Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 5235

 
 
 

 

   
Хэвлэх
 
ganaa Normal ganaa 1 0 2016-09-30T10:34:00Z 2016-09-30T10:35:00Z 1 587 3349 27 7 3929 15.00 6 pt 2 2 false false false MN X-NONE X-NONE

 

 

 

     2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2016/05235

        Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ... байрны ...тоотод оршин суух, .... регистртэй, Гүртэн овогт Б.А-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ... байрны ...тоотод оршин суух, ....регистртэй, Гэрүүд овогт Г.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,974,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015.11.19-ний өдөр Г.Б-тэй зээлийн гэрээ байгуулж 14,000,000 төгрөг зээлсэн. Мөн зээлийн гэрээний барьцаанд зээлдэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ... байрны ..тоот хаягт байрлах 47,89 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаа болгож үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан. Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул үндсэн зээл 14,000,000 төгрөг, хүү 12,600,000 төгрөг, алданги 3,374,000 төгрөг нийт 29,974,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Б.А-нээс 14,000,000 төгрөг зээлсэн бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 14,000,000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 15,974,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 14,000,000 төгрөгийг хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,974,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 15,974,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 14,000,000 төгрөгийг хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Б.А-йн нэхэмжлэлтэй, Г.Б-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,974,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 15,974,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 14,000,000 төгрөгийг хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307820 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 79,870 төгрөг, хариуцагчаас 227,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА