг өнгөрч байхад манай эгчийн хүү Б нь манайд цайвар өнгийн суудлын машинтай хажуудаа 18-25 орчим насны 3 хүүхдийн хамт Улаангомд манай гэрт ирсэн юм. Тэгээд би Г.Б нь тэр шөнө манай хашаанд байх байшинд хамт ирсэн залуучуудын хамт хоносон бөгөөд хаанаас ямар ажилтай ирсэн талаараа надад ямар нэгэн зүйл хэлээгүй юм. Г.Б ын гэр нь Улаанбаатар хотод байдаг учраас би түүнийг Улаанбаатар хотоос ирсэн гэж бодсон юм. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өглөө би ажилдаа явсан бөгөөд би тэр өдөр Улаангом сумын Шинэ Улаангом зах дотор байх хүнсний лангуун дээрээ суугаад орой нь гэртээ ирэхэд Б нь Ховд сумруу явлаа гэж манай хүү Сэргэлэнбаатарт хэлчхээд хамт ирсэн хүмүүсийнхээ хамтаар явсан байсан юм. Тэгээд Б нь тэр өдрөөс хойш манайд ирэхгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манайд хажуудаа явсан хүмүүсийн хамт, мөн хажуудаа хар өнгийн жийп машинтай ирээд өөрийн унаж байсан суудлын машинаа манай хашаанд орхичихоод хүмүүстэйгээ хамт хар өнгийн жийп машинд суугаад яваад өгсөн байсан бөгөөд энэ талаар манай хүү Сэргэлэнбаатар нь тухайн орой намайг ажлаа тараад ирж байхад хэлсэн юм. Тэр өдрөөс хойш Г.Б нь манай гэрээр ахиж ирээгүй юм. Г.Б нь Улаанбаатар хотоос ирэхдээ хамт ирсэн 3 залуугийнхаа хамтаар Ховд явлаа гэж хэлээд унаж ирсэн жижиг цайвар өнгийн суудлын машинаараа явсан байна лээ. Энэ талаар манай хүү Сэргэлэнбаатар нь надад хэлсэн юм. Г.Б Ховд аймаг руу явахдаа манай хүү Сэргэлэнбаатарт ямар ажлаар явж байгаа талаараа хэлж яриагүй юм байна лээ” гэх мэдүүлэг,
С.Ойдовын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1:00 цагаас 11 цаг 00 минутын орчимд Өлгий сумын төвд өөрийн ажиллуулдаг Оргил гэх нэртэй 2 давхар цайны газарт өөрийн хадам дүүгийн охин болох Эгшиглэнгийн хамт байж байтал УБЭ улсын дугаартай Ланд круйзер-105 маркын машинтай, мөн жижиг суудлын машинтай хүмүүс хамт хүрч ирээд манай цайны газрын гадна ирж зогссон юм. Тухайн үед машинаас 19-23 орчим насны үл таних 2 эрэгтэй бууж ирээд манай цайны газарт орж ирээд 4 таваг цуйван, 1 халуун сав цай чануулсан тэгээд хоол болмогц гадагшаа машинд нэг таваг хоол хүнд идүүлчихье гэж хэлээд тавганд нэг таваг цуйван хийлгээд сэрээ аваад гадагшаа машин руугаа гаргаж өгсөн, тэгчхээд тэр хоёр эрэгтэй манай цайны газар дотор нэг нэг таваг цуйванг идсэн, тэгээд үлдсэн нэг таваг хоолыг уутанд хийгээд аваад гарсан юм. Тэр хоёр эрэгтэй хоол идсэн мөнгө болох 25.000 төгрөгийг бэлнээр гаргаж өгөөд тооцоо хийчхээд явсан юм. Тухайн үед манай цайны газрын гадна ирж зогссон 79- 79 УБЭ улсын дугаартай Ланд круйзер-105 маркын машин болон суудлын машинтай хүмүүсээс 2 эрэгтэй хүмүүс л манай цайны газарлуу орж ирж хоол авсан бөгөөд гадна зогсож байсан машинууд дотор хэдэн хүн байсныг би мэдээгүй, ямар ч байсан тэр хоёр эрэгтэй хүн нэг таваг хоолыг гадна машинд байгаа хүнд идүүлчхээд тавагыг нь аваад ирье гэж хэлээд нэг таваг хоолыг гадагш машин руу гаргаж өгсөн юм. Тухайн үед тэр хүмүүсээс манай цайны газарт 2 эрэгтэй орж ирсэн бөгөөд тэр хоёр эрэгтэй энгийн л куртик, өмд ботинктэй байсан байх яг ямар өнгийн ямар загварын хувцастай байсныг нь сайн анзаарч хараагүй учраас санахгүй байна. Манай цайны газрын гадна болон дотно талдаа ямар нэгэн хяналтын камер байдаггүй юм” гэх мэдүүлэг ,
Г.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ байж байхад шатахуун түгээх станц дээр машин ирэх шиг болохоор нь би өдөр үд болж байсан байх цаг хугацааг нарийн сайн санахгүй байна. Танихгүй нэг “Ланд крузер-105” маркын авто машин ирээд манай колонк дээр зогссон би тэр машиныг харахад ар талдаа улсын дугааргүй, хойд талдаа дугуйны 2 суурьтай, 1 суурин дээр төмөр обуд боочихсон байсан. Тэгээд манай шатахуун түгээх станц дээрээс 40 литр А80 бензин шахуулж авсан манай суманд А92 болоод түлш байхгүй байсан. Ер нь байсан бинзен нь А80 л байсан юм. Тэр өдөр манай колонк дээр манай сумын голдуу иргэд үйлчлүүлсэн бөгөөд ирсэн ганц жийп машин нь тэр машин юм” гэх мэдүүлэг,
Ө.Сэргэлэнбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны орой гэртээ ээж Дуламсүрэн, дүү Сэнгэдорж нарын хамт гэртээ байж байтал харанхуй болсон байсан цагийг нь сайн санахгүй байна манай гэрт манай нагац эгчийн хүү Г.Б ах хажуудаа 18-25 орчим насны 3 залуучуудын хамт саарал цайвар өнгийн суудлын машинтай хүрч ирсэн юм. Г.Б ахыг манайд ирэх үед манай найз Цэнджав манайд ирчихсэн надтай хамт Ховд аймаг ногоонд явж ирээд байж байсан юм. Тухайн үед Г.Б нь ямар ажлаар ирсэн талаараа хэлээгүй бөгөөд Улаанбаатар хотоос ирлээ гэж хэлсэн юм. Тэгээд тэр орой Г.Б ах манай хашаанд байх 2 давхар байшинд хамт ирсэн 3 залуучууд болон манай дүү Сэнгэдорж нарын хамт хоносон бөгөөд ээж бид хоёр гэртээ хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь манай ээж ажилдаа явсан бөгөөд Сэнгэдорж бид хоёр доод талын айлынхаа хашаанд авч ирсэн хүнсний ногоог тэдний зоорь луу зөөж байхад Г.Б ах хажуудаа явсан 2 залуучуудын хамтаар уг ногоог зөөлцөж зоорь луу оруулсан харин хамт ирсэн нэг залуу нь тухайн үед байшинд унтаж байсан юм. Г.Б ах надтай ногоо зөөлцөөд зоорь луу оруулж дуусчихаад өдөр 14:00 цагийн үед Г.Б ах надад Ховд сум явж хүнтэй уулзах ажилтай байна, өнөө оройдоо ирэхгүй гэж хэлээд манай 2 давхар байшингийн түлхүүрийг надад өгчхөөд Улаанбаатар хотоос хамт ирсэн гэх 3 залуучуудыг аваад дөрвүүлээ ирсэн суудлын машинаараа яваад өгсөн юм. Тэр орой Г.Б ах манайд ирж хоноогүй юм. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би гадуур явж байгаад 13:00-14:00 цагийн үед Г.Б ах миний 99хххххх дугаарлуу өөрийнхөө гар утсаар залгаад “би ирчихлээ, байшингийн түлхүүр авмаар байна” гэж хэлсэн. Тухайн үед би гадуур явж байсан бөгөөд Г.Б ахыг дуудахаар нь гэртээ харьтал Г.Б ах өөрсдийн унаж явсан суудлын машин болон хар өнгийн жийп маркын машин зэрэг 2 машинтай манай хашаанд ирээд 2 машиныг манай хашаа руу оруулчихсан байсан юм. Тухайн үед манай гэр эзгүй цоожтой байсан ба манай дүү Сэнгэдорж нь ангийн уулзалттай гээд гараад явчихсан байсан юм. Тэгээд Г.Б ах ганцаараа машинаас буучихсан хашаан дотор байхаар нь би байшингийн түллхүүрийг өгчхөөд гэрлүүгээ орсон юм. Тухайн үед Г.Б ах ирэхдээ хэн хэнтэй хэдүүлээ ирснийг нь би хараагүй. Тэгээд Г.Б ах надад Улаанбаатар явлаа гээд Улаанбаатар хотоос хамт ирсэн залуучуудын хамтаар машиндаа ачаа бараа янзлаад байсан юм. Тухайн үед би Г.Б ахыг явлаа гэхээр нь гэртээ цай чанасан бөгөөд уг цайнаас Г.Б ах хамт явсан 2 залуугийн хамтаар манай гэрт орж ирж уусан юм. Б ах манайд ирээд 1-2 цаг орчим болоод ачаагаа янзлаад Ховдоос хамт ирсэн хар өнгийн жийп машиндаа ирсэн хүмүүсийнхээ хамтаар гараад явсан ба тэр хүмүүсийг машиндаа суугаад явж байхад би гэртээ байсан бөгөөд яг хэдэн хүн сууж явсныг нь анзаарч хараагүй юм. Г.Б ах манай хашаанаас явахдаа машиныхаа түлхүүрийг надад үлдээгээд ах нь хоёр гурав хоногоос машинаа ирээд авна гэж хэлчхээд явсан юм. Тэр өдрөөс хойш Г.Б ах манайд дахиж ирээгүй юм. 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Г.Б ах Ховдоос манайд ирэхдээ мөнгөлөг саарал өнгийн өөрсдийн унаж явсан суудлын машин болон хар өнгийн ланд курузер маркын машинтай ирсэн юм. Г.Б ах тэр өдөр машинаас ямар нэгэн эд зүйл буулгасан эсэхийг нь би хараагүй бөгөөд тэр өдөр Б ах явахдаа манай гэрт ямар нэгэн эд зүйл оруулж ирээгүй харин байшинд эд зүйл оруулсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Б ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл дотор байсан эд зүйлүүдийг манай гэрийнхэн гаргаж үзээгүй бөгөөд сүүлд цагдаа нар ирэхэд багажинд байсан эд зүйлүүдийг хамт гаргаж үзсэн бөгөөд дотор нь байсан эд зүйлүүдийг цагдаа нар үзлэг хийж бэхжүүлж авсан Г. Б нь ямар ажлаар явж байгаа талаараа, Увсад ямар ажлаар ирсэн талаараа ямар нэгэн зүйл хэлээгүй юм” гэх мэдүүлэг,
Б.Эгшиглэнгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 11 00 минутын орчимд Өлгий сумын төвд Ойдов ахын ажиллуулдаг Оргил нэртэй 2 давхар цайны газарт Ойдов ахын хамт байж байтал хар өнгийн Ланд круйзер маркын машинтай, мөн мөнгөлөг саарал өнгийн жижиг суудлын машинтай, у г жижиг суудлын машины зүүн урд талын гуфер нь салаад тэр хэсэгт нь сэв гарчихсан машинтай хүмүүс манай цайны газрын гадна ирж зогссон юм. Тухайн үед машинаас 19-23 орчим насны үл таних 2 эрэгтэй бууж ирээд манай цайны газарт ирээд 4 таваг цуйван, 1 халуун сав цай чануулсан тэгээд хоол болмогц гадагшаа машинд нэг таваг хоол хүнд идүүлчихье гэж хэлээд тавганд нэг таваг цуйван хийлгээд сэрээ аваад гадагшаа машин руугаа гаргаж өгсөн, тэгээд тэр хоёр эрэгтэй манай цайны газар дотор нэг нэг таваг цуйванг идсэн, тэгээд үлдсэн нэг таваг хоолыг уутанд хийгээд аваад гарсан юм. Тэр хоёр эрэгтэй хоол идэж дууссаны дараа Ойдов ахтай хоолны тооцоогоо хийсэн бөгөөд хоолны тооцоог тэр хоёр эрэгтэйгээс нэг нь зузаан 20.000 төгрөгний мөнгөн дэвсгэртүүд гаргаж ирээд тоолж байгаад 25.000 төгрөгрийг Ойдов ахад өгчхөөд яваад өгсөн бөгөөд тэр хүмүүс дахин манай цайны газарт орж ирээгүй юм. Тухайн үед манай цайны газрын гадна ирж зогссон Ланд круйзер маркын машин болон суудлын машинтай хүмүүсээс 2 эрэгтэй хүмүүс л манай цайны газарлуу орж ирж хоол авсан бөгөөд гадна зогсож байсан машинууд дотор хэдэн хүн байсныг би мэдээгүй, тэгэхдээ би тэр хүмүүс ирсний дараагаар цайны газрын цонхоор харахад машины гадна 4 хүн байх шиг харагдсан юм. Машин дотор хэн гэдэг, хэдэн хүн байсныг нь би мэдэхгүй байна. Тухайн үед тэр хүмүүсээс манай цайны газарт 2 эрэгтэй орж ирсэн бөгөөд тэр хоёр эрэгтэйгийн нэг нь хар өнгийн савхи, улаан өнгийн цамц, хар өнгийн өмдтэй байсан нөгөө эрэгтэй нь савхи өмссөн байсан ба яг ямар өнгийн ямар загварын хувцастай байсныг нь сайн анзаарч хараагүй учраас санахгүй байна. Мөн тэр хоёр эрэгтэйгийн нэгнийх нь хүзүүнийхээ аль нэг тал дээрээ шивээстэй байсан ба аль талдаа шивээстэй байсныг би сайн санахгүй байна ” гэх мэдүүлэг ,
Ө.Сэнгэдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны орой буюу дөрөв дэх өдөр гэртээ ээж Дуламсүрэн, ах Сэргэлэнбаатар, манай ахын найз Нэнгээгийн хамт гэртээ байж байтал оройхон цагийг нь сайн санахгүй байна манай гэрт манай нагац эгчийн хүү Г.Б ах хажуудаа 20 орчим насны 3 залуучуудын хамт саарал цайвар өнгийн суудлын машинтай хүрч ирсэн юм. Тухайн үед Г.Б ямар ажлаар ирсэн талаараа хэлээгүй бөгөөд Улаанбаатар хотоос ирлээ гэж хэлсэн юм. Тэгээд тэр орой Г.Б ах манай хашаанд байх 2 давхар байшинд хамт ирсэн 3 залуучууд болон миний хамт хоносон бөгөөд ээж, ах хоёр гэртээ хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь манай ээж ажилдаа явсан бөгөөд ах бид хоёр доод талын айлынхаа хашаанд авч ирсэн хүнсний ногоог тэдний зоорьлуу зөөж байхад Г.Б ах хажуудаа явсан 2 залуучуудын хамтаар уг ногоог зөөлцөж зоорь луу оруулсан харин хамт ирсэн нэг залуу нь тухайн үед байшинд унтаж байсан. Тэгээд би зоорьлуу ногоо оруулж дуусчхаад би халуун усанд орохоор яваад Улаанбаатар хотоос манай төгсөлтийн хүмүүс ирээд би тэд нартай уулзаад би нэлээд орой цагийг нь санахгүй байна гэртээ очиж хоносон юм. Би шөнө гэртээ ирээд унтаад өглөө нь босоход Г.Б ах байгаагүй бөгөөд Ховд явсан гэж манай ээж надад хэлсэн юм. Тэгээд тэд өдөр 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу хагас сайн өдөр би төгсөлтийн тэмцээнтэй байсан учраас тухайн тэмцээнд оролцоод шөнө дунд ирэхэд Г.Б ах байгаагүй” гэх мэдүүлэг ,
Г.Б ы мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг 11 минутын орчимд намайг шатахуун түгээх станцад ээлжтэй байхад УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирээд А-92 бинзенээс машиныхаа банкыг дүүргүүлж аваад тооцоогоо бэлэн мөнгөөр хийсэн бөгөөд тухайн үед яг хэдэн литр бинзен авч, хэдэн төгрөгний тооцоо хийснийг нь би сайн санахгүй байна. Тэр машины жолооч надад бэлэн мөнгө өгөхөөр нь би ямар ч байсан мөнгийг нь аваад шатахуун түгээх станцын байрлуу ороод НӨАТ-ын баримтыг хэвлэж гаргаад буцаалт мөнгөний хамт гаргаж жолоочид нь өгчхөөд буцаад байрлуугаа орсон. Би тухайн үед УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ямар зүс царайтай ямар хүн жолоодож явсан талаар, мөн машинд хэдэн хүн явсан талаар нэг их анзаарч хараагүй юм. Манай колонкоор өдөрт нэлээд олон машинууд ирж бинзен авдаг учраас би тухай бүр жолоочийн царай зүсийг нь анзаарч хараад байдаггүй юм” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 703 дугаар шинжээчийн:
1. Д.С ын биед гэмтэл тогтоогдлоо.
2. Д.С ын биед баруун чамархай хэсэгт зулгаралт, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсэгт зулгаралт болон цус хуралт, баруун гуяны гадна доод хэсэгт зулгаралтууд, зүүн гуяны гадна доод хэсэгт зулгаралт, зүүн хөлний шилбэний урд доод хэсэгт зулгаралт, баруун хөлийн шилбэний урд дээд хэсэгт зулгаралт, цээж болон нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугуйн урд хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.
3. Д.С ын биед учирсан баруун гуяны гадна доод хэсгийн зулгаралтууд, зүүн гуяны гадна доод хэсгийн зулгаралт гэмтлүүд нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, баруун чамархай хэсэгт зулгаралт, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсэгт зулгаралт болон цус хуралт, зүүн хөлийн шилбэний урд доод хэсэгт зулгаралт, баруун хөлийн шилбэний урд дээд хэсэпг зулгаралт, цээж болон нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугуйн урд хэсэгт зулгаралтууд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4. Д.С ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Д. С ын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
- авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл
- эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл
- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл
- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл
- хувцсанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл
- эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд эрхзүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Б , Б.Г ,О.Т , У.Ө нарт холбогдох эрүүгийн 1936000000198 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч Г гийн Б нь Б.Г , О.Т , У.Ө нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн Д.С ыг УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгслээр шүргэж зогсоон, иргэн Д.С ыг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж, Ховд аймгаас Увс аймаг, Увс аймгаас Завхан аймгийн чиглэлд иргэн Д.С ын биед нь хутга тулган гарыг нь хүлж хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,
...Мөн тэрээр Б.Г , О.Т , У.Ө нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.С ыг Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ иргэн Д.С ын биед нь бэлэн байсан 630.000 төгрөгийг хутга тулган хүч хэрэглэж авсан, түүнчлэн иргэн Д.С ыг эрхшээлдээ оруулсан байх үедээ иргэн Д.С ын эзэмшлийн 5130002366 тоот ХААН банкинд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутанд 3.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 12 минутанд 2.000.000 төгрөгийг тус тус Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас бэлнээр авч иргэн Д.С ын өмчлөлийн нийт 5.630.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,
Улмаар 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт арван найман насанд хүрээгүй хүүхэд болох О.Т ийг хууран мэхэлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
2. Шүүгдэгч Б ын Г нь Г.Б , О.Т , У.Ө нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн Д.С ыг УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгслээр шүргэж зогсоон иргэн Д.С ыг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж, Ховд аймгаас Увс аймаг, Увс аймгаас Завхан аймгийн чиглэлд иргэн Д.С ын биед нь хутга тулган гарыг нь хүлж хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Тэрээр Г.Б , О.Т , У.Ө нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.С ыг Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ иргэн Д.С ын биед нь бэлэн байсан 630.000 төгрөгийг хутга тулган хүч хэрэглэж авсан, түүнчлэн иргэн Д.С ыг эрхшээлдээ оруулсан байх үедээ иргэн Д.С ын эзэмшлийн 5130002366 тоот ХААН банкинд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутанд 3.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 12 минутанд 2.000.000 төгрөгийг тус тус Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас бэлнээр авч иргэн Д.С ын өмчлөлийн нийт 5.630.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
3.Шүүгдэгч У гийн Ө нь Г.Б , Б.Г , О.Т нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн Д.С ыг УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгслээр шүргэж зогсоон иргэн Д.С ыг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж, Ховд аймгаас Увс аймаг, Увс аймгаас Завхан аймгийн чиглэлд иргэн Д.С ын биед нь хутга тулган гарыг нь хүлж хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Улмаар Г.Б , Б.Г , О.Т нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.С ыг Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ иргэн Д С ын биед нь бэлэн байсан 630.000 төгрөгийг хутга тулган хүч хэрэглэж авсан, түүнчлэн иргэн Д.С ыг эрхшээлдээ оруулсан байх үедээ иргэн Д С ын эзэмшлийн 5130002366 тоот ХААН банкинд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутанд 3.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 12 минутанд 2.000.000 төгрөгийг тус тус Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас бэлнээр авч иргэн Д.С ын өмчлөлийн нийт 5.630.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:,
4. Шүүгдэгч О гийн Т нь Г.Б , Б.Г , У.Ө нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн Д.С ыг УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгслээр шүргэж зогсоон иргэн 1.С ыг улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж, Ховд аймгаас Увс аймаг, Увс аймгаас Завхан аймгийн чиглэлд иргэн Д С ын биед нь хутга тулган гарыг нь хүлж хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлах гэмт хэргийг,
Улмаар Г.Б , Б.Г , У.Ө нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.С ыг Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ иргэн Д.С ын биед нь бэлэн байсан 630.000 төгрөгийг хутга тулган хүч хэрэглэж авсан, түүнчлэн иргэн Д.С ыг эрхшээлдээ оруулсан байх үедээ иргэн Д.С ын эзэмшлийн 5130002366 тоот ХААН банкинд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сурдүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутанд 3.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 12 минутанд 2.000.000 төгрөгийг тус тус Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас бэлнээр авч иргэн Д.С ын өмчлөлийн нийт 5.630.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.С ын гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Л.Ган-Эрдэнэ, Г.Бат-Очир, Б.Сайнсор, Г.Байгалмаа, С.Баянмөнх, Ө.Сэргэлэнбаатар Ш.Дуламсүрэн, С.Ойдов, Г.Батхуяг, Т.Болд, Ө.Сэнгэдорж, Г.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 703 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г гийн Б ыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт шүүгдэгч У гийн Ө , Б ын Г , О гийн Т нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогчийг дээрэмдэхээр санаа зорилго нэгдсэн байх ба уг зорилгоо бүрэн хэрэгжүүлэхийн тулд хохирогчид хүч хэрэглэж авч явснаар хүн хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн, улмаар зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл болох хутга, автерк зэргийг хэрэглэж хохирогчийг айлган сүрдүүлж, эрхшээлдээ оруулан довтолсон үйлдлээр зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг төгссөн байна.
Дээрэмдэх гэмт хэргийн хувьд гэмт этгээд хохирогчийн эд зүйлийг авах зорилгоор довтолгоон эхэлснээр үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой бөгөөд шүүгдэгч нар дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хүч хэрэглэсэн нь тэдний хохирогчийн бие махбодид халдсан, хохирогчийн эсэргүүцлийг няцаах, зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бие махбодид нь гэмтэл учруулж болно гэдгийг ойлгуулах, заналхийлэх зэргээр хохирогчийн амь биед аюултай нөхцөл байдал бий болгосноор илэрхийлэгдэж байна. Дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд өөрөөр хэлбэл довтолхоор заналхийлсэн нь бодит байдалд хохирогчийн бие махбодь, эд хөрөнгөд хохирол учруулсан байхыг шаардахгүй бөгөөд заналхийлэл үр дүнд хүрсэн үгүй нь ч гэмт хэргийн шинжийг хангахад нөлөөлөхгүй юм.
Шүүгдэгч Г.Б , У.Ө , Б.Г , О.Т нар нь бүлэглэж хүн хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн бие махбодид хүч хэрэглэн халдаж, өөрсдийнх нь үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирч болохыг мэдсээр байж гэмт үйлдлийг зориуд үйлдэн санаатайгаар хамтран оролцсон байна. Гэмт этгээдүүд үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэдний хүн хулгайлсан, дээрэмдсэн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч нар өөрсдийн хийж байгаа үйлдлийн хууль бус шинжийг ойлгон ухамсарлаж байсан хэдий ч хийхийг хүсч үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус бүрдээ хангасан байна.
Шүүгдэгч Г.Б , У.Ө , Б.Г , О.Т нар нь бүлэглэн хохирогч Д.С д хутга тулгаж, хүч хэрэглэн түүнийг хулгайлсан, улмаар зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хутга, автерк тулган айлган сүрдүүлж, хүч хэрэглэн довтолж эд зүйлийг нь авсан, мөн дээрхи гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчийн биед гэмтэл учруулсан, сэтгэл зүйн хувьд хямралд оруулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгч, шүүхийн хэлэлцүүлэгт судласан мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 703 дугаар шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдэх үед буюу 2019 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 17 нас 11 сартай байсан шүүгдэгч О.Т өд амлалт өгч хууран мэхэлж гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өсвөр насны яллагдагч шүүгдэгчийн насыг хуулийн дагуу авсан иргэний бүртгэлийн бичиг баримтаар тодорхойлно” гэжээ. Шүүгдэгч О.Т нь хэдийгээр гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй буюу 17 нас 11 сартай байсан боловч 2020 оны 05 дугаар сарын 04-ний байдлаар тэрээр 18 нас 05 сартай байна. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 170 дугаар хуудсанд авагдсан улсын бүртгэлийн хэлтсийн 126/000908 дугаартай иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Хөөт овогт Г гийн Б ыг хохирогчид хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явсан, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх,
Шүүгдэгч Б овогт У гийн Ө ыг хохирогчид хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явсан, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх,
Шүүгдэгч Б овогт Б ын Г ыг хохирогчид хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явсан, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх,
Шүүгдэгч Ш овогт О гийн Т ийг хохирогчид хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явсан, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчид 5.630.000 төгрөгний хохирол учирсан байх ба үүнээс төлөгдөөгүй үлдсэн 280.000 төгрөгийг шүүгдэгч Г.Б ын өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүх хуралдааны шатанд гаргаж өгснийг хохирол төлсөнд тооцож, гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Б ас 647290 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч Г.Б нөхөн төлсөн, шүүгдэгч У.Ө , Б.Г , О.Т нар нь хохиролд тус бүр 150.000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Хохирогч Д.С , түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар гэмт хэргийн хор уршигт нийт 27.537.931 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаас 1.097.290 /нэг сая ерөн долоон мянга хоёр зуун ерөн/ төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26.440.641 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцох үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, учруулсан хохиролыг төлсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай байдлаар оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй төмөр иртэй сүх 1 ширхэг, хохирогч С ын өмсөж явсан бор өнгийн даавуун өмд 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, шаргал өнгийн хамгаалалттай LG маркийн шаргал өнгийн гар утас 1 ширхэг, HUAWEI маркийн 2 симтэй гар утас 1 ширхэг, хар өнгийн товчлууртай NOKIA маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн 4 тасалгаатай, 1 үүргэвчтэй цүнх 1 ширхэг, цүнхэн дотор шар өнгийн 2 ширхэг ээмэг, шар, саарал өнгийн алчуур 1 ширхэг, саарал өнгийн 65 хуудастай, утасны дугаар тэмдэглэсэн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, цагаан өнгийн чихэвч 1 ширхэг, ТЭС шатахууны карт 1 ширхэг, тусгай түлхүүр нэг ширхэг, 7,5х5 см хэмжээтэй төрийн далбаа 1 ширхэг, 6 ширхэг цээж зураг, 9 ширхэг нэрийн хуудас, авто зам ашигласны тасалбар 3 ширхэг, 5 хуудас тэмдэглэлийн дэвтэрийн цаас /утасны дугаар тэмдэглэсэн/, НӨАТ-ийн баримт 11 ширхэг, бор өнгийн оосортой 2 ширхэг түлхүүр, нэг түлхүүр нь үзүүр хэсгээрээ хугарсан, 1 ширхэг саарал өнгийн “AIRLINK“ нэртэй бал, утасны дугаар тэмдэглэсэн саатай хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, шар өнгийн скоч 1 ширхэг, цоохор мишок 1 ширхэг, аяны сандал 4 ширхэг, ширээ 1 ширхэг, хар ууттай /уг гутасны хоёр тал нь хар бор өнгийн /1 ширхэг гудас, бор өнгийн исэхий гудас 1 ширхэг, хайрцагтай тээврийн хэрэгслийн лед гэрэл 1 ширхэг, тээврийн хэрэгслийн сүүдрэвч 1 ширхэг, GARMIN оврийн нэртэй тээврийн хэрэгслийн дотор камер 1 ширхэг/8 gb/ мемогу, хайрцагтай гэрэл 1 ширхэг, iridum гар утас /холбогдох хэрэгслийн хамт/, лед гэрэл нэг ширхэг, гааз плитка 1 ширхэг, цагаан өнгийн цахилгааны уртасгагч 1 ширхэг, хар өнгийн хайрцагтай түлхүүр багажны ком нэг хайрцаг, цэнхэр өнгийн хучлага 1 ширхэг, ARB бичвэр бүхий зүүдэг гэрэл 1 ширхэг, шар болон хар өнгийн Stanley, Laser гэсэн бичвэр бүхий эд зүйл 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож,
-хар өнгийн ир хэсэг нь арзгар, мөнгөлөг өнгийн тонгорог, хүрэн, хар өнгийн модон бариултай, модон бариултай эвхэгддэг нийт 4 ширхэг хутга, цайвар өнгийн, халбаганы ишэн дээр хутганы ир гагнасан хутга 1 ширхэг, цагаан өнгийн бохирлогдсон бээлийн 1 хос, цагаан өнгийн уяа, цоохор өнгийн гутлын үдээс 1 ширхэг, бор өнгийн хуванцар савтай хаяг нь арилсан дотроо шингэн зүйлтэй цагаан тогтой сав 1 ширхэг, dirol нэртэй 5 ширхэг бохь, цэнхэр өнгийн TSBO гэсэн бичвэр бүхий тор 1 ширхэг зэргийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, камерийн бичлэг бүхий 4 ширхэг DVD, плаш дискийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Хэргийн улмаас шүүгдэгч Г.Б 171 хоног, шүүгдэгч У.Ө 198 хоног, шүүгдэгч Б.Г 198 хоног, шүүгдэгч О.Т 198 хоног тус тус цагдан хоригдсоныг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3000.000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Г.Б ас гаргуулж улсын орлогод оруулж, SAMSUNG SM5 маркийн 81-95 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөөт овогт Г гийн Б ыг хохирогчид хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явсан, зэвсэг, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт У гийн Ө ыг хохирогчид хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явсан, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт Б ын Г ыг хохирогчид хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явсан, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ш овогт О гийн Т ийг хохирогчид хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явсан, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Хөөт овогт Г гийн Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-Шүүгдэгч Б овогт У гийн Ө ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-Шүүгдэгч Б овогт Б ын Г ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-Шүүгдэгч Ш овогт О гийн Т ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-Шүүгдэгч У.Ө т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- Шүүгдэгч Б.Г ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- Шүүгдэгч О.Т өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б , У.Ө , Б.Г , О.Т нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б ын цагдан хоригдсон 171 хоног, шүүгдэгч У.Ө ын цагдан хоригдсон 198 хоног, шүүгдэгч Б.Г ын цагдан хоригдсон 198 хоног, шүүгдэгч О.Т ийн цагдан хоригдсон 198 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч У.Ө , Б.Г , О.Т нараас тус бүр 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөг гаргуулж, шүүх хуралдааны явцад шүүгдэгч Г.Б ас хохиролд төлсөн нийт 927.290 төгрөгийг тус тус хохирогч Д.С д олгож, нэхэмжлэлээс 26.440.641 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3000.000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Г.Б ас гаргуулж улсын орлогод оруулж, SAMSUNG SM5 маркийн 81-95 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй төмөр иртэй сүх 1 ширхэг, хохирогч С ын өмсөж явсан бор өнгийн даавуун өмд 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, шаргал өнгийн хамгаалалттай LG маркийн шаргал өнгийн гар утас 1 ширхэг, HUAWEI маркийн 2 симтэй гар утас 1 ширхэг, хар өнгийн товчлууртай NOKIA маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн 4 тасалгаатай, 1 үүргэвчтэй цүнх 1 ширхэг, цүнхэн дотор шар өнгийн 2 ширхэг ээмэг, шар, саарал өнгийн алчуур 1 ширхэг, саарал өнгийн 65 хуудастай, утасны дугаар тэмдэглэсэн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, цагаан өнгийн чихэвч 1 ширхэг, ТЭС шатахууны карт 1 ширхэг, тусгай түлхүүр нэг ширхэг, 7,5х5 см хэмжээтэй төрийн далбаа 1 ширхэг, 6 ширхэг цээж зураг, 9 ширхэг нэрийн хуудас, авто зам ашигласны тасалбар 3 ширхэг, 5 хуудас тэмдэглэлийн дэвтэрийн цаас /утасны дугаар тэмдэглэсэн/, НӨАТ-ийн баримт 11 ширхэг, бор өнгийн оосортой 2 ширхэг түлхүүр, нэг түлхүүр нь үзүүр хэсгээрээ хугарсан, 1 ширхэг саарал өнгийн “AIRLINK“ нэртэй бал, утасны дугаар тэмдэглэсэн саатай хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, шар өнгийн скоч 1 ширхэг, цоохор мишок 1 ширхэг, аяны сандал 4 ширхэг, ширээ 1 ширхэг, хар ууттай /уг гутасны хоёр тал нь хар бор өнгийн /1 ширхэг гудас, бор өнгийн исэхий гудас 1 ширхэг, хайрцагтай тээврийн хэрэгслийн лед гэрэл 1 ширхэг, тээврийн хэрэгслийн сүүдрэвч 1 ширхэг, GARMIN оврийн нэртэй тээврийн хэрэгслийн дотор камер 1 ширхэг/8 gb/ мемогу, хайрцагтай гэрэл 1 ширхэг, iridum гар утас /холбогдох хэрэгслийн хамт/, лед гэрэл нэг ширхэг, гааз плитка 1 ширхэг, цагаан өнгийн цахилгааны уртасгагч 1 ширхэг, хар өнгийн хайрцагтай түлхүүр багажны ком нэг хайрцаг, цэнхэр өнгийн хучлага 1 ширхэг, ARB бичвэр бүхий зүүдэг гэрэл 1 ширхэг, шар болон хар өнгийн Stanley, Laser гэсэн бичвэр бүхий эд зүйл 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож,
-камерийн бичлэг бүхий 4 ширхэг DVD, плаш дискийг хэрэгт хавсарган үлдээж,
-хар өнгийн ир хэсэг нь арзгар, мөнгөлөг өнгийн тонгорог, хүрэн, хар өнгийн модон бариултай, модон бариултай эвхэгддэг нийт 4 ширхэг хутга, цайвар өнгийн, халбаганы ишэн дээр хутганы ир гагнасан хутга 1 ширхэг, цагаан өнгийн бохирлогдсон бээлийн 1 хос, цагаан өнгийн уяа, цоохор өнгийн гутлын үдээс 1 ширхэг, бор өнгийн хуванцар савтай хаяг нь арилсан дотроо шингэн зүйлтэй цагаан тогтой сав 1 ширхэг, dirol нэртэй 5 ширхэг бохь, цэнхэр өнгийн TSBO гэсэн бичвэр бүхий тор 1 ширхэг зэргийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б , У.Ө , Б.Г , О.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.