| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06423/И |
| Дугаар | 5232 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 5232
| 2016 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2016/05232 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, “Жем интернэшл” ХХК-ийн байранд байрлах “Жи мобайл” ХХК-ийн
Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ... байрны ...тоотод оршин суух, .. регистртэй, Бэсүд овогт Б.Гхолбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 487,652.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 771262 тоот гэрээгээр гар утас худалдан авсан хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, 1,500,000 төгрөгийн үнэтэй Iphone5s гар утсыг ...дугаарын хамт 2 жилийн хугацаанд тасралтгүй ашиглаж, сард утасны төлбөрт 43,750 төгрөг, дараа төлбөрт дугаарын сарын суурь хураамжид 30,000 төгрөг нийт 73,750 төгрөг төлөх нөхцөлөөр гэрээ байгуулсан. Хэрэглэгч нь урьдчилгаа төлбөрт 450,000 төгрөг төлсөн боловч сүүлийн 7 сарын төлбөрт 306,250 төгрөг, ярианы төлбөрт 68,833.41 төгрөгөөс барьцаа 50,000 төгрөгийг хасаад нийт 325,083.41 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээний 5.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож 2016.01.31-2016.07.21-ний өдөр хүртэл хугацааны 172 хоногийн алдангид 162,541.71 төгрөгийг тооцож хариуцагчаас нийт 487,625.12 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаас 50,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 526,797.56 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Б.Г холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 487,625.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 157,625.12 төгрөгөөс татгалзаж, үлдэх 330,000 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож талууд эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Г холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 487,625.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 157,625.12 төгрөгөөс татгалзаж, үлдэх 330,000 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,270.75 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 4,720 төгрөг, хариуцагчаас 10,550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА